Л.Эрдэнэчимэг: Гэрээр хүүхэд харах үйлчилгээ улсаас гарах зардлыг 10 дахин хэмнэнэ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-10-28, Ням
Image 
 
Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газарт хүргүүлжээ.  Товчхондоо бол хүүхэд харах хүсэлтэй хүн 14 хоногийн хүүхэд аюулгүй, эрүүл орчинд өсгөж хүмүүжүүлэх сургалтад хамрагдаж хүүхэд харах эрхээ авна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр улсын хэмжээнд цэцэрлэггүй байгаа 80 мянган хүүхдийг харах хүнтэй болгох юм байна.  Гэрээр хүүхэд харах үйлчилгээ гэж чухам юун тухай яриад байгаа талаар Л.ЭРДЭНЭЧИМЭГ гишүүнтэй ярилцлаа.

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээ гэхээр сонин соргог сонсогдож байна л даа. Хүний хүүхэд өөрийн гэртээ харсных нь төлөө төрөөс мөнгө өгнө гэсэн үг үү. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Энэ хууль сургуулийн өмнөх боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт хэлбэрээр орох юм. Энэ хуулийн төслийг би санаачлаад, Л.Гантөмөр, Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, З.Баянсэлэнгэ гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газарт өргөн барьсан. Улсын хэмжээнд 220 мянган сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхэд байна. Харин өнөөдөр 120 мянган хүүхэд л цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа. 80 мянган хүхэд ор тас цэцэрлэггүй хоцорчихоод байгаа юм. Нийт хүүхдүүдийн маань гуравны нэг нь огт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэдэг үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байна гэсэн үг л дээ.

 

 
А.Отгонболд: Хөхний хавдрыг эрт илрүүлбэл эмчлэх боломжтой PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-10-28, Ням
Image 
 
Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тархсан өвчнүүдийн нэг нь хөхний хавдар. Дэлхий дахинд жилд ойролцоогоор 18 мянга гаруй хүн хөхний хавдраар өвчилдөг гэсэн статистик мэдээ бий. Манай улсад ч гэсэн хавдрын энэ төрөл сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар “Хатагтай” эмнэлгийн их эмч А.Отгонболдтой ярилцлаа.

-Хөхний хавдартай эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай байгаа нь юутай холбоотой вэ?

-Би Германд хөхний хавдраар мэргэжил дээшлүүлсэн. Манай орныг Европтой харьцуулахад хөхний хавдраар өвчлөгсдийн тоо харьцангуй цөөн гэж үздэг юм билээ. Гэхдээ сүүлийн үед хөхний хавдартай эмэгтэйчүүд нэмэгдэх болжээ. Энэ нь төрөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, цөөхөн төрдөг эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр гэсэн үг. Төрөөгүй гурван эмэгтэйн нэгд тохиолддог өвчин гэж ч үздэг юм. Европт 45-аас дээш насны эмэгтэйчүүд жилдээ нэг удаа, түүнээс доош насныхан гурван жилд нэг удаа урьдчилан сэргийлэх оношлогоо үзлэгт хамрагддаг. Гэтэл манай улсад ийм стандарт байдаггүй. Дээр үеийн монгол эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлдэг байсан болохоор энэ өвчин тусах нь бага байсан. Харамсалтай нь сүүлийн 25 жилд төрөлт багассанаар өвчин нэмэгдсэн. Хөхний хавдар яг юунаас болж үүсдгийг ийн тодорхойлох боломжгүй. Удамшлын, гаднын нөлөө, олон удаа үр хөндүүлсэн, цөөн төр сөн, чихрийн шижинтэй, 45-аас дээш насны эмэгтэйчүүд эрсдэлтэй бүлэгт багтдаг.

 

 
Д.Цоодол: Зурагтаар өөрийгөө анх хараад их ичиж билээ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-10-19, Баасан
Image 
 
Өнөөдөр Монгол Улсад телевизийн урлаг үүссэний 45 жилийн ой тохиож байна. Цэнхэр дэлгэцээр айл болгоны хойморт урилгагүй зочилдог нэвтрүүлэгч, тэдний ард бүхнийг төлөвлөж цаг, наргүй хөдөлмөрлөдөг инженер техникийн ажилтнууд болон олон сайхан нэвтрүүлэг бэлтгэдэг редакторууд.Тэд өнөөдөр баярлаж бас ажиллаж байгаа. Ойн баярыг нь тохиолдуулан МҮОНТ-ийн тавдугаар нэгдэлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодолтой ярилцлаа. Тэрбээр биднийг очиход өнөөдөр Соёлын төв өргөөнд болох телевизийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулалтын ажлаар ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболдтой ярилцаж байв.

