Э.АНХБАЯР: Б.СЭРГЭЛЭН ЗАХИРАЛ “ХААГУУР ЯВЖ БАЙГААД ОДОО ИРЖ БАЙГАА ХҮҮХЭД ВЭ” ГЭСЭЭР УГТСАН PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-02-11, Даваа
Image 
 
Урлагийн ариун сүмээр ороход өрөө болгоноос өөр өөр өнгийн аялгуу эгшиглэх нь ховсдох мэт, чагнаад л баймаар. Нэг нь загнаж, нөгөө нь аргадаж, аль эсвэл шоолоод ч байх шиг жигтэй хэрнээ тааламжтай мэдрэмж... Дуурийн дуучид хоолойн бэлтгэлээ хийж буй нь энэ. Бурхан хүртэл тэдэнд атаархдаг гэнэ лээ. ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаярыг энэ удаагийн “Бямбын ярилцлага”-даа урилаа

-Хэзээнээс дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?

-Бага байхдаа дуурийн тухай юу ч мэддэггүй байлаа. Хүүхдүүдэд багаас нь сонгодог урлагийн мэдлэг олгох сургалт явуулах хэрэгтэй гэж боддог. Ядаж долоон ноотоо гаргаахгүй мэддэг бол хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө. 2006 онд арван жилээ төгсөөд С.Жавхлан шиг л дуучин болъё гээд СУИС-д шалгалт өгсөн. Эхний шалгууртаа тэнцээд сургуульдаа орчихсон юм шиг хөөрч байтал дараагийнхдаа уначихаад уйлж билээ. Тэгтэл СУИС-ийн гадаа дуулаачийн сургуульд элсэлт авна гэсэн зар байна. Утсаар нь залгаж үзээд “Их Монгол” дээд сургуульд гавьяат жүжигчин Б.Жавзандулам гэдэг дуучин багшилдгийг мэдсэн. Ингэж л багштайгаа учирсан даа.

 

 
Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-02-11, Даваа

Image 

Монгол үндэсний хувцасны өнгө төрх, загвар хийцийг тодорхойлж буй “Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувдыг “Хообий” буландаа урилаа. Монгол хувцсыг дэлхийд сурталчилахад багагүй хувь нэмэр оруулж байгаа энэ байгууллага Б.Сувд захирлын хообийноос үүдэлтэй. Тэрбээр ОХУ-д хувцас загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн бөгөөд үндэснийхээ хувцсыг судалж, цуглуулах хообийтой.

-Загвар зохион бүтээгч мэргэжилтэй хүний сонирхлыг монгол үндэсний хувцасны өвөрмөц, чамин тансаг байдал татсанаар цаашид хообийгоо болгоход тань нөлөөлсөн үү?

-Мэргэжил маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хувцас загварт дурлаж, судлах тусам улам сонирхол татсан. Анхандаа би олон үндэстний хүүхэлдэй цуглуулдаг байлаа. Арав гаруй жил хүүхэлдэй цуглуулсан хүний хувьд олон үндэстний хувцасны түүхээс харахад Азийн зарим орны хувцас Монголынхтой адил төстэй байсан. Европын орнуудын торгон цэргийн хувцасны нийтлэг хийц манай XIII-XIV зууны үеийн цэрэг хувцастай адилхан байгааг ажиглаад өөрийн эрхгүй монгол дээл хувцсыг лавшруулан судалж, эдүгээг хүртэлх хөгжил, хувьслыг нь харуулсан цуглуулгатай болох зорилго тавьсан. Зорилгоо биелүүлэхийн тулд “Монгол костюмс” ХХКиа байгуулсан. Дэлхийн хувцасны түүхийг судлахад монгол хувцасны талаар бараг дурдаагүй нь их харамсалтай санагдсан. Тиймээс миний хэтийн зорилго бол монгол дээлийг дэлхийн хувцасны түүхэнд оруулж, олон улсад таниулах.

