Хүний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг нь биелэхэд сэтгэлийн тэвчээр алдагддаг юм билээ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-07-08, Даваа
Image 
 
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын Хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа  Буриад сурын харваагаар үргэлжилж байна. Энэ жилийн наадамд Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр зэрэг аймгуудаас 100 гаруй эрэгтэй харваач, 30-аад эмэгтэй харваач оролцож цэц мэргэнээ сорьж байгаа аж. Эрэгтэй харваачдаас хамгийн ахмад нь 89 настай Монгол Улсын гарамгай мэргэн А.Цэвээн гуай байсан юм. А.Цэвээн гуай энэ жилийн  Буриад харвааны нээлтийн үеэр ёслоод явсан юм. Харин эмэгтэй харваачдаас хамгийн ахмад нь улсын баяр наадамд нийт 11 удаа түрүүлсэн буриад сурын дархан мэргэн, халх сурын улсын мэргэн харваач Д.Цэцэг гуай байсан юм. Энэ үеэр улсын мэргэн харваач Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, “Аш-Авгад”  ХХК-ийн харваач, ОУХМ  О.Сүхбаатартай  буриад харвааны талаар  ярилцлаа.

-Буриад сурын харвааны халх, урианхай сураас ялгарах онцлогийн  талаар яриагаа эхлэх үү?

-Буриад сурын харваа нь ойр зайнд, бай нарийнтай, ур чадвар шаардсан их нарийн харваа байдаг юм. Буриад сураар харваж сурснаар бусад сурын төрлөөр  харвахад амар дөхөмтэй болж ирдэг. Буриад сурын харвааны тэмцээнд нэг хүн 64 сум тавина. Ингэхдээ  32 сумыг  30 метр, үлдсэн 32 сумыг 45 метрээс харвадаг. Сурын дунд ласти гэж нарийнхан улаан сур байрладаг. Оноо тэнцсэн тохиолдолд ласти харвуулна. Нэг ласти оновол 20 оноо өгдөг. Өөрөөр хэлбэл, голч харваачийн тусгай шагналыг хамгийн олон ласти оносон нэг харваачид олгодог юм.
 
 
Б.Чинбат: “Түмэн хишигтэн”-ийг бүтээхэд ер бусын мэдрэмжээр хөглөгдсөн PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-07-08, Даваа
Image 
 
Төгөлдөр хуурын яруу эгшгийнхээ хүчээр энэ цаг үеийн урлагийн “Түмэн хишигтэн”-үүдийн нэг болж яваа, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат удаан хугацаанд сэтгэл, оюунаа чилээсэн орчин цагийн симфони туульсаа үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тэрбээр“Түмэн хишигтэн” төслийг гардан ажиллахдаа олон ч уран бүтээлчийг чиглүүлэн, тэднийг цоо шинэ бүтээлийнхээ түлхүүр утас болгон хөглөжээ. Өнөөдөр Б.Чинбатын “Түмэн хишигтэн”үзэгчдийн өмнө хөшгөө нээнэ. Шинэхэн бүтээлээ өлгийдөн авахаар догдлон яваа МУСТА Б.Чинбаттай “Бүх монголчуудад” хэмээн хаягласан симфони туульсынх нь талаар ярилцлаа.

-“Түмэн хишигтэн” туульс урлагийн ертөнцөд мэндлэхэд хэдхэн цаг үлдлээ?


-Тийм ээ. Энэ бүтээл надтай хамт амьдрах гэж байгаад туйлын их баяртай байна. “Түмэн хишигтэн”-ээ өлгийдөж авах энэ цаг тулгар төр байгуулагдсаны 2222, ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жи¬лийн ойтой давхцаж буй нь сайхан байна. Энэ бүтээл бол их түүх, “Түмэн хишигтэн”-ээрээ бахархсан бүрэн хэмжээний симфони туульс юм.
 
