Хүүхэд хаана төрснөөс үл хамааран Монгол улсын иргэн байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
Монгол улсын харъяатын тухай хуулийн 4.1-т зааснаар Монгол Улсын иргэн өөр улсын харъяат байх боломжгүй. Гэвч сүүлийн үед давхар харъяатыг зөвшөөрөх тухай яриа гараад байна. 1998 оноос хойшхи статистик мэдээгээр хилийн чанадад төрсөн 4800 хүүхэд байна. Үүний 2181 нь хоёр улсын зөрүүтэй заалтад орж, эх орныхоо иргэншлээр амьдарч чадахгүйд хүрээд байгаа аж. Иймд хоёр улсын зөрүүтэй заалтад орсон эцэг, эхчүүд энэ асуудлыг шийдүүлэхээр төр засгийн байгууллагад хандах болжээ. Монгол аавтай, монгол ээжтэй хүүхэд гадаадад төрөөд эх орныхоо иргэншлээр амьдарч чадахгүй байгаа тул давхар иргэншил олгох асуудлыг ярилцаж буй талаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.
 
 
 
Эх хэлээ сурцгаая! PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-12-30, Баасан

Image 

Өглөө шуудангаа үзтэл ийм сайхан илгээмж ирчихэж. Хилийн чанадад өсөж байгаа монгол хүүхдүүддээ төрөлх хэлийг нь таниулах гайхалтай үйлийг эрхлэн яваа энэхүү номын зохиогч, багш Bolortuya Yansanjav -таа маш их баярлалаа.

Эх орноосоо алс холд оршин сууж буй хүүхдүүдийн сэтгэлгээ, мэдээллийг хүлээн авах хэлбэр нь орчноосоо шалтгаалан Монголд амьдарч буй хүүхдүүдээс тэс өөр байдаг. Тэдний сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн энэхүү сурах бичгийг гартаа барьж, ядаж Үшлээкдээ крилл үсэг зааж таниулахсан гэсэн миний нэгэн мөрөөдийг биелэх боломжийг нээж өгсөнд маш их талархаж байна. Энэ ном манай хүүхдүүдээс гадна өөр олон монгол хүүхдийг эх хэлтэйгээ нөхөрлөх гайхамшигтай гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

Эх хэл бол хүний сэтгэх хэл байдаг. Төрөлх хэлээрээ ярьж бичиж уншиж чаддаг хүн хаа ч дасан зохицож, бусдаас илүү товч замаар аливаа мэдлэгт гойд хурдтайгаар хүрдэг хэмээн нэгэн хэл шинжээч найзынхаа захисан үгийг санан санан монгол хэл, уран зохиолын их далай руу хүүхдүүдээ хөл тавиулах болно. Биднийг үргэлж дэмждэг оюунлаг найз нартаа маш их баярлалаа. Элементийн дэвтэр хараад уйлах дөхлөө.

Тус номыг сонирхсон хүмүүс Монголд 9523 4499 дугаараар Анхаатай холбогдоод авч болно. Цөөхөн болохоор жаахан яаравчлаарай гэж зохиогчоос дамжуулж байна шүү.

 

Х.Болор-Эрдэнэ

 

 
Бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг хүлэн авч уулзлаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-11-13, Ням

Image 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ИБУИНВУ-д бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг Лондонд ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Чивнингийн тэтгэлгээр сурахаар ирсэн 13, улсын болон хувийн зардлаар сурч буй 17 оюутан болон Британи дахь Оюутны холбооны төлөөлөл оролцов.

Уулзалт, хүлээн авалтын үеэр Элчин сайд Н.Тулга Британид сурахаар ирэх оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг дурьдаад ЭСЯ-ны зүгээс оюутан, залуусын зохион байгуулах арга хэмжээ, оюутан залуусаа дэмжин ажиллаж ирсэн ба цаашид ч бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг нотлон оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Энэхүү уулзалт нь оюутан залуус хоорондоо танилцаж өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцах, санал бодлоо солилцох, зохион байгуулалтанд орох зэрэг ач холбогдолтой болов.

