Америк дахь монголчуудын “Гар бөмбөг”-ийн тэмцээн амжилттай боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-09-29, Баасан

 Image

АНУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын дунд “Гар бөмбөг”-ийн 11 дүгээр аварга шалгаруулах тэмцээн энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Колорадо мужийн Денвер хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцохоор АНУ-ын муж, хотуудаас хүрэлцэн ирсэн байна. Уг тэмцээнд залуучуудын эрэгтэй, эмэгтэй 16 баг, ахмадуудын дөрвөн баг нийт 20 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорьжээ. Тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт өндөр төвшинд зохион байгуулагдсан байна.

Тус өдөрлөгт спортын мастер, спортын дэд мастер, мөн улсын зэрэгтэй тамирчид олноор оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдийг баясгажээ. Хоёр өдөр үргэлжлэн явагдсан тэмцээний нэгдсэн дүн гарахад залуучуудын Лос Анжелес хотын эрэгтэй баг, Оакланд хотын эмэгтэй баг, ахмадуудын Чикаго хотын баг тус тус тэргүүн байранд шалгарч, шилжин явах цомын эзнээр шалгарсан ажээ.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал “Их Тал” клубээс зохион байгуулсан өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодотгон хэлээд нийт хүрэлцэн ирсэн тамирчдад болон хөгжөөн дэмжигчдэд амжилт хүсч, Ерөнхий консулын газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн тэмцээн нь тус клуб байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээтэй давхацсанаар өргөн хүрээнд олон нийтийг хамарсан ажил болсон байна.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар

 

 
Шагналын Санг босгох тухай PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
6-р сарын 17нд, 2 дахь удаагаа, АНУ-н 7 том хотод нэгэн зэрэг зохиогдож буй тус арга хэмжээ нь АНУ дахь дунд сургуулийн сурагчидийн математик сэтгэлгээ, сохирхолыг хөгжүүлэх зорилготой, ашгын бус олон нийтийн арга хэмжээ юм.

Иймд бид бүхэн болон тэмцээнд оролцож буй хүүхдүүдийнхээ урмыг бодон, шагналын санг үүсгэхэд тус болохыг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Насны ангилал бүр дээр 4 байр, нийт 16 байрыг медал, мөнгөн шагналаар урамшуулах юм. Нийт шагналын сан $4400 бөгөөд одоогоор $650 нь цугласан байна.

Дараах холбоосоор ороорой
https://www.paypal.com/cgi-bin/webscr…

Эрдмийн хэт цахиваас, Хөгжлийн гал бадармой!

 

 
Бельгийн Вант Улсад амьдарч байгаа Монголчуудын анхны эрдмийн баяр боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн хаврын адаг сарын шинийн 3-ны Билэгтэй сайн өдөр Бельги дэх “Ирээдүй” Монгол сургуулийн хамт олон “Багш-сурагчид-эх эцгүүд”-ийн хамтын их хүч хөдөлмөрөөр буй болсон бага хугацааны их амжилтаа тайлагнасан анхны “Эрдмийн баяр”-аа утга агуулгаар баялаг сайхан тэмдэглэлээ. “Эрдмийн баяр”-ыг нээж Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ноён О.Оч үг хэлж, Монголчуудын Нэгдсэн Холбооны тэргүүн Д.Баясгалан бяцхан хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйг зөгнөн билэгшээж ерөөл айлдлаа.
 
БССШУЯ-ны сайдын зөвлөх хатагтай Ж.Цолмон “Ирээдүй” Монгол сургуулийн үйл ажиллагаанд баяр хүргэн цаашид улам их амжилт гаргаж хэтдээ Монгол дээд сургууль болтлоо хөгжих бааз суурь болоорой хэмээн хүссэн нь тус сургуулийн хамт олонд урам зоригийг төрүүллээ.

 
“United Airlines”-т ажилладаг монгол эмэгтэйн талаар онцолжээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар

Image 

"Asia Russia" цахим хуудаст Монгол Улсын иргэн, “United Airlines” компаний ажилтан Б.Цэрэнбат бүсгүйн тухай онцолжээ. Тус мэдээлэлд, “Хэрвээ та “United Airlines”-ын онгоцоор зорчиж байсан бол Цэрэнбат хэмээх эрэгтэй нэртэй монгол үйлчлэгч бүсгүйтэй уулзсан нь гарцаагүй.

Батмөнхийн Цэрэнбат Монголын нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн. 2007 оноос тэрээр “United Airlines” компанийн үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ. Тус компани нь АНУ-ын хамгийн том агаарын тээврийн компани юм.

