МУ-ын Ерөнхийлөгч “Дэлхийн монголчуудын чуулган”-д хүндэт зочноор оролцож байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-07-15, Пүрэв
Image 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн Монголчуудын Чуулган”-д оролцохоор ОХУ-ын БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотод ирлээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо “Дэлхийн Монголчуудын Чуулган”-ы дөрөвдүгээр Ерөнхий хуралдаан эхлэх гэж байна. Энэхүү хуралдаанд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа болон албаны зочид төлөөлөгчид Улаан-Үд хотноо 7-р сарын 14-ний өдөр хүрэлцэн ирлээ.
 
 
5000 монгол оролцсон БНСУ-д болсон наадмыг томоохон телевизүүд шууд дамжуулжээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-07-15, Пүрэв
 Image
2004 оны 7 сарын 11-нд тэмдэглэсэн Солонгос дахь Монголчуудын Наадам  
 
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ санаачлан, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар, КОМЕКС нийгэмлэг, Сөүл дэх Монгол Улсын Өргөмжит Консулын газартай хамтран Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаа энэ сарын 11-ний дөөр Сөүл хотын Енсейн Их сургуулийн талбайд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.
 
 
Солонгост осолдсон автобусанд Монгол охин байжээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-07-08, Пүрэв
 Image
 
Өнгөрөгч бямба гаригт БНСУ-ын Пухан хотоос Инчеон  руу явж байсан автобус осолдон, замын хажуу руу 10м-ийн өндрөөс унасан байна.

Автобусны жолооч 53 настай Жоноос гадна 23 зорчигч байснаас 12 хүн нь газар дээрээ нас барсан бөгөөд тэдний дотор гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алджээ.
 
 
Яагаад Солонгосын одууд амиа хорлов? PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-07-08, Пүрэв
 Image
 
Амиа хорлож нас барсан Өмнөд Солонгосын одуудын нэрсийн жагсаалт улам бүр урт болж байна. Lee Eun-ju, U Nee, Jeong Da-bin, Ahn Jae-hwan, Choi Jin-sil, Choi Jin-young нарын хойноос одоо Park Yong-ha нэмэгдэж бичигдлээ. Хэрвээ олонд төдийлөн танигдаагүй бусад жүжигчдийг хамруулах юм бол энэ жагсаалт бүр урт болох болно гэж Өмнөд Солонгосын “Чосун Илбо” сонинд бичжээ. Хэдийгээр яг нарийн харьцуулах статистик байхгүй хэдий ч АНУ, Европ, Японы одуудтай харьцуулбал Солонгосын одууд, жүжигчид илүү амиа хорлох хандлагатай байж болзошгүй байна. Солонгосын жүжигчид хилийн чанад дахь жүжигчдийн нэгэн адил дарамт, ачаалал үүрдэг хэдий ч чухам юу тэднийг илүү амиа хорлоход хүргэж байна вэ?
 
 
Кофи Аннан Монгол цэргүүдтэй уулзахыг хүсч байсан бол энэ удаад Банг И Мун энэ хүсэлтийг тавьлаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-06-17, Пүрэв
 Image
 
Өчигдөр 16.00-16.45 хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Банг И Мун болон бусад албаны зочид төлөөлөгчид Сьерра Леон улсын  тусгай шүүхэд  ажлын айлчлал хийлээ. Ноён Банг И Муныг хүрэлцэн ирэхэд Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэж байгаа есдүгээр ээлжийн Монгол Улсын цэргийн багийн хүндэт харуул жагсан хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

 
Дэлхий дээрх 10 өвөрмөц мэргэжил PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-06-17, Пүрэв
Image
 
1.Японд Аялал жуулчлалын элчин сайд гэсэн мэргэжил байдаг байна. Энэ мэргэжил нь олон жуулчинг улс орондоо татахын тулд бүхий л арга замыг хайдаг гэнэ. Энэхүү мэргэжлийн онцлог нь маркетинг, менежер, хөтөч гэх мэт олон үүргийг гүйцэтгэдэг.

2. Дараагийн мэргэжил бол Сэтгэл зүйн цагдаа. Энэ мэргэжлийн хүмүүс  Венецид байдаг байна. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг гэнэ.
 
