“Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөг сайхан болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа

Image 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-ыг тохиолдуулан ТУС клубаас “Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөг сайхан болж өнгөрлөө.

Сакраменто хотноо ажиллаж амьдардаг мэргэжлийн болон туршлагатай эмэгтэйчүүд мааань эмэгтэйчүүд бидний эрүүл мэнд, санхүү, аз жаргал, гэр бүлийн талаар богино хэмжээний лекц, амьдралд ойр, бодит туршлага дээр тулгуурласан зөвлөгөө, хэрэгцээт мэдээлэл өглөө. Уулзалтанд:

 

 
ДЭМЖМЭЭР ЗАЛУУС PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа
Image 
 
АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг зорьж урлагийнхан, хошин шогийнхон нилээд ирдэг. Харин одоо "Хамтдаа гүйцгээе" хэмээн уриалж О.Саранчулуун маань өөрийн баг найз нөхдөө дагуулан ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж бид нэрлэж заншсан хэдий ч, эрүүл хүнээс ч дутахгүй дайчин шургуу, өмнөө тавьсан зорилготой, түүнийхээ төлөө өөрөөсөө хамаарах бүхнээ дайчлан зүтгэж чаддаг залуусын нэг нь О.Саранчулуун. Би түүнтэй өнгөрсөн намар Нью-Йорк хотод зохион байгуулагдсан марафон гүйлтэд ирж оролцоход нь уулзаж танилцсан юм. Яагаав? 300 орчим унага авч ирж борлуулаад мөнгийг нь ээж нарт нь хүлээлгэж өгсөн бүсгүй. Бид хоёр түүнээс хойш холбоотой байж, хийх гэж байгаа ажлуудынхаа талаар санал солилцож байсан л даа. Одоо зорин ирэх гэж байгаа энэ арга хэмжээний талаар ч бид хоорондоо зөвлөлдөж байв.
 
 
Зүгээр нэг цуглаан байгаагүй PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа
Image 
 
Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг дээ. 15000 гаруй Монголчууд яах гэж төв талбай дээрээ цуглан, юуны тулд аймаг аймгаас дэлхийн өнцөг булан бүрээс бүх Монголчууд нэгдэж дуу хоолойгоо өргөсөн билээ ? Бид 4 настай балчирыг үдэж гаргаж өгсөн, эмгэнэл илэрхийлсэн үүнээс гадна нэг өөр нэг том утга учир байсан Энэ бол ДАХИЖ ИЙМ ЯВДАЛ БИТГИЙ ДАВТАГДААСАЙ гэсэн бидний ТЭМЦЭЛ байсан юм. 3 сарын 5-нд АНУ-н Колорадо мужаас 300 гаруй ээжүүд гарын үсгээ зурлаа. Би ч гэсэн одоо Вашингтон хотод гарч гарын үсэг цуглуулж байна. Чухам юунд ? Засгийн газраас хүүхдийн төлөө хийх ёстой бодитой ажлуудын талаар "Шаардах бичиг"-т нэг ч гэсэн иргэний байр суурь, гомдлыг тусгахын төлөө.

Бид аль хэдийн Хүүхэд хамгааллын сүлжээ ТББ-н тэргүүн Цэвээн гэж энэ хүнээр дамжуулан Сайханбилэгт шаардах бичгээ өгчихсөн хуулийн хугацаагаа хүлээж байна. Баталгаа болсон зураг нь энэ. Засгийн газраас үүрэг авсан Ургамалцэцэг гэдэг мэргэжилтэнд ар гэрийн асуудал гарснаас болж одоохондоо явцын хариу өгөөгүй байгаа юм байна гэж би ойлголоо.

