Өмнөд Солонгост 326 монгол амиа алджээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-04-19, Даваа
 Image
 
Албан бус тооцоогоор дэлхийн 140 гаруй оронд Монголын 250 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна гэсэн тоо бий. Харин албан ёсоор гэрээгээр монголчууд  Япон, БНСУ, БНЧУ гэсэн гурван оронд ажилладаг. Тэгвэл БНСУ-д 28 мянга 720  орчим иргэд ажиллаж буйгаас 326 нь гурван жилийн дотор нас амиа алджээ. Амиа алдах болсон шалтгаан нь хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж, хоёр орны хоорондын гэрээний биелэлтэд хяналт тавиагүйгээс болсон аж.
 
 
Москвагийн метроны аллагыг шогложээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-04-10, Бямба
Image 
Бельгийн Knack сэтгүүлийн шог зураг

Оросын Гадаад хэргийн яам Өмнөд Солонгосын дараа Бельги, Индонезийн хэвлэлд Москвагийн метро ба метрон дахь аллагын тухай шог зураг гарч ирсэнийг доромжлол гэж үзлээ. Энэ тухай дургүйцлээ Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдсэн байна.

Москвад болсон пүрэв гаригийн хэвлэлийн хурал дээр Москва дахь террорын шог зургийг хамгийн түрүүнд Өмнөд Солонгосын The Korea Times сонин нийтэлснийг санууллаа. Дараа нь тэр зургийг Индонезийн сонин хэвлэсэн байжээ. Ийм маягийн шог зураг бусад хэвлэлд гарч ирсэн гэж Нестеренко хэлэхдээ Индонезийн The Jakarta Post сонин ба Бельгийн Knack сэтгүүлийн зургийг харуулжээ. “Энэ бол манай орныг доромжилсон хэрэг гэж бид дүнэлтээ хийцгээлээ” гэж тэр онцолсон байна. 

 

 
Өвөрмонголоос 20 нярайн цогцос олдлоо. PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-04-05, Даваа
Image 
 
БНХАУ-ын Өвөрмонголын Шаньдуны нэгэн голоос 20 гаруй нялх хүүхдийн цогцос олдлоо хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Цогцсуудыг “Эмнэлгийн хаягдал” гэсэн бичигтэй шар өнгийн гялгар уутанд хийж хаясан байсан гэнэ. Олонх нь нь төрөөд удаагүй нярай хүүхдийн цогцос байсан бөгөөд бүрэлдээд хэдхэн сар болсон ураг ч тэнд цөөнгүй байжээ. Төрөөд удаагүй байсан нярайн бугуйнд нэр бичдэг зүүлт байсан аж.
 
 
Eвроп дахь Монголчуудын 6-р Спартакиад PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-03-17, Лхагва
Image 
 
Улиран өнгөрөх 2009 оны алжаалаа тайлж, шинэ оны эрч хүчээ олж авах та бидний нөхөрлөл, эв хамтын бэлгэдэл болсон Eвроп дахь Монголчуудын 6-р Спартакиад ХБНГУ-ын Мюнхен хотод амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн 6-р Спартакиадад Европийн орнуудаас Бельги, Австри, Недерланд, Франц болон ХБНГУ –д суралцан, ажиллаж, амьдарч буй Монголчуудын нийт 10 баг 120 тамирчин авхаалж самбаагаа сорилоо.
 
Үүнээс:

 
Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Австрали Улсад нээлтээ хийлээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-02-08, Даваа
Image 
 
Монголын  ард түмний аж байдал, үзэсгэлэнт байгалийг  харуулсан “Монголд үзүүлэх хүндэтгэл  – Нутаг орон ба ард түмэн” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн  нээлтийг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Өргөмжит консулын газар, “Занаду Майнес” компанитай хамтран Сидней хотын “Мэри Плэйс” галарейд энэ 2 дугаар сарын 5-нд зохион байгуулав. Үзэсгэлэнд Монгол орноор аялж байсан Австралийн иргэн Питер Сайкс, Григори Форниер нарын авсан 60 гаруй гэрэл зургийг тавин үзүүлж байна.
 