-Баярын мэнд хүргэе. Телевизийн уран бүтээлч болсон тухай дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлэх үү?

-Тэр ч их урт түүх болно доо.

-Яахав сонин шүү дээ. Хүн бүр мэдэхгүй байх.

-Би дунд сургуулийн IV ангид байхаасаа л нэвтрүүлэгчийн ажлыг сонирсон. Тухайн үед хөдөө суманд зурагт байхгүй, “Эх орон 52”, ВЭФ гэж радио сонсдог байлаа. Аав минь радио их сайн засдаг байж. Миний ээж эрт бурхан болсон болохоор би аавтайгаа амьдардаг байсан юм. Орой бүр “Үлгэрийн цаг” нэвтрүүлэг сонссоор байгаад нэвтрүүлэгч нарынх нь хэлдэг үгийг цээжилсэн. Тэр ч бүү хэл тэднийг дуу хоолойгоор нь ялгана. Батмөнхийн Чулуунбат, Гончигжавын Чулуунбат, Доржсүрэн гуай уншиж байна гээд л эчнээ сайн танина аа. Бас “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг ангийнхандаа ярьж өгнө. “Өнөөдөр ангараг гариг, билгийн тоолын 15...” гээд текстийг нь дэвтэр дээрээ биччихээд өдөр, өдөрт он сарыг нь сольж бичээд уншина. Багш намайг дэмжиж “Ангийнхандаа өглөөний мэдээгээ хэлж өгөөрэй” гэнэ.

 

 
Ганбууш: Хүнд үед өнөөх олон эрчүүд хормын төдий алга болсон PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-10-19, Баасан
Image 
 
Хүн бүр хүссэн зүйлээ сонгох эрхтэй нийгэмд бид амьдарч байна.  Идэх хоол, өмсч зүүх, эдэлж хэрэглэх, сурч боловсрох, ажиллаж амьдрах бүгдийг өөрсдийн хүслээр сонгодог. Гэвч хүний амьдралд сонгож болдоггүй зүйлүүд бас бий. Энэ хорвоод хүн болж мэндлэхдээ эцэг эхээ, энэ биеэ сонгож төрдөггүй. Тиймээс ямар айлд, ямар хүн болж төрөх нь ёстой л хувь тавилан мэдэх хэрэг. Энэ бүхнийг бичсэний учир нь “Манин Гамбууш” гэж хүн бүрт адлагдаж, хэл аманд өртөж явдаг нэгэн эрхмийг зочноор урьж ярилцлаа. Тэрээр энэ насны мөрөөдлөө биелүүлж, саяхан хүйс солиулах хүнд хагалгааг амжилттай хийлгээд ирсэн юм.

-Хүсч мөрөөдөж байсан хагалгаагаа хийлгэж, эмэгтэй хүн болсонд баяр хүргэе. Одоо бие чинь ямар байна?

-Бие маань эрүүл болоод эмнэлгээс гараад танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Би өнгөрсөн тавдугаар сарын эхээр Тайланд явж хагалгаанд орсон. Монголдоо зургадугаар сарын 7-нд ирсэн. Ирсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүллээ. Хэдий хүнд хагалгааг даваад гарсан ч хагалгааны дараах хүндрэл гарч, эмчилгээ ихээхэн шаардсан. Наснаас шалтгаалж дархлаа муудсан байна. Гэхдээ энэ бүхнийг давж чадсан. Одоо бие маань харьцангуй сайжирсан. Хүнд хэцүү хагалгаа байсан ч би эдгэнэ, чадна гэж бодож сэттэлээ .. ариусгасаар хөл дээрээ  босч чадлаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймээс бодол санаагаа ариусгаж, сэтгэлээ чангалж чадвал давахгүй бэрхшээл, чадахгүй зүйл байхгүйг өөрийн биеэр мэдэрлээ.

 

 
Сараа Америкт PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-10-15, Даваа
Image 
 
Монгол Улсын Гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтын тоглох гэж байна. Тэрээр Америк дахь Монголчуудын холбооны  урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон Диси, 29-нд Чикаго хотноо тоглохоор болжээ. Поп хатагтай Сараатай аялан тоглолтынх нь өмнө уулзаж ярилцлаа.

-Яагаад аялан тоглолтоо "Unforgettable evening" хэмээн нэрлэх болсон юм бэ?

-Миний 1995 онд гаргасан “Инээмтгий хүн” цомогт багтсан Б.Ангирмаагийн үг, ая “Сэтгэл догдлуулсан орой” гэдэг дуу байдаг даа. "Unforgettable evening" гээд англиар ойролцоо нэр өгсөн. Гадаадад, ажиллаж амьдарч байгаа үзэгчдэдээ бодоод ингээд нэрлэчихвэл эгдүү нь хүрэх юм бол уу гэж бодоод тоглолтын нэрээ өөрчиллөө. Миний тоглолтын талаарх мэдээллийг www.sarantuya.mn болон надтай олон жил хамтран ажиллаж байгаа news.mn сайтаас унших боломжтой.

