Бэй Аэриа гийн Nomadic Hikers club-ыг үүсгэн байгуулагч Б.Загдаа мааньд саналаа өгнө үү? PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-11-20, Баасан
Image
 
 
Бэй Аэриа гийн Nomadic Hikers club-ыг үүсгэн байгуулагч Б.Загдаа маань чаргатай нохойн аялалд оролцох гэж байгаа тул та бүхэн энэ мэдээг найз нөхдөдөө дамжуулж санал хурааж өгч туслана уу. Одоогоор саналыг тоогоор манлайлж яваа ч өрсөлдөгч нь их ойрхон ирээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook дээр Zagdaa Baatar-аас харна уу.
 
 
Баярлалаа.
 
 
ЭЦЭГ, ЭХ, БАГШ, СУРАГЧДЫН АНХААРАЛД PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-11-07, Бямба
Image 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Гадаад улсад амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг төрөөс дэмжих” бодлого, зорилтын хүрээнд, Японы Хүүхдийг Ивээх бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр- төслийн хүрээнд хэвлэгдэн гарсан “Монгол хэл”, “Математик” сурах бичгийн цахим хувилбарыг http://savethechildreninmongolia.weebly.com/ сайтын е-ном булангаас татан авч ашиглаарай.
 
 
АНУ-д Монгол Улсаас суугаа ЭСЯ
 
 
Монгол зураачдын үзэсгэлэн нээгдлээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-14, Лхагва

Image 

Калифорнийн их сургуулийн Беркели дэх салбарт Монгол судлалын төв байгуулагдаж, монгол хэлийг дахин зааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа “Mongolian Celebration” арга хэмжээний хүрээнд монгол зураачдын 2 томоохон хэмжээний үзэсгэлэн Сан Францискогийн Бэй Аэриад нээгдлээ.

“Visions from Afar” нэртэй Сан Францискогийн Бэй Аэриад ажиллаж, амьдардаг монгол уран бүтээлч С.Төрбурам, С.Тамир, Б.Энхбат нарын үзэсгэлэн Беркели хотын “Торгон зам” галлерейд 10 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд хайчилбарын нэрт мастер С.Төрбурамын монголын үндэсний түүх, соёлыг уран бүтээлчийн уран зөгнөл, өвөрмөц шийдлээр илэрхийлсэн хайчилбарууд, зураач С.Тамирын хар дэвсгэр дээр цагаанаар зурсан манай урлагийн нэрт мастерууд, Холливудын оддын болон жирийн хүмүүсийн хөрөг, залуу зураач Б.Энхбатын монгол зургийн уламжлалыг орчин үеийн дүрслэх урлагийн хандлагатай хослуулан туурвисан бүтээлүүдийг тавьсан юм.

 

 
ХҮН АМЫН ТООЛЛОГО – 2015 PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-14, Лхагва

Image 

Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/-ноос гадаад оронд суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэлийг 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын сүүлч хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Гадаад улсад 183 хоногоос дээш хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэд ҮСХ-ны дараах цахим хуудсаар орж интернет тооллогод хамрагдана.

Та бүхнийг идэвхтэй оролцохын зэрэгцээ энэхүү зарыг Share, Retweet хийхийг хүсье.

Бүртгэлийн линк: http://e-census.nso.mn/

Анхаарах зүйлс:
• Өрхийн гишүүдийн тоо, ургийн овог, регистрийн дугаарыг урьдчилж бэлтгэсэн байх;
• Өрхийн гишүүдийн мэдээлийг кирилл үсгээр оруулах;
• Гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар ирээд удаагүй байгаа Монгол Улсын иргэн мөн хамрагдана.
• АНУ-ын баруун хэсэгт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд Сан Францискогийн Бэй Аэриа, Калифорни мужийн Умард хэсэгт байгаа бол Сан Франциско, Лос Анжелес хот орчим байгаа бол Лос Анжелес, Вашингтон мужид байгаа бол Сиатл, Колорадо мужид байгаа бол Денвер, Юта мужид байгаа бол Солт Лейк хотыг тус тус сонгоно уу.

Интернэт тооллогод хэрхэн хамаарагдах видео зааврыг http://t.co/eNjebcm9wh үзнэ үү.