 

 
Шуугиан дагуулсан “Путины ярилцлагууд”-ын эхний ангийг толилууллаа PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар

Image 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найруулагч Оливер Стоунд аавынхаа тухай, залуу үеийнхээ болон Төрийн аюулгүй байдлын зөвлөлд (КГБ) ажиллах хүсэлтэй байсан тухайгаа ярьсан байна.

Горбачев, Ельцин нарын тухай болон ЗХУ-ын задрал, Ельцины түүнд Ерөнхий сайд болох санал тавьсан тухай ч ярьжээ.

“Путины ярилцлагууд” дөрвөн ангит баримтат киноны эхний анги Оросын төрийн тэргүүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай ярьснаар эхэлжээ.

Эцэг эхийнхээ тухай ярихдаа Путин үйлдвэрт механикчаар ажиллаж байсан аавынхаа тухай онцолсон байна. Түүний хэлснээр аав нь дайн эхлэх үеэр тусгай ангид алба хашиж байсан ба аавыг нь Ленинградын фронтын хамгийн аюултай хэсэг рүү илгээж байжээ.

 

 
Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
Алдартай ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн
Алтан амийг аварцгаая.
Бусдын төлөө зүрх нь цохилсон
Баруун эргийн найз нөхдөөсөө аминчлан хүсье!
 
Ч.Мөнх-Эрдэнэ нь ходоодны хавдар эмчлүүлэхээр Солонгос улс руу энэ сарын 16-нд явах гэж байгаа тул санхүүгийн дэмжлэг хүсэж байна. Ч.Мөнх-Эрдэнийн нөхөр нь Монголын хөгжмийн зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал, ая зохиогч бөгөөд манай Гэр төвийн бүжгийн хөгжмүүдийг үнэ төлбөргүй  зохиож өгдөг, бүжгийн багш Д.Батзоригийн эрхэм найз тул та бүхнээс хандив хүсэж байна. Баярлалаа.
 
Хандивийг энэ хаягаах хандивлаж болно: 
 
 
 
Монгол хоёр эмэгтэй АНУ-ын гаалиар 19 кг адууны мах гаргах гэж байгаад баригджээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-02-16, Пүрэв
Image 
 
Виржиниа мужийн "Dulles" олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд Монгол Улсаас ирсэн хоёр эмэгтэйгээс 19 кг адууны мах, 5.9 кг адууны умс, хитайг хураан авсан байна. Адууны махыг шуузлан бэлтгэж хайрцганд нуусан байсныг нисэх онгоцны гааль, хил хамгаалах ажилтнууд хэлсэн тухай "Guardian" мэдээлжээ. Монголчуудын хувьд умс, хитай гэж нэрлэдэг ч, америкуудын хувьд үүнийг "адууны бэлэг эрхтэн" гэж нэрлээд, тэр нь Монгол хоёр эмэгтэйн тээшинд 5.9 кг байсан нь үнэхээр гайхшралыг нь төрүүлсэн бололтой. Эмэгтэйчүүдийн нэг нь адууны умс, хитайг эмчилгээний зориулалтаар авчирсан хэмээн мэдэгджээ.
 
Хоёр эмэгтэйг өнгөрсөн нэгдүгээр сард саатуулаад байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Түүнчлэн тэднээс гурван литр сарлагийн сүү хураан авсан бөгөөд бүгдийг шатаан устгалд оруулсан байна. Хил, гаалийн ажилтнуудын мэдэгдсэнээр гар, хөл, амны өвчнөөс сэргийлэхийн тулд АНУ-д адууны мах оруулахыг бүрэн хориглодог бөгөөд албан ёсны гэрчилгээгүйгээр нэвтрүүлэхийг оролдсон тохиолдолд саатуулан хорих арга хэмжээ авдаг юм байна.
 
itoim.mn
 
 
Сан Франциско хотын community college-д ҮНЭГҮЙ суралцах боломжтой боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-02-16, Пүрэв
Image 
 
2017 оны 2 сарын 6-ны өдрийн (ABC7 News-н мэдээллэсэнээр) Сан Франциско хотын оршин суугч оюутнууд, өөрсдийн орлогын хэмжээнээс үл хамааран, City College хэмээх нэртэй community college-д ҮНЭГҮЙ сурах боломжтой болж байгаа гэдгийг хотын захирагч Ed Lee зарласан байна. Энэхүү хөнгөлөлт нь ирэх намраас хэрэгжиж эхлэх ажээ.
 