 

 
Америкийн энэтхэг бүсгүйн бэлдсэн Монгол эмэгтэйчүүдийн тухай радио нэвтрүүлэг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-10-11, Пүрэв
Image 
 
Харь холын Монгол улсын тал нутагт ганцаар зорчсон энэтхэг бүсгүйд харин ч харийн гэх сэтгэгдэл төрөөгүй гэдэг. Учир нь хаа газар эмэгтэй хүн гэдэг ялгаагүй, дотоод сэтгэлийн өвөрмөц холбоо байдаг ажээ. Монголд элэгтэй энэтхэг бүсгүй Шебана манай эмэгтэйчүүдтэй ойр дотно нөхөрлөж, тэдний тухай тун сонирхолтой баримтат радио нэвтрүүлэг бэлдсэнээ АНУ-ын радио сувгуудаар цацаж байна.

Хорин хоёрхон минутын нэвтрүүлэгт нь ёстой л Монголын эмэгтэйчүүдийн бүхий л төлөөлөл багтаа юу гэлтэй. Монголын цөөн эмэгтэй уяачдын нэг Хэнтий аймгийн харьяат Мөнхцэцэг, Улаанбаатар хотын хип хоп сонирхдог охин Оника, Зүүн аймгийн малчин бүсгүй Мөнжгөө, баруун хязгаарын дууны багш, казак бүсгүй Жайнаа, Улаанбаатарын хэлний багш Амгалан нарыг Шебана сурвалжилжээ.

Нэвтрүүлгийг доорх линкээр орон сонсоно уу?  Чимээ, шуугиан, дуу, яриа, орчуулга, тайлбар зэргээ тун сайн найруулсан, үнэхээр чанартай бүтээл болсон байна.

 

 
З.Анандсугар: Би мангасыг харсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-09-24, Даваа
Image 
 
Сүхбаатар аймгийн Наран суманд амарч явахдаа нэгэн хүүтэй танилцсан юм.  Намайг гадаа нарлаж суутал нэгэн жаахан бор жаал уурга унан дуулангаа тоглох аж. Хүүгийн нэрийг З.Анандсугар гэнэ. Хэвлүүхэн тэр жаал бид хоёр түүний дуулж байсан дууны үгнээс  үүдэлтэй яриа өрнүүлсэн юм.

“Түмэн чиг олон ялааны  дундаасаа
Түнтгэр гэдэстэй ногоон батгана түрүүлээд нисэв ээ хө
 Асгаруулан мэлмэрүүлэн алаад яах вэ хө
Аргал түүгээд утаа тавьчихвал нисчихнэ шүү дээ хө”

Хүүг ингэж дуулахыг сонсоод би асуулаа.

-Энэ дууг хэн ингээд өөрчилчихсөн юм. Чи өөрчлөөд зохиочихсон юм уу?
-Мэдэхгүй.

Би түүнд соруултай ундаа өгтөл “баярлалаа” гэж хэлээд ууж байтал  соруул нь дотогшоо орчихов.

-Ээ золиг, шланк нь дотогшоо орчихдог юм байна ш дээ, энэ чинь.
 
 
М.Уламбаяр: Орон сууцжуулах төсөлд хамрагдсан 600 гаруй иргэний зээлийг шийдвэрлэсэн PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-09-13, Пүрэв
Image 
 
Бага, дунд орлоготой иргэдэд зориулж жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээлийг иргэдэд хэрхэн олгох журам батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн түрүүч зээлийн батламжаа гардан авч эхэлсэн ч ард нь асар олон хүн итгэл найдвар, эргэлзээ хоёрын дунд хүлээсээр байна.

Энэхүү "100 мянган айлын орон сууц" төслийг бодит ажил болгохын тулд санхүү, эрх зүйн орчин, газар олголт, нийлүүлэлт гээд бүхий л арга хэмжээг цогцоор нь авч эхэлсэн. Тиймээс байрны үнэ, олдоцын хувьд боломжийн байна гэдгийг Засгийн газрын түвшинд хүртэл хэсэгтээ ярьсан ч өнөөдөр бодит байдал дээр арай өөр дүр зураг байгааг иргэд хэлж буй юм.