 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ

www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433

 

 
Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл хүртлээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-08-12, Баасан
Image 
 
Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо. Үүнд:

Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны нээлттэй ангилалд
    •    ФМ У.Насанжаргал алтан медаль,
    •    ФДМ Э.Болдоо хүрэл медаль
 
 
МОНГОЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН УРЛАГ СПОРТЫН АНХДУГААР НААДАМ МЮНХЕНД PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-04-12, Мягмар
Image 
 
ХБНГУ дахь Монгол хүүхэд, залуучуудын урлаг спортын анхдугаар наадам 2016 оны 3 дугаар сарын  31-нээс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Бавари муж улсын  Мюнхен хотноо зохион байгуулагдлаа. Мюнхен хотын “Од” Монгол сургуулийн захирал Ж.Мөнхжаргал, Мюнхен хот дахь Монголчуудын холбоо тус наадмыг санаачлан зохион байгуулж, Герман Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол хэлний 5 сургууль, Австри Улсын Зальцбург хотын Монгол сургууль болон Аахен, Вюрцбург зэрэг хотын нийт 65 хүүхэд, 15 багш, 70 орчим эцэг эхчүүд оролцлоо. ЭСЯ-ны Цэргийн атташе дэд хурандаа О.Ариунаа наадмын үйл ажиллагааг нээж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болорын мэндчилгээг дэвшүүлсэн. Мөн Мюнхен дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул А.Питум тус нээлтийн ажиллагаанд оролцож, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэн, баяр хүргэв.
 
 
Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв "Эрдмийн баяр"-аа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-ны дэмжлэгээр Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв 1 сарын 30-ны өдөр Цагаан толгойн гурав дахь төгсөлт, "Эрдмийн баяр"-аа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагаанд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол улсын консул С.Ганхуяг баяр хүргэн үг хэлж, ИБМХСТ-өөс сурагчдын дунд зохион явуулсан тэмцээний тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.

2015-2016 оны хичээлийн жилд 11 сурагч 4 сарын хугацаанд цагаан толгой үзэж судлан, эцэг эхчүүддээ бахархам сайхан амжилтаар бэлэг барилаа.

Лондон хотын монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг дэмжиж, монгол хэлний сургалт явуулах боломж олгосон ЭСЯ -ны хамт олонд болон нийт эцэг эхчүүд, өхөөрдөм шавь нартаа баярын мэнд хүргэж, халуун талархал илэрхийлье!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв

 

 
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНУУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫНХАА ХҮРЭЭНД ТӨВ ЕВРОПЫН ИС-Д ТАВЬСАН ИЛТГЭЛ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2014-10-22, Лхагва
Image 
 
Distinguished Visitor Public Lecture by The Hon. Tsakhiagiin ELBEGDORJ,
President of Mongolia
“Mongolian Transition to Democracy and Lessons”
Central European University
Budapest, Hungary October 18, 2014
 
Excellencies, Ladies and Gentleman,
 
It is an honor to be with you here tonight at the Central European University. This renowned institution stands witness to the region’s transition to democracy since its founding in 1991. This campus is a rich source where the values of the open society continue to stem from. In this regard, I would like to congratulate our good friend George Soros for spearheading this effort worldwide, for his unwavering commitment to education and lasting prosperity for all. These lectures aim at promoting open debate, discussion and exchange of fresh and innovative ideas about the very nature of democracy. Indeed, the definition and evolution of democracy is an extremely timely subject on global agenda. Therefore, I commend the University – and its President John Shattuck – for launching this initiative.
 
 
"Quiz on Korea -2014" Олон Улсын уралдаанд Г. Билгүүн дэд байрт шалгарлаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2014-09-11, Пүрэв

Image 

2014 оны 9 сарын 5-ны өдөр БНСУ-н Гадаад хэргийн яам болон KBS ТВ хамтран зохион байгуулсан "Quiz on Korea -2014" Олон Улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнд дэлхийн 21 орноос эх орноо төлөөлөн 21 оролцогчид 9 сарын 3-с 6-ны өдрүүдэд БНСУ-д хүрэлцэн ирж өрсөлдсөнөөс Монгол орноо төлөөлөн оролцсон Г. Билгүүн дэд байрт шалгарсан юм.

Монгол оролцогчоо хөгжөөн дэмжихээр kbs hall-д цугласан Монголчуудтайгаа хамт манай оюутны холбооны гишүүд, оюутнууд маань уухайлан догдлон хамтдаа дэмжсэн юм. Энэхүү тэмцээний бичлэг Солонгосын үндэсний баяр болох "Ургацын баяр"-н тусгай дугаар болж 9 сарын 8-нд олон нийтэд цацагдсан билээ. Үзэж амжаагүй бол доорхи линкээр "Quiz on Korea -2014" тэмцээнийг бүрэн эхээр үзнэ үү. http://www.tudou.com/programs/view/ZsxXCN0MjfM

Тэргүүн байрны дайтай дэд байрын эзэн болсон Билгүүндээ баяр хүргээд цаашдын ажил амьдралд нь аз жаргал, амжилтыг хүсэе.