 

 
М.Анхбаяр: холливудын кинонд тоглохыг мөрөөддөг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-01-20, Ням
Image 
 
“Монголын уран сайхны “Ээж ээ” киног үзээд уйлаагүй хүн ховор байх. Эх, хүү хоёрын хүйн холбоо, хагацлыг харуулсан уг киног Хятадын алдарт зохиолч Лю Жен Чианы “Ээж ээ, намайг дахиад нэг хайрлаач” зохиолоос сэдэвлэн “HD Production”-ы уран бүтээлчид хийсэн юм.

Итгэл хүүгийн дүрийг чадварлаг бүтээсэн М.Анхбаяр 12 настай, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 7в ангид сурдаг. Ирэх гуравдугаар сард тайлан тоглолтоо хийх гэж буй түүнтэй ярилцлаа.
 
-“Ээж ээ” киноны Итгэлийн дүрд хэрхэн сонгогдов?
-Би Хүүхдийн ордны драмын дугуйланд зургаа дахь жилдээ суралцаж байна. “HD Production”-ыхан багшаас миний утасны дугаарыг авч яриад пробонд орохыг санал болгосон. Пробонд орсны дараа тэнцлээ гэж утасдсан. Энэ миний тоглосон анхны кино биш. Анх “Соёмбо” продакшны “Ми-15” кинонд туслах дүр бүтээж байсан.
 
-Ээжийгээ санаад уйлдаг хэсэг байдаг даа. Уйлахад хэр хэцүү байв?
-Жаахан хэцүү байсан. Миний ээж намайг орхиод явчихсан бол яах байсан бол гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс гардаг. Киноны хамгийн хөгжилтэй хэсэг нь ой дотор ээжтэйгээ хөөцөлдөөд гүйдэг хэсэг байдаг даа. Найруулагч “Болохгүй байна, модны араар орчихлоо, дахиад гүй” гээд хэд дахин гүйлгэсэн. Яг л ээжтэйгээ байгаа юм шиг инээгээд л, сайхан байсан.
 
 
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “...Бид түүхийн үзмэр үндэстэн болмооргүй байна...” PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2013-01-09, Лхагва

Image 

-Манайхан хотоо төлөвлөхдөө зураач, уран бүтээлчдийг түлхүү оролцуулдаг байвал зүгээр юм шиг санагддаг...?

-Чи их зөв асуулт асуулаа. Хот байгуулалт гэдэг нэг талаас урлагийн бүтээл. Хотын дизайн ямар байх вэ гэдэг чухал. Тиймээс хотын ерөнхий дизайнер гэдэг албан тушаалыг бий болгох гэж байгаа. Ерөнхий дизайнераар дамжин уран бүтээлчид хот төлөвлөлтөд оролцох бололцоотой болно гэж бодож байна.

-Өнөөдөр нийслэлийн хүн амын бөөгнөрөл тулгамдсан асуудал болоод байна. Хотоо өргөтгөх үү, нийслэлээ нүүлгэх үү, эсвэл хөдөө рүү чиглэсэн хүн амын урсгалыг бий болгох уу. Яавал дээр вэ?
-Ер нь бүх сөрөг үзэгдэл хотын буруу төлөвлөлтөөс үүдэлтэй. Бид эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээ гээд иргэндээ үзүүлдэг бүх үйлчилгээгээ хотынхоо төвд л төвлөрүүлчихсэн.
Жишээ нь, Баянхошуугаас нэг эмээ захиргааны тодорхойлолт авахын тулд хотын төв рүү орж ирэх шаардлагатай болдог. Уг нь манай хот тийм ч өндөр ачаалалтай хот биш. Вашингтон гэхэд манайхаас 60 дахин илүү өндөр ачаалалтай, гэхдээ иргэд нь асуудлаа шийдэхийн тулд заавал хотынхоо төвд орж ирэх шаардлагагүй. Тэгэхээр, хотын захын бүх дүүрэгт нийгмийн үйлчилгээг хүргэх юм бол иргэд наашаа ирэх шаардлагагүй болно. Худалдаа, үйлчилгээний газар, үдэш орой залуучууд цагаа өнгөрөөх газар тэнд нь байдаг байх хэрэгтэй. Ийм байдлаар бид хотоо төлөвлөх ёстой юм.
 