 
В.Путин: Улс орон дэг журамтай байх ёстой PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-04-29, Даваа
Image 
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэхэн сонгогдсоноосоо хойш анх удаа ард иргэдийнхээ асуултад хариуллаа. Тэрбээр ийм ярилцлагыг 11 удаа хийж байсан юм. В.Путинд энэ удаад 1.7 сая асуулт иржээ. Кремлийн албаныхан эдгээр асуултыг нэгтгэн боловсруулжээ. Шууд ярилцлагыг зохион байгуулсан Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Энэ удаагийн ярилцлага цаг үеэ олж чадсан. Оросын иргэд төрийн тэргүүнтэйгээ ойр харьцаж байгаа нь бидний онцлог юм” гэжээ. Шууд нэвтрүүлгийг өчигдөр Оросын хэвлэл мэдээллийн 7 байгууллага дамжуулсан байна.

АЖЛЫН БАЙР БИЙ
В.Путин “Би өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байна. Энэ нь хүнд хучир ажил юм. Учир нь нарийн төвөгтэй зорилтууд тавьсан. Бид бараг зориудаар ийм хүнд зорилтууд тавьсан гэж ойлгож болно. Ингэснээр бид хөгжлийн чухал үр дүн харуулах ёстой” гэжээ. Тэрбээр Оросын иргэдэд хандан ажлын байрны хүрэлцээ сайн байгааг онцолсон байна. Хүсвэл иргэд Алс дорнод руу ажиллахаар явах боломжтой, тэнд сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтыг ихээхэн төвлөрүүлж, татварыг багасгах хуулийн төсөл боловсруулсан юм.
 
 
Б.Тамир: Ээжтэйгээ хамт тайзан дээр тоглох хамгийн сайхан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-04-29, Даваа

Image 

Энэ удаагийн дугаарын зочноор  УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамирыг урилаа. Түүнтэй уран бүтээл, амьдралынх нь тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

-Ярилцлагаа таны бага насны гэгээн дурсамжаас эхэлье гэж бодлоо. Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Бусад хүүхдүүдийн адил  өссөн. Эрэгтэй хүү­хэд яаж өсдөг билээ. Хааяа дэггүйтэнэ.  Үеийн­хэнтэйгээ хөлбөмбөг их тоглоно. Аав ээжийнхээ чихийг халууцуулах то­хиол­дол гардаг байсан. Гэхдээ тийм ч сахилгагүй хүүхэд байгаагүй шүү. Аав ээжийнхээ үгэнд сайн ордог байсан.

-Уран бүтээлч аав, ээжийн хүү жүжигчин болохыг мөрөөдөж өссөн биз?

-Харин ч эсрэгээрээ шүү. Багадаа урлагийн хүн болно гэж төсөөлдөггүй байлаа. Ахыгаа дуурай­гаад комьпютерийн чиглэ­лийн хүн болно гэж боддог байсан юм. Харин найм­дугаар ангид ороод жү­жиг­чин Стивен Сигалийн ки­ног үзсэн. Тэр үеэс  зодоо­ны урлаг суралцъя гэж шийдсэн. Бас түүн шиг жүжигчин болдог ч юм билүү гэж бодож эхэлсэн.

-Түүн шиг жүжигчин болж чадах болов уу?

-Тэр мундаг жүжигч­ний дайнд хүрэх хаа ч байсан юм. Жүжигчин хүн суралцсаар байгаад л дуус­даг шүү дээ. Би ч гэсэн дөнгөж суралцаад л явж байна.

 

 
АЗИЙН АВАРГА Т.ЭНХЖАРГАЛ: ДАВАХ ЁСТОЙ ДАРААГИЙН УУЛ МААНЬ ДАШТ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-03-21, Пүрэв
Image 
 
Дели-1982” Азийн наадмаас дугуйн спортын ОУХМ Ц.Ганболд анх мөнгөн медаль хүртэхдээ 22 настай байжээ. Тэгвэл энэ жил Энэтхэгт болсон тивийн АШТ-д түрүүлсэн Т.Энхжаргал 21-тэй. Азийн тэмцээнээс өмнө нь Ж.Өлзий-Орших гавьяат хүрэл, өсвөр насанд Х.Ууганбаяр мөнгөн медалиар энгэрээ мялаасан түүхтэй. МҮОХ, “Инчён-2014” Азийн наадмыг Зохион байгуулах хорооны хамтын ажиллагааны тусгай хөтөлбөрийн дагуу Гуулин улсад нэг сар бэлтгэл хийсний үр дүн гарч, цуваа гараатай 28 км-т монголчууд шинэхэн аваргаа өлгийдөж авсан юм. Түвшинжаргалын Энхжаргал спортын шинэ цэрэг биш.

