Калифорни мужийн Оакланд хотын христийн сүм /FMCC/ цуглааныхан ээлжит ѳвлийн цуглаанаа хийлээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-01-11, Ням
Image 
 
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Христийн сүмүүд дотроос анхдагч хийгээд нилээд ѳргѳн хүрээг хамардаг Калифорни мужийн Оакланд хотын христийн сүм /FMCC/ цуглааныхан 2015 оны 1-р сарын 2-4 нд ээлжит ѳвлийн цуглаанаа хийлээ.
 
Цэвэр агаар цэнгэг усаараа алдартай "Lake Tahoe" нуурыг тойрсон цас мѳстэй ѳндѳр уулын оройд байрлах гурван том тохилог хауст ѳндѳр настан, хүүхэд багачууд ба залуус нийлээд 100 гаруй итгэгчид хуваагдан байрлаж хамтдаа нѳхѳрлѳн тав тухтай амарцгаалаа. Ѳглѳѳний залбирал, ѳдрийн цуглаанаа хийж пастор Л.Отгонбаярын номлолыг сонсож библээс суралцахаас гадна том багагүй цас мѳсѳн дээр гулган цэнгэж, цана чарга болон "snowmobile"- аар ханатлаа наадаж цагийг маш сайхан ѳнгѳрѳѳлѳѳ. Оройн цагаар хѳзѳр даалуугаар наадахын зэрэгцээ билльярд тоглоцгоож мѳн шѳнжин караоке дуулж алжаал тайлцгаав. Ахлагч Баяраагийн гэр бүлээс уламжлал болгон зохиож ирсэн "Bingo" хѳгжѳѳнт тоглоом залуусын идэвхи сонирхолыг үнэхээр дэвжээж байлаа.
 
Ийнхүү эзний хайр ивээл дүүрэн гэрэлтсэн цасны баяр - "Ѳвлийн цуглаан - 2015" дурсах зүйл ихтэй, шинэ оны эрч хүч, урам зориг нэмсэн сайхан болж ѳндѳрлѳлѳѳ. Уг арга хэмжээг зохион байгуулсан, идэвхитэй оролцсон нийт FMCC- ийн хамт олон, пастор Л.Отгонбаярт талархалаа илэрхийлье.
 
Бурхан эзэн ивээг, Амен.
 
Я.Гантөмөр
www.facebook.com/gantumury
 
 
МЗЭ-ийн шагналт орчуулагч - яруу найрагч Ж.Оюунцэцэг эгчид баяр хүргэе! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-01-11, Ням

Image 

Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам өчигдөр Улсын филармонийн их танхимд боллоо.

Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтат уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээлийг тодруулсан билээ.

2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээлийн төрөлд

 

 
Гэр хүүхдийн төвийн "Монгол Бахархал" арга хэмжээнд урьж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-01-07, Лхагва
Image
 
 
Эрхэмбаяр хүүд туслалцаа үзүүлэх хандив PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-01-07, Лхагва

Image 

Шинэ оны эхний өдрүуд баруун эрэгт суугаа монголчууд бидний хувьд ширүүхэн эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу 1-р сарын 2-3-нд шилжих шөнө Оакланд хотын зүүн дүүрэгт монгол залуу хос дээрэмчдийн гэмт халдлагт өртөж нөхөр нь нүүрэндээ буудуулан хүнд гэмтэл авч амь насаа алдах шахлаа. Одоо тэрээр Хайланд эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна. Эмч нар сум амин газарт нь тун ойрхон хүрээд тогтсон байгаа тул шууд авч болохгүй эрсдэлтэй эхлээд эрүү нүүрний яс солих нарийн мэс засал яаралтай хийх шаардлагатай цаашид урт хугацааны эмчилгээ хийгдэнэ гэсэн яриатай байна. Хэрэг гарсны маргааш Монголчуудын Холбоо, Ерөнхий Когнсулын Газартай холбоо барьж, консул Баярхүү, холбооны тэргүүн Ц.Батсоёмбо, тэргүүлэгч Ш.Баатар, Энхжаргал эмч, Ю.Ариунзаяат, Д.Цэрэндорж нар эмнэлэгт очиж хүүг эргэж асуудлыг анхааралдаа авсан бөгөөд Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргүүлэгчид зав зайгаараа ээлжлэн хүүг эргэж тойрч холбогдох туслалцаа үзүүлж байгаа болно. Мөн хүүгийн найз охины аавын найз Бат-Өлзий, Валнут Грийк хотын Мика Суши хоолы газрын эзэн Мийгаа, хүүгийн найз нөхөд залуучууд ойр ойрхон эргэж тойрч олон талын туслалцаа үзүүлж байгаад их баярлалаа. Оакландын Монгол хоолны газарын Тунгаа гэхэд эргэлтээр явааг дуулаад хүүд зориулаад үнэгүй хоол унд бэлтгэж өгч сэтгэл гаргаж тусаллаа. Хэрэг хэрхэн гарсан талаар удахгүй дэлгэрэнгүй сурвалжлага хүргэнэ. Одоогоор хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулсан тул энэ удаа үүгээр зогсоё.