Маш тодохрхой шаардлагууд тусгагдсан байгаа. Түүнийг биелүүлэхийг ээж бүр, хүн бүр шаардах хэрэгтэй, тийм эрхтэй. Тэгэхгүй бол дахиад нэг сарын дараа бас нэг хүүхэд амиа өгнө, тэр үед бид яах вэ? Зул өргөх үү? Тайван жагсах уу? Дахиад 2 сарын дараа бид яах вэ… Энэ бусармаг, хүүхдийг хүчирхийлдэг байдлыг уг үндсээр нь, хууль тогтолцоогоор нь засаж өөрчлөх ёстой.

Вашингтон, Чикаго, Сант лювис, Лос Анжелес, Сан Францискогийн Монголчууд надаар дамжуулж гарын үсэг зурж болно шүү! Баярлалаа

Лантуун дохио ТББ
Ч.Ганжавхлан
 
 
АНУ дахь Монголчуудад PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа

Image 

Бүх дэлхийн Монголчууд аа ! Хэдхэн хоногийн өмнө бид хүүхдийн төлөө хэрхэн нэгдэж чаддагаа харууллаа. Нэг хүний хийсэн муу нүглийг цайруулахаар 15000 гаруй хүн Чингисийн талбайдаа цуглаж, хэдэн зуун мянган Монгол хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс дуу хоолойгоо нэгтгэлээ. Гэрэл, боломж, найдвар тодоос тод харагдаж байна.

7 хоногт 1 удаа гардаг МҮОНРТ-н “4 урилга” нэвтрүүлэг 4 сарын 1 хүртэл түр завсарласан учир надад 1 сар орчим АНУ-д ирэх боломж олдлоо. Би АНУ-д аялахаар ирсэнгүй, өндөр байшин барилга харахыг хүссэнгүй. Гагцхүү хүмүүстэй уулзахаар, хамтрахаар, бодит зүйлсийг санал болгохоор ирлээ. Монголд гэрэл асаж байна, түүнийг түгээхээр ирлээ. Тиймдээ ч Bright Mongolia гэсэн бичигтэй ганцхан футболка миний таних тэмдэг. “Надад хэлэх үг байна” чуулганд шүүгч болон зочиноор уригдан очиж байгаа.

Хүүхдийн эрхийн чиглэлээр Mongol Batman “Лантуу хүү” Project, хэн ч хаанаас ч нэгдэж сайн сайхныг түгээж болох Bright Mongolia Project, Хүний наймааны эсрэг Лантуун дохио ТББ, Сайн дурын байгууллагын шинэхэн байгуулагдсан 7 байгууллагын сүлжээ Happy+ тэдний албан ёсны салбарыг байгуулах болон Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй 130.000 иргэдэд гэрэл авчирах “Амжилтын хэлхээ ТББ”-н төлөөлөл болж тэдний төлөө гүйхээр, та бүхэнтэй ажил ярихаар, хамтарч ажиллахаар, бодитой зүйлсийг эхлүүлэхээр тамга тэмдэг танилцуулга бүх зүйлсээ аваад ирлээ. Яриад үл дуусах сэдэв байгаа тул та бүхэнтэй хурдхан нүүр тулж уулзахыг хүсэж байна.

Монголын хөгжил бидний оюун бодолд, Монголоо гэсэн чин сэтгэл дотор байна. Хичнээн их баялаг алт байсан ч, хичнээн уудам газар нутаг байвч түүнийг хайрлах хүмүүс үгүй болвоос тэр зүгт гэрэл үл харагдана. Дэлхийн боломжин дээр сууж, түүнээс суралцаж амьдарч байгаа та бүхний санаа бодлыг сонсож Монголд нөхцөл байдал яг ямар байгаа талаар өөрийнхөө үзэл бодлыг хуваалцахыг хүсэж байна. Ямар нэгэн зүйл дээр биенээ танихгүй ч бид огтлолцож, магадгүй тэр нь МОНГОЛ гэсэн энэ нэр байх болов уу гэж найдна.

