МОНГОЛ ҮНДЭСТЭН ХҮҮХДИЙН СОЁЛЫН 4 ДҮГЭЭР НААДМЫН ТУХАЙ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-05-08, Пүрэв
Image 
 
Олон улсын “Найрамдал” төв монгол туургатан орнуудын хүүхэд багачуудад үндэсний соёл уламжлалыг нь таниулан сурталчлах зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол үндэстэн хүүхдийн соёлын 4 дүгээр наадам зохион байгуулна. Уг арга хэмжээг 1994, 2006, 2011 онуудад Монгол туургатан хүүхдийн урлагийн наадам нэрийн дор зохион байгуулсан бол энэ удаа монгол туургатан орнуудаас төдийгүй гадаадын бусад оронд амьдран суугаа 10-18 насны монгол хүүхэд багачуудаа урин оролцуулж байгаа ажээ.

Наадмын үйл ажиллагаанд оролцох хүүхэд багачуудын байрны болон бусад зардлыг зохион байгуулагч даах ба ирж, буцах унааны зардал, оролцооны татвараа өөрсдөө хариуцна. Оролцооны татвар 250,000 төгрөг байх ба оролцох мэдүүлгээ 2014 оны 6 дугаар сарын 1-ний дотор Монгол үндэстэн хүүхдийн наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлнэ.

Энэхүү наадамд хүүхдээ оролцуулах сонирхолтой иргэд арга хэмжээний урьдчилсан хөтөлбөртэй танилцан нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг  “Найрамдал” төвийн хариуцсан ажилтнуудтай 496008, 496004, 496165 утсаар холбогдож авах боломжтой. Наадмын хөтөлбөрийн тоймыг энд дарж үзнэ үү.

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар

2014 оны 4 дүгээр сарын 21

 

 

 
Гадаадад байгаа иргэддээ сэрэмжлүүлж байна PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-05-08, Пүрэв
Image 
 
2014 оны  1 дүгээр улиралд хилийн чанадад манай улсын нийт 56  иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна.

Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. БНХАУ-д  32  иргэн,  БНТУ-д 7, БНСУ-д 8 , АНУ-д 5, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт  тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.

Зорчиж буй улсын хууль дүрмийг чанд сахих, аливаа гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийж байгаа боловч  дорвитой ахиц гарахгүй байна.

Энэ нь хувь хүний ухамсартай нягт холбоотой асуудал тул манай иргэд хилийн чанадад зорчихдоо Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэж явах  шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.
 
 
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” – МОНГОЛ ТУУРГАТАН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ II БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2014-04-01, Мягмар

Image 

Жил бүрийн уламжлалт “Монгол орны хөгжилд“ чуулга уулзалтын удиртгал болгон оюутан залуусын дунд эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг 2013 онд зохион байгуулсан.

Эрдэм шинжилгээний II бага хурлыг “Ногоон хөгжилд бидний оролцоо” сэдвээр Монгол туургатан оюутнуудын дунд оюутан залуусын хамтын ажиллагааг дэмжих, шилдэг илтгэлийг шалгаруулах зорилгоор зохион байгуулж байна.

 

Илтгэлд тавигдах шаардлага:

Агуулга:
Илтгэл нь өөрийн мэргэжлийн сэдвийнхээ хүрээнд дэвшүүлж буй шинэлэг санаачилга, түүнийг баялаг болгон хэрэгжүүлэх арга зам, Монгол орны хөгжилд үр өгөөжөө өгөх үндэслэл тооцоолол, тухайн судалгааны ажлыг vргэлжлvvлж инноваци болгоход ямар хэмжээний хvний нөөц, дэд бүтэц, санхүүжилт шаардлагатай эсэх, хүлээгдэж буй үр дүнг агуулсан байна.

 

 
Төв талбайн сүлд модыг гэрэлтүүллээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2013-12-30, Даваа

Image 

Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг албан ёсоор нээж Их эзэн Чингис хааны талбайд сүлд модны гэрэл асаах ёслол 12 сарын 15-нд боллоо. Ёслолын ажиллагааг 17.00 цагаас товлосон ч цагтаа эхлэхгүй удсан тул эцэг эхчүүд хүүхэд багачуудтайгаа “Их Майдар” цогцолборын танилцуулга хийгдэж буй музейд орж дулаацан ёслолын ажиллагааг эхлэхийг хүлээж байв.

Харин зарим нь талбайн өмнө байршсан мөсөн гулгуурын талбайд үзүүлэх тоглолт хийж буй хоккейчидын тоглолтыг сонирхож байсан юм. Тус талбайд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийднэ хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн. 12 сарын 15-ны байдлаар хоёр мөсөн гулгуурын нэг нь ашиглагдаж, хашааны дагууд сандлуудыг байршуулсан байв.

Харин хүйтэн жаварт жиндэн цагтаа эхэлдэггүй арга хэмжээг хүлээсэн хүүхэд багачууд тайзан дээр ээлжлэн гарч, “Jingle Bells” дууны аянд бүжиглэн өөрсдийгөө зугаацуулж байлаа. Удтал хүлээлгэж нийслэлчүүдийн тэвчээрийг шалгасан ёслол 18.00 цагт эхэлж, нээлтийг НИТХ-ын дарга Д.Баттулга хийсэн. Тэрбээр “Халаагаа өгөх гэж буй 2013 онд  Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Шинэ он, шинэ жилийг хүн бүхэн сайн сайхнаар төсөөлж, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хамтдаа угтдаг. Өнөөдөр нийслэлийн иргэд та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн хамгийн гол чимэг болсон сүлд модны гэрлийг асаах гэж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэв.

