Хилийн чанадад 47 монгол иргэн амиа алджээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2016-09-18, Ням

Image 

2016 оны эхний 9 сарын байдлаар хилийн чанадад 47 иргэн нас баржээ. Иймд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, төрөл төрөгсдөд нь виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, ажлыг тухайн улсад байрлах элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулдаг байна.

Гадаад паспорт захиалга ирэх сараас хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхны мэдээллээ. Гадаад паспортыг гурав хоногийн дотор яаралтайгаар захиалах үйлчилгээг түр зогсоожээ. Түр зогсоосон гэдэг нь иргэдийг олон цагаар дугаарлуулахгүйн тулд дугаар олголт хийсэн байна. Ингээд иргэд есдүгээр сарын 30-ныг хүртэл дугаар авсан гэсэн үг. Энэ сарыг дуустал дугаар авсан иргэдэд гадаад паспортыг нь хэвлэж өгөх юм. Харин аравдугаар сарын 1-нээс захиалга хэвийн үргэлжлэх аж.

 

 
50 ба 1 буюу Хөх оргилийн өргөл PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2016-05-04, Лхагва
Image 
 
Азийн цэнхэр  Алтай нутагт мэндэлж  манай утга зохиолын нэгэн сүмбэр оргил болон өсч ургасан  Д.Нацагдоржийн шагналт зохиолч,  Соёлын гавъяат зүтгэлтэн Санжийн Пүрэв абугай өглөө болгон нүүр номын хуудаснаа ганцхан өгүүлбэр нийтлэх нь тэр өдрийн утгын чимэг  болдог.  Юу ч болоогүй мэт өнөө л өгүүлбэрийг нь баясан хүлээдэг мань мэт  өчигдөрхөн нэгэн гэнэтийн мэдээ дууллаа.

Зохиолч Д.Энхболд ах ...“Пүрэв баавай маань хүндээр өвджээ. Өвчин хөлийн хуруунаас нь дээшээ авирч байна. Энэ  өвчин хэцүү. Одоо буурал баавайг сорж хүн хөлдөж очдог тэр ертөнц рүү чирж байна. ТУСАЛЦГААЯ.

Энэ үгийг зохиолыг нь уншиж киног нь үзэж инээж уйлж баярлаж гуниглаж явсан бүх үзэгч уншигч олонд хандан хэлж байна. 70 сая төгрөгтэй болчихвол БААВАЙ маань хөлгүй ч зохиол бичдэг зүрх сэтгэлтэйгээ үлдэх юм ...”  гэж  халаглан бичсэнээр яав ийв болов.

Тэр хүнд өвджээ. Энэ мэдээг зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Болорцэрэн, зохиолч Л.Батбаяр, яруу найрагч Х.Тэргэл, Энхболд ахын гэргий Д.Эрдэнэбаяр,  АМН-ийн Цэрэнбат гээд  таньж мэдэх олон хүн   халаглан хүлээн авч хэрхэн туслах талаар санаа бодлоо хуваалцаж байна.  Бас  нийтийн сүлжээний мэдээ, цахим  хуудаснаа ч  санал санаачлагууд гараад эхэлжээ.
 
 
АНУ дахь монгол сургуулиудыг номын санжуулахад зориулан ном бэлэглэлээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2015-11-07, Бямба
Image 
 
"Мирном паблишинг” ХХК-аас АНУ дахь монгол сургуулиудыг номын санжуулахад зориулан дэлхийн сонгодог үлгэрүүд болон өөрийн орны шилдэг уран зохиолын 3,6 сая төгрөгийн үнэ бүхий 275 ширхэг ном бэлэглэлээ.

2015 оны 11 сарын 4-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тус компанийн төлөөлөгчийг хүлээн авч уулзан “Талархлын бичиг” гардуулав. Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийнхээ эх хэлний боловсрол мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор номын санжуулах санаачлагыг дэмжин хүлээн авч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа тус компанийн захирал Д.Ганболдод талархал илэрхийлье.
 
 
 www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2015-07-11, Бямба

Image 

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм зочид гийчид ээ,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт хоймроос наадамчин олон Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Сайн байцгаана уу!

Төрт ёсны уламжлал, их түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань ивээлт наран зуны эрхэм төгс цаг дор бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна.

Монголын үндэсний их баяр наадам бол эртний түүхтэй монгол төр гурван цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадрах хувьтайг даянд дуурсгаж буй их ёслол юм. Монгол наадам бол тэнгэр хичнээн агуу, газар хичнээн уудам юм бээ гэдгийг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэглэм журам, энх амгалангаар дэлхийг засагласан монгол хүмүүний эрдэм билгүүн, хүлэг морьдынх нь эр шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм. Монгол наадам бол өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг ундарга арвин булаг билээ.

 

 
Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2015-01-01, Пүрэв
Image 
 
Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаадын улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байдаг. Гэтэл эдгээрээс гаалийн албан татвар нэхэж байгаад байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байдаг байна.
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2015-01-01, Пүрэв
Image 
 
Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр
 
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
 
Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна

Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ.

Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон үйлдвэр үүдээ нээж бүтээн босгох их үйлсэд хурд нэмлээ.Тухайлбал, барилгын материал, гахиурын, ган, ширэм боловсруулах,  хүнсний  болон бусад үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Эдийн засгийн хүндрэлийг сөрөн эх орны бүтээн босгох салбар өндийж байна.2014 онд манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа.

 

 
Монгол Google Street View-д орж байгаа 61 дэх улс боллоо PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-10-22, Лхагва

Image 

2014 онд баталсан  “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж байна.

Google компанитай 2 жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр 10 сарын 22-нд Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийв.

 

 
ШИНЭ БА ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ (2014 ОНЫ 9 САРЫН БАЙДЛААР) PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-10-08, Лхагва

Image 

I. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ 

1.1 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХАНШИЙН МЭДЭЭ

УБ хотын хэмжээнд нийт хуучин орон сууцыг дүүргээр ангилж харвал: 

Нийт орон сууцны барилгын 51.8%-ийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байна.

БГД-ийн орон сууцны барилга 32.1% эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна.

Энэ хэмжээгээрээ энэ тус хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог нь харагдана.

Өөрөөр хэлбэл нийт зарын 52%-нь эдгээр хоёр дүүргээс тавигдсан байгаа нь 9 сарын зараас харагдаж байна.

 

 
Монголчуудын нэгдсэн чуулган зохион байгууллаа PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-09-26, Баасан

Image 

Гадаад харилцааны яам, Цахим өртөө холбоо ТББ хамтарч хилийн чанад дахь болон эх орондоо буй монголчуудын нэгдсэн чуулган зохион байгууллаа. Дэлхийн 22 орон дахь 114 ТББ, холбоодын 90 орчим төлөөлөгч, дотоодын оролцогчид нийлсэн 200 орчим хүн эх орны хийгээд иргэдийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг төр засагт уламжлав.

Монголын хэл соёлын асуудал, давхар харъяалал, төртэй шууд харилцаж асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Зөвлөлийн бүтцээр ажиллах гэх мэт бодлогын шинжтэй зүйлсийг хөндөв. "Монгол орны хөгжилд" уламжлалт X чуулганаар хувь судлаачид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа оюунлаг залуус нэгдэн багийн илтгэл хэлэлцүүлснээрээ онцлог байлаа.

Юутай ч зүгээр нэг цугласангүй. Хилийн чанад дахь монголчууд маань мэдлэг туршлага тээж ирж. Түүнийгээ төсөл, ажил болгоход бэлтгээд авчирж. Монголын төр дэмжих л үлдлээ...

Холбогдох мэдээллүүдийг цаг тухайд нь дуулгаж түгээхийг хичээнэ ээ

Дашрамд, бүтэн 4 сарын турш цахим талбарт бүлгүүд үүсгэн ажил төрлөө зохион байгуулж, том ажлын ард гарсан багийнхандаа маш их баярлалаа.

Г.Солонго

www.facebook.com/gongoo.g

 

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ-ИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-07-11, Баасан
Image 
 
Өргөн олон наадамчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо
Хүндэт зочид гийчид ээ,
 
Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.
 
Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.
 
 
МОНГОЛ ҮНДЭСТЭН ХҮҮХДИЙН СОЁЛЫН 4 ДҮГЭЭР НААДМЫН ТУХАЙ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-05-08, Пүрэв
Image 
 
Олон улсын “Найрамдал” төв монгол туургатан орнуудын хүүхэд багачуудад үндэсний соёл уламжлалыг нь таниулан сурталчлах зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол үндэстэн хүүхдийн соёлын 4 дүгээр наадам зохион байгуулна. Уг арга хэмжээг 1994, 2006, 2011 онуудад Монгол туургатан хүүхдийн урлагийн наадам нэрийн дор зохион байгуулсан бол энэ удаа монгол туургатан орнуудаас төдийгүй гадаадын бусад оронд амьдран суугаа 10-18 насны монгол хүүхэд багачуудаа урин оролцуулж байгаа ажээ.

Наадмын үйл ажиллагаанд оролцох хүүхэд багачуудын байрны болон бусад зардлыг зохион байгуулагч даах ба ирж, буцах унааны зардал, оролцооны татвараа өөрсдөө хариуцна. Оролцооны татвар 250,000 төгрөг байх ба оролцох мэдүүлгээ 2014 оны 6 дугаар сарын 1-ний дотор Монгол үндэстэн хүүхдийн наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлнэ.

Энэхүү наадамд хүүхдээ оролцуулах сонирхолтой иргэд арга хэмжээний урьдчилсан хөтөлбөртэй танилцан нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг  “Найрамдал” төвийн хариуцсан ажилтнуудтай 496008, 496004, 496165 утсаар холбогдож авах боломжтой. Наадмын хөтөлбөрийн тоймыг энд дарж үзнэ үү.

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар

2014 оны 4 дүгээр сарын 21

 

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 85