Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулж байгаа залуусын нэг нь ч цалин авдаггүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2017-06-13, Мягмар
Image 
 
Энэ удаа бид уншигч та бүхэнтэйгээ эгэл жирийн залуусын нэгдэн нийлж, бүтээн байгуулж буй Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн талаар мэдээлэл хүргэж байна. “Ид шидтэй ах эгч нар”-ын сэтгэл, зүтгэлээрээ бүтээсэн энэхүү “Ид шидийн орон”-д амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүд ирж хамгаалуулах, боловсрол олох, хүмүүжих боломжтой юм байна. 

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нийслэлийн алслагдсан гэр хорооллын бүс болох Баянхошуу, Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байгуулагдахаар сууриа тавьж, барилгын ажил эхлээд байна. “Ид шидийн орон” төслийн менежер О.Мишээлтэй ярилцлаа. 

 

 
Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа хамгийн сүүлд өргөдлөө өгвөл илүү үр дүнтэй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2017-02-20, Даваа
 Image
 
Дэлхийн 40 гаруй оронд 80-аад салбартай, менежментийн зөвлөгөө өгдөг компаниуд дундаа дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог Бостон Консалтинг группийн Токио дахь салбарт ажилладаг Ч.Доржнамжилыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа. 
 

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Намайг Чандмань овогтой Доржнамжил гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Одоогоос 11 жилийн өмнө Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болж, Японы Хитоцубаши их сургуульд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж бакалавр, магистраа хамгаалсан. 2013 оноос хойш дэлхийн 40 гаруй оронд 80-аад салбартай, менежментийн зөвлөгөө өгдөг Бостон Консалтинг группт ажиллаж байна. Америкийн Бостон хотод үүссэн бөгөөд чиглэлээрээ дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог компани байгаа.
 
 
П.Анужин: Нээрээ “БАЙ” нь хэн байсан бэ? PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2016-01-29, Баасан
Image 
 
Манай энэ дугаарын VIPerson зочноор “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч П.Анужин. Олон нийт түүний зүг яагаад дуугүй байна вэ? гэх асуултыг нисгэсээр чамгүй хугацаа өнгөрлөө. Харин хатагтай Анужин ийнхүү сэтгэлээ дэлгэж байна. Заримдаа мэлмэрүүлж, заримдаа инээлдэж, чин сэтгэлээсээ хөөрөлдсөн бидний яриа нэг мэдэхэд нэлээн хэдэн цаг болсон байв. Ингээд та бүхнийг урьж байна.
 
-Бидний болзоо явсаар байгаад энэ цаг үед ирчихлээ. Юутай ч миний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Тийм ээ, болзоо маань явсаар энэ цагт ирлээ. Ганчимэгтэй ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг, баярлалаа.
 
 
М.Наранчимэг: Би бялуугаа урлахаар орчноосоо "тасардаг" PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-11-07, Бямба
Image 
 
Хүний амьдралын баярт мөч, тэмдэглэлт өдрийн салшгүй нэг хэсэг бол бялуу хэмээх амттай бөгөөд харахад нүд булаам зүйл билээ.

Сүүлийн үед манай бүсгүйчүүд, гэрийн эзэгтэй нар бялууг дэлгүүрийн лангуунаас авахаас илүүтэй өөрсдийн гараар урлахыг илүүд үздэг болжээ. Тиймдээ ч үйлдвэрийнхээс илүү чамин бөгөөд гоёмсог бялууг өөрийн хүссэнээр хийж чадаж байна. Тэр олон бүсгүйчүүдийн нэгийг онцолж Хобби булангийхаа энэ дугаарын зочноор урин бялуу урлалынх нь талаар ярилцлаа.

Түүний урладаг зүйлсийг амттан гэхээсээ илүү нүд хужирламаар урлагийн бүтээл гэж тодорхойлвол нэг их хол зөрөхгүй гэдэгтэй уншигч та ч мөн санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та өөрийгөө танилцуулаач?
-Юуны өмнө эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх-Эрдэнийн Наранчимэг гэдэг. Дархан хотод төрж өссөн. Ам бүл дөрвүүлээ. Том хүү маань Тайвань улсад сурч байгаа төгсөх курсын оюутан. Харин охин маань долдугаар ангийн сурагч. Миний хань “Sky Lens” ХХК-ны захирлын албыг хашдаг. Би өөрөө нягтлан мэргэжилтэй. Одоо Дархан хотдоо хувиараа бизнес эрхлээд гэр бүлээрээ амьдарч байна даа.
 
