Сакраменто Орчмын Монгол сургуулийн бүртгэл PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-14, Даваа
Image 
 
Сакраменто Орчмын Монгол сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургалт 10 дугаар сард эхлэхтэй холбогдуулан, сургуульд суралцах хүүхдүүдийн бүртгэл эхэлж байна. Энэ жилийн сургалт хамрагдах хүүхдүүдийн тооноос шалтгаалах тул эцэг эхчүүд та бүхэн 9/25-ны дотор хүүхдүүдээ бүртгүүлж эхэлнэ үү!

Элсэлтэд 7-17 насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг бүртгэх болно. Таны хүүхдүүд өмнөх жилүүдэд суралцаж байсан бол энэ жил үргэлжлүүлэн суралцаж болно. Монгол сургууль маань монгол хэлний цагаан толгой, унших, бичих болон сэтгэхүй хөгжүүлэх тоoны чиглэлээp сургалтаа явуулах болно.

Та бүхэн хүүхдийнхээ овог, нэр, нас, хүйсийг энэ имэйл-д Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй  хариулан явуулна уу!

Бүртгэлийн сүүлчийн хугацаа: 9 дүгээр сарын 25.

Лавлах зүйлсээ энэ имэйлээр дамжуулан авч болно. Бас манай холбооны Facebook: http://www.facebook.com/sacramentomongolianassociation  холбогдон мэдээлэл авна уу!

Баярлалаа,
Сакрамэнтo Монгол Сургууль
Монголчуудын Холбоо
 
 
Hэгэн шинэ бүтээл - монгол хүүхдүүддээ зориулсан "МИНИЙ МОНГОЛ ХЭЛ-1" ном PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-06, Ням

Image 

Та бүхэндээ Гэр хүүхдийн төвийн хамт олны нэгэн шинэ бүтээлийг танилцуулахад таатай байна.

Энэ бол хилийн чанадад сурч буй монгол хүүхдүүддээ зориулсан "МИНИЙ МОНГОЛ ХЭЛ-1" ном юм. Ингэж нэрлэсний учир хэмээвээс хүүхдүүд будаж, зурж, бичиж, багш болон аав ээжтэйгээ хамтран дасгалаа дүүргээд өөрийн гэсэн номоо бүтээх юм.

 

 
Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлт PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-06, Ням

Image 

Сайн байцгаана уу.

Америкийн баруун эргээр оршин суугч эрхэм хүндэт Монголчууд, эцэг эх, хүүхэд багачууд та бүхнийг Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт, бүртгэл 2015-09-13ны Ням гарагт 11am-1pm хооронд болно.

Мөн volunteer хийх сонирхолтой, ахлах ангийн сурагчид, оюутнууд, бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой хүн бүхнийг ирж, бидний үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.

Хаяг: 388 9th Street Suite 290, Oakland, CA
Харилцах утас : 510-604-6212, 510-225-8575

Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургууль

 

 
Teach Play Serve-ийн тамирчид “Batjargal Cup” тэмцээнд маш амжилттай оролцов PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-06, Ням
Image 
 
Сайн байцгаана уу?
 
Манай Калифорниа мужийг төлөөлөн оролцсон баг тамирчид болон дасгалжуулагчид Вашингтон мужид болсон Америк дахь Монголчуудын аварга шалгаруулах талбайн теннисний есдүгээр “Batjargal Cup” тэмцээнд маш амжилттай оролцож 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд боллоо.
 