 
Г.Базарханд: Гадаадад ямар ч хүн эх орныхоо нүүр царай нь болж явдаг юм PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-12-16, Ням
Image 
 
Монгол Улсын гадаад харилцааны салбарт 30 гаруй жил ажиллаж, гадаад бодлогын чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан “Хүндэт дипломатч”, ГХЯ-ны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ын тэргүүн Гончигшаравын Базархандтай хийсэн ярилцлагаа уншигч Та бүхэнд хүргэж байна.

-Та бол манай Гадаад харилцааны яамны ахмад хүндтэй дипломатчдын нэг, энэ салбарт ухамсарт амьдралаа зориулж ирсэн эмэгтэйгээс гадна, миний үеийнхний үлгэр дууриал авахыг хичээж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.
 
Намайг сургууль төгсөөд анх Гадаад харилцааны яаманд ирэхэд С.Түмэндэмбэрэл, Л.Идэр, Б.Навчаа, Та гээд цөөхөн хэдэн шилмэл бүсгүй байсан даа. Оюутны ширээний араас дөнгөж өндийсөн миний мэтийн “нов ногоон” амьтад Та нараас үлгэр жишээ авахыг их хичээдэг байлаа. Хоёулаа ярилцлагаа бага насны чинь амьдралаас эхлэх үү?
 
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Нийслэлийн арван жилийн I дунд сургууль, Москва хотын Гадаад хэлний дээд сургуулийг дүүргээд,1963 оноос Гадаад яамтай ажил амьдралаа холбож, өдгөө 50-иад жилийн нүүр үзээд байна. Намайг дөнгөж төрөөд улаан нялзрай байхад миний эцэг, тэр үед Улаанбаатар хотод байсан I морин дивизийн ерөнхий командлагч байсан Банзрагчийн Гончигшаравыг хэлмэгдүүлэн 32-хон настайд нь 1937 онд цаазалж, би өнчрөн, тэр үеийн хэлмэгдэгсдийн ар гэр, эхнэр хүүхдүүдийн туулсан бэрхшээл ээж, эмээ бид гуравт ч тохиолдсон.
 
 
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-12-16, Ням
Image 
 
Б.БАЯСГАЛАН: БИД МОНГОЛЫНХОО ДӨРВӨН УУЛЫН ДУНД БИШ, ДЭЛХИЙН ТАВАН ТИВИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ БҮТЭЭХ ЦАГ ИРЛЭЭ

Энэ дугаараас эхлэн бид Монгол улсынхаа соёл, урлагийг дэлхийд таниулж яваа авьяаслаг, боловсролтой уран бүтээлчдийн цуврал ярилцлагыг нийтэлж байхаар боллоо.

ССАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан нь 2000-2004 онд ХУИС-ийг, 2006-2008 онд АНУ-ын Калифорни мужийн Пералда коллежийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, 2008-2009 онд Сан-Францискогийн урлагийн их сургуульд суралцжээ. Тэндээсээ уран бүтээлээ туурвин шалгарч, улмаар 2009-2012 онд Италийн Флоренцийн урлагийн их сургуульд суралцан төгссөн байна.
 
 
М.Найданхүү: Монгол хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэж гадаадад ажилладаг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-11-12, Даваа

Image 

Норвеги улсын Амьдралын шинжлэх ухааны их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллахын зэрэгцээ докторантурт суралцаж, тэнд гэр бүлээрээ амьдарч буй М.Найданхүүтэй ярилцлаа. Тэрээр Монголд болсон мал аж ахуйн зөвлөгөөнд оролцоод буцахынх нь өмнөхөн уулзав. Норвегид олон жил ажиллаж амьдарсан ч Монгол Улсынхаа хөгжлийн талаар санаа зовниж явдгаа нуугаагүй юм.