 
 
Арменийн алс бөглүү тосгон дахь МОНГОЛ ГЭР БҮЛ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-11-07, Бямба

Image 

Монгол Улсаас ирсэн Оюунчимэгийн Баяндолгор (Баянаа) нь 2 хүүхдийн хамт Армени улсын Гехаркуник мужийн Антарамеж тосгонд амьдардаг. Тэрээр 14 жилийн өмнө Улаанбаатарт барилгачнаар ажиллаж байсан Арменийн иргэн Храхат Ерицянтай гэр бүл болсон бөгөөд тэдний хүүхдүүд болох Варсик болон Аршак нар нь Монгол Улсад төржээ.

Храхат зүрхний өвчтэй байсан учир эмч нар түүнийг Монголын өндөрлөг газраас илүү нам дор газар амьдрахыг зөвлөжээ. Ингээд тэдний гэр бүл 2011 онд Армени улс руу нүүж очсон байна. Храхат нь  нутагтаа ирэн Антарамеж хэмээх тосгон дахь хуучин байшинг шинэчлэн засч гэр бүлийн хамт нүүн оржээ. Харамсалтай нь Храхат Ерицян энэ жил зүрхний шигдээсний улмаас өөд болсон байна.

 

 
Б.Алтангэрэл: АНУ бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-10-04, Ням
Image 
 
Энэ удаагийн "Элчин сайд ярьж байна” буландаа Монгол Улсаас АНУ–д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлийг урьж ярилцлаа.
–Улаанбаатар хотод болсон Монгол–Америкийн Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад та оролцсон. Уулзалт амжилттай болов уу. Ямар асуудал ярилцав?
 
–Тийм ээ. Гадаад хэргийн яам хоорондын  Х Зөвлөлдөх уулзалт энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.
 
Уулзалтыг манай талаас ГХЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Америкийн талаас Төрийн департаментын Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Рассэл нар хамтран даргалж, яамдын төлөөлөл оролцлоо.
 
 
Г.Байгалмаа: Орон сууцны үнийн 10 хувийг бэлнээр төлөх ёстой PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-09-06, Ням
Image 
 
Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.
 
-Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газрын баталгаа гаргахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар энэ ажлын явц ямар шатандаа явж байна вэ?
 
-Засгийн газрын хуралдаанаар дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах шийдвэр гарч “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг баталсан. Иргэд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг 80 м2-аас дээшгүй талбай бүхий, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд Засгийн газраас баталгаа гаргах юм. Энэ нь өөрөө шинэ зүйл биш. 2013 оны зургадугаар сард найман хувийн моргейжийн зээл гарч байх үеийн журмыг өнөөгийн цаг үетэй холбож шинэчилсэн. Энэ онд нийлүүлэлт талаасаа нийт 34-35 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орно гэсэн урьдчилсан төлөв байдлыг гаргасан.
 
 
Ч.Баяргэрэл: Гадаадад л сайхан, тэнд л очвол болно гэж хийсвэр дүгнэлтэд хүрч, битгий шийдвэр гаргаа PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-08-10, Даваа

Image 

Монголчууд бид явсан хүнээс үг сонс гэж ярьцгаадаг. Өдгөө хилийн чанадад олон монгол хүн ажиллаж амьдрах болсон тул бид газар газрын сониныг сонсох боломжтой болсон. Зуны амралтаараа эх орондоо ирээд байхад нь Ч.Баяргэрэлийг Миний Монгол цэснийхээ хойморьт урьлаа. Тэрбээр Шведэд 11 дэх жилдээ амьдарч байгаа бөгөөд орчуулагч, багш, лектороор ажилладаг байна.

                 ЭНЭ ТҮҮХ ЭМГЭНЭЛТЭЙ Ч ЮМ ШИГ, ИНЭЭДТЭЙ Ч ЮМ ШИГ САНАГДДАГ

-Та сайн явж ирэв үү. Шведэд амьдардаг Монголчууд олуулаа юу. 
-
Швед рүү Монголчуудын нүүдэл 2000 оноос эхэлсэн. Эхний Монголчууд 1993-94 онд суурьшсан гэж ярьдаг. Ер нь 2000 оноос Монголчууд Швед рүү нүүж эхэлсэн. Ялангуяа Европын бусад орнуудаас илүү их очицгоосон.Тэр үеэ бодвол монгол цагаачдын амьдрал ахуй дээшилсэн. Тэнд манайхан эмч, багш, бизнесмен гээд төрөл бүрийн ажил хийдэг. Хоолны газрууд, үсчин, гоо сайхны газрууд ажиллуулж байна. Олон залуу их мундаг яваа.