Хүүгийн нэр Энхбаярын Эрхэмбаяр, 25 настай, Оакландын Highland hospital эмнэлэгт хэвтэж байгаа, найз охинтой нь харилцах утас: (636) 634-6951 Даваамаа.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо Эрхэмбаяр хүүд туслалцаа үзүүлэх хандивыг өнөөдрөөс цуглуулж эхлэлээ. Та бүхэн цэл залуухан насандаа гэмт хэргийн золиос болж хохироод байгаа Эрхэмбаяр хүүд найз нөхөд хамт олноороо нийлээд боломжоороо хандив туслалцаа үзүүлнэ үү. Хандивын талаарх мэдээлэлийг нэр устай нь өдөр бүр мэдээлж байх болно.

Дансны дугаар: Bay Area Mongolian Association
Chase bank, Account: 439419875,

Холбооны санхүүч Сараа утас: (510) 290-8699,

Анхаарал хандцуулсан та бүхэнд их баярлалаa.

БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
2015 оны 1 сарын 07 өдөр

 
ЧИН СЭТГЭЛИЙН ТУС ДЭМ ХЭЗЭЭ Ч БАГАДДАГГҮЙ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-01-05, Даваа
Image 
 
Гадаад, дотоодод суугаа нийт монголчууддаа хандан уриалж байна!


 
Цөөхөн монгол ахан дүүсийн маань нэг Баяржаргалын Болд гэнэт бөөрний хурц дутагдалд орж, бөөр шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээ яаралтай хийлгэх шаардлагатай болсон тул бүгдээрээ сэтгэл, боломжоороо түүнд тусламжийн гараа сунгацгаая!  

 
Тэрээр одоо дөнгөж 34-тэй, ид хийж бүтээх насан дээрээ яваа, эхнэр, бага 
насны 2 хүүхдийнхээ хамт амьдардаг, монголчууддаа нэр хүндтэй, нөхөрсөг, 
эгэл жирийн, ажил хэрэгч залуусын нэг билээ. Эхнэр нь саяхан амаржиж, ам бүл нэмсэн, энэ залууд эрүүл энх, гэр бүлд нь дүүрэн жаргал бэлэглэх сайхан сэтгэлийн аянд бүгдээрээ нэгдэцгээе! 
      
 
Өгье гэвэл ганцаасаа, тэвдэж явахад тэмээгээр тусла, зовох цагт нөхрийн чанар танигдана, амьдадаа бие биенээ хайрла, хүмүүсээ... эдгээр үгс монголчууд та бидний сайхан сэтгэлийн илэрхийлэл, өвдсөн зовсон нэгнээ өргөж тэтгэдэг ардын маань ариун ёс, уламжлал билээ.

Та бүхэн доорх холбоосоор орж, хандиваа өргөнө үү. 
Мөн энэ мэдээг цааш түгээж, туслана уу. 

  
                                        
https://fundly.com/chronic-kidney-disease

Сэтгэл байвал өглөг багадахгүй ээ!
               
                       
 
Лос Анжелесийн Монголчуудын Холбоо
 
BAMONS.com: Шинэ оны мэнд хvргэе! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-01-01, Пүрэв
Image 
 
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе,
Цагаан сvvний єнгєтэй хайр бэлэглэе,
Амсаад л бялхам жаргал бэлэглэе,
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хvргэе!
 
 
Ачит Жадо ринбүчэ багшийн номын хөтөлбөр 2015.01.08-2015.01.24 PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2014-12-20, Бямба
Image 
 
Энэтхэгийн Дарамсала хот дахь Тарны ёсны Жүдэ хийдийн хамба лам Жадо ринбүчи багш маань Занабазар төвийн урилгаар дөрөв дахь удаагаа Америк улсад морилох гэж байна.

Жадо ринбүчэ 1954 онд Төвдийн нийслэл Лхас хотын ойролцоох Тэнгэр нуур хэмээх газар мэндэлжээ. Гурван настайд нь 14-р Далай ламаас Жадо хийдийн хамба ламын 6-р дүрээр тодруулжээ. 1959 онд Ринбүүчийг 5 настай байхад нь Хятадууд Төвдийг эзэлсэн учир Ринбүчи Энэтхэг рүү дүрвэн гарч Энэтхэгийн Далахуси гэдэг газар хувилгаан хүүхдүүдийн сургуульд сурч уншлага номонд боловсорчээ. Улмаар Жадо багш 1972 оноос 1992 он хүртэл Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ шашины гүн ухааны сургалттай хийдэд суралцаж судрын ёсны Гэвш Лхаарамба, тарны ёсны Жүдэ дацанд Аграмба цол хамгаалсан. Далай ламын дэргэдэх Намжил дацанд 1992 оноос багшаар томилогдон 2005 он хүртэл ажиллаж байгаад тус хийдийн хамба ламын ширээнд залагджээ.
 