Тэмцээний “Elementary School Boys' Singles” төрөлд манай хамгийн залуу тамирчин Отгонбаярын Тулга алтан медаль хүртэж өмнөх жил авсан алтан медалиа бататган “Batjargal Cup” тэмцээний хошой аварга боллоо. Тэмцээний “Middle School Boys' Singles” төрөлд өмнөх жил 4-р байранд орж байсан өсөх ирээдүйтэй тамирчин Отгонбаярын Баярсайхан маш амжилттай тоглож мөнгөн медалийг хүртэв. Тэмцээнд манай Калифорниа мужийг төлөөлөн оролцсон ганц охин болох Болдсүхийн Шинэжаргал өөрийн “High School Girls’ Singles” төрөлд алтан медаль хүртэн, холимог хосын төрөлд өөрийн дасгалжуулагч Гүнбүрд-тэй оролцон олон талбайн теннисний мастеруудыг хожин алтан медалийн эзэн боллоо. “Teach Play Serve” байгууллагийн маань хоёр дасгалжуулагчид болох Гүнбүрд болон Ангараг уг тэмцээнээс нийтдээ 2 алт, 2 хүрэл медаль хүртэн манай баг тамирчид энэ тэмцээндээ маш амжилттай оролцон нийт багийн дүнгээр хоёрдугаар байранд орлоо.
 
Нийт оролцсон Teach Play Serve-ийн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн дараа дараагийн тэмцээндээ улам их амжилт гаргахыг ерөөе!
 
Teach Play Serve, Бэй Эриа
www.facebook.com/teachplayserve
 
 
Лос Анжелес хотын Монголчуудад баярлалаа! (фото мэдээ) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа

 Image

Лос Анжелес хотын Монголчууд биднийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч хүүхэд бүрт маань бэлэг өгч, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр биднийг амжилтыг мялаалаа. Мөн Монголчууд маань хандив цуглуулж бидэнд гардуулж өгч, 90 нас хүрч байгаа буурай хүүхдүүдэд маань урмын үгээ хайрлалаа. Та бүхэнд баярлалаа!

Special Olympics 2015-д Монгол Улсаас оролцсон төлөөлөгчдийн нийт үзүүлэлтийг ЭНДЭЭС үзэж сонирхоно уу?

 

 
Бэй Эриагийн 17 настай Цэлмүүн Батхишиг Miss Congeniality боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа

Image 

2015 оны 8 сарын 8-ны Бямба гараг "Miss Asian America" тэмцээнд Бэй Эриагийн Аламеда хотын 17 настай Цэлмүүн Батхишиг маань Miss Congeniality боллоо. 17-28 насны оролцогчид оролцсон энэ тэмцээнд "анхны орж буй Монгол" хэмээн онцлогдов. Цэлмүүн Батхишигийг маань дэмжиж спонсорлосон Гэр Төв, Global Hawk болон найз нөхөд, олон олон монголчуудыг манай гэр бүл онцлон Цэлмүүн сэтгэлийн гүнээс маш их талархаж байгааг хүлээн авна уу. Мөн санал өгч, мэдээллийг дамжуулж дэмжсэн бүх монголчууддаа маш их баярлалаа. Хүрэлцэн ирж хөгжөөн дэмжсэн бяцхан дүү нартаа маш их баярлалаа!

Дэлгэрэнгүй: ЭНДЭЭС

www.facebook.com/hosoo.khanchuluun

 

 
Сан Францискогийн наадам тэргүүн байранд шалгарав PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа
Image 
 
Гадаад хэргийн яамнаас санаачлан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын дунд зарласан “Миний Монгол наадам-2015” уралдаанд Сан Францискогийн наадам тэргүүн байранд шалгарсан байна.

Энэхүү сайхан наадмыг зохион байгуулсан Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, дэмжиж тусалсан нийт байгууллага хүмүүст чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе!
 
 
2015 оны Америк дахь Монголчуудын Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа
Image 
 
2015 оны Америк дахь Монголчуудын Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын ширээний теннисний спортын мастер, дасгалжуулагч Ч.Отгонбаатар агсны нэрэмжит болгон 9-р сарын 5, 6 ны өдрүүдэд Вашингтон мужийн Сиатл хотноо зохион явуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь ширээний теннисний спортыг сурталчлан таниулах, хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, алс хол суугаа монголчуудаа ойртон нөхөрлүүлэх зорилготой.

