Улаанбаатар хотын хуучин ба шинэ орон сууцны үнэ ханш PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-05-05, Пүрэв
 Image
 
Гадаадад оршин суугаа Та бүхэнд зориулж нийслэлийн хуучин болон шинэ орон сууцны үнэ ханшийг 2011 оны 5 сарын байдлаар танилцуулж байна. Мөн тун саяхан анх удаа орон сууцтай болох гэж байгаа бага, дунд орлоготой иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад удаагүй байгаа боловч зээлийг хэрхэн олгох нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна.
 
 
Засгийн газар 2.7 сая иргэнээ Таван толгойн ордын эзэн гэснийг баталгаажуулсан түүхэн шийдвэр гаргав PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-03-31, Пүрэв
Image 
 
Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргалаа.  Нарийвчилсан тоогоор өнөөдөр манай улсад 2 сая 796 мянга 341 иргэн байгаа бөгөөд 1,5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож байна. 
 
 
Монгол бөхийн хувцас ”эротик” харагддаг гэв, тэгвэл Япон гейчүүд яагаад Монгол дээл өмсөө вэ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-02-26, Бямба

Image 

Бараг бүхий л сайтуудаар монгол бөхийг гутаан доромжилсон утга санааг шууд илэрхийлэх бичлэг цацагдаж байгаа. Монгол дээл, малгай болон бөхийн зодог шуудаг өмссөн япон гейчүүд бэлгийн ажил хийж байгаа энэ бичлэг нүд халтирам. Ямар ч монгол хүн харсан монголчуудыг гутаан доромжилж, дорд үзэж байгаа мэт харагдахаар байгаа гэж хэлж болно. Тэгвэл энэ бичлэгийг хийсэн Японы MEC production-ий тайлбар гаргасан байх юм.

Тайлбарт бичсэнээр энэ видео нь 4 жилийн өмнө 2007 онд MEC production ий  бүтээл гэжээ.  Зохиогчийн эрхийг авсан гэсэн байна. Ингээд бүр Азийн Хон Конг, Хятад, Тайвань, Малайз, Сингапур, Солонгос зэрэг улсуудад DVD ээр зарагдаад дууссан болохыг дурьджээ.  Японы болон азийн порно кино хийхийг зөвшөөрсөн хуулийн дагуу ямар нэгэн зөрчил гаргаагүй юм байх.

 
 
2011 оны анхны нар мандлаа / фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2011-01-03, Даваа
Image 
 
2011 он айлчлан ирлээ. Эх орноосоо алс хол амьдарч буй хэрэглэгчиддээ зориулан 2011 оны анхны нар мандах агшны зургийг толилуулж байна. 2011 он та бүхний амьдралд аз жаргал, гэрэл гэгээг бэлэглэх болтугай.
 
 
2011 оны Work and Travel USA хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2010-12-26, Ням
Image 
 
2010 оны зун Work and Travel USA хөтөлбөрөөр монголын 1300-аад оюутан ямар ч байсан Америк явсан боловч урьдчилан тохирсон ажил нь худлаа байснаас болж хэдэн сарыг Work ч биш Travel ч биш өнгөрүүлсэн юм. Үүнийг Америкт суугаа монголчууд мэдэж нэвтрүүлэг бэлтгэсэн нь Интернэтэд тавигдаж бас монголын зарим сувгаар гарснаар тэднийг зуучилсан компаниуд хэрхэн хулхидсан нь ил болсон. Хохирсон оюутнууд намар эх орондоо ирээд уучлал, хариуцлага нэхсэн ч тэгэсхийгээд замхрав. Их дээд сургуулийн удирдлага, оюутны холбоод таг дуугүй өнгөрсөн. 
 
 
Т.Ганди: Гадаад иргэнтэй гэр бүл болохыг хуульчлах боломжгүй байдаг PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2010-12-26, Ням

Image 

Гадаад улсын бэр болж байгаа Монгол бүсгүйчүүд ямар нэг хүнээр дамжуулан, эсвэл зуучлагчидаар дамжуулж гэр бүл болдог. Монгол охидын ихэнх нь Солонгос улсын иргэдтэй гэр бүл болж байгаа ч тэднийг зуучлагчид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн ч ямар ч хариуцлага хүлээхгүй байсаар байна.  

Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай охид бүсгүйчүүд  дэлхийн 80 гаруй орны 6000 гаруй иргэнтэй гэрлэлтээ батлуулжээ. Харин Солонгосын Цагаачлалын албанаас өгсөн мэдээллээр 2500 Монгол бүсгүй Солонгосын бэр болжээ. Тэднээс 193 нь Монгол улсын иргэншилээсээ татгалзаж, Солонгосын иргэн болсон байна.

 

 
Nicole Scherzinger Монголд ирэхгүй нь тодорхой болж, VIP партины билет хямдрав PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2010-12-07, Мягмар
Image 
 
12 сарын 7,8-ны өдрүүдэд  болох "Cosmo love show"-нд оролцох ёстой байсан “Pussycat Dolls” хамтлагийн дуучин  Nicole  Scherzinger-ийг өнөөдөр Улаанбаатарт газардана гэж байсан ч,  газардахгүй нь тодорхой боллоо. 

Учир нь Берлинд нислэгийн цаг агаар муудсан тул олон улсын нислэгүүд бүгд  саатсан байна.  Тиймээс, уг шоуг зохион байгуулагч манай талаас дуучин бүсгүйг саадгүй ирүүлэхийн тулд,   бүхий л боломжийг хайсан боловч  үр дүнд хүрээгүй аж.   Гол нь,  дуучин бүсгүй  Nicole  Scherzinger  хувийн онгоц гаргаж өгөхийг шаардсан байна.
 
 
Сүхбаатарын хөшөөгүй Сүхбаатарын талбай / фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2010-10-04, Даваа

 Image

Монгол   улсын төв цэг Сүхбаатарын талбай жанжин Д.Сүхбаатарын хөшөөгүй болоод байна. Учир нь Д.Сүхбаатар жанжны морьтой хөшөөг бүрэн засварлаж, бүхэлд нь хүрлээр цутгах ажил эхэлсэн аж. Чингэхдээ Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 1946 онд манай нэрт уран барималч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чоймболын хийсэн эх загвараар юуг ч өөрчлөхгүйгээр, яг тэр хэмжээ, загвараар хийх гэнэ.

Сүх жанжны хүрэл хөшөө  2011 оны 2 сарын 20-нд “талбайдаа эргэн ирнэ”.

 

 
”Бренд” -ийн хувцасаар гангарах дуртай нэгэнд дуулгах сонин PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2010-08-03, Мягмар
Image 
 
“Жоржи Армани” хэмээх брэндийг мэдэхгүй хүн  байхгүй.  Энэ брендийг Италийн хувцас загварын хаан хэмээн нэрлэдэг юм. 

Тэгвэл тус брэнд манай улсад салбараа нээхээр болжээ. 

Энэхүү брэнд нь  1504 салбар дэлгүүрээр дамжуулан  бүтээгдэхүүнээ борлуулдаг юм байна.  Тун удахгүй Монгол болон Вьетнам улсад  салбар дэлгүүр нь нээгдэх гэж байгаа юм.
 
 
Хилчдэд цаазаар авах ял оноолоо PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2010-08-03, Мягмар
Image 
 
Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах цэргийн 0129 дүгээр ангийн Шанагын заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гурван хүний амь насыг хөнөөн, нэг хүнийг шархдуулж, зэвсэглэн зургаан хүн барьцаалан оргосон хэрэг гарсан билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрөгч баасан гаригт хаалттай хэлэлцлээ.
 
Дээлээр гоёсон өхөөрдөм багачууд /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2010-07-15, Пүрэв
Image
 
Нийслэлийн “Дээлтэй монгол” наадамдаа дээл гоёлоо өмсөн ээж аав, ах эгчийгээ даган Жанжины талбайдаа ирсэн өхөөрдөм багачууд энэ өдөр баяр хөөр дүүрэн байлаа.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 86