Ө.Ганзориг: Төгрөгийн хадгаламжаа битгий доллар болго PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-11-14, Баасан

Image 

Энэ сарын эхээр долларын ханш 1860 төгрөг байсан бол өнөөдөр 1879 төгрөгт хүрчээ. Ийнхүү хоёр долоо хоногийн хугацаанд 0.78 хувиар өсчээ. Энэ өсөлтийн учир шалтгаан болон цаашдын чиг хандлагын талаар Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Долларын ханш 1850 төгрөг дээр тогтворжоод байсан ч дахин алгуур өсч эхэллээ.
-Ханшийг сүүлийн өдрүүдэд огцом хөөрөгдөж байна. Эдийн засагт өөр нөхцөл байдал үүслээ. Гадаад худалдааны алдагдлын баланс маш их буурлаа. Удахгүй ашигтай гарах хандлага байна. Ийм үед долларын ханш өссөөр байгаа нь санаатай хөөрөгдөж буй хэрэг. Иргэд энэ талаарх мэдээллийг сайн авч чаддаггүй. Тэгээд л доллар 2000 төгрөг хүрэх юм байна гээд дагадаг.  Өмнө нь бол байдал өөр, долларын ханш өсөх суурь шалтгаан байсан гэсэн үг. Одоо тэр тохироо байхгүй. Хүмүүст зөв мэдээлэл өгмөөр байна.

 

 
Б.Анхбаатар: Шуудангаар ирсэн ном, хуучин хувцаснаас ч татвар авдаг байсныг болиулсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-10-08, Лхагва
Image 
 
Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн албаны дарга Б.Анхбаатартай ярилцлаа.
 


-Таны хариуцаж байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн алба яг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярилцлагаа эхэлье. 


 
- Шуудангийн салбар нь олон жилийн түүхтэй. Орчин цагийн шуудангийн байгууллага үүсч хөгжснөөс хойш хэдийнээ  93 жил болсон байна. Харин өртөө шуудан нь Өгөөдэй хаанаас эхтэй гэж бодвол шуудангийн салбарын түүх 779 гаруй жилээр  хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны салбарын ууган байгууллага нь юм.

Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн дэвшлээ дагаад шуудангийн салбар ч эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад энэ салбарт зохицуулалт хийх  олон асуудал шинээр урган гарч ирсэн. Харин энэхүү салбарын хууль эрх зүйн болон төр хувийн хэвлийн хоорондын уялдааг хангах, зохицуулах үүргийг Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн алба хийж гүйцэтгэдэг юм.
 
 
Хунтайж Давааням: Зүчийг бид нар том ах л гэдэг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-09-26, Баасан
Image 
 
Олны нэрлэдгээр Хунтайж буюу ноён Даваанямыг ярилцлагын зочноороо урихаар залгалаа. Ямар сонины хэн болохыг маань нилээн нямбай лавлаж байна.

-Тантай би илэн далангүй ярилцахыг хүсч байна. Та цаг гаргаж уулзвал би үнэхээр баярлана.
-Чи Баабартай ямар холбоотой юм бэ?

-Уучлаарай, Давааням гуай, яг юу гэсэн утгатай асуулт юм бол. Би Баабар.мн-д харьяалагддаг нийтлэлч юм аа. Бас сонинд ажилладаг. Баабар гуайтай өөр холбоогүй ээ.  
-За тэгвэл болж байна. Маргааш уулзъя. (Ингээд бид маргааш нь уулзлаа)
 
 
 
Ким Юна: Баяртай гэж хэлэх цаг нь болсон PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-05-08, Пүрэв

Image 

Уран гулгалтыг спортын нэг төрөл гэхээсээ илүүтэй хүний сэтгэлийг хөдөлгөж, уяраах чадалтай урлаг гэмээр. Нүд гялбам толигор цэвэрхэн мөсөн дээр уран тансаг аялгуутай хослон бүжиглэх үзэсгэлэнт бүжигчдийг хараад хэний ч гэсэн сэтгэл хөдлөхөөс аргагүй.

Хөнгөн атлетикийг спортын хатан хаан хэмээн өргөмжилдөг бол уран гулгалтыг спортын үзэсгэлэнт, эрх танхил гүнж гэж хэмээн нэрлэж болохоор.

Энэхүү гүнжийн нэгэн чимэг бол Өмнөд Солонгосын тамирчин, олимпийн аварга Ким Юна гэдэгтэй хэн ч эргэлзэхгүй байх.
 