-Та Норвегид олон жил болж байгаа юм байна. Амьдарч буй улсаа эх оронтойгоо харьцуулахад ямар санагдаж байна вэ?

-Би Норвегид 2002 оноос хойш амьдарч байна. ХААИС-д багшилж байгаад явсан. Жилдээ ажлаар хоёроос гурван удаа Монголдоо ирчихдэг. Монголчууд бидэнд төрийн тодорхой бодлого, хатуу сахилга бат, шударга хууль журам мөрдөх байдал дутагдалтай болж байгаа нь харагддаг. Шууд хэлэхэд, Монгол ихэнх хэсгээрээ, замын хөдөлгөөнд оролцож байхад ч, зарим хүнтэй харилцаж байхад ч зэрлэгшиж байна гэж боддог. Заримдаа боддог юм. Зах зээлийн системд шилжээд Монгол юу хожив. Нэг хэсэг нь улс эх орноо худалдаж баяжиж, бие биенээ идэж мөнгө олж байх шиг байна. Бас нэг хэсэг нь ядуурч, зэрлэгшээд байна. Хотод гэхэд замбараагүй бүтээн байгуулалтууд явагдаад, одоо харин цэгцлэхээр ажиллаж эхэлсэн нь сайшаалтай.

 

 
Б.Навчаа: Ж.Сүххуяг гуай их холын од шиг санагддаг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-11-12, Даваа
Image 
 
“Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож олны танил болсон жүжигчин Б.Навчаатай ярилцлаа.

-Таны шинэ уран бүтээл “Би эмэгтэй хүн” кино саяхан нээлтээ хийлээ.  Энэ киногоор үзэгчдэд юуг харуулахыг зорьсон бэ?
-“Би эмэгтэй хүн” кино арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийгээд одоо кино театруудаар гарч байна. Эмэгтэй хүн ямар ч баггүйгээр ямар байдаг вэ. Хамгийн гол нь дотоод мөн чанар, дотоод гоо үзэсгэлэн орхигдоод хүмүүс гаднах үзэмжийг илүүд үзэж байна гэдгийг гаргахыг зорьсон.  Энэ киног үзээд ерөөсөө л  гоо сайхан, гадаад үзэмжийн талаар эргэцүүлээсэй гэж хүсч байна. Гадаад үзэмж нь уруу дорой эмэгтэй нийгмээс яаж тусгаарлагдаж, хайр дурлалынхаа төлөө яаж тэмцэж байгааг харуулсан кино юм.

-Таны бүтээсэн дүр дотоод чанартай тань төстэй юү?
-Үгүй.  Би чинь ганцаардсан, хэлэх гэсэн үгээ хэлж чаддаггүй ноомой хүн биш шүү дээ.
 
 
“Женко” Х.Баттулга: Би том амбийцтай, жижиг наймаа сонин биш PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-11-07, Лхагва
Image 
 
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай ярилцлаа.

-Танай яамныхан сая I гурилын үнийг 550 төгрөгт барихаар гурил үйлвэрлэгчидтэй тохирлоо. Гэтэл зах зээлд үнийг далд гар, бодлогыг төр зохиуцуулдаг л гэдэг. Үнэн дээр ингэж төрийн зохицуулалт орох нь хэр зөв бэ?