Washington DC - March 4-13, 2015
Saint Louis - Guide project. March 14-15, 2015
Chicago - March 16-17, 2015
Los Angeles -March 19-21, 2015
San Francisco - March 22-23, 2015

+97699996844 Ganjavkhlan Chadraabal энэ миний Viber хаяг
E-mail – Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй энэ миний цахим шуудан /Facebook маш замбараагүй байгаа тул эдгээр холбоосоор холбогдоно уу/

Хүндэтгэсэн
Ч.Ганжавхлан

 

 
Сан Франциско дахь Монгол Оюутны Холбооны 2015 оны нээлт PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа
Image 
 
Сайн байцгаана уу оюутан залуусаа, Сан Франциско дахь Монгол Оюутны Холбоо 2015 оныхоо нээлтийг хийхэд бэлэн боллоо. Энэxүү өдөр бид бүxэн шинээр элсэн орж ирэх гэж байгаа болон шинээр орсон оюутнуудтайгаа уулзаж, танилцаж, сургуулийнхаа талаарx хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. Түүнээс гадна энэ өдөр оюутан залуучуудтай уулзахаар Consulor Д.Баярхүү, УИХ-ын гишүүн ГХ сайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар, Бэй Аэриагийн Монголчудын Холбооны тэргүүлэгч гишүүн Ш.Баатар хүрэлцэн ирэх болно.
Bay area-дахь оюутан залуучуудыгаа xүрэлцэн ирэхийг урьж байна.

MSA of SFSU

Хэзээ: 3/10/15
Хаана: J.Paul leanord Library, Room 242
Цаг: 7pm-9pm
 
 
 
“Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөг PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-02-28, Бямба

Image 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-ыг тохиолдуулан ТУС клубаас  “Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хэзээ: 3-р сарын 8-д 11-2 цагт

Хаана: Wellspring Women's Center
3414 4th Ave, Sacramento, CA, 95817

 

 
Tа хэн нэгний хөгжилд хувь нэмрээ оруулмаар байвал... PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-02-16, Даваа

Image 

Та хаана амьдардаг вэ? Монголдоо байхгүй байна уу? Тэглээ ч гэсэн эх орондоо жаахан ч гэсэн хэрэгтэй зүйл хийе гэж боддог биздээ? Тэгвэл бид АНУ-д байгаа танд хүрч очиж байна, та хэн нэгний хөгжилд хувь нэмрээ оруулмаар байвал бид танд боломж олгож байна. Таны сэтгэлээсээ өгсөн 5, 10, ...100 хэдэн доллар бай манай спортоор хичээллэж байгаа, хичээллэхийг хүсэж байгаа залуусыг мөрөөдлийг биелүүлж, тэдэнд далавч болно. Мөн өөрийн бизнесээ эхлүүлээд зүтгэж яваа хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэнд зээл болж, эсвэл нийгэмд энэ үнэхээр хэрэгтэй шүү дээ гэж харуулсан баримт, нөлөөлөл болж хэрэгжинэ.

2015 оны 3-р сард Монголчууд олноор амьдардаг 6 хотод бид чин та нарыгаа зорин хөдлөх гэж байна. Би зөвхөн гүйж л чадна, түүгээрээ бусдад тусламаар байна, Чаддаг чаддагаараа нэгнийгээ дэмжицгээе л дээ, Та өөрийн хотод болох манай аяныг харж эртхэн оролцохоо дуулгаарай. Та юу чадах вэ?


https://www.facebook.com/events/777447572303890/

 

 
Cар шинийн золголт PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-02-16, Даваа