 
Их гэрийн айлчин: Б.Эрдэнэсолонго PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-03-17, Даваа
Image 
 
Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэгээс эх Монгол нутагтаа аж төрж суугаа уран бүтээлчдийг цахим зочноор урин залах "Их гэрийн айлчин" хэмээх ажил эхлүүллээ. Анхны Их гэрийн айлчин маань уяан дээр дөрөө ханхийлгэн бууж байна. Манай анхны зочноор МЗЭ-ийн шагналт яруу найрагч Батчулууны Эрдэнэсолонго уригдлаа.

-Д.Мандахсан багшийн шавь, ”Нисванис”-ийн Амгаагийн найз, Булганы уугуул Эрдэнэтийн суугуул, ”Болор цом”-д “Бороотой цамц” гэдэг шүлэг уншиж байсан багын дурсамжаас яриагаа эхлэх үү, хоёулаа?

-Дамдинсүрэнгийн Мандахсан гэж өвгөн багш маань одоо Эрдэнэтэд амьдарч байна. Номын бас амьдралын маань багш юм. Ганцхан би ч биш олон сайхан шавьтай. Миний хувьд Булганд төрж өссөн, Эрдэнэтэд 10 дугаар ангиа төгссөн. Одоо энэ ”Нисванис” хамтлагийн ахлагч Л. Энх-Амгалангийн аав, манай аав хоёр үе үе ганзага нийлдэг, нийлэхээрээ бас зуу татаад эхнэрүүддээ хэл ам таталж “арга хэмжээнд” ороод явдаг улсууд байсан. Яагаад ч юм, хүүхдүүд нь бас л нийлчихсэн урлаг уран сайхан яриад явж байна. Тэгэх ёстой юм байгаа биз.
 

-Яагаад уран сайхан гэж...

-Яахав дээ, тэгж хэлбэл гоё санагдаад.

 

 
С.Баяр: Би элдэв амбицаа эрт татсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-11-02, Бямба
Image 
 
Манай “Ярилцъя” уншичидтайгаа аль болох ховор, нийгэмд эрэл сурал үүсгэж байдаг, байр суурийг нь чагнахыг хүсч байдаг, хэвлэлийнхнийг араасаа хуйлруулж байдаг супер зочдыг уулзуулахыг хүсдэг. Энэ удаа ч нэгэн ховор зочны ярилцлагаар та бүхэндээ сюрприз барьж байна. Тийм ээ, тэр бол бүх алдар нэрийг нь дурьдалгүй зүгээр л нэрийг нь хэлэхэд гоё зочин. Тийм ээ, манай өнөөдрийн зочин Санжийн Баяр.

-Юуны өмнө  урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Таныг “бултчих” болов уу гэж айж байлаа.

-Би амласнаасаа буцаж байсан удаа бий бил үү. (инээв)

-Байхгүй л дээ. Гэхдээ санал тавиад чамгүй удчихсан болохоор...

-Ажлын зав зай болохгүй яваад байлаа. За, хоёулаа эхлэх үү дээ.

-Таныг зүрхний хүнд хагалгаанд орсныг мэдэж байгаа.  Өвчин бол хүний ямар ч мөрөөдөл, ямар ч хүсэл тэмүүллээс холдуулдаг зүйл.  “Эрүүл явбал эр хүний замын хүзүү урт даа”... гэж таны санаашрангуй  хэлсэн үгээр өндөрлөж байсан бидний уулзалтаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин одоо  бол  та эрч хүч дүүрэн, эрүүл сайхан харагдаж байна.                                                                                                                                                                                                                                        
- Уулзаж ярилцаагүй нээрээ л удсан байна. Цаг хугацаа ч сум шиг  жирэлзэх юм.
 
 
А.МӨНГӨНЗУЛ: УУЧИЛНА ГЭДЭГ УХААНТАЙ ШИЙДВЭР БОЛОХООС ЯЛАГДАЛ БИШ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-09-13, Баасан
Image 
 
Их сургуулийн босгоор алхсан даруйдаа заяаны ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон “DOZ” энтертайнмэнтийн тэргүүн хатагтай буюу жүжигчин А.Мөнгөнзулыг “Гэргий” буландаа урилаа. Найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэнгийн гэргий болоод 15 жилийг үдсэн түүнийг хоёр хүүхдийн ээж гэдгийг уншигчид мэдэх биз ээ.
 