"Оршин Суугч" гэдэгт: Сан Франциско хотод 1 жил + 1 өдөр буюу түүнээс дээш амьдарч буй оюутнуудыг багтах юм байна. Сургалтын төлбөрийг оюутнуудад "үнэгүй" болгож байгаа зардлыг $5 буюу түүнээс дээш сая доллараар үнэлэгддэг үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний татварыг нэмэгдүүлсэнээр гаргаж авахаар төлөвлөсөн ажээ. Ингээд нийт хотын зүгээс жил тутамд $5.4 сая долларыг City College-д олгож байхаар болж байгаа юм байна.

Манай Монголчуудаас Сан Франциско хотод 1 жил + 1 өдөр оршин суусан эцэг эхчүүд байгаа бол хүүхдүүдээ үнэ төлбөргүй community college-д сургах сайхан боломж гарж ирж байна. Амьдрах өртөг өндөр газар нэг томоохон сургуулийнх нь боловсрол нь ч гэсэн үнэгүй болж байвал аштай юу даа. Ганц бодогдож байгаа юм нь: Үл хөдлөх хөрөнгийн татвараас мөнгийг нь гаргаж авна гэхээр өнөөх хүмүүс нь байрны түрээс, үнээ өсгөөд буцаагаад оюутнууд, эцэг эхчүүд дээрээ асуудал иргээд ирчихгүй байгаасай л гэж найдаж байна. 

Олон улсын оюутны F1 ангилалын визтэй оюутнууд энэхүү: "оршин суугч" хэмээх шаардлагат нийцэх эсэх талаар тодорхой заагдсан талаар мэдээнд гараагүй. Гэхдээ ерөнхийдөө бол F1 визтэй оюутнууд эхний 5 жилдээ "оршин суугч" гэсэн ангилалд хамаарагддаггүй. Үүнээс хойш АНУ-д байсан өдрүүдийг тоолоод, тодорхой системийн дагуу оршин суугч гэж тооцох эсэхийг шийддэг. Тэгэхээр F1-р дөнгөж ирж байгаа, ирэх гэж байгаа олон улсын оюутнуудад бол шууд хамаарахгүй болов уу гэж бодогдлоо.

 

Mongolian Youth Union of California

https://www.facebook.com/MyucOfficial

 
Америк дахь монголчуудын ажлын яармаг PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-02-16, Пүрэв

Image 

Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг гэж юу вэ?

Америкийн их сургууль, коллежид сурч байгаа Монгол оюутнууд, мөн мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад зориулсан хөдөлмөрийн яармаг юм.

Хэзээ болох вэ?

2017 оны 3 сарын 18 наас 20-ныг дуустал.

Болох газрыг хаяг байгаа юу?

Talaris Conference Center: 4000 NE 41st St, Seattle, WA 98105
(3/19 болон 3/20-ны өдрийн арга хэмжээнүүд маань энэ газарт болох юм. 3/18-ны аялалууд бүгд гадуур болох бөгөөд, тухайн аялалуудад зориулж удахгүй бүртгэл явуулж эхлэх болно).

 
Шинэ Оны Мэнд Хүргэе! Сайхан баярлаарай! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-12-30, Баасан
Image
 
 Танан цагаан цас бударсан
Тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын
Шижигнэсэн мэндийг хvргэе!
Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ,
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай!
 
 
Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! 

 Шинэ жилийн мэнд хүргэе!
 
 Калифорний Бэй Эриа дахь Монголчуудын Сүлжээ
BAMONS.COM
 
 
БЭЙ АРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-12-30, Баасан

Image 

Бэй Ариагийн Монголчуудын холбоо, ЕКГ хамтран шинэ жилийн баярыг зохион байгуулж 2016 оны шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:


Ш.Баатар- Шилдгийн шилдэг
З.Төрболд- Шилдэг тамирчин
Ж.Баасансүрэн- Шилдэг аялагч
Ж.Батхишиг- Шилдэг дасгалжуулагч
З.Мөнх-Оргил- Шилдэг сайн үйлстэн

Сурагч Т.Түмэндэмбэрэл МЗХ-ны тэргүүний сурагч алтан медаль, БАМХ-ны санхүүч Б. Саранчимэг болон Бэй Аэриагийн МЖЛ студийг санаачлагч Д. Чимгээ нарыг МЗХ-ны Хөдөлмөрийн алдар хүндэт медалиар тус тус шагналаа.

 

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын Газар

www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 487