“Фүкүшима-1”-ИЙг 10 жилийн дараа хаана PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2011-04-12, Мягмар
Image 
 
“Фүкүшима-1” АЦС-ын цөмийн тогоог бүтээгч Toshiba компани осолдсон атомын станцыг ашиглалтаас 10 жилийн дараа бүрэн гаргана гэж мэдэгдлээ.

“Фүкүшима-1” станцаас гу­рав­дугаар сарын 11-ний газар хөдлөлт, түүнийг дагалдсан цунамийн дараа цацраг идэвхт бодис алдагдаж эхэлсэн юм. Гамшгаар наад зах нь 12,5 мянган хүн амиа алдаж, 15 мянга орчим хүн сураггүй болсонд тооцогдож байгаа. Өнгөр­сөн бямба гаригт стан­цын ослын дараа анх удаагаа Засгийн газрын гишүүн тэнд очив. Засгийн газарт цө­мийн эрчим хүчний асуудал хариуцсан Банри Кайеда стан­цын байдалтай танилцлаа. Тэ­рээр хамгаалалтын хув­цас­тайг­аар осолд орсон тогоонуудыг өөрийн нүдээр харан учир байдалтай нь танилцсан байв.
 
 
“Фүкүшима” далайтай нийлэв PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2011-04-07, Пүрэв
Image 
 
Цацраг идэвхт бодистой усыг далайд асгасан нь Өмнөд Солонгос ба дэлхийн экологичдыг түгшээв.
 
Лхагва гаригт ТЕРСО компанийн ажилтнууд 11,5 мянган тонн цацраг идэвхт бодистой усыг далайд юүлж дуусгав. Энэ ажиллагаа Номхон далайн эко системд хамгийн бага аюултай гэж оператор компани хэлж байгаа ч хөрш Өмнөд Солонгосын ба дэлхийн экологчдыг сэтгэлийг ихээхэн түгшээв.
 
 
Реакторын хөргүүрийн систем ажиллагаагүй болжээ /фото мэдээ/ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2011-03-13, Ням
Image 
 
Японы Фукушима мужийн атомын цахилгаан станцын зургадугаар цөмийн тогооны хөргөлтийн системийн үйл ажиллагаа доголдож, реакторыг хөргөх чадваргүй болсон талаар Токио хотын цахилгаан эрчим хүчний компаниас мэдэгджээ.

Фукушима дахь нэгдүгээр атомын цахилгаан станцын нэг болон хоёрдугаар цөмийн тогоо, хоёрдугаар атомын цахилгаан станцын нэг, хоёр болон дөрөвдүгээр цөмийн тогооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсний дараа нэгдүгээр цахилгаан станцын гуравдугаар урвалын зуух мөн доголдож эхэлсэн юм. 
 
 
АНУ, Аргентины гаалийнхны маргалдаан PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2011-02-21, Даваа
Image 
 
АНУ-ын цэргийн нисэх онгоцны ачаанд Аргентин улсын гаалийнхан шалгалт хийж, их хэмжээний цэргийн зэр зэвсэг хураан авсантай холбогдуулан АНУ мэдэгдэл хийж, аргентины гаалийн байгууллагын үйл ажиллагааг “цаг үеэ олоогүй” үйлдэл хийсэн тул  Буэнос Айресаас “уучлалт хүсэх” шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна.
 
 
Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч , профессор К.Швабтай уулзав PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2011-01-29, Бямба
 Image
 
Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 41-р чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ, уг чуулга уулзалтыг санаачлагч, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга профессор Клаус Швабтай уулзлаа.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэ оны чуулга уулзалтад оролцохыг дахин урьсанд талархлаа илэрхийлээд, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс, Давосын чуулга уулзалтын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг тэмдэглэлээ.
 
 
Дипломат ажилтны эхнэр Тувад хар тамхины хэрэгт холбогдон хоригджээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-11-09, Мягмар
Image 
 
ОХУ-ын Тувад  Монгол эмэгтэй хар тамхины хэрэгт холбогджээ.  Түүнийг мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан гэж буруутгаж байгаа юм байна.   Тувагийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хэрэгт холбогдсон бүсгүйг өнгөрсөн жилээс эхлэн цагдаагийнхан сэжиглэж байсан аж. Харин бүсгүйн нөхөр нь Монголд Тувагийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан дипломат  албаны  эрхэм бөгөөд ОХУ-ын иргэн аж. Тэгэхээр хилийн чанадад хар тамхины хэргээр хоригдож буй  Монгол иргэдийн тоо энэ янзаар нэмэгдэх хандлагатай байна.
 