-Хэдхэн хоногийн өмнө төрсөн өдөр тань болсон. Нөхрөөсөө ямар бэлэг авав?
-Юуны өмнө “Өнөөдөр” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Хорь гаруй настайдаа үнэтэй, гоё бэлэг авбал хачин сайхан л санагддаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бэлэг үнэтэй, гоё чаминдаа биш, өгч байгаа хүний сэтгэл шингэсэн бол хамгийн сайхан гэж боддог болсон. Нөхөр маань төрсөн өдрөөр С.Эрдэнийн түүвэр зохиолуудыг бэлэглэсэн. Үнэхээр сайхан бэлэг. Энэ бол монгол хүний заавал унших ёстой номуудын нэг яах аргагүй мөн.
 
-Ээж, эхнэр хүн болсондоо хэзээ хамгийн их баярлаж байв?
-Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх агшинд нэг л зүйл боддог байх. Ээж минь намайг яаж зовж төрүүлсэн болоод эмэгтэй хүн ямар хүнд зовлон туулдаг болохыг тэр үед л мэдэрч, ухаардаг. Дараа нь хайртай хүнтэйгээ хамт хүүхдээ тэврээд суух хамгийн жаргалтай.
 
 
Л.БОЛД: ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТААР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛНО PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-09-13, Баасан
Image 
 
Дэлхийн эдийн засгийн чуулганы дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 14, 15-нд зохиогдох гэж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.

-Монгол Улсад тун удахгүй болох гэж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы Дугуй ширээний уулзалтын талаар товч боловч мэдээлэл өгөхгүй юү?
 
-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаар “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, бизнесийн салбарт манлайлж буй гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцож, Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжилд хүрэх тогтвортой арга замыг хамтдаа эрж хайх юм. Дугуй ширээний энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад улс орнуудын шийдвэр гаргах түвшний хүмүүс, бизнесийн салбарын манлайлагчид гээд 170 гаруй төлөөлөгч оролцоно. Гадаадын 30 гаруй орон, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгч ирэх гэж байна.
 
-“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулахг үй юү? Швейцарийн Давос хотноо жил бүр эдийн засгийн уулзалт зохион байгуулдагаар нь иргэд сайн мэдэх байх. Манай улс энэ байгууллагад ямар байр суурь эзэлдэг вэ?
 
-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (World Economic Forum) бол дэлхий дахинд болон бүс нутгийн түвшинд тулгарч байгаа асуудлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтн үүдийн оролцоотойгоор хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойрын болон хэтийн ирээдүйн ерөнхий өнгийг тодорхойлдог олон улсад нэр хүнд бүхий байгууллага юм.
 
 
Г.Жаргалсайхан:Гутлынхаа өсгийд 25 доллар нуугаад хил гарч байлаа PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-09-13, Баасан
Image 
 
Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлаг надаас олон “ах”.  Гэхдээ л би багаасаа энэ хамтлагуудын  дууг сонсож өссөн.

Тэднээс содон мэдрэмж, цоглог аялгуу, гоё хоолой, өвөрмөц ертөнц мэдрэгддэг. Монголын рок, поп дуучдыг тэд араасаа дагуулсан анхдагчдын нэг. Тэгсэн хэрнээ даруухан, нам гүм амьдардаг нь гайхлыг минь одоо ч төрүүлдэг хэвээрээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон энэ эрхмийг Г.Жаргалсайхан гэдэг. “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог түүнийг  үе тэнгийнхэн нь “Том Жагаа” хэмээн өргөмжилдөг. Амьд хөгжмийн урлагийг эх орондоо хөгжүүлэхээр анхны шанг татаж, тулгын чулууг нь босголцсон хүний нэг тэр яахын аргагүй мөн. Эстрад урлагийг Монголд загалмайлсан “Соёл-Эрдэнэ, Өргөө”-д өдгөө ч данстай тэрбээр “Ням гариг”-ийн  зочноор уригдлаа.   
 
-Тариачид ургацаа хурааж, хүүхдүүд сургууль руугаа  гүйсэн  намрын завгүй ажил ид өрнөчихлөө. Та энэ намар уран бүтээлийн ургац хэр хураав? 
 
-Ямар ч улирал болж  байсан урлагийнханд  амрах зав олдох биш дээ. Шүлэг бичиж, ая хийгээд л шинэ дуу төрүүлснээ олонд хүргэх гэж  завгүй хөдөлмөрлөнө. Бидний хийж чаддаг ганц ажил бол уран бүтээл. Ах нь зүгээр суухгүй ээ, ганц нэг дуу захиалгаар хийлээ. Монголчууд энэ зун их наадлаа, олон ч аймаг ойн баяраа тэмдэглэж өнгөрүүллээ. Хамтлагаараа аймгуудын ойн наадамд уригдаж, хуучны уран бүтээлээ толилуулсан. Хөдөөгүүр наадаж, дуулсаар явтал нэг мэдэхэд зуны улирал дуусаж, намартай золгочихлоо.
 