Талбайн теннисний секцэнд анх бүртгүүлж, улмаар усанд сэлэлтээр хичээллэн, далайн гахайн сэлэлтийн төрөлд улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа эвдсэн охин удалгүй триатлонд хүч сорих болсон юм. “Сингапур-2010” залуучуудын олимпийн эрхийг энэ төрөлд авч, “Арслан” хотод ирээдүйн шилдгүүдтэй өрсөлдөж явахдаа тэр хожмын нэг өдөр дугуйн спортоор том тэсрэлт хийнэ гэж төсөөлсөн болов уу? “Төмөр хүлэг”-ийн нуруун дээр бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж буй энэ охин жилийн хугацаанд тивийн аварга болж чадсан юм чинь цаашдын амжилтын зам нь бүр ч өргөн байна. Түүнийг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзсан юм.

 

 
Т.АМИНА: Би бардамнаж зүрхэлдэггүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-03-21, Пүрэв
Image 
 
Дуучин Т.Аминатай ярилцлаа. Түүнийг жаахан байхаасаа дуулдаг байсныг олон хүн мэдэх байх. Хэвлүүхэн яриатай, хөөрхөн охин гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай хамтран “Цас цагаан охин” дууг дуулж, түүнийг уран бүтээлийн “ээж” хэмээн тодотгож байсныг санаж байна. Харин одоо тэрбээр мэргэжлийн дуучин болсон. Улсын филармонийн гоцлол дуучин Т.Амина саяхан Буриадын Улаан-Үүд хотноо болсон “Белый месяц 2013” буюу “Цагаан сар 2013” уралдаанд түрүүлээд иржээ.

-Амина шүүмжлэл, магтаалыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Урлагийн ертөнцөд багаасаа хөл тавьсан учраас шүүмжлэл багагүй сонсож байсан, хүлээж авч чаддаг. Гэхдээ залуу, болчимгүй байна гээд байнга шүүмжилж байхын оронд дутаж байгаа урмын үгийг нь олоод хэлбэл илүү дээр юм болов уу даа. Би шүүмжлэлийг эергээр хүлээн авдаг ч бусдыг шүүмжлэх дургүй. Харин сайхан үгээр урамшуулахыг хичээдэг.

 

 
С.ГАНБААТАР: БИ МАРААНЫ ТАРВАГА, НАМАЙГ БИТГИЙ БУУДААРАЙ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-03-06, Лхагва
Image 
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Оны алдартан” буландаа урьж ярилцлаа. “Өнөөдөр” сониноос Цагаан сарын босгон дээр улирч буй онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлсан хүмүүсийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд луу жилийн алдартнуудын нэгээр эрхэм гишүүн тодорсон юм. Ажил хэрэгч, тэмцэгч энэ эрхмийг монголчууд сайн мэднэ. Гэхдээ охидоо харахаараа нүд нь гэрэлтэж хошуугаа дэвсдэг сайн аав гэдгийг, удмаараа тэмцэгч байсныг тэр болгон дуулаагүй байж мэднэ. УИХ-ын гишүүн, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар илэн далангүй ярилцлага өглөө.