 
Бэй Аэриагийн монголчуудын шинэ жилийн цэнгүүн PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2014-12-20, Бямба
Image
 

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос 2014 оны 12-р сарын 27 өдөр Бямба гаригт 6:00 pm цагаас эхлэн зохион байгуулахаар бэлтгэсэн "МӨНГӨН ДУРСАМЖ" шинэ жилийн үдшийн цэнгүүнд эрхэм таныг урьж байна. Манай цэнгүүнд монголоос "Номин Талст" хамтлагийн гоцлол дуучин ХАЯНАА (Хаянхяраваа) зочиноор ирж оролцоно. Та бүхэн анд нөхөд, амраг хань, ах дүү, аав ээжийнхээ хамт амттан дүүрэн баярын ширээнд тухлан сууж америкт угтах шинэ оноо эх нутгийнхаа эрчлэн будрах цасан ширхэгийг санагдуулсан "МӨНГӨН ДУРСАМЖ" бүхий хөтөлбөрийн хамт сайхан угтаарай!

Билетийн захиалгыг дараах утсаар авч байна. Үнэ: $100.
Утас: (510) 290-8699, (510) 720-1009, (510) 541-3487

 

 
 
Ажаа гэгээнтэнд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ (фото зураг) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2014-12-20, Бямба
Image 
 
Ажаа гэгээнтэнд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Бэй Аэриагийн монголчууд маань тал бүрээсээ хүчээ нийлүүлж сэтгэлээ гарган хийсэн тул үнэхээр сайхан боллоо. Уг арга хэмжээний хосгүй нэгэн шигтгээ нь Хүүхдийн Гэр Төвийн Би монгол сургуулийн хүүхдүүдийн тоглолт байв. Бүжгийн багш Батзориг маань тайзаа шалгаж хүүхдүүдийнхээ тоглолтын бэлтгэлийг урьдчилан давтаж байна. Энэ зураг дээр багшийн наана нь ч цаана нь ч монгол ахуй харагдаж байна. Монголчууд маань хүний нутагт ингэж монгол ахуйгаа дээдлэн авч явж байна даа. Энэ бол Монголын нэгэн бахархал шүү.
 
Ш.Баатар
www.facebook.com/shirchin.baatar
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АЗИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2014-12-20, Бямба

Image 

АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Азийн санд зочилж, тус сангийн Ерөнхийлөгч Д.Арнолдтой уулзав.

Уулзалтын үеэр тус сангийнхан нийслэлийн иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд хүргэж байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлт, түүний дотор гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төслийн талаар товч танилцуулж, цаашид төслүүдийн цар хүрээг өргөтгөх, эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцов.

Уулзалтын дараа Улаанбаатар хот болон Азийн сангийн хоорондын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолд нар гарын үсэг зурав.

Санамж бичигт гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болох чиглэлээр Улаанбаатар хотын хороодын зураглалыг хийх төслийг тус сантай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ингэснээр засаг захиргааны үндсэн нэгж болох хороодын түвшинд төлөвлөлт, төслийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, авлигатай тэмцэх, ил тод байдлыг бэхжүүлэх зэрэг олон төслийг цаашид өргөжүүлэн ажиллахаар тохирлоо.

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

 

 
Гэр Хүүхдийн Төв Оакландын Азийн Соёлын Төвийн "Honoree"-оор нэрлэж өргөмжлөл олгов PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2014-12-20, Бямба
Image 
 
Гэр Хүүхдийн Төвийн маань Гэр нь болсон Оакландын Азийн Соёлын Төв (OACC) маань жил болгон уламжлал болгон хийдэг "Winter Gala"-аагаа өчигдөр хийлээ. Энд Bay Area-д үйл ажиллагаагаа явуулдаг төр, олон нийтийн байгууллагууд болон компаниудын ази, номхон далайн арлын орнуудаас гаралтай 200 гаруй төлөөлөгчид цугларан нэгэн оройг хамтдаа өнгөрөөсөн юм. Энэ жилийн OACC-ийн "Winter Gala" нь Гэр Хүүхдийн Төвийн хувьд тун тэмдэглүүштэй болж өнгөрсөн нь манай багш нар, хүүхдүүд, нийт хамт олны маань хөдөлмөрийг сайшаан үнэлж, Гэр Хүүхдийн Төвийг энэ үйл ажиллагааныхаа "Honoree"-оор нэрлэж өргөмжлөл олгосныг манай төвийн тэргүүн Эска Түйзэн хүлээн авлаа.

Мөн бүжгийн 3,4-р ангийн охид тайзнаа бүжиглэж, Би Монгол сургуулийн сурагч Шүр-Од уран сайхан нугарч олныг баярлуулсан юм.
 
Гэр Хүүхдийн Төв
www.facebook.com/gercenter
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 100 - 110 - 484