 
Ажиа гэгээн: БИ БАЯН ХҮН БИШ ЭЭ , БУЯН ХИЙЖ ЯВАА PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-08-07, Лхагва
Image 
 
“Цусны хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд зориулан Ажиа гэгээн Монголд эмнэлэг байгуулах гэж байна” гэсэн мэдээллийг Америкт амьдардаг монголчуудаас анх сонсож билээ. Америкийн томоохон хотуудад хандивын арга хэмжээ зохион байгуулж, элэг нэгт монгол ахан дүүс бултаараа буяны энэ үйлсэд гар сунган туслахад хүргэсэн хүн нь Хөх нуурын гэгээнтэн Ажиа Ринбүүчи юм. Туулж өнгөрүүлсэн амьдрал нь адал явдалт кино шиг ээдрээ бартаатай, улс төрийн шалтгаанаар төрж өссөн нутгаасаа дүрвэн АНУ-д амьдраад 15 жил болж буй нэгэн. Өөрийн санаачлан бариулж буй эмнэлгийн ажлын явцтай биечлэн танилцахаар тэрбээр Монголд ирээд буй юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Хувь хүн байтугай улс өөрөө хөрөнгө гаргаад эмнэлэг бариулахад ч хэцүү шүү дээ. Та яаж ингэж чадав аа. Энэ бол талархахгүй байхын аргагүй том буян. Зарим хүн ямар гээч баян хүн ирээд ийм том эмнэлэг бариулаад байна вэ гэж бодож болох юм?

-Би баян хүн биш ээ. 1998 онд би өөрийн нутаг Хөх нуураас улс төрийн асуудлаар дүрвэж Америкт ирсэн. Тэгж зугтаж гарахдаа хоёр ачаанаас өөр юу ч аваагүй. Бид тавуулаа явсан. “Намайг барьчихвал яана, Хятадын Засгийн газар мэдчихвэл яах билээ” гэж санд мэнд л явсан даа. Америкт 15 дахь жилдээ амьдарч байна. Лам хүн болохоор элдэв ажил хийгээгүй ээ. Сүмдээ суугаад, ирсэн хүмүүст ном уншиж өгч, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө буян хийхэд зориулж буй.
 
 
СЕРГЕЙ БОДРОВ: МИНИЙ СУДСААР МОНГОЛ ЦУС ГҮЙЖ БАЙГАА PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-08-07, Лхагва
Image 
 
Өнгөрсөн баяр наадмаар манай улсад гаднын зочид, төлөөлөгчдийн хөл тасарсангүй. Тэдний дотор алдарт  “Чикаго буллз” багийн довтлон тоглогч  Луол Дэнг,  гайхамшигт  зураач, барималч  Даш Намдаков, олон улсын кино наадмын алтан “НИКА” гран-при шагналыг  хоёронтоо хүртсэн, Холливудын кино найруулагч Сергей Бодров гээд  дэлхийд  данслагдсан одод хүрэлцэн ирж наадамлаад  буцлаа. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өөрийн сайн найз Намдаков, Бодров хоёрт  монгол наадам ирж үзэхийг урьсан юм билээ. Тэд манай оронд зөвхөн наадамлаад зогсохгүй уран бүтээлээ хийгээд буцсан.  Чухам юу хийгээд буцсанаа удахгүй  дэлхий дахинаа танилцуулах биз ээ.

Харин Монголд байх хугацаанд нь энэ хоёр эрхэмтэй уулзаж, ярилцлага авахыг  ихэд чармайсан ч тэдэнд тийм зав үнэндээ алга байлаа. Нэг мэдсэн  Даш Намдаков маань буцчихаж, харин Сергей Бодровтойгоо “зууралдсаар” байж  дундаа гурван хоногийн  завсарлагатайгаар хоёр удаа уулзан байж үхрийн бөөр шиг нэг ярилцлага авснаа дор эвлүүлэв. Гэхдээ тэдний хэн хэн нь дараагийн удаа ирэхдээ зориуд  цаг зав гаргаж, тухтай ярилцана гэдгээ маньд андгайлсан бөлгөө. Миний хувьд ч тэр хоёрыг  дахин ирнэ, ирсэн хойно нь  “өр”  нэхэмжилнэ гэдэгтээ бат итгэлтэй  хоцорсноо өгүүлэх байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 443