Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичиг PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image 
 
БСШУЯ-ны цахим хуудаснаас Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг авах боломжтой боллоо. Энэ нь гадаад улс оронд буй бага насны хүүхдүүд үзэж судлах сайхан боломж бүрдэж байна. (Эдгээр сурах бичгийг ЭНЭ холбоосоор орж татаж авна уу?)
 
БСШУЯ
www.meds.gov.mn
 
 
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД БОЛОВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням

Image 

Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуульд 2016 оны 2 дугаар сарын 18-нд "Монголын хөгжлийн чуулга уулзалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус чуулга уулзалт нь Монгол орноо олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилготой юм.

Чуулга уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Харвардын их сургуулийн профессор Рикардо Хаусмэн, Мянганы сорилтын сангийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дэд захирал Коуртни Энгелке, Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стивн Сэндэрс нар Монгол Улсын хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтад Харвардын их сургууль, Массачусетсийн их сургууль болон Бостон орчмын сургуулиудад багшилж, сурч буй монголчуудаас гадна гадаадын оюутан, судлаачид өргөнөөр оролцов.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 

 
Дуучин Aриунаа 3 сарын 27-нд Бэй Эриад PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image 
 
Дуучин Aриунаа 3 сарын 27-нд Бэй Эриад ирж тоглолтоо хийнэ. 
Хаяг: 2111 Franklin St, Oakland, California 94612
Оройн 8-аас
Үнэ: $ 50, Утас: 510-816-0682
 
 
Утгын чимэг уран уншлагын уралдаанд урьж байна! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image
 
 
ЧИНГИС ШАТРЫН КЛУБЭЭС ИХ МАСТЕРУУД ОРОЛЦСОН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
АНУ-ын Калифорни мужийн Бурлингейм хот дахь Чингис шатрын клуб 2016 оны 1 сарын 19-23 өрдүүдэд олон улсын зэрэг, цолтой тамирчдын дунд “Chinggis Invitational-II” тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд шатрын их мастер 7, олон улсын хэмжээний мастер 2, олон улсын шатрын холбооны дэд мастер 1 оролцсон учир АНУ-д зохион байгуулагдаж буй шатрын тэмцээнүүдээс өндөр чансаатайд тооцогдож байгаа юм.
 
 
ГАДААД ХЭРГИЙН САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДТАЙГАА ЗОЛГОВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва

Image 

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандсан “Дэлхийн Монголчууд” дунд хугацааны хөтөлбөр Засгийн газраас батлагдсантай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гал бичин жилийн шинийн наймны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон монголчуудын холбоодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад гадаадын 24 улсад оршин суугаа монголчууд оролцлоо. Сан Францискогоос ЕКГ-ын ажилтнууд болон Бэй Аэриагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо оролцов.

Л.Пүрэвсүрэн сайд энэхүү цахим уулзалтад оролцогчдод Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа монгол иргэд болон тэдний холбоодын үүрэг, санаачилга, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэж, хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хийв.

 

 
ХАНДИВЫН НОМЫГ ГАРДУУЛЖ ЭХЛЭВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
Тус ЕКГ-аас АНУ дахь Монгол сургуулиудыг номын санжуулах санаачилга гаргасныг Мир Ном Паблишинг ХХК дэмжин 16 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дэлхийн сонгодог уран зохиол болон монгол ардын үлгэрийн 3,6 сая төгрөгийн 25 төрлийн 275 шилдэг номуудыг хандив болгон өгсөн билээ Эдгээр номууд нь БСШУЯ-аас гаргасан бага дунд сургуулийн хүүхдэд заавал унших номын жагсаалтад тусгагдсан юм.

Тус ЕКГ-аас эдгээр номуудыг хүлээн авч, АНУ-ын Сан Франциско, Оакланд дахь монгол сургуулиудад гардуулан өгөв. Цаашид АНУ дахь бусад монгол сургуулиудад хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Манай санаачилгыг дэмжин дээрх номуудыг хандивласан Мир Ном Паблишинг ХХК-ын захирал Д.Ганболд болон номыг авчрахад туслалцаа үзүүлсэн холбогдох хүмүүст гүн талархал илэрхийлье.
 
