МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-04-14, Бямба
Image 
 
Өчигдөр өдөр төрийн ордон дахь өрөөндөө хэвлэлийн хурал хийж 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үйл явдалтай холбогдуулан улстөрийн намын дарга нарын уулзалтын протоколыг дэлгэсэн билээ. Үүнээс үүдэлтэй энэхүү баривчилгаа болж байна хэмээн МАХН-ынхан тайлбарлаж байна.
 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг сэжигтнээр татан баривчилж байгаа ажиллагааг харсан хүмүүс хүний эрх, Төрийн тусгай хамгалалтын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна хэмээн олон янзаар дүгнэж байгаа.

Өчигдөр өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн Н.Энхбаярыг баривчлах шийдвэр гаргасны дагуу АТГ-аас дээрх ажиллагааг оройн 20 цагийн орчимд эхлүүлсэн байна. Ингэхдээ ЦЕГ-т баривчлах тогтоолоо хүргэн цагдаагийн байгууллагыг хуулийн дагуу дайчлан ажиллуулах болсон гэх.

 

 
Гадаадаас хүн хулгайлж чаддаг манайхан дотооддоо ганц хүн барих гэж хөгөө чирэв PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-04-13, Баасан

Image 

Үүрэг гүйцэтгэхдэ алдаа гаргасан бол хариуцлага тооцох ёстой

Э.ГАНГАБААТАР

Төрийн ордон “дуугаа хураажээ”.  Айдаст автсан нэг хэсэг байгаа нь анзаарагдав. Хэвлэлийнхэн мэдээж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар улстөрчдийн, тэр тусмаа УИХ-ын гишүүдийн  санаа бодлыг сонсохыг хичээж тэдний хойноос гүйлдэнэ. Ордны баруун жигүүрийн дөрөвдүгээр давхарт, М.Энхболдын өрөөний үүдэнд хэсэг сурвалжлагч мань эрийг хүлээж байгаа бололтой зогсож харагдсан. Гэтэл доод давхраас “манайхаан, С.Ламбаа ирж байна шүү” гэж хэл дуулгав. Тэд гуравдугаар давхар руу гүйлдлээ.

Экс Ерөнхийлөгчийг ачиж явсан асуудлаар АН-ын удирдлага юу гэх нь сонирхолтой. Н.Алтанхуяг даргын өрөөний үүдэнд бүлгийн нь дарга Ч.Сайханбилэг манайханд “олзлогджээ”. Тэдний хажуугаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнгөрөх гэтэл нэгэн телевизийн бүсгүй “бариад” авав.
 
 
Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-01-17, Мягмар

Image 

Монголыг Америктай харьцуулах нь Өргөн хэрэглээний хүнсний барааны болон үйлчилгээний үнэ ханш Монгол улс ( Улаанбаатар хот ) АНУ ( Томоохон хотуудад )

1. Мах ( үхэр ) 4500 төгрөгөөс дээш 1pound 3.87 ам.дол буюу 1 кг нь 10836 төг орчим

2. Сүү (л ) 1233 төг 1gal 3.55 ам.дол буюу 1 л нь 1302 төг

3. Талх ( ширхэг) 680 төгрөгөөс дээш 1.399 ам.дол буюу 1946 төг

4. Будаа ( кг ) 1677 төг 1lb 0.75 ам.дол буюу 1 кг нь 2100 төг орчим

5. Элсэн чихэр (кг ) 1697 төг 1lb 0.7 ам.дол буюу 1 кг нь 1960 төг орчим

6 Гурил (кг ) 850 төг 1lb 0.5 ам.дол буюу 1 кг нь 1400 төг

 

 
Улиран єнгөрсөн 2011 оны үйл явдлууд PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2012-01-06, Баасан
Image
 
 “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” эхэллээ , 100 айл, Ногоон нуур орчимд удахгүй орон сууцны 7-р хороолол баригдана. 2011.10.16
 
 
Арван нэг дэх оны алдартнууд тодорлоо PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-12-26, Даваа

Image 

Өдгөөгөөс 11 жилийн тэртээ “Сүргийн манлай” хэмээгч могой жилд нэгэн оны дотор монгол түмнээ хошуучлан манлайлсан Алдартнуудыг “Өнөөдөр” сонин анх удаа тодруулж байв. Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх 100 эрхмийн саналаар эдгээр хүмүүсийг тодруулдаг, санал асуулга шударга явагддаг, үр дүн нь олны нүдэнд ил байдаг, түмний хүндлэлд багтсан хэн боловч шалгарах боломж нээгддэг гэх мэтийн олон шалгуураар энэ санал асуулга нийт монголчуудын сэтгэлд нийцдэг, тэр хэрээр хүмүүсийн хүлээдэг, итгэлээ илгээдэг арга хэмжээ болсон билээ. “Алдартан”-уудаа бид жил бүрийн Цагаан сарын үеэр тодруулдаг уламжлалтай.