 
Узбек иргэд олон мянгаараа дүрвэж байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-06-14, Даваа
Image 
 
Кыргызэд болж байгаа үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас 75.000 узбек иргэн орон гэрээ орхин дүрвэлээ. Тэдний олонх нь гэр бүлийнхнээ алуулж, орон гэр, эд хогшлоо дээрэмдүүлж, шатаалгасан байна. Үндэстэн хоорондын ийм том мөргөлдөөн Кыргызэд гарч байгаагүй юм. Албан ёсны мэдээгээр 100 гаруй хүн алагдаж, 1200 хүн шархадсан гэсэн мэдээлэл байгаа ч бодит байдал дээр энэ тоо хамаагүй их байгаа гэж олон улсын хэвлэл мэдээллийн аг?нтлагууд мэдээлэв. “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгчид нэг дор 100 гаруй хүний цогцос булж байсныг харсанаа мэдэгдээд, “Албан ёсны тоо баримтад гудамжинд алагдсан хүмүүсийг оруулаагүй байх магадлалтай” гэж мэдэгдсэнийг ВВС дамжуулав.
 
 
АНУ-ын саналыг Швейцарийн парламент зөвшөөрсөнгүй PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-06-11, Баасан
Image 
 
АНУ-Швейцарийн банкны хооронд татварын асуудалтай холбоотой нэлээд нухацтай гэрээ байгуулах тухай саналыг авч хэлэлцсэн Швейцарийн парламентын доод танхим дэмжихгүй байх шийд гаргалаа гэж “BBC” агентлаг мэдээлж байна. АНУ-ын тавьсан шаардлага хэрвээ дэмжигдсэн бол Швейцарийн банкны гигант “UBS” дансны талаарх мэдээллүүдийг АНУ-ын татварын албаны эрх баригчдад өгөх байсан юм. Швейцарийн парламентын доод танхимын энэ шийд нь АНУ-“UBS” банк хоёрын хоорондын яриа хэлэлцээг бүрмөсөн үгүй болгохгүй ч энэ нь энэ талаарх асуудлыг хэдэн долоо хоногоор сунжруулна гэсэн үг юм.
 
 
Солонгосын сонгуульд анх удаа гадаад буюу Монгол эмэгтэй яллаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-06-04, Баасан
 Image
 
БНСУ-д 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч Их Үндэстний Нам-ын төлөөлөгчөөр Монгол эмэгтэй Ли Ра сонгогдсон байна. Ли Ра нь 33 настай, Монголд байхдаа солонгос нөхөртэйгөө гэрлэж, 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрлэсэн цагаач нарын эрхийн төлөө тэмцэж байгаа бүсгүй гэнэ. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд "Ард Түмний Оролцоо Нам"-аас Галбадрахын Цэцэгсүрэн хэмээх бүсгүй өрсөлдсөн тухай мэдээлэл гарчээ.
 
 
Германчуудыг ”нацистууд” гэж хятадууд нэрлэв PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-05-19, Лхагва
Image 
 
Шанхайн Expo-2010 үзэсгэлэн дээр Германы павильонд орохоор олон цаг дараалалд зогссон хятадууд германчуудыг “нацистууд” гэж нэрлэн заримд нь гар хүрээд авчээ. Энэ тухай Suedeutsche Zeitung сонин бичлээ.

"Манай павильоны ажилтнуудыг хятадын үзэгчдийн зүгээс хэл амаар доромжилж, бүр гар хүрсэн халдлагад өртсөнийг би нүдээр харсан” хэмээн павильоны дарга Дитмар Шмитц (Dietmar Schmitz) үзэсгэлэнг зохион байгуулагч нарт хандсан өргөдөлдөө бичсэн байв.
 
 
ЭСЯ-ны цайны газарт Монголын иргэн нас баржээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-04-27, Мягмар
 Image
 
Бээжинд суугаа  Монгол Улсын ЭСЯ-ны цайны газарт 4/27-ны өдөр 10.30 цагт нэг иргэн хоол идэж байгаад нас баржээ. Тэрбээр хувийн ажлаар Бээжинд очсон эрэгтэй /Одоогоор нэр нь тодорхой бус байна/ 30-35 настай хүн бөгөөд хоол идэж байгаад гэнэт бие нь мууджээ.  ЭСЯ-ныхан болон цайны газрынхан яаралтай эмнэлэгт хандаж, тусламж үзүүлэхийг хичээсэн боловч тус бололгүй нас барсан тухай эх сурвалж мэдээллээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 58