Тэмцээн дараах төрлөөр явагдана.
 
1. Баг / 2 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчдаас бүрдсэн байх /
 
2. Спортын мастер, өндөр зэрэгтэй тамирчид / эрэгтэй  эмэгтэй хамт /
 
3. Ганцаарчилсан эмэгтэй /сонирхогчдын дунд нас харгалзахгүй /
 
4. Ганцаарчилсан эрэгтэй /сонирхогчдын дунд нас харгалзахгүй /
 
5. Дан хос
 
6. Холимог хос дээрх төрөл бүрээс эхний гурван байрыг шалгаруулж цом, медаль,мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
 
Тэмцээний дүрэм журмыг техникийн зөвлөлгөөн дээр танилцуулна.

Ширээний теннисний спортоор хичээллэдэг болон сонирхогчид, баг тамирчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тэмцээнд оролцох баг тамирчид мэдүүлгээ 9-р сарын 1 ний дотор өгнө үү?
 
Жич: өөр мужаас ирж оролцох тамирчдыг тосч авах, буудал олоход туслах болон тэмцээний өдрүүдийн өдрийн хоолоор үнэгүй үйлчилнэ. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!

425 306 5703 О.Осоржамаа
206 334 5123 Ч. Хулан
 
 
САН ФРАНЦИСКОГИЙН НААДАМ САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-13, Даваа

 Image

Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчууд энэ жил 18 дахь удаагаа Үндэсний баяр наадмаа тус хотын “Алтан босго” цэцэрлэгт хүрээлэнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Сан Францискогийн тэнгэр хангай хүртэл ивээсэн энэ жилийн наадамд тус хотын захирагч Эдвин Ли оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ жилийн Сан Францискогийн наадамд аймаг, сумын цолтой 32 хүчит бөх зодоглосноос Архангай аймгийн харьяат, залуу бөх Чагнаадорж түрүүлж, Төв аймгийн харьяат, аймгийн начин Жавхаабаяр үзүүрлэв.

Түүнчлэн наадмын үеэр үндэсний сур, хүүхдийн модон морины уралдаан, шагайн харваа, олс таталтын тэмцээн болсны зэрэгцээ, “Гэр” төв авьяаслаг хүүхэд багачууд, Бэй Аэриад ажиллаж амьдардаг уран бүтээлчид маань үндэсний дуу бүжгээ сонирхууллаа.

Энэхүү сайхан наадмыг зохион байгуулсан Бэй Аэриагийн монголчуудын холбоо, дэмжиж тусалсан нийт байгууллага хүмүүс, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, наадамчин олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа

Ерөнхий Консулын Газар 

 
Бэй Эриа-н Монголчуудаа урьж байна! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-11, Бямба
Image
 
 
Далай ламын 80 насны ойн баярын арга хэмжээнд Лос Анжелес хотын "Даян" хамтлаг оролцлоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-11, Бямба

Image 

2015 оны 7-р сарын 7-нд Калифорни муж дахь University of California Irvine / UCI / сургууль дээр болсон Далай ламын 80 насны ойн баярын арга хэмжээнд Лос Анжелес хотын "Даян" хамтлаг оролцож түвд болон монголын дуучидтай хамтран ая дуугаа ѳргѳлѳѳ. Зохион байгуулагч талаас техникийн бага зэрэг саатал гарсныг эс тооцвол тоглолт маань амжилттай сайхан боллоо. Манай хамтлагийг энэхүү арга хэмжээнд оролцох боломж олгосон, олон удаа хүч чармайлт гарган бэлтгэж бидэнтэй хамтарч дуулж хѳгжимдсѳн түвд анд нѳхѳддѳѳ туйлаас баярлаж талархсанаа илэрхийлье.


Сайн үйлс дэлгэрэх болтугай!

"ДАЯН" хамтлаг, Лос Анжелес

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 67 - 77 - 484