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий Консулын Газар
 
www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco
 
 
“Ger” Youth Center’s 4th Scholastic Quad Chess Tournament PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-01-06, Лхагва
Image 
 
Open to players age 18 and under

When: January 10, 2016

Where: Oakland Asian Cultural Center, 388 9th Street, Suite#: 290 /right next to the Bart station/

Rounds: 2pm, 3 pm, 4 pm (Come early to register! Registration ends 1:30pm. (Make sure you stay for the puzzle competition afterwards)

Time control: Game in 30 minutes, 5 sec delay

Entry fee: $25.00 /$35.00 on same day/

 

 
ЭМГЭНЭЛ - Долгорын Чойжилжав (1939-2015) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-01-06, Лхагва
Image 
 
ЭМГЭНЭЛ
Долгорын Чойжилжав
(1939-2015)
 
Монгол улсын  төрийн шагналт, гавъяат барилгачин, архитектор Д.Чойжилжав 2015 оны 12 сарын 30-нд Лос Анжелoс хотноо зуурдаар таалал төгслөө. Долгорын Чойжилжав нь 1939 онд Завхан аймгийн Алдархаан сумын Бага хөшиг гэдэг газар төржээ. Нийслэлийн 10 жилийн 3-р дунд сургуулийг 1945-1957 онд 9 жил суралцаж төгсөөд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Архитектурын дээд сургуулийг 1957-1964 онд Хот төлөвлөлтийн архитекторын мэргэжлээр төгссөн.
 
1957-1964 онд Улсын барилгын зургийн төв институтийн Барилга төлөвлөлтийн товчоонд архитектор, 1965-1968 онд Улаанбаатар хотын төв хэсгийн ерөнхий төлөвлөгөө, яамдын нэгдсэн барилгын зургийн төслийн Монгол-Болгарын хамтарсан группын ахлагч, зургийн ерөнхий архитектор, 1968-1977 онд тус институтын Орон сууц, иргэний барилгын зургийн товчоонд ахлах архитектор, товчооны дарга, 1978-1981 онд Нэг маягийн зургийн товчоонд группын дарга, зургийн ерөнхий архитектор, 1981-1989 онд Орон сууцны барилгын архитектор, ерөнхий мэргэжилтэн, 1989-1999 онд барилгын зураг төслийн “МОНАР” ХХК-нд архитектурын хэсгийн ахлагч, тэргүүлэх архитектороор тус тус ажиллаж байгаад 1999 онд гавъяаны амралтанд гарч чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байв. 1971 онд МАХН-д, 1965 онд Монголын Архитекторуудын Эвлэлд элссэн. 1988 онд Улаанбаатар хотын депутат, Монголын Архитекторуудын Эвлэлийн тэргүүлэх гишүүнээр сонгогдсон. Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилагчид, Монголын Үйлдвэрчний Эвлэл болон тэр үеийн социалист орнуудын хуралд зөвөлгөөнд төлөөлөгчөөр олонтаа оролцож байсан. 1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1979 онд Гавъяат Барилгачин,  1986 онд Монгол Улсын Төрийн Соёрхол, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит Алтан медаль, ЗХУ-ын шилдэг уран бүтээлчид олгодог Е.Вутечитийн нэрэмжит алтан медалиар шагнагдсан. Гэр бүл, 4 хүү, 4 ач, 4 зээтэй. 2000 оноос одоог хүртэл Бридж компаний зөвлөх архитектороор ажиллаж байлаа.

БАМХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бидний анд нөхөр, Оакланд хотноо амьдардаг Ч.Тамираагийн маань аав Д.Чойжилжав агсан Монгол орны бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Азийн Цагаан дагина хэмээх Улаанбаатар хотын нүүр царай, өнгө үзэмжийг нэгэн үе засч байсан. ажилсаг хөдөлмөрч, сурган хүмүүжүүлэгч, алтан үеийн хүндтэй ахмад байлаа. Талийгаач Д.Чойжилжав гуайг Саран Ээж нийгэмлэгийн идэвхтэй тэргүүлэгч гишүүн, Ээж музейн загварыг бүтээсэн архитекторч гэдгээр нь монголчууд маань мэднэ. Д.Чойжилжав гуай 2006 оноос хойш БАМХ-ны бидэнтэй уулзан учирч, Ээж музейн тухай уулзалт ярилцлага зохиож, хийж бүтээж буй ажил үйлсээрээ харийн нутагт суугаа биднийгээ урамшуулан зоригжуулж, манлайлж байлаа. Монгол соёл, өв уламжлалыг бидэндээ үлдээх гэж мэрийн зутгэж байсан азай буурал Д.Чойжилжав ахын гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Үр хүүхдүүд Ч.Туул, Ч.Тамир, Ч.Орхон, Ч.Булган, хань З.Сэлэнгэ, З.Хулан болоод төрөл төрөгсөд, найз нөхдөд тань нийт монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
 
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

Сан Француско дахь Ерөнхий Консулын Газар
 
 
Шинэ Оны Мэнд Хүргэе! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-12-31, Пүрэв
Image
 
 Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!
 
www.bamons.com
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 45 - 55 - 484