 
Дэлхийн хамгийн аз жаргалтай 15 хот PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2010-01-08, Баасан
Image 
 
Хэдийгээр өдгөө дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал болж байгаа ч хүмүүс дэлхий дээрх хамгийн таатай хотод ажиллаж амьдрахыг эрхэмлэсэн хэвээрээ байгаа. Тэд таалагдсан хотод шууд орон сууц эсвэл байшин худалдан авч төвхнөдөг. Тэгвэл тэр хот нь аль вэ?. Хаанаас сонголтоо хийх вэ? Чикагод урлагт хайртай бас өөх тослог ихтэй хоолонд дурлагсад их татагддаг.  Барселон бол Испанийн цорын ганц тусгаар тогтносон хот гэхэд болно. Бүх зүйл энд чөлөөтөй. Цаг агаар нь ч зөөлөн...
 
 
Сантанууд дэлхийг эзэлж байна /фото/ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-12-30, Лхагва
Image 
 
Та бүхэнд шинэ жилийн халуун мэнд хүргэж, Санта Клаус буюу Өвлийн өвгөнүүдийн зурагны цуглуулганаас сонирхуулж байна. САЙХАН БАЯРЛААРАЙ!
 
 
Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол бүсгүй тэргүүн байр эзэллээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-12-30, Лхагва
Image 
 
Нийслэлийн Соёл урлагийн газар 2005 оноос Манжуур хотын захиргаатай соёлын талаар хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг жил бүр  тус хотод хамтран зохион байгуулж байна.

2009 оны 6 дахь удаагийн тэмцээн нь нийслэл хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн жил болж өнгөрснөөрөө онцлог юм.


 
ГУТАЛ ШИДЭГЧ РҮҮ ГУТАЛ ШИДЖЭЭ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-12-13, Ням
Image 
 
АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Жорж Буш руу гутлаа шидэн хэвлэлийн баатар болж байсан ирак сэтгүүлч Мунтадар аль-Заиди өөрөө ийм халдлагад өртжээ.

Парис хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Иракийн дайны хохирогчдын талаар ярьж байхад нь сэтгүүлчдийн дундаас түүн рүү гутал шидэхэд Жорж Бушийн адил гутлаас бултсан байна.

Хэвлэлүүдийн мэдээлснээр гутал шидэгч нь нутгаасаа цөлөгдсөн ирак сэтгүүлч бөгөөд тэрбээр АНУ-ын бодлогыг дэмждэгээс гадна Заидийн Ирак дахь ажлыг шүүмжлэгч нэгэн байжээ.
 
 
Норвеги дахь шөнийн тэнгэрийн гайхамшиг /фото/ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-12-13, Ням
 Image
 
Норвегийн Альта, Тромсо 2-ийн оршин суугчид саяхан нэгэн үдэш тэнгэр дээр нэгэн гайхамшиг үзэгдэл харсан бөгөөд тэр нь сугалуур хэлбэртэй гэрэл дотор хөх туяа юм.
 
 
Хамгийн, хамгийн үнэтэй… PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-11-28, Бямба

Image 

-Дэлхийн хамгийн үнэтэй хүүхэн бол Женнифер Лопес гэнэ. Тэр үлгэрийн юм шиг биеэ Нью-Йоркийн нэг даатгалын компанид 1 тэрбум еврогоор даатгуулжээ.

-Дэлхийд хамгийн өндөр үнээр бүтсэн кино бол “Титаник” хэвээр байгаа бөгөөд уг киног хийхэд 200 сая гаруй ам. доллар зарсан байна.

-Дэлхийн хамгийн үнэтэй реклам. 2002 онд “Пепси” компани өөрийн бүтээгдэхүүнийг рекламдахаар поп дуучин Бритни Спирсийг урьжээ. Нэртэй ундаа үйлдвэрлэгч тус компани 90 секундийн рекламд 7,53 сая доллар зарцуулсан байна.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 58