Та интернэт тооллогод хамрагдсаны дараа өрхийн гишүүдийнхээ “СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК” -ийг хүлээн аваарай.

 

https://www.facebook.com/bayarkhuu.dorj.5

 

 
“ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ - 2015” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням
Image 
 
Америкийн Баруун Эргийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ-2015” тэмцээн 2015 оны 10 сарын 25-ны Ням гарагийн өглөөний 10 цагаас эхлэх тул Америкт суугаа монгол туургатны хөл бөмбөгийн хорхойтнууд та бүхнийг өөрсдийн багаа бүрдүүлэн оролцохыг урьж, уриалж байна....

Баг тус бүр талбайд 8 тоглогчтой гарна. Тоглолт багасгасан хэмжээтэй, задгай талбайд болно. Тэмцээнийг Лос Анжелесийн Монголчуудын Холбоо, Бэй Ареагийн Хөл бөмбөгийн Холбоотой хамтран зохион байгуулж, ачаа тээврийн Боргил-корпораци ивээн тэтгэнэ. Тэмцээнд манлайлагчдыг 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн алт, мөнгө, хүрэл медалaар шагнаж, батламж олгоно. Мөн Шилдэг Довтлогч, Шилдэг Хаалгач, Шилдэг Хамгаалагч, Өсөх Ирээдүйтэй Тоглогч, “Мэргэн Буудагч”- хөлбөмбөгчийг тус тус шалгаруулна. Түрүүлсэн багт аваргын шилжин явах цом гардуулна. “Таван Цагариг-Америкт” спортын сэтгүүл, lamongols.com , bamons.com , dayarmongol.com цахим өргөөд, фэйсбүүкийн Los Angeles Mongolian Association, Mongol Zar LA хуудасаар мэдээллээр ханган ажиллана.
 
Мөн энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулахад туслах, хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүсийг урьж байна. Тэмцээнтэй холбоотой аливаа асуудлаар дараах хүмүүстэй холбоо барина уу. Тэмцээн болох газрыг жич зарлана.

Лос Анжелесийн Монголчуудын Холбоо
Tэргүүн Ж.Мөнх-Эрдэнэ (310) 933-7299
Дэд тэргүүн Т.Лхагва (916) 947-8603
“Таван Цагариг” сэтгүүл
эрхлэгч Ц.Энхтүвшин (415)594-2240
 
Торгуулийн өрийн тодорхой хэмжээнээс чөлөөлөх өршөөллийн түр хугацааны программ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням
Image 
 
Энэ 7 хоногт CA-д 2013 оны 1-р сарын 1 болон түүнээс өмнө гаргасан замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн өрийн тодорхой хэмжээнээс чөлөөлөх өршөөллийн түр хугацааны программ хэрэгжиж эхлээд байна. Тухайн хүний орлогын хэмжээнээс хамаарч 50 эсвэл 80 хувиар чөлөөлөх юм. Мөн төлөөгүйн торгуулиас чөлөөлөгдөнө.

Хэрэв ийм төрлийн ямар нэгэн өртэй бол өөрийн ticket авсан газрынхаа Superior Court уруу хандах ба энэхүү өршөөллийн программын төлбөр 50 долларыг төлнө гэсэн байна. эдгээр торгуулиас болж жолооэы үнэмлэхээ хүчингүй болгуулсан бол DMV 55 доллараар жолооны үнэмлэхийг чинь сэргээж өгнө. Жишээ нь 2,3 жилийн өмнөх 500 орчим долларын ticket-ийн төлбөр торгуулийн хамт хэдэн мянган доллар болсон байх тул энэ энэ программд хамрагдвал зөвхөн 100-250 доллар, дээр нь программын төлбөр 50 доллараа төлөөд өрөө цэвэрлээд авах нь.

Өөрийн ямар шүүхэд хандахаа www.courts.ca.gov/find-my-court.htm сайтаас олоорой.
 
Амжилт хүсье!
 
