НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-07-27, Даваа
Image 
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн  Монгол улсад айлчилж байна. Түүний айлчлал энэ сарын 26-28-ны өдрүүдэд  үргэлжлэх агаад өчигдөр тэрээр  гэргий болон дагалдан яваа албаны хүмүүсийн хамт  “Чингис хаан”  нисэх онгоцны буудалд газардлаа. Айлчлалын эхний өдрөөс хийсэн фото сурвалжлагыг эрхэм хэрэглэгч таньд хүргэж байна.
 
 
 
Үерт урссан эх хүүгээ тэвэрсээр нас баржээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-07-21, Мягмар
Image 
 
-2000-аад айл үерт өртсөнөөс урсч, амь насаа алдсан нь 12, эд хөрөнгөө алдсан нь 100 гаруй байна-

Говь-Алтай аймагт энэ сарын 15-нд дуу цахилгаантай ширүүн бороо орж эхэлсэн байна. Харин 16-наас бороо улам ширүүсч, уулархаг нутгаар үер бууснаар одоогийн байдлаар 12 өрхийн 18 хүн амиа алдсан харамсалтай зүйл боллоо. Говь-Алтай аймгийн Цээл суманд гамшгийн байдал нүүрлээд байгаа талаар ч аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдэгдэж байна. Цээл сумын Хүрэн голд энэ сарын 16-ны 18-19 цагийн хооронд уулын зэрлэг үер бууж долоон гэрийн долоон том хүн, гурван хүүхэд, нэг машин, малын хамтаар үерт урссан байна.
 
 
Үерийн улмаас 24 хүн амиа алдаад байна. Фото мэдээ. PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-07-17, Баасан

Image 

Өчигдөр 18.00-19.00 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Цээл сумын Хүрэн багийн нутагт хүчтэй аадар орсны улмаас үеэр бууж, долоон том хүн гурван хүүхэд усанд урсчээ. Мөн шөнө 04.45 цагийн орчимд тус сумын Баянгол багийн нутаг Цанхлиг голын орчимд үер бууж гэртээ унтаж байсан найман хүн үерт урсжээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврах баг гарч ажиллаад өнөөдрийн 17.00 цагийн байдлаар 17 хүний цогцсыг олжээ.

 

 
Монгол дахь Наадмын фото сурвалжлага PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-07-12, Ням

 Image

Уншигч та бүхэнд зориулж Монгол дахь Наадмын фото сурвалжлагыг бэлтгэсэн болно.

Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе! 

 
 
Монголын Наадмын талбайн эргэн тойронд /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-07-11, Бямба

Image 

Наадмын талбайд байхгүй юм гэж алга аа.

Идье гэвэл попкорн, бейкери, бургерээс эхлээд цагаан хоол, шорлог бүгд байна. Болохгүй бол жимс, жимсний чанамал ч байна.

Ууя гэвэл сүүтэй цай, ундаа, шүүснээс эхлээд айраг, тараг, сүү, квас бүгд байна.

Аа бас явж байтал гутал урагдаж, хувцас норвол аль алийг нь шинээр сольчихож болно. Бороо орвол зонтик авч бариад, цув нөмөрч хамгаалаад, нар гарвал наян төрлийн нарны шилнээс сонгоод авч болно.
 
 
2009 оны Монгол дахь наадмын нээлт/ фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-07-11, Бямба
Image 
 
Өнөөдөр Долдугаар сарын Арван нэгэн. Их Монгол улсаа байгуулсны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ой гэх урт тодотголоосоо гадна хүн зоны сэтгэл тэнийсэн зуны дэлгэр цагт болдог Монголчуудын наадмын өдөр. Өнөө өглөө баяр наадмын нээлтийн ажиллагаа Төв Цэнгэлдэх Хүрээлэнд албан ёсоор боллоо. Хувьтай хүн хур борооноор гэж Монголчууд бэлгэшээн ярьдаг. Та бүхэндээ зориулж хур бороо дагуулсан наадмын нээлтийн ажиллагаанаас хийсэн фото нийтлэлийг толилуулж байна. Таалан болгооно уу?
 
 
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-06-20, Бямба
Image 
 
Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Бүрэн эрхээ хүлээн авсан Ерөнхийлөгч анхныхаа зарлигыг гаргаж, өөрийн багт ажиллах хүмүүсийг тодруулж эхэлжээ.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ЕТГ-ын даргаар Д.Дорлигжавыг томилсон байна. Мөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр н.Отгочулуу, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр  Г.Ганзориг, Ерөнхийлөгчийн аюулгvй байдлын зөвлөхөөр М.Батчимэг , Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр С.Батзаяа нар томилогджээ.
 
 
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэтгэл үзүүлэх ёслолын парад /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-06-20, Бямба
Image 
 
6/18-нд Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын индэр дээрээс тангаргаа өргөснийхөө дараа Монгол улсын төв цэг Сүхбаатарын талбайд гарч ирсэн юм. Учир нь Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн түүнд зориулж, ёслолын парад зохион байгуулсан билээ. Та бүхэнд уг үйл явдлын эргэн тойрон дахь үйл явдлаас бүрдсэн фото сурвалжлагыг толилуулж байна.
 
 
 
Монгол гэр бүлийн өнөөгийн байдал PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-06-08, Даваа
Image 
 
Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт зэрэг нь улс орон, нийгмийн хөгжлийн чухал хөшүүрэг мөн боловч нийгмийн зөв ухамсар төлөвшил нь гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Өнөөдөр үр хүүхэд маань хэрхэн ямар орчинд өсөж байгаа билээ, амар тайван, элэг бүтэн амьдралын үнэ цэнэ юу билээ, ажил амьдралын утга учир нь юу билээ. Бид өдөр болгон тасалгаан дахь цэцгээ усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын утга учраа хэрхэн арчилж торддог билээ. Аз жаргалтай гэр бүлийг бий болгохыг төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлж чаддаг билээ.
 
 
 
Ц.Элбэгдорж: Иргэдийнхээ төлөө алд биеэ алдартал зүтгэх болно оо... PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-05-25, Даваа
Image 
 
Гадаа бүгчим халуун ч түүнийг үл ажран, гараа саравчлан зогсох хүмүүсийн нүд инээмсэглэлтэй. Бүгд өөр өөрийн амьдралтай, өөр өөрийн араншинтай, өөр өөр орчинд төрсөн ч гэлээ нүдэнд нь баярын инээмсэглэл тодрох. Монгол хүн олимпоос алтан медаль авахад хэнээр ч хэлүүлэлтгүй цугласан шиг энэ удаад ч яагаад ч юм төв талбайд баярын инээмсэглэл ноёлно. Уур, уцаар, бухимдал бачуурал, завхралаас залхсан тэд энэ удаад нүүрэндээ дүүрэн мишээл тодруулан нэг зүйлийн төлөө цугласан нь тэр.
 
 
Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн цуглаан /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-05-25, Даваа
 Image
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад буй УИХ-ын гишүүн Цахиагийн Элбэгдорж өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд өөрийн дэмжигчидтэй уулзаж, баярын цуглаан зохион байгууллаа.
 
Цуглаанаас хийсэн фото сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү?
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 67 - 77 - 86