-Таныг хүлээнгээ өрөөнд тань өлгөөтэй энэ хөргийг харж суулаа. Хэний хөрөг вэ. Өвөг дээдэстэй тань холбоотой зураг уу?
-Энэ бол Ард Аюушийн зураг. Хөх Аюуш ч гэж ярьдаг. Зарим хүн надаас “Чи Ховдынх уу” гэж асуудаг. Тийм ээ, би Ховдынх. Монгол орон миний нутаг. Энэ утгаараа би Монголын хүн. Омойтож байна гэж битгий бодоорой. Монголын аль ч сум, аймагт намайг очиход хүмүүс нутгийн хүүгээ хүлээж авч байгаа юм шиг хүндэлдэг. Хөвсгөл, Сүхбаатар, Ховд, Өмнөговийнхон байна. Олон аймагт очиж ажиллаж, лекц уншиж байлаа.
 
 
АМБАЛАА, АЛТАА ХОЁР PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-03-06, Лхагва
Image 
 
Монголын үндэсний сэтгүүл зүй 100 дахь хавартайгаа золгож буй эл өдөр энэ салбарын гурав, таван арваны намтрыг бүтээлцсэн хоёр нандин эмэгтэйтэй хөөрөлдлөө. МҮОНТВ-ийн сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаа, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг хоёрын очоогүй аймаг, сум, баг бригад, саалийн ферм, тариан талбай Монголд үгүй гэж хэлж болно. Нэг нь очоогүй бол, нөгөө нь гүйцээсэн байж таарна. Тэд хадаг барьж багш шавийн барилдлага тогтоогоогүй ч авьяасаараа, чадвараараа, зүрхнийхээ хөгөөр эгэл жирийн, энгийн хөдөөгийнхний амьдралыг телевиз үзэгч монгол түмний хүртээл болгон, хайрыг татсан ижил мөртэй, сэтгэл нэгтэй сэтгүүлчид.
 
-Амбалаа, Алтаа хоёртоо 100 жилийн ойн мэнд хүргэе. Нэвтрүүлгээрээ холбогдсон та хоёр минь хөдөөгийнхний амьдрал, зовлон жаргалыг цэнхэр дэлгэцээр олон жил гаргалаа даа.
Амбалаа: -“Аяны богц” нэвт рүүлгийг олон жил хийсэн. Нэвтрүүлэг минь намайг үзэгчдийн танил болгосоон. Цасан шуурга, усан бороо, үер ус, ган гачиг юу ч байсан явж л байх, сурвалжилж л байх үүрэг өөртөө хүлээсэн он жилүүд үлджээ. Их зуданд малаа барьж хотоо харлуулсан малчны царай, хуримыг нь хийх гээд бэлтгэж байсан хүүгийнхээ цогцсыг уурхайн ослын дараа харах эцэг эхийн эмгэнэл гээд сэтгэл сэмлэсэн олон зовлонг үзэгчдэд хүргэж, хуваалцаж явах хувь тавиланг сэтгүүлч мэргэжил надад олгосон. Олон ч сайн сайхан хүнтэй уулзаж сурвалжилж явлаа. Хөдөөгийнхний амьдралыг харуулсан нэвтрүүлэг хийх амар биш. Байгалийн аяг араншинг дагах, холын урт зам туулахаас эхлээд бэрхшээл багагүй шүү. Харин Алтаа энэ чиглэлийг барьж авсан. Түүний авьяас, зүрхний үгээ хэлж чаддагт нь би итгэдэг.
 
 
Ё.Алтанцэцэг: Хүүхэд 38 хүртэл халуурахад вирусын эсрэг дархлаа үүсдэг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-02-24, Ням
Image 
 
Сар шинийн баяр өнгөрөв үү, үгүй юу хүмүүсийн зарим нь хаврын урь орлоо гэж баярлаж сууна. Гэтэл хүйтний эрч чангарсан хэвээрээ байгаа нь  томчууд төдийгүй хүүхдүүд дунд томуугийн өвчлөл даамжирахад нөлөөлж байна.

ХӨСҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт  хийсэн  судалгааны мэдээллээс үзэхэд  амьсгалын замын халдварт өвчлөл, тэр дундаа сүрьеэ болон  томуугийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа аж.  Мөн нийслэлийн “Яаралтай түргэн тусламжийн төв”  болон дүүргүүдийн хүлээн авах тасагт энэ төрлийн дуудлага олноор ирж байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.  Тиймээс энэ удаагийнхаа дугаарын зочноор  “Мангут” клиникийн эмнэлгийн Хүүхдийн эмч, тэргүүлэх зэрэгтэй Ё.Алтанцэцэгийг урьсан юм.

