"ATTRACTIONS OF DENVER" сэдэвт фото зургийн уралдааныг зарлаж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-21, Даваа

Image 

Фото зураг сонирхогчдын дунд "ATTRACTIONS OF DENVER" сэдэвт фото зургийн уралдааныг 2009-12-01 хүртэл зарлаж байна.

- Дэнвер хот болон түүний Метро эриа дахь үзэсгэлэнт байгаль, үзэмжит барилга байгууламж, гудамж талбай, түүхт дурсгалт газрууд, спорт, соёл урлагийн өрнөлт хэсгүүд, оршин суугчид, хүн ам гэх мэт орчин тойрныг харуулсан өөрсдийн дуртай чөлөөт сэдвээрээ оролцож болно.

 

 
Ютагийн Монгол охинд тусална уу PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-21, Даваа
Image 
 
Элэг нэгт монголчуудаа,
 
Америкийн Юта мужид сурдаг энэ охин цусны хорт хавдраар 9-р сарын 5-нд оношлогдоод одоо шуурхай эмчилгээ хийлгэх хэрэгтэй болоод байгаа билээ. Та доорхи веб-сайт руу орж paypal-ийн баталгаат сайтаар энэ охины эмнэлгийн зардалд хандив өргөөч гэж гуйж байна.
 
http://saveuvugirl.blogspot.com/

 
Хүүхдүүд ээ, Монгол сургуульдаа ирээрэй PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-21, Даваа

Image

“Би Монгол” сургуулийн Зорилго:

1. Улс үндэстэн, хүн ардын оюуны соёлын үнэт  эрдэнэ, ард түмнийхээ гүн ухаан,  ёс заншил, түүх, сэтгэхүйн онцлог, аялгуу сайхан эх хэлнийхээ  уран яруу увьдсыг өвлүүлэн  сургах

2. Эх орон, өлгий нутгаа хайрлах, улс үндэстнээрээ, Би Монгол хүн гэдгээрээ бахархах үзэлтэй болгон хүмүүжүүлэх
 
 
Халдварт шар өвчний Б вирусын шинжилгээ, вакцинд хамруулж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-18, Баасан
Image 
 
Монголчуудын Эрүүл Мэндийн Төслөөс өнгөрсөн  6 дугаар сараас эхлэн "Hep B" хөтөлбөрийн дагуу Монголчууддаа Hepatitis B буюу манайхаар халдварт  "Гепатит Б" /халдварт шар/ элэгний үрэвсэлийн нэг хэлбэр болох Б вирусын халдвар авсан эсэх, тухайн хүний  биед эсэргүүцэх дархлаа тогтсон эсэхийг шинжлэн, улмаар дархлаа тогтоогүй, халдвар авах эрсдэлтэй хүмүүсийг 3 удаагийн вакцинд хамруулах, Б вирус тээсэн /халдвар авсан хүмүүсийг эмчийн үзлэгт хамруулан зөвлөлгөө өгч  дараагийн шатны үйлчилгээнд хамруулах ҮНЭГҮЙ үйлчилгээг явуулж байгаа билээ.
 
 
Монгол жүжиг тайзнаа тоглох гэж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-16, Лхагва
 Image
 
АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын ажил амьдралаас сэдэвлэн бичсэн *Би хэн бэ?* жүжиг манай Bay Area-д анх удаагаа тоглох гэж байна. Уг жүжиг өнгөрсөн 7-р сард Washington DC хотноо анх удаа тоглоход үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөн маш өндрөөр хүлээн авсан билээ.  Өнгөрсөн 8-р сард үзэгчдийн хүсэлтээр Chicago хотноо амжилттай тоглосон. Энэ оны 10-р сард Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо буюу АДМЭХ-ийн урилгаар Bay Area-д суугаа Монголчууддаа тоглохоор төлөвлөөд байна.
 
 
Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-16, Лхагва
Image 
 
Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг нь “Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдайг” 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн Дэнвер хотноо зарлан хуралдуулах гэж байна.
 