Чухам юунаас болж гацаа үүсэж эхэлсэн, хэрэгжилтийн явц ямар байгаа талаар Орон сууц санхүүжилтийн корпорацийн Зээлийн газрын дарга М.Уламбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
 
 
Э.БАТ-ҮҮЛ: ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ АЖИЛЛАДАГ БОЛГОХ АМАРГҮЙ БАЙНА PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-09-12, Лхагва

Image 

-Таныг Улаанбаатар хотын захирагч болуутаа маш олон эрс шийдэмгий алхам хийж байна, эрч хүч нь битгий саараасай гэж олон нийт харж, хүлээж байна. Таны дараагийн алхам юу байх бол?

-Цаашид хийх ажлаа би ойрын үеийн, хэтийн гэж хоёр хувааж ярих хэрэгтэй байх. Ойрын үед мэдээж шинээр мөрдөгдөж буй замын хөдөлгөөний шинэ горимыг улам сайжруулж боловсронгуй болгох асуудал чухал байна. Үүнийг дагасан янз бүрийн дутагдлууд ажиглагдаад л байгаа. Замын хөдөлгөөний шинэ горимд шилжингүүт хөдөлгөөн зохицуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ, автобусны чиглэлийн хуваарилалт муу байгаа нь харагдаад эхэлж байгаа юм. Тэгэхээр үүнээс илүү боломжийн болгох бололцоог бид эрж хайж байгаа гэсэн үг. Энэ ажил бол миний хувьд хамгийн түрүүнд тавьж байгаа ажлуудын гол нь.    

Мөн газрыг хууль бусаар олгосон явдалтай би хатуу тэмцэнэ. Харамсалтай нь энэ бол хяналтаас гарчихсан, маш их ужгирсан асуудал байна. Үүнтэй тэмцэх амаргүй л байна.

 

 
Амьдралынхаа хамгийн том бүтээлийг бүтээчихсэн, сэтгэл хангалуун байна PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-09-11, Мягмар
Image 
 
“Х түц” продакшны чухал хүмүүсийн нэг болох МУГЖ, найруулагч И.Одончимэгийг урьж, ярилцлаа.

-Уран бүтээлдээ ороод багагүй хугацааг өнгөрүүллээ. Одоо тоглогдож байгаа шоу тоглолтноосоо гадна шинэ уран бүтээл хийж эхэлсэн?
-Яг одоо манай “Х түц” продакшны шинэ уран бүтээл болох “Амьдрах сайхан” инээдмийн шинэ шоу тоглолт үргэлжилж байна. Тоглогдоод 10 гаруй хонож байгаа ч дахиад мөн тэр хугацаанд тоглох байх. Энэ тоглолтынхоо дараа нэрийг нь арай өгч амжаагүй нэгэн шинэ тоглолтоо ирэх сард хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа.

-“Odno”s talk show” хийх гэж байгаа гэж сонссон юм байна. Аль телевизтэй хамтран ажиллах гэж байгаа вэ?
-UBS телевизийн найруулагч Б.Чингүүн надад ток шоу хийх санал тавьсан. Түүнийг нь яалт ч үгүй зөвшөөрсөн л дөө. Ямар ч байсан шинэ жил хүртэл ажиллаад үзье. Үнэхээр барахгүй бол болино. Заавал хүн зовоогоод, чадахгүй байж хүнд тээг болоод яах вэ. Тэгээд нөгөө хэд маань надад итгэл хүлээлгэсэн болохоор хийгээд үзье гэж бодсон. Би өөртөө сайн итгэхгүй л байгаа. Тэгэхдээ ямар ч байсан ажиллаад үзье гэж бодоод зориг шулуудаад орсон.
 
 
БИД БҮЖИГЛЭХ ДУРГҮЙ БАЙСАН PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-08-27, Даваа

Image 

Дэлхийн бүжгийн спортын “А” зэрэглэлийн “World cup 2012” тэмцээн өнгөрсөн сард БНХАУ-д болсон. Манай улсаас гурван хос бүжигчин оролцсоноос бага насны ангилалд “Виктори” клубийн бүжигчин Б.Тэнүүн, Р.Учрал нар гран при хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа оролцож, багагүй туршлага хуримтлуулсан тэдний яриаг хүргэе. Тэд бүжгийн спортоор хичээллээд дөрвөн жил болж буй.

-Уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

-Намайг Батбилэгийн Тэнүүн гэдэг. 11 настай. Орос гуравдугаар сургуульд сурдаг.

-Намайг Рэгдэндагвын Учрал гэдэг. 10 настай. Монгол гуравдугаар сургуульд сурдаг.

-Бүжигт дуртай болохоороо клубт хичээллэсэн үү?

Б.Т: Би бүжигчин болохыг хүсээгүй ээ. Ээж намайг бүжгийн клубт оруулсан. Би их дургүй байсан. Сүүлдээ сайжраад, олон шагнал авч урамшаад, дуртай болсон.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 45 - 55 - 443