 

 

dsa

 
Улаанбаатар дахь шинэ болон хуучин орон сууцны үнэ ханш PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-09-22, Бямба
Image 
 
Манай сайтын уншигч та бүхэнд Улаанбаатар дахь шинэ болон хуучин орон сууцны үнэ ханшийг сонирхуулахаар бэлтгэлээ. 9 сарын 18-ны өдрийн ам. долларын ханш: 1USD=1394.00 ₮ (авах), 1406.00 ₮ (зарах).
 
 
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-08-26, Ням
Image 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Пайпэр Кэмбэлл итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдыг хүлээн авч уулзан баяр хүргэж, энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны хорин таван жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд АНУ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өргөжин хөгжсөнд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлэв., АНУ Монгол Улс дахь ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирснийг Ерөнхийлөгч өндрөөр үнэлдэгээ цохон тэмдэглэв.
 
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын хувьд АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, тус улсаас манай оронд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх нь олон талын ач холбогдолтойг дурдав.
 
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон: Та бүхний олсон амжилтаар би бахархаж байна PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-07-15, Ням
Image 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг 7 сарын 09-нд  хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг уриад түүний энэхүү айлчлал манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэлээ.
 
Тэрээр ярихдаа “Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга таны манай улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойтой давхцаж байна. Энэ хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжсөөр ирлээ.
 
Бид ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг ханган,  шударга ёсыг тогтоохыг  зорьж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа нь бидэнд ардчиллыг бэхжүүлэх,  хүний хөгжлийг хангах, дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулах, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах сайхан боломжуудыг нээж өгч байна.
 
 
МОНГОЛЫН ЦИРКЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭГ ӨНГӨЛЖ БАЙНА PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-07-15, Ням
Image 
 
Монголын цирк чансаагаараа дэлхийд тавдугаарт бичигдэж байсан цаг саяхан. Нийгэм солигдож, өмч хувьчлал явагдах үед Монголын циркийн цэнхэр дээвэрт байрыг мэргэжлийн бус хүмүүст өгснөөс үүдэн энэ урлагийн хүрээ хумигдан, бараг мартагдахад хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ циркийн урлагт элэгтэй, энэ байгууллагаас амьдралын гараагаа эхэлсэн хэсэг хүн хувиараа цирк, студи байгуулан амьсгал нь тасрах дөхсөн энэ салбарыг аварч, өдий хүргэсэн. Тэд бүрэн хэмжээний циркийн үзүүлбэр тавих боломжгүй ч өөр өөрийн чиглэлээр тун амжилттай яваа билээ.

 

 
Иргэд нэг сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн сонголтоо хийж, энэ сарын 20-ны дотор хүсэлтээ гаргана PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-05-03, Пүрэв
Image 
 
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон Санхүүгийн зохицуулах  хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдах болон цалин тэтгэврийн шинэ тогтолцоо, “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү арга хэмжээнд Нийгмийн хамгаалалын сайд Т.Ганди, дэд сайд Н.Номтойбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба болон НХХЯ, СЗХ-ны хоблогдох албаны хүмүүс оролцлоо.

Бэлэн нэг сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн сонголтоо хийнэ

Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 116 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Мөн эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны зургаадугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд даалгасан юм.

 

 
Гадаадад буй монголчууд сонгуулиа зургадугаар сарын 10-нд өгнө PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-04-30, Даваа
Image 
 
Төрийн ордонд өнөөдөр 12.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль нэг өдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр болохоор УИХ-аас өнгөрөгч долоо хоногт баталсан юм.
 
Энэхүү хуулийн дагуу сонгуулийн товлогдсон хугацаанаас 15 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 10-нд  саналаа өгөх болсон байна. Тэд санал өгөхдөө Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газар тус бүрт байгуулагдсан комиссоор дамжуулан өгөх аж. Уг ажлыг Сонгуулийн ерөнхий хороо Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулах нь.
 
 
Манжаагийн Ичинноров: МАН-ААС ГАРАХ 7 ШАЛТГААН PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-04-14, Бямба
Image 
 
Би бодохдоо.....

1.    Би бодохдоо энэ нам улс орныг, ард түмнийг зөв залж удирдах үзэл санаа, үнэт зүйлийн цангаанд орсон төдийгүй, ийм зүйл тэнд яригдах, хийгдэх, хийх боломжгүйг ойлгосон. Яагаад гэвэл хоосон үзэл суртал, хоосон шоу цэнгээн, бөгс үнсэх, долигонох, хөшөө дурсгал барих, дуулах хуурдах, Үндсэн хууль зөрчин иргэдийг хомроголон намдаа элсүүлэх, албан тушаал, хөрөнгө мөнгөний наймаа хийх, непотизм зэрэг л зүйлс энд хамгийн үнэ цэнэтэй зүйлд тооцогддог. Үүнийгээ засах сэтгэлгээ, соёл төлөвших боломжгүй газар болохыг маш сайн ойлгож ухамсарлалаа. 

2.    Би бодохдоо энэ нам шинэчлэгдэн, цус сэлбэж, өөрчлөлтийн салхи оруулж, өнгө төрхөө өөрчилнө гэж найдсан. Тэр тусмаа надад итгэл хүлээлгэн намдаа урин оруулсан энэ намын дарга С. Батболдод бол бүр ч их итгэсэн.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 86