-Хүйтэн сэрүүний улиралд манайхан  ханиад, томуугаар их өвддөг.  Тэр хэрээр улсын болон хувийн эмнэлгүүдийн ачаалал ч бас  нэмэгддэг. Гэтэл  хаврын урь орсон ч гэсэн өвчлөл буурахгүй байна.  Магадгүй энэ нь хүйтний эрч чангарч байгаатай холбоотой байх. Танай эмнэлгийн хувьд  энэ жил ачаалал хэр байна вэ. Ялангуяа, хүүхдийн тасагт чинь ямар оноштой хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна?

-Манай эмнэлгийн ачаалал  харьцангүй гайгүй байна. Ер нь бол бусад тасагтайгаа харь­цуулахад  дотрын тасаг маань  нэлээд ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн тасгийн хувьд,  ихэвчлэн  амьсгалын замын халд­варт өвчнөөр өвдсөн, ха­ниад томуу нь хүндэрсэн, хордлогод орсон, гүйлгэж суулгасан  хүүхдүүд  хэв­тэн эмчлүүлдэг юм.
 
 
“Хэрэгтэй зүйлд мөнгийг хайрлахгүй байх ёстой” PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-02-24, Ням
Image 
 
Төрийн их сургуулиудын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан олон нийт төдийгүй багш ажилчдын дунд ч хүлээлт үүсгээд буй билээ. Энэ тухай болоод цаг үеийн бусад сэдвээр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяртай ярилцлаа.

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Та МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юунд голлон анхаарч ажиллав?

*Захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг аваад хоёр сар болсон байна. Энэ хугацаанд тэмдэглэлт өдөр, баярууд боллоо, захирлын сонгон шалгаруулалт зарлагдлаа, сургуулийн удирдах зөвлөл шинэчлэгдлээ гэх мэт олон үйл явдал болж өнгөрчээ. Ажил хүлээж авсан даруйдаа 2013 оны төсвийг дахин хянаж үзлээ. Төсвийг 2012 оны арванхоёрдугаар сард хэлэлцсэн байсан юм. Тэгээд нэгдүгээр сард болсон захиргааны зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж МУИС-ийн төвлөрсөн санд хуримтлагдсан 1.4 тэрбум төгрөгөөс 1.1 тэрбумыг нь том хөрөнгө оруулалтанд тусгууллаа.
 
 
Э.Цолмонбаяр: Битүүн хурдан болоосой, эмээгийнхээ буузыг идэх юмсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-02-11, Даваа
Image 
 
“TV cocktail”-ийн жүжигчин Э.Цолмонбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал гаргах нь олширчээ. Таны хувьд энэ баярын гол утга учир нь юундаа байдаг вэ?
-Цагаан сарыг тэмдэглэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Шинэ сар гарч, монгол ёсоор шинэ жил ирж байна. Уул усаа тахин шүтэж, идээ ундаа элбэг байхыг бэлгэдэн, тэр бүр уулзаад байж чаддаггүй ах дүүстэйгээ уулзаж, гэр хотлоор нь зочилж, заслаа хийлгэж, зам мөрөө гаргана гээд л монгол түмний бэлгэдэл, соёлыг харуулсан хамгийн чухал баяр шүү дээ. Харин зарим нь энэ баярын утга учрыг буруу ойлгоод, хэтэрхий сүр оруулаад байдаг нь зөв биш байх.  

-Таны хувьд цагаан сараар авч байсан хамгийн мартагдашгүй бэлэг юу байв?
-Өнгөрсөн жилийн цагаан сараар нагац эгч маань надад хурган дотортой, торгон дээл, монгол цамц, гутал өгсөн. Тэр надад хамгийн мартагдашгүй бэлэг болсон бөгөөд анх удаа л Цагаан сараар дээл өмссөн юм даа.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 443