Д.Баярсайхан
Сакраменто, Калифорни муж
 
 
Common Core Standard Test-ийн үр дүн PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням

Image 

Сакто орчмын сургуулиудын шинээр авч эхэлж байгаа Common Core standard (хуучин star test авдаг байсан) test-ийн ур дунг гэр булийн орлогын хэмжээтэй харьцуулсан граффик. Еренхийдее Орлого сайтай районы хуухдууд сайн оноо авсан гарсан нь маш том завсар ууссэн байна гэж дугнэлтэнд хурч эхнээсээ дээд доодгуй арга хэмжээ авч эхэлж байна. Шинэ тест тул ихэнх сургуулиуд хуухдууддээ бэлдээгуй байсан гэж байгаа боловч бусад сургуулиуд мен л адил боловч сайн оноог авч чадсан байгаа биз. Эндээс монгол эцэг эхчууд юуг олж харах хэрэгтэй вэ гэвэл заавал ендер орлоготой районд нууж зардал чирэгдэл бололгуйгээр хэдийгээр бага орлоготой ч ендер узуулэлт узуулсэн сургуулиудад хуухдууддээ чиглуулээд егвел дээр юм.

Сургууль тус бурийн, эсвэл дистриктын узуулэлтийг CA department of education веб сайт уруу ороод харж болох байх: http://www.cde.ca.gov/ta/

Та бухэн common core гэдэг тестын талаар зендее мэдээлэл сургуулиадаас авч уншсан байх. Еренхий асадемик тестээс гадна хуухдийн бусадтай хамтарч ажиллах, харилцах чадвар зэрэг ес суртахууны чадварын узуулэлтууд багтсан нь миний сонирхлыг их татаж байгаа. Ер нь л урьдын олон хариулалтаас сонгодог зэрэг bubble тестийг бодвол хуухдийн чадварыг нэлээд унэн зев гаргадаг тест. Тэгээд ч хумуус хэцуу боллоо гээд их эсэргууцсэн. Уунтэй холбогдоод сургалтын программ ч еерчлегдсен. Та бухэн анзаарсан бол математик хичээл нэлээд сайжирсан миний бодлоор шуу дээ. Зарим math багш нар учрыг нь еерсдее бурэн сайн ойлгож эхлээгуй л байх шиг байгаа юм. Гэхдээ тусгай программаар хичээлдэг хуухдууд уунээс емне ч гэсэн сэтгэхуйн, болон problem solving бодлогууд боддог байсан болохоор багш нар нь асуудалгуй шинэ программыг хулээж авсан гэдэг нь ярианаас нь илт гарч байна лээ. Энэ талаар би дараа блог дээрээ дэлгэрэнгуй оруулнаа.

Амжилт хүсье!

 
Д.Баярсайхан
Сакраменто, Калифорни муж
 
 
10 дугаар Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөр PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням

Image 

Бид 10 дугаар Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөр 2015 оны 11 сарын 13-оос 14-ний хооронд АНУ-ын Калифорн мужийн Цахиурын Хөндийд "Технологи болон Энтрепренёршипийн Монголын Хөгжилд Эзлэх Байр Суурь" сэдвийн дор явагдхаар болсныг мэдэгдэхэд таатай байна. Хөтөлбөрийн үеэр төрөл бүхийн боловсролтой 16-18 монголын манлайлагч залуус монгол улсын одоогийн технологиийн болон энтрепренёршип эко систем, цаашдийн хөгжлийн талаар хоорондоо болон уригдсан зочидтой санал бодлоо солилцоно.

Ойрын жилүүдэд технологиийн салбар тэсрэнгүй хөгжиж хүмүүсийн өдөр тутмын харилцааны нэг хэсэг болоод зогсохгүй бизнэс, улс төр гээд бүхэл салбарыг эрс шинэчлэж байгаа билээ.

 

 
СУРАГЧДАА УРАМШУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням

Image 

Santa Clara хотод зохиогдсон “US National G/60 & G30 u1000 Championship” тэмцээнд “Гэр” төвийн шатрын ангийн сурагч О. Цэлмэг, Э.Эрхэс, Э.Энхжин, Б. Жонатан, Э.Тэргэлсар, С.Эрхэс нар маш амжилттай оролцож, ангилал тус бүрдээ эхний байр, нийлбэр дүнгээр багаараа 1-р байранд шалгарч, цомоор шагнуулсан тул тэдний амжилтыг үнэлж, урам хайрлан шатрын ангийн 11 сарын төлбөрөөс 50% хөнгөлөхөөр “Гэр” төвийн Удирдах Зөвлөл шийдвэрлэлээ.