Image 

Монгол түмэн маань модон морь жилээ буянтай сайхан үдэж, аз хийморь далласан модон хонь жилээ хүндэтгэн угтах гэж байна. Бэй ариа болон ойролцоох хотуудын монголчууд маань ч цагаан сарын шинэдээр ахмад настнуудаа хүндлэн, тохой өргөн золгож, монгол дуу хуур, бүжиг наадмаа дэглэн баясч, идээ будаагаа ширээ бялхаан засаад, ирэх жилдээ эрүүл энх, элбэг хангалуун байхыг бэлгэдэн, номын дуу сонсдог сайхан уламжлалтай билээ. Энэ ёсоор хөх хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд буюу 2015 оны 2-р сарын 21-ний 11 цагаас Оакланд дахь Ажаа Гэгээнтний төвд сар шинийн золголт хийхээр бэлтгэл ажил явагдаж байна. Та бүхнийг аав, ээж, ахмад настнаа урин залаад балчир нялхас, залуусынхаа хамт настан буурлуудаа хүндлэн, мэндийн цэнхэр хадгаа дэлгэж, амар мэндийг нь асуун, учран золгохыг урьж байна.

 

 
BAMONS.COM - Мэндчилгээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-02-16, Даваа
Image
 
 Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!
 
BAMONS.COM
 
 
АНУ даxь Монгол Эмэгтэйчүүдийн Дөрөвдүгээр “Эмэгтэй Таны Хөгжил” чуулга уулзалт PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-02-16, Даваа

Image 

Хэзээ: 2015 оны 3 сарын 7, 8, 9-нд

Хаана: Marriott Denver Tech Center

Хаяг: 4900 S Syracuse St, Denver, CO 80237

Нисэх буудлын нэр: DENVER INTERNATIONAL AIRPORT

Зочид буудлын өрөөний захиалга: Өрөөний үнэ $75 (03/06/15 - 03/10/2015 хооронд)
Захиалгаа Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй илгээнэ үү. 
Буудлын өрөөний захиалгыг 2 сарын 13 хүртэл авна.

 Чуулга уулзалтын зорилго:

1. Монгол Гайхамшигт Эмэгтэйг нийтэд таниулах 
2. Монгол эмэгтэйн өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх
3. Бүсгүйчүүдийг хооронд нь танилцуулж, туршлага солилцуулах
4. МЭХС-ийн үйл ажиллагааг нийтэд таниулах
5. Оюунлаг бүтээлч сэтгэлгээг бий болгох

 

 
Уулзалтанд ирж, даатгалд хамрагдсан бүх монголчууддаа баярлалаа! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-01-11, Ням
Image 
 
Сан Франциско, Оакландын монголчуудад Affordable Care Act, "Obama Сare" Covered California эрүүл мэндийн даатгалын талаар зөвөлгөө өгөх, мөн бусад даатгалд хамруулах, бүртгэх ажил 2015-1-10 ны өдөр амжилттай болж, олон хүн хамрагдлаа. Миний ажлын ач холбогдлыг ойлгож, уулзалтын үеэр орж ирж надтай биечлэн уулзсан Сан Франциско хотод суугаа консул Баярхүү, уулзалтыг зохион байгуулахад тусалсан БАМX-ны тэргүүн Ц.Батсоёмбо, Ш. Баатар, Ариунзаяа болон бусад хүмүүс, өөртөө болон гэр булдээ анхаарал тавьж ирж оролцсон, даатгалд хамрагдсан бүх монголчууддаа баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.
 
Зарыг зарим хүмүүс сонсоогүйн улмаас ирж хамрагдаж чадалгүй, утсаар асууж байгаа тул, дараа очих хотуудын монголчууд та бүхэн сонссон хүмүүс нь бие биедээ сайтар зарлаж дамжуулна уу. Мөн даатгал сонирхож байгаа болон хамрагдах хүсэлтэй байгаа хүмүүс Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй хаягаар урьдчилаад мужийн ID ны хуулбарыг явуулсан байвал илүү хурдан үйлчлэх боломжтой. Ажилтай завгүй байгаа хүмүүс 213-300-0417 утсаар бас асууж холбогдож, зөвөлгөө авч бүртгүүлж болно.
 
Zula's Insurance Co
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 89 - 99 - 484