Топ модель О.Уянга Азийн супер моделиор шалгарлаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-08-07, Баасан
Image 
 
Хятадын “Дизайнерын холбоо” болон “Гуан ши” телевизээс хамтран өнгөрөгч долдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Наннинг хотод Азийн супер модель шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд топ модель О.Уянга, шилдэг загвар өмсөгч Э.Сэлэнгэ, залуу загвар өмсөгч Б.Саруул нар эх орноо төлөөлөн оролцжээ.
 
 
 
 
Уйгарын 10 мянган иргэн нэг шөнийн дотор сураггүй болжээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-08-02, Ням
Image 
 
Хятадын Шиньжан-Уйгарын автономит бүс болох Урумчи хотод болсон үймээнд оролцсон 10 мянга гаруй уйгар иргэн нэг шөнийн дотор ор сураггүй алга болжээ. Эх орноосоо дүрвэн гарсан Дэлхийн Уйгарын конгрессын тэргүүн Ребия Кадир Япон улсад айлчилж байхдаа ийнхүү мэдэгдсэн байна.
 
 
Монгол Бүсгүйд Заналхийжээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-06-08, Даваа
Image 
 
Саяхан Энэтхэгийн Панажи хотын цагдаагийн газраас Anil Dhama and Ravindra Singh Dhama хэмээх хоёр эрийг баривчлан хорьсон байна. Энэтхэг гаралтай Германд амьдардаг бизнесмен Sorgisingh Dhama 1988 онд анхны эхнэрээсээ салсан ба 2004 онд Дани улсад нэгэн Монгол бүсгүйтэй гэр бүл болж тэд 2004 онд охинтой болсон байна. Sorgisingh Dhama Энэтхэгийн Колва-д үл хөдлөх хөрөнгө байшин савтай байсан ба тэрээр энэ оны 4-сарын 6нд Гоад нас баржээ. 
 
 
 
Ганболдын Уянга Чехээс Буцаж Ирэх Гэж Байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-06-08, Даваа

Image 

Гадаадаас цагаачидыг авч ажиллуулж байсан улсууд эдийн засаг доройтсоны улмаас урьж авчирсан цагаачидаа буцааж эхэллээ. Америкийн санхүүгийн Wall Street Journal-д бичсэнээр Чех улс гадны цагаачиддаа мөнгө өгөн буцааж байгаа гэнэ. Дээхэн үед Герман, Франц, Испани, саяхнаас Япон улс иймэрхүүү арга хэмжээ авч цагаачидаа эвтэйхэн буцаах аргыг хайж байгаа аж.

 

 
Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-06-02, Мягмар

Image 

2009 оны 5 сарын 31 буюу Mонгол туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэхүү билэгт сайн өдөр, Цахим Өртөө Холбоо ТББ, Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн комиссийн зүгээс Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэгт уралдаанд ялагч монгол угсаа гаралтай хазара үндэстний, ахлах сургууль төгсөгч гурван шилдэг сурагчийн нэрийг зарлан тунхаглахдаа баяртай байна.

 

 
Гадаад дахь Монголчуудын сониноос... PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-05-06, Лхагва
Image
 
Гадаад иргэдтэй гэрлэгсдийн тоо 21 дахин өсчээ 
 
Гадаадын иргэдтэй гэр бүл болсон манай улсын иргэдийн тоо сүүлийн 10 жилийн дотор 21 дахин нэмэгдэж, тэдгээрийн дийлэнх буюу 90-95 хувь хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс солонгос иргэдтэй гэр бүл болох нь хамгийн өндөр буюу 70 хувьтай байна. Насны байдлаар нь авч үзвэл зуучлуулагч эмэгтэйчүүдийн 80 хувь нь 18-25 настай, 20 хувь нь 30-35 настай байхад тэдгээрийн нөхөр болж буй гадаадын иргэд нь 35-60 насны хооронд байгаа нь манай эмэгтэйчүүд өөрөөсөө нэг дахин илүү насны зөрүүтэй хүнтэй гэр бүл болж байгаа аж.
 
 
Ш.Алтантуяагийн хөнөөсөн цагдаа нар цаазаар авах ял сонслоо PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-04-09, Пүрэв
Image 
 
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн Малайзийн цагдаагийн ажилтан А.Хадри, С.А Умар нарт тус улсын Дээд шүүхээс цаазаар авах ял сонссон байна. Хэрэгтнүүдийг хохирогч Ш.Алтантуяагийн амийг 2006 оны аравдугаар сарын 19-ны өдөр хөнөөж цогцсыг нь дэлбэлсэн хэрэгт буруутай хэмээн үзэж цаазаар авах ялыг оноосон аж.
 
 
Солонгост ажиллаж буй монголчуудыг үйлдвэрийнх нь эзэд барьж өгч байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-02-12, Пүрэв

Image 

Дэлхий даяараа санхүүгийн хямралд өртөөд байгаа энэ үед улс орон бүрт ажлын байрны хомсдол бий болоод байгаа. Энэ хямрал манайд ч мөн адил. Гадны иргэдийг байтугай өөрийн орныхоо иргэдийг ажлын цомхотголоор халаад буй энэ үед гадныг зорьсон манай залуус ихээхэн хүнд нөхцөлд орж, зарим нь эх нутаг руугаа буцах зардал ч үгүй байгаа сурагтай.

 

 

 
Сайн дураараа нутаг буцвал урамшуулалтай. Гадаадад байгаа монголчуудыг бүртгэж эхэлжээ. PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-02-12, Пүрэв

Image 

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаар Дотоод хэргийн сайд И.Лангерийн саналыг хэлэлцэн батлалаа. И.Лангер Засгийн газрын хуралдаанд санхүүгийн хямралаас үүдэн гадны ажилчид олноороо ажилгүй болж байгаа нь Чех улсын дотоод аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээжээ.

 

 

 
БНСУ гадаадаас ажиллах хүч авахаа түр зогсоов PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-02-12, Пүрэв

Image 

Дэлхийн эдийн засгийн хямралын хар сүүдэр эдүгээ бүхий л улс орнуудыг нөмрөөд байна. Уг хямрал энэ хавар бүр дээд цэгтэй хүрч байдал улам хүндрэх тухай эдийн засагч нар ч ярих болов. Гадаадад манай улсын 120 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа, Тэдний дийлэнх нь БНСУ, АНУ, БНЧУ-д бий. Гэтэл эдгээр улсуудад эдийн засгийн хямрал хүндээр тусч гадаадын байтугай өөрийн орны иргэдэд нь ажил олдохгүй байгаа аж.

 

 

 
Чех улсад байгаа монголчууд хүнд байдалд ороод байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2009-02-07, Бямба
Image 
 
Чехийн мэдээллийн томоохон сайтуудын нэг http://ekonomika.ihned.cz болон эдийн засгийн чиглэлийн өдөр тутмын сонинд тэнд ажиллаж амьдарч буй монголчуудын талаар нийтэлжээ. Чех улсад Монголоос цөөнгүй иргэн албан болон албан бусаар очиж ажиллаж амьдарч буй. Дэлхий нийтээр тохиолдоод буй эдийн засгийн хямралаас болж тэнд амьдарч буй монголчууд ажилгүй болж, гудамжинд гаран эх орондоо ч ирж чадахгүй байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 45 - 55 - 58