 Энэ оны хувьд Сонгуулийн шинэ хууль батлагдан гарснаар оны дараа аливаа санал асуулга, шалгаруулалт явуулж болохгүй болсон тул уламжлалаа зөрчихөөс өөр аргагүйд хүрэв. Гэхдээ туулай жилийн монгол түмний манлай эрхмүүд энэ санал асуулгын дүнгээр бүрнээ тодрон гарсан гэх үндэслэлтэй. Учир нь тэднийг хэнээс ч хараат бус, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн 100 хүн шалгаруулсан билээ. Энэ жилийн шалгаруулалтын онцлог юу байв аа? Өрсөлдөөн тун ширүүн байв. Шилдэг арвын 4-10-р байр ердөө 1-2 онооны зөрүүгээр шийдэгдсэн, зарим нь адил оноотой барианд орж, зөвхөн онооны чанараар байр нь тодорхойлогдсоныг уншигчид анзаарч буй байх. Нөгөө талаар сонгуулийн угтал жил гэдэг утгаараа улстөрчдийн өрсөлдөөн онцгой байлаа. Гэхдээ ямар ч тохиолдолд олны санаа бодлын илэрхийллээс нэг их хол зөрдөггүй өнгө төрх дахиад л давтагдсанд бид баяртай байна.

 

 
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден: Монголд ардчиллыг тогтоосон арга зам гайхалтай байсан PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-08-22, Даваа
Image 
 
Манай оронд айлчилж буй АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден өнөөдөр буюу 08 сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Ноён Ж.Байден ярианыхаа эхэнд Ерөнхийлөгч Б.Обамагийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлаад, саяхан АНУ-д хийсэн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар өндөр сэтгэгдэлтэй үлдсэн тухайгаа дурдлаа.
 
“Таны АНУ-д хийсэн айлчлал бол түүхэн айлчлал байсан гэж бид дүгнэж байна. Айлчлалын үеэр яригдсан зүйлүүд амжилттай ажил хэрэг болж байгаад би баяртай байна. Ерөнхийлөгч Та айлчлалынхаа үеэр Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлж, Вольтер Рийдийн цэргийн эмнэлэгт очиж энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, шархадсан цэргүүдийг эргэсэн нь сэтгэл их хөдөлгөсөн. Таны энэ сэтгэл  америкийн ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл юм. Танд талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” гэв.
 
 
Цөмийн хаягдлын талаарх Ж. Бидентэй хийх хэлэлцээг үгүйсгэв PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-08-21, Ням
Image 
 
Гадаад харилцааны яам 19-ий өдөр хэвлэлийн бага хурал хийж, Америкийн дэд Ерөнхийлөгч Жосеф Биден 22-ны өдөр Монгол улсад хийх айлчлалын талаарх мэдээлэл хийсэн. Харин энэ тухай Хятадын олон улсын радио мэдээлэл нийтэлсэн байна. Энэ мэдээлэлд Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булшлах талаар Ж. Бидентэй хэлэлцээ хийхгүй  гэдгийг зарлажээ гэжээ.
 
 
Денверийн төлөөлөгчид Улаанбаатарт айлчиллаа PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-08-12, Баасан
Image 
 
Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон АНУ-ын Коларада мужийн Денвер хот дахь МУ-ын өргөмжит консул Жим Лагендер тэргүүтэй  зочид  манай улсад айлчилж байна. Энэ жил хоёр хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа болохоор Денверээс 20 хүний бүрэлдэхүүнтэй  төлөөлөгч Улаанбаатарт хөл тавьжээ. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг тэднийг хүлээн авч харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар халуун дотно яриа өрнүүллээ.
 
 
Гадаад дахь ажилч “зөгийнүүдтэйгээ” онлайнаар ярилцлаа PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-07-01, Баасан
Image 
 
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс “Зөгийн үүр-2001” цахим уулзалт зөвлөлгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээ ажилч зөгийтэй зүйрлэн нарийн мэргэжил, хуримтлуулсан тэргүүний туршлага ноу хау-г нь нэвтрүүлэх, энэ бүхнийг түшиглэн улс орныхоо хөгжлийг эрчимжүүлэх, бас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа юм.
 
 
”Шижир алт”-аар үнэлүүлсэн Монгол брэнд (фото) PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-05-26, Пүрэв
Image 
 
Монголчуудын идээний дээж болсон бүтээгдэхүүнийг дэлхий нийт “Шижир алтан чанар” хэмээн үнэллээ. Хүнсний бүтээгдэхүүний чанар, тухайн байгууллагын нэр хүндийн баталгаа болж чаддаг, олон улсад нэр хүндтэй 50 жилийн түүхтэй, “Монде Селекшн” наадам энэ сарын 23, 24-нд Бельгийн Брюссель хотноо болж өндөрлөлөө.

Наадмын хамгийн эрхэм дээд шагнал болох “Grand gold”/шижир алт/ шагналыг Монгол улсаас 2 жил дарааллан UFC группийн “Морьтой Чингис” брэнд дэлхийд танигдсан бүтээгдэхүүнүүдийг ардаа орхин хүртсэнээр Дэлхийн чанар Монголд бус, МОНГОЛ ЧАНАР ДЭЛХИЙД гайхагдах боллоо.
 
 
Сан Франциско, Осака, Хонконгод Ерөнхий консулын газар нээхээр боллоо PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-05-19, Пүрэв
Image 
 
Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско, Япон Улсын Осака, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Дипломат газрын тоог боломжийн хэрээр өргөжүүлэх хэрэгтэйг гишүүд дэмжиж байлаа.  Харин гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэд, ялангуяа хувийн хэвшил эрхэлдэг иргэдийг хөл дээр нь босгох, гадаад зах зээлд тодорхой бизнес эрхлэхэд гадаадад суугаа Элчин сайдын яамд тусалж дэмждэг, энэ чиглэлийн үүрэг функцтэй болгоход  Гадаад хэргийн яам анхаарал хандуулахыг гишүүд хэлж байв.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 86