Монголчууд ерөнхийлөгчийн сонгуульд өргөнөөр оролцлоо /фото/ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-05-24, Ням
Image 
 
Н.Алтанхуяг: Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе
 
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй тус намын лидерүүд дөнгөж сая /06.30 цагт/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын дарга Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд “Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний амгаланг айлтгая. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж урьдчилсан байдлаар өрсөлдөгчөөсөө 35 мянган саналын зөрүүгээр хол тасарлаа.
 
 
Монголын ододын /VIP/ тухай мэдээний цуглуулга PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-05-06, Лхагва
Image
 
Топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс найз залууг албадан ажил хийлгэхээр боллоо
 
Өнгөрсөн оны сүүлчээр топ модель Д.Пүрэвсүрэн найз залуудаа зодуулсан талаар мэдээлж байсан. Тэгвэл эл хэргийн шүүх хурал болсон байна. Топ моделийн экс найз залууг Б.Цэгцбаатар гэдэг. Тэр оны өмнө найз бүсгүй Д.Пүрэвсүрэнгээ зодож гэмтэл учруулсан бөгөөд цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт нь эрүү үүсгэн Эрүүгийн хуулийн 99.2-т зааснаар ял төлөвлөсөн юм. Шүүх хурлаас найз бүсгүйгээ удаа дараа зодож танхайрсан Б.Цэгцбаатарт 350 цаг албадан ажил хийлгэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл Б.Цэгцбаатар нь сар гаруйн хугацаанд цалин хөлс авахгүйгээр нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх юм. Түүний хөдөлмөрлөх цагийн хуваарьт амралтын өдөр орохгүй гэнэ.
 
 
АНУ-ын Элчин сайд нийслэлийн удирдлагатай уулзлаа PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-04-09, Пүрэв
Image 
 
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк С.Минтон өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Дэнвэр хотын удирдлага Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Элчин сайдаар дамжуулсныг уламжилж, Г.Мөнхбаяр дарга “Дэнвэр хотын даргын Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойд хүрэлцэн ирэхийг хүссэн байна.
 
 
Төрийн өндөрлөгүүд ямар хөрөнгөтэй вэ? PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-04-09, Пүрэв
Image 
 
Төрийн өндөр алба хашиж байгаа иргэд болон төрийн албан хаагч, яам агентлагийнхан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг болсоор хоёр жил болж байна. Хуулиараа тухайн жилийн хоёрдугаар сарын 14-ний дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой байдаг. Энэ жил байгууллагууд идэвхитэй оролцож, хуульд заасан хугацаандаа хөрөнгө орлогоо мэдүүлсэн аж.
 
 
Ам.долларын ханш 1500 руу унаж эхэллээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-03-20, Баасан

Image 

Олдохоо больж, ховордоод үнэ нь тэнгэрт хадаад байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд унаж байна. Одоогийн байдлаар ам.долларын албан ханш 1585.45 төгрөг байгааг өмнөх өдөртэй харьцуулахад 5.25 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Тэгвэл “Найман шарга” валютын захад “ногоон”-ыг 1570 төгрөгөөр аваад 1580 төгрөгөөр зарж байна.

 

 
Сар Шинийн Зам Мөр PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-02-24, Мягмар
Image 
 
Сар шиний баяраа хүний нутагт угтан буй элэг нэгт ахан дүүсдээ эх нутагтаа байгаа мэт л угтаж, ирж буй XVII жарны "Харшлалт" хэмээх шороон үхэр жил нь бид бүхэнд өгөөж буянаа хайрласан сайхан жил болох болтугай хэмээн хүсэн ерөөж байна.
 
 
Долларын ханш 20-25 төгрөгөөр өсчээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-02-03, Мягмар

Image 

Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногийн эхээр нэг ам.долларын төгрөгтэй харьцах албан ханшийг 1372 төгрөг хэмээн зарласан боловч доллар дахин тогтворгүйтсэнээс 20-25 төгрөгөөр нэмэгджээ.

 

 
Хятадад дахин нэг эмэгтэй хар тамхины хэргээр баривчлагдлаа болон бусад мэдээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-01-23, Баасан

Image 

Манай улсын хоёр иргэн Хятад улсын нутаг дэвсгэрт хар тамхи биедээ авч явсан гэдгээр хоригдож байгаа билээ. Тэгвэл энэ тоо нэгээр нэмэгдэв. Хятадын талаас энэ хэргийн талаар манай улсын Гадаад харилцааны яаманд мэдэгдсэд байна. Нэгдүгээр сарын эхээр Монгол улсын иргэн Д.Эрдэнэчимэг биедээ долоон грамм гашиш авч яваад Хятадын цагдаагийн ажилтнуудад баригдсан байна. Энэ тохиолдолд цаазаар авахуулахгүй ч олон жил хорих ялаар шийтгэх хатуу хууль Хятадад үйлчилдэг гэнэ.

 

 

 
Монголын өвлийг санасан хүмүүст зориулав PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2009-01-15, Пүрэв
Image 
 
Монголын цас, өвлийг санасан хүмүүст зориулаад хэдэн зураг зориулж тавилаа.
 
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 78 - 86 - 86