 

 
А.Энхтуул: Миний хамгийн том зорилт бол эрэгтэйчүүдийн их мастерын болзлыг хангах PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-02-28, Бямба

Image 

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа шатрын гурав дахь эмэгтэй Их мастер А.Энхтуулыг урьж, ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 16-хан насандаа төрийн дээд одон, медаль болох Алтангадасыг хүртэж байсан нэгэн. Харин Их мастерын цолыг тэрбээр “Сүмогоор бол Ёкозунатай, Олимпоор бол алтан медальтай нь зүйрлэнэ” гэсэн юм. Будаатай хоол, цэнхэр өнгөнд дуртай, энэ жил 21 настай Их мастер маань ирэх хавар Арабын нэгдсэн Эмират улсыг зорих гэж байгаа аж. 

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль дээр гурван өдрийн турш шатрын тэмцээн явагдаж, өндөрлөлөө. Энэ тэмцээний талаар ярилцлагаа эхэлье? 

-Монголын шатрын холбооноос Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд клубийнхээ хүүхдүүдийг дасгалжуулж оролцсон учраас гурван өдөр завгүй өнжлөө дөө.

 

 
А.Урангоо: Шинжлэх ухааны эсвэл бизнесийн үлгэр авах хүн яагаад байж болохгүй гэж ... PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-02-16, Даваа

Image 

Ярилцлага хийх гэж буй зочноо би их том хүзүүний зүүлттэй, ганган дэгжин гэж сүрхий эмэгтэй ирэх болов уу гэж бодож суусан юм. Энэ бол А.Урангоотой уулзахаас өмнөх ойлголтын зөрүү байлаа.

Харин тэр илүү дутуу зүйлгүй ажил хэрэгч хувцасласан гэхдээ бусдын анхаарлыг татах бүсгүй байв. 

"Өглөөний хүн". Түүнийг ярилцлагын буландаа урьж оролцуулсан маань учиртай. 

Бизнес эрхлэгч, хүзүүний зүүлтний хоббитой, сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй гээд хувь хүний хувьд түүнийг тодорхойлох имиж арвин ажээ. 

...

- Олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн дунд Таныг танихгүй хүн ховор байх. Гэхдээ манай нийт уншигчдад зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Намайг Алтангэрэлийн Урангоо гэдэг. Хувиараа бизнес эрхлэгч.

 

 
П.Анужин: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-12-20, Бямба

Image 

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай ярилцлаа.

-"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг дуу­лиан шуугиан дагуу­лан явж эхэлсээр бас хэ­дэн жил өнгөрчээ. Нийт хэдэн нэвтрүүлгийн ард гарч, хэдэн эрхэм хүнтэй уулзуулаад байна вэ. Бас төсөл цааш хэр удаан үр­гэлж­лэх төлөвтэй байна вэ?

-Бид 100 нэвтрүүлгийн талд нь ороод л явж байна, одоогоор дөч орчим дугаар үзэгч түмэндээ хүргэсэн байна. Зуугаа дуусгана л гэж манай баг хичээдэг, хэрхэхийг тэнгэр мэднэ биз ээ. (инээв). Бид анх нэвтрүүлгээ хэнээр эхлэх вэ гэж их бодож, нухацтай хэлэлцэж байж эмэгтэй хүнээр, эхийн дулаан бүлээн сэтгэлийг хүргэх нь зүйтэй гэж үзээд Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин, гавьяат багш Б.Норовсамбуу гуайгаар эхэлж байсан. Нэвтрүүлэг маань зуны гурван сардаа завсарладаг гэдгийг уншигчид маань мэддэг болсон байх аа. Дөрөв дэх жилийн улир­лын эхний нэвтрүүлгээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраар эхэлсэн. Удахгүй улс төрийн хэлмэгдэгч Ц.Лоохууз, академич Ш.Бираа, Монголд балетын урлагийг үндэслэгч Б.Жамьяндагва нарын олон нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Бичлэг нь хийгдсэн бүр ч олон нэвтрүүлэг бий. Далай лам, Кирсан Илюмжинов, Б.Лхагвасүрэн ахынх гээд үргэлжилнэ.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 443