 
Солонгост амьдарч байгаа Монгол эмэгтэйгээс захидал ирлээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-11-04, Пүрэв
 Image
 
Солонгос улсад амьдарч байгаа П.Уранбилэг хэмээх бүсгүйгээс захидал ирлээ. Тэрбээр тус улсад харь хүний гарт хэрцгий байдлаар амиа алдсан Д.Ганцэцэг бүсгүйн төлөөх жагсаалд оролцжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

2010 оны 11 дүгээр сарын 1 –нд Гуанжу хотноо болсон Талийгаач Д. Ганцэцэгийн 49 хоногт зориулсан буяны болон хүндэтгэлийн тайван жагсаалд  миний бие Солонгос дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо болон Сорхугтаны Бэхи Хатан ТББ–гаа төлөөлөн, Сөүлээс талдаа 4 цаг гаран хурдны автобусаар явж оролцоод ирлээ.
 
 
Бэлгийн гаж донтон Монгол залуу Солонгост баригдлаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-10-18, Даваа
 Image
 
Монголын иргэн А гэгч өөрийн бэлэг эрхтэнээ бусдад харуулж кайф авдаг гаж донгоосоо болж өчигдөр  Илсан хотын цагдаагийн газарт саатуулагджээ.

Илсан хотын цагдаагийн газрын мэдээлснээр Монгол улсын иргэн А , өчигдөр дунд сургуулийн эмэгтэй сурагчдад өөрийн бэлэг эрхтнээ үзүүлж, тэдний биенд хууль бусаар гар хүрч, илж байгаад цагдаагийнханд баригдсан ажээ.
 
 
Туркийн хүний наймаачдаас нэг Монгол залуу мултарч нутагтаа эсэн мэнд ирсэн ч... PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-10-12, Мягмар
Image 
 
Хүний наймаачдаас зугтаж байгаа гэхээс өөр сураггүй байсан Монгол залууг Турк улс дахь манай улсын ЭСЯ-ныхан олж холбогдох бичиг баримт болоод Монгол руу буцах онгоцны тасалбарыг нь авч өгсөн бөгөөд тэрээр уржигдар Улаанбаатарт ирсэн байх учиртайг албаны хүн хэлж байна. 

Тэрээр найман хүний хамт тус улсыг анх зорьсон аж. Тэдгээр иргэд  Хорлоо гэх эмэгтэйгээр зуучлуулан Грек улсын Кибер хот руу гарахаар тус бүр 1500 доллар өгсөн байж. Гэвч тэднийг Туркэд аваачсан хойноо Хорлоо гэх Монгол эмэгтэйн үнэн дүр төрх илэрчээ. 
 
 
Монгол цэргийн сахилга бат, биеэ авч яваа байдал бусдаас ялгардаг PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-08-11, Лхагва
Image 
 
2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас Төв Африкийн Бүгд найрамдах Улс болон Чад дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа /MINURCAT/-тай холбоотой асуудлаар тус ажиллагаанд цэргийн хүчин хандивлагч орнуудад мэдээлэл хийсэн байна.

Мэдээлэлд MINURCAT ажиллагааны тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  Тусгай төлөөлөгч Юсуф Махмуд, цэргийн хүчний захирагч генерал Элхаджи Канджи нар оролцож ажиллагааны явц, хэтийн төлөвийн талаар тодорхой мэдээлэл хийлээ.
 
 
Монголын 141 иргэн хүний нутагт ял эдэлж байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-08-11, Лхагва
Image 
 
Хүний нутагт хөдөлмөр хийж амьдарна гэдэг хэцүү. Хэдийгээр өндөр хөгжил, боломжийн цалин, амьдрах таатай нөхцөлтэй ч гадаадад ажиллаж буй Монголчууд маань “харийн газар хатуу” гэж хэлэх нь олонтоо.

Тиймээс иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд олон улсын зарим конвенцид нэгдэн орох шаардлагатай байдаг байна. Цагаач иргэдийг хамгаалах тухай конвенцийг НҮБ-аас гаргасан байдаг аж. Үүнд нь цагаач ажилчдыг хууль ёсны, хууль бус гэж ялгалгүй тухайн улсын иргэдийн нэгэн адил авч үздэг, бөөнөөр нь албадан гаргахаас хамгаалдаг, ар гэртээ мөнгө гуйвуулах, нас барсан ажилчны шарилыг эх оронд нь буцаахад дэмжлэг үзүүлэх гэх мэт зовох цагт хэрэг болох олон зүйлийг тусгасан байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 58