-Заавал төр оролцож зохицуулах ёстой юм гэж бас байнаа. Зах зээлд үнийг далд гар зохицуулдаг гэж явсаар байгаад өнөөдөр дэлхийн эдийн засаг, Европ ямар үр дүнд хүрснийг бид мэднэ. Америкийг хар. Моргайжийн зээл нь дампуурсан гээд олон жишээ бий.Тариаланг, тариаланчдыг дэмжсэн бодлогыг илүү бодитой болгож үргэлжлүүлэхийн тулд бид үнэ рүү орж байгаа юм. С.Баярын хамтарсан Засгийн газрын үеэс Атрын III  аян гэж явсан даа. Одоо дөрөвдэх жил рүүгээ орлоо. Тариалан бол газар, байгаль цаг уураас 80-аас дээшхувь хамаарах эрсэдэлтэй салбар. Төрийн дэмжлэг заавал хэрэгтэй. Өнөөдөр хүнсний салбарын 30-аас илүү хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн байна. Тийм учраас бид  сая тариаланчдад өгөх тотацийг нэмлээ.  Нэг тонн үр тариа тутамд 100 мянган төгрөг өгнө.  Нэгэнт гурил хийдэг гол түүхий эд болох стандартын шаардлага хангасан улаан буудайн нэг тонныг 280 мянган төгрөгөөр тогтоочихсон юм чинь гурил үйлдвэрлэгчидтэй тохирч гурилын үнийн дээд хязгаарыг барих гэж оролдоод байгаа юм л даа.
 
 
Н.Амгалан: Дэлхийн буддизмд монголчууд өндөр хувь нэмэр оруулсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-11-07, Лхагва
Image 
 
Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Н.Амгалантай ярилцлаа. Бидний яриа Бурхны шашны өнөө, цаашдын чиг хандлага, VIII, IX Богдын үйл амьдралын талаар өрнөсөн юм.

-Танай хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн нь 1950-иад оны үед ном орчуулах комисс болон анхлан байгуулагдсан. 1937 онд сүм хийдүүдийг устгаж, лам нарыг шоронд хийж, заримыг нь хороож  маш их хэлмэгдүүлсэн үе байсан. Үүний дараахан үед ард түмэн тэр цагийн засаг төрдөө итгэх итгэл нь алдарч эхэлсэн. Улмаар нийгмийн уур амьсгал, Монгол Улсын гадаад дахь нэр хүнд асар унасан хэцүү цаг байсан. Дээр нь Үндсэн хуулиар олгогдсон хүн шашин шүтэх, эс шүтэх эрх нь боогдмол болоод байлаа. Үүний дараа 1944 онд Гандантэгчэнлин хийд дахин сэргэж, дэргэдээ ном орчуулах комисс байгуулагдан улам өргөжсөөр “Номын гэр” нэртэй эрдэм шинжилгээний байгууллага болсон юм. 2007 онд “Номын гэр”-ийн үйл ажиллагааг дахин сэргээж эрдэм соёлын хүрээлэн болгон байгуулсан. Тэгэхээр манай хүрээлэнгийн хувьд ерөнхийдөө бурхны шашны түүх, хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил, тэдний гавъяа хувь нэмэр тэргүүтэй олон зүйлийг судлах болсон. Үүнээс хамгийн чухал нь монголчууд өөрсдөө дэлхийн буддизм гэдэг энэ том салбарт ямар их жин дарахуйц хувь нэмэр оруулсан бэ гэдгийг тодорхойлох зорилготой ажилладаг.  Үнэхээр дэлхийн буддизмд монголчуудын оруулсан хувь нэмэр өндөр л дөө.
 
 
Ц.Алтантуяа: Тайзан дээр эрч хүчтэй байсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-10-28, Ням

Image 

Asian super model " тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Шилмэл загвар агентлагийн модель Ц.Алтантуяатай ярилцлаа. Тэрээр"Монос Анагаах Ухааны Дээд суруульд" суралцдаг бөгөөд өсөх ирээдүйтэй охин юм.

- Загварын чиглэлийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

- Анх "Шилмэл загвар"-ын загварын агентлагт явж, загварын гараагаа эхэлсэн. Хүүхэд байхдаа загвар өмсөгч болно гэж боддоггүй байсан юм. Ингээд  анхны тэмцээн "Mongolian beauty" тэмцээнд түрүүлэн, Олон Улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон. Надад загварын А үсгийг заасан багш маань мисс Хулангоо багш. Энэ дашрамд багшдаа их баярлаж явдгаа хэлмээр байна.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 443