СМОХ

www.facebook.com/MongolianStudentsAssociationInKorea

 

 
АНУ-ын хоёр цэрэг Япон эмэгтэйг хүчирхийллээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2012-10-19, Баасан

Image 

-АНУ-ын тэнгисийн цэргүүдийн үйлдсэн гэмт хэрэг сүүлийн жилд огцом өссөн аж-

Их Наран улсын Ерөнхий сайд өчигдөр өглөө мэдэгдэл хийлээ. Тэрбээр Японы Окинава арал дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазын ойролцоо хоёр цэрэг япон эмэгтэйг хүчирхийлсэн талаар мэдээлсэн юм. Гэмт хэрэг үйлдсэн хоёр цэргийг нутгийн цагдаагийн албаныхан баривчилсан аж. Мөн Японы Батлан хамгаалахын сайд Сатоши Моримото хэвлэлийн бага хурлын үеэр "Манай улсын түүхэнд тав зургаан удаа иймэрхүү төрлийн гэмт хэрэг гарсан. Гэхдээ ихэнх нь АНУ-ын цэргүүдтэй холбоотой. Маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн хоёр цэрэгт ямар арга хэмжээ авах болсон талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээжээ. 

Хэвлэлийн бага хурлын дараа АНУ-ын Элчин сайдын яамныхан уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэн юм. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг АНУ-ын "ABC" агентлаг зарласан юм. АНУ-ын усан цэргийн хөлөг онгоцны бага тушаалын офицер Скайлер Дозируолкер, усан цэрэг Кристофер Браунинг нар хэргийг үйлдсэн нь тодорхой болсон аж. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч "Манай усан флотын хоёр цэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн мэдээллийн араас Японы Окинава арлын орон нутгийн цагдаагийн хэлтэст очиход тэд архидан согтуурсан байдалтай байсан" хэмээжээ.

 

 
Европт шинэ төрлийн халдварт өвчин тархжээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2011-06-03, Баасан

Image 

Германы хотуудад өргөст хэмхнээс гэдэсний халдварт өвчин илэрчээ. Үүний улмаас 10 хүн амиа алдаж, 100 гаруй хүн өвчилсөн байна. Тэр дундаа Хамбургэд уг өвчний халдвар харьцангуй өндөр байгааг албаны хүмүүс онцолжээ. Тэдний үзэж буйгаар Испаниас орж ирсэн өргөст хэмхнээс уг өвчний халдвар илэрсэн аж.

Өвчний халдвар авсан хүнээс цусаар гүйлгэх, бөөлжих, халуурах, хөлрөх шинж тэмдэг илэрдэг байна.

Ингэснээр 10 орчим хоногийн дараа халдвар авсан хүн бөөрний архаг дутагдалд орсноор хорвоог орхидог ажээ. Шинэ төрлийн гэдэсний халдварт өвчнөөр бага насны хүүхэд, өндөр настан болон биеийн эсэргүүцэл султай хүмүүс өвчилж байна гэж Мюнхен хотын эмнэлгийн ажилтан “AFP” агентлагт өгсөн ярилилагадаа дурьдав.

Европын өргөст хэмхний дийлэнх хувийг Чех улс экспортолдог байна. Тус улсын албаныхан экспортын өргөст хэмхдээ шалгалт хийж байгаа аж. Одоогоор ямар нэгэн өвчний вирус илрээгүй аж.

 

 
Беларусийн метрод дэлбэрэлт болов PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2011-04-12, Мягмар
Image 
 
Беларусийн нийслэл хотын төвд оршдог нэгэн  метрод дэлбэрэлт болж, 12 хүн /7 эрэгтэй, 5 эмэгтэй/ амь насаа алдаж, 192 хүн шархдаж, бэртсэн байна. Ерөнхийлөгч Лукашенко уг дэлбэрэлтийг “гадаадаас зохион байгуулсан” гэж дүгнэжээ.

Беларусийн ерөнхийлөгч Лукашенко оройн ид ачаалалтай үеэр “Октябрьская” станцын платформ дээр гарсан дэлбэрэлтийг гадаадаас зохион байгуулсан байж магадгүй гэдгийг үгүйсгээгүй бөгөөд “гэхдээ гэмт этгээд бид нарын дундаас гарсан байж бас болзошгүй” юм гээд гэмт этгээдийг илрүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг холбогдох эрх баригчдад үүрэг болгосон байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 58