Нийслэлд “Goyo fashion show” боллоо /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-12-04, Баасан
Image 
 
Монголын хувцас загварын зах зээлд хувьсгал хийж, дэлхийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг тодорхойлсон “Гоёо” брэндийн “Goyo fashion show”  Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн пүрэв гаригийн үдэш боллоо.
 
“Гоёо” брэндийн нэрийн хуудас болсон уг шоуг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд анх 2007 онд “Goyo fashion show ‘07” ноолуураар дэвшилтэт технологи ашиглан ямарч бүтээгдэхүүн хийж болно гэдгийг мэдрүүлсэн хувцас загварын шинэ өнгө төрх бүхий загварын шоуг “Чингис” зочид буудалд зохион байгуулж байсан юм.
 
 
Улаанбаатарт шинэ цанын бааз нээгдлээ /Фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-11-30, Даваа
Image 
 
Богд уулын Хүрхрээгийн аманд шинээр байгуулсан “MCS” группийн цанын бааз өнгөрсөн пүрэв гарагт нээлтээ хийлээ. Цанын баазын нээлтийн туузыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн З.Энхболд нар болон “MCS” группийн ерөнхийлөгч Д.Оджаргал нар хайчлав.

Олон улсын стандартад нийцсэн цанын баазыг байгуулахдаа энэ салбартаа тэргүүлэгч олон улсын мэргэжилтэн, экспэртүүдийг урьж оролцуулсан бөгөөд мөн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжүүдийг стандартын дагуу авч суурилуулсан байна.

 
Монгол улсын ерөнхий сайдаар С.Батболдыг томиллоо PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-10-30, Баасан
Image 
 
Монгол Улсын Их хурлаас Монгол  Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн XVI дахь Ерөнхий сайдаар Сүхбаатарын Батболдыг  2009 оны 10-р сарын 29-ны өдөр  томиллоо. 
 
 
Шинэ Ерөнхий сайд Сү.Батболд PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-10-28, Лхагва

Image 

МАХН-ын Х Бага хурлын үеэр санал хураалт явагдаж, бага хурлын гишүүд Сү.Батболдыг ерөнхий сайдын албан тушаалд дэвшихийг 99.4 хувийн саналаар дэмжлээ.

Өнөөдөр МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Ерөнхий сайдад С.Батболдын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төрийн ордонд хуралдсан МАХН-ын Удирдах зөвлөлийн уг хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэрээ Ерөнхий сайдад дэвшүүлсэн боловч Удирдах зөвлөлийн дэмжлэгийг авч чадаагүй байна.

 
Баян бүрдийн замын засвар /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-10-19, Даваа
Image
 

Их тойруугийн автозамд засвар хийж байгаатай холбоотойгоор Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрөгч баасан гаригаас хаасан билээ. Төлөвлөсөн ёсоор замыг 10/12-ны өглөө нээх байсан юм.

Гэвч  амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч,  бямба гаригийн шөнө бороо, ням гаригт нойтон цас орсон нь замыг ашиглалтад өгөх хугацааг хойшлуулахад хүргэжээ.

“Суурь асфальтбетон хучилтаа хийчихсэн байгаа, бямба гаригийн шөнө бороо, нямд нойтон цас унаж хүйтэрсэн нь зам засварын ажилд нөлөөллөө. Баянбүрдийн тойргийн хөдөлгөөнийг 10/12-ны өглөө нээх байсан. Гэвч төлөвлөсөн хугацаа хойшилж 10/13-ны  өглөө нээхээр боллоо” гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Од мэдэгдлээ.

 
 
А/H1N1 вирусын халдвартай 52 хүн бүртгэгджээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-10-16, Баасан
Image 
 

Өнгөрсөн долоо хоногоос манай улсад шинэ томуугийн А/H1N1 вирусын халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнаас тодрууллаа.

-А/H1N1 вирусын халдварын байдал ямар байгаа вэ?

-Сүүлийн үеийн байдлаар энэ өвчний халдвар авсан 52 тохиолдол бүртгэгдээд байна. Тэднээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 28 хүн байгаа.

 
 
Монголд гахайн томуугийн /H1 N1/ вирусэээр халдварлалаа PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-10-13, Мягмар
Image 
 
Улсын онцгой комиссын хуралдаан саяхан дуусч, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй албаны хүмүүс Төрийн ордны "Е" танхимд мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайдын тайлбарласнаар энэ сарын 3-нд Япон улсад амьдарч байсан монгол эмэгтэй хүүхдээ авахаар Улаанбаатарт иржээ. Улмаар бүсгүй хүүгийн хамт энэ сарын 9-нд Япон улсыг зорьсон байна. Тус улсад зорчих замд хоёр настай хүүхэд нь өндөр халуурч, шинжилгээ өгтөл гахайн ханиадны шинж тэмдэг илэрсэн аж. Тиймээс Монголд амьдарч байгаа гэр бүлийнхэн рүүгээ энэ тухай мэдэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөсний дагуу зургаан хүн очиж, шинжилгээ өгчээ.
 
 
“Харанга” бут авлаа /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-09-27, Ням
Image 
 
Монголын рокын амьд домог хэмээн нэрлэж болох “Харанга” хамтлагийн 20 жилийн ой улс орон даяар тун ч нижгэр болж байна. Ойн хүрээнд хөдөө орон нутгийн фэнүүдээ баярлуулан, аялан тоглолт хийсэн Харангынхан гурван өдөр нийслэлчүүдийг ЖИНХЭНЭ доргиолоо.
 
 
“Miss Mongolia-2009″ тэмцээнээс /фото мэдээ/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-09-09, Лхагва
Image 
 
Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гарган “Miss international” олон улсын тэмцээнд өрсөлдөх Монгол гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia” шалгаруулалтыг 2004 оноос эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн. Өдгөө зургаа дахь жилдээ болж буй тус шалгаруулалт өнгөрсөн даваа гаригт боллоо. УДЭТ –ийн тайзнаа болсон “Miss Mongolia-2009” шалгаруулалтад 19 охин оролцсоноос Х.Бадамгэрэл тэргүүн байр эзэлж, “Miss international”-д Монголын бүсгүйчүүдийг төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Түүнчлэн бусад оролцогчдоос Б.Номинсувд “Miss Intercontinental”, Г.Мичидмаа “Miss Global City International”, Д.Шүрэнцэцэг “Miss Tourism Queen”, Б.Саруул “Top Model of the World” шалгаруулалтад оролцох эрхээр тус тус шагнуулж, “Miss Mongolia-2009”-ийн шилдэг таван бүсгүйн нэгээр өргөмжлөгджээ.
 
 
9-р сарын 1 /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-09-01, Мягмар
Image 
 
Өнөөдөр есөн сарын нэгэн. Эрдмийн жил эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өсвөр үеийнхэндээ хичээл зааж, өдрийн ажлаа эхэллээ. Монгол орны хот хөдөөгvй эрдмээр амьсгалж байна. Эрдэм мэдлэг гэдэг эх орны ирээдvй.
 
 
 
Хуучин орон сууцны үнэ 66 сая хүртэлх төгрөг байна PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-08-13, Пүрэв
Image 
 
Эдийн засгийн хямралаас үүдэн иргэдийн эрэлт хэрэгцээ багассанаас орон сууцны худалдан авалт, борлуулт муу байгаа юм. Ялангуяа шинэ орон сууцны борлуулалт эрс мууджээ. Харин хуучин орон сууцны үнэ сүүлийн үeд нэлээд өсөөд байгаа юм байна. Доорх хүснэгтээс хуучин орон сууцны үнэ ямар байгааг та харж болно.
 
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 56 - 66 - 86