Хуралдайн үеээр хойд америкт амьдарч буй Монголчуудын тулгамдсан зарим нэгэн асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай ажлын төлөвлөгөөг боловсруулж мөн төлөвлөгөөг хэрэгжүүлхэд шаардагдах байгууллага, үйлчилгээний газруудыг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг шийдвэрэлэхийг зорьж ажиллана. Анхдугаар Хуралдайн хэлэлцэх асуудлууд:
 
 
Блумингтон дахь наадамд урьж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-09, Лхагва
Image 
 
Дүнчүүр маанийн хүрд нээх ёслол, Ажиа Гэгээнтний мэлмий гийсэн өдөр, Цагийг бэлэгдэгч наран чөлөө номын хурим, Америкт Монгол шагайн харваа үүсч хөгжсөний таван жилийн ойд зориулсан Монгол Наадам 09.20.2009 -нд Индиана мужийн Блүүмингтон хот Түвд - Монголын шашин соёлын төвд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
 
 
Монгол эмч нарын салбар зөвлөлийн гишүүн эмч нарын үзлэгт урьж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-09, Лхагва
Image 
 
АДМЭХ ((Америк дахь Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо)-ны дэргэдэх Монгол эмч нарын салбар зөвлөлийн гишүүн эмч нарын үзлэг 2009 оны 10 сарын 4 ны ням гарагт АДМЭХ-ны байранд хийгдэх гэж байна.

Доорхи нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, эмчилгээ хийж зөвлөгөө өгнө. Үүнд:
 
1. Дотоод шүүрлийн булчирхай, дотрын өвчний үзлэг:
- АУИС-ийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, дотоод шүүрэл судлалын их эмч, Анагаах ухааны магистр, Д. Пүрэвсүрэн (мэргэжлээрээ 15 жил ажилласан). 925-808-9633
 
 
Бэй Эриа-д ажиллаж амьдарч байгаа Монгол эмч нарын уулзалт ярилцлага сайхан болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-09-09, Лхагва
Image 
 
Калифорнийн Бэй Арэа-д ажиллаж амьдарч байгаа Монгол эмч нарын уулзалт ярилцлага 2009 оны 8 сарын 29-нд АДМЭХ (Америк дахь Монголын Эмэгтэйчүүдийн Холбоон)-ы байранд зохион байгуулагдлаа. Уулзалтанд хүн ардын эрүүл энхийн манаанд зогсож, эзэмшсэн мэргэжилдээ өөрийн бүхий л амьдарлаа зориулсан, ажлын дадлага туршлагатай, хаана ч, хэзээ ч, хэнд ч мэргэжлийн тусламж үзүүлж чадах чадвартай, манай үе үеийн эмч нарын төлөөлөл ирсэн байлаа.
 
 
Кристмасын баярыг хөлбөмбөгийн талбайд өнгөрөөв PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-01-07, Лхагва
Image 
Зураг дээр: “Хийморь” багийнхан
 
Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн “Хишиг өдрийн” ээлжит тоглолтууд өнөөдөр буюу Кристмасын баярын өдөр явагдлаа. Энэ өдрийн эхний тоглолт “Таван цагариг”- “Отгон од” багуудын хооронд болов. Олон удаа хоорондоо таарч нэг нэгнийхээ “мэх”-ийг андахгүй болсон хоёр багийн өрсөлдөөн нэг ёсны нэр төрийн тоглолт болоод байгаа билээ.
 
 
Гайтав овогтой НЭМЭХБАЯР (1966 - 2009 он) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2009-01-07, Лхагва

Image 

Бэй Аэриад аж төрөн сууж буй ууган Монголчуудын нэг Г.Нэмэхбаяр маань 2009 оны 1 сарын 05-ны орой зуурдаар нас нөгцөж аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь хүнд гарз тохиолдлоо. Тэрбээр 1966 оны 1 сарын 15-нд Улаанбаатар хотноо сэхээтний гэр бүлд төржээ. 1984 онд 23-р дунд сургуулийг алтан медалтай төгсөж ЗХУ-ын Эрхүү хотноо Анагаах Ухааны Их Сургуульд суралцаж байгаад Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийг 1991 онд их эмчийн мэргэжил эзэмшин төгссөн байна.

 

 

 
<< Эхлэл < Өмнөх 41 42 43 44 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 474 - 484 - 484