Мөн “Гэр Төв” нь “G30 u600 national champion club” болсныг дуулгахад таатай байна.

Сурагчдаа шатрын эрдэмд хөтөлж яваа залуу чадварлаг багш, Спортын Мастер Б.Уянга багшдаа талархаж, амжилт хүсье! Уянга Бямбаа Хүүхдүүдээ тэмцээнд бүртгүүлж, оролцуулсан, ачит аав, ээж нарт нь талархал илэрхийлье.

Мөн өнгөрсөн зуны амралтаар манай шатрын ангийн сурагчид Монголд болсон “Олон улсын өсвөрийн шатарчдын тэмцээнд” амжилттай оролцоод ирснийг дурдахад таатай байна.

“Гэр” төвийн дэргэдэх “Би Монгол” сургуулийн маань бахархал болсон нийт сурагчиддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье!

"Гэр" хүүхдийн төвийн УЗ

www.facebook.com/gercenter

 

 
Беркелийн их сургууль монгол хэл дахин зааж эхэллээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням

Image 

Калифорнийн их сургуулийн Беркели дэх салбарт 9 дүгээр сарын 26-ны өдөр тус их сургууль дээр Монгол судлалын төв байгуулагдаж, монгол хэлийг дахин зааж эхэлсэнтэй холбогдуулан “Mongolian Celebration” арга хэмжээг Монгол сан /The Mongolia Foundation/, тус сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэн /The Institute of East Asian Studies/, Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар хамтран зохион байгууллаа.

Калифорнийн их сургуулийн Беркели хот дахь салбар нь 1935 оноос 1996 он хүртэл монгол хэлийг зааж ирсэн АНУ дахь Монгол судлалын гол төвийн нэг байсан бөгөөд энэ оны 9 дүгээр сараас монгол хэлийг дахин заах болж, Монгол судлалын төвийг сэргээн байгуулсан юм. Дэлхийд эхний аравт жагсдаг нэр хүндтэй сургуулийн нэг болох Беркелийн их сургуульд ийнхүү монгол судлалыг дахин сэргээсэн нь АНУ-ын Монгол судлалын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал юм.
 
Монгол судлалын төвийг нээж, үйл ажиллагааг нь сэргээхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
 
 
АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2015 10/9-10/11 PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням
Image 
 
...Гадаадын их дээд сургуулиудыг төрийн сангийн зээл болон хувиараа зардлаа төлөөд төгсч байгаа олон монгол залуучууд нь Монголын хөгжилд нэмэртэй боловсон хүчин. Хэдийгээр янз бүрийн сургуулиудыг сонгон суралцаж төгсч байгаа хэдий ч нийтлэг талаас нь харах юм бол эдгээр залуус дэлхийн хөгжлийн чиг хандлагад тодорхой хэмжээгээр суралцаж байгаа гэсэн үг. Бидний нэрлэдэгээр "цагаачлалын 2-р үе" буюу гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж өндөр мэдлэг чадвар эзэмшихээр зорьж ирж байгаа залуусын хувьд "харлаж" ажил хийх зорилго огт үгүй бөгөөд сайн боловсрол эзэмшээд Монголдоо очиж ажиллах сонирхол илүү байгаа нь бидэнд таатай сэтгэл төрүүлдэг юм. Гадаад оронд "хар ажил "хийж мөнгө олох бус, өөрсдийн оюун санаагаа хөгжүүлж "толгойгоороо" амьдралаа авч явах хүсэл ухамсар нь давамгайлж байгаа гэсэн үг. Энэ бол анзаарахгүй, хайхрахгүй орхиж боломгүй үзэгдэл. Тэдэнд бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа. Харин тэд энэ талаар мэдээлэл солилцож өөрсдийгөө хөгжүүлэх, Монголдоо очиж ажиллах боломж арга замыг эрэлхийлж байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 56 - 66 - 484