Жүжигчин Г.Эрхэмбаяр: Урлаг надад хүн байх, үнэнч сэтгэлтэй явахыг сургасан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-08-27, Даваа
Image 
 
“Мөрөөдлийн театр” тайзны гурав дахь бүтээлээ тун удахгүй өлгийдөн авах гэж буй. “Хайртай бол эргэж хараарай” уянгын, инээдмийн драмын жүжгээ Тусгаар тогтнолын ордонд тоглож байсан тэд өдгөө хаана сюрприз дэлгэхээ нууцалж байгаа аж. Тус театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяртай уулзаж ярилцсанаа хүргэе.

-Театрынхаа нээлтийг хийснээс хойш уран бүтээлээр эрчимтэй “бөмбөгдөж” байна шүү?

-Тийм шүү. Яг үнэндээ залуу хүн завгүй явах сайхан юм байна гэдгийг л маш сайн ойлголоо. Завгүй байх сайхан, тэр тусмаа цаг хугацааг хий дэмий өнгөрөөж болохгүй.

Уран бүтээл хийж “Мөрөөдлийн театр”-аа хөл дээр нь босгох, өөрсдийн гэсэн үзэгчтэй болох хэрэгтэй учраас бидэнд төлөвлөсөн ажил маш их бий. “Яаж ийм олон ажлыг амжуулах вэ” гэж хоорондоо ярилцаад тодорхой хугацаа хүртэл заасан байгаа.

-“Миний аавын нууц хүү” жүжиг тань нэлээд хошин өнгө аястай байсан. Түүний дараа хоёр өөр төрлийн уран бүтээлээ дэлгэсэн. Тэгэхээр театрын уран бүтээл нэг хэв загварт баригдахгүй нь ээ?

-Тэгэлгүй яахав. Үүгээрээ манай театр их онцлогтой. Яагаад гэвэл, уран бүтээлчид маань хошин шогоос гадна драмын урлагийн мэдрэмжтэй улс. Энэ ч утгаараа, бид аль нэг төрлийг дагнасан уран бүтээл хийхгүй. Хошин шог болон драмын чиглэлээр уран бүтээл хийх чадвартай учраас бидэнд сонголт олон бий. Тэгээд ч бид нар залуу хүмүүс шүү дээ.
 
 
А.Гэрэлцэцэг: Бүсгүй хүн эр хүний өмч. Эр хүнд заяагдахаар бурхнаас илгээсэн нандин бэлэг. PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-07-15, Ням
Image 
 
"Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийг “Зочин” буланд урьж ярилцлаа.

-Хоёулаа энэ удаа уран бүтээлийн яриаг түр хойшлуулж, амьдрал, хайр, залуу насны тухай энгийн зүйл ярилцъя. Та зөвшөөрч байна уу?

-Тийм ээ. Ямар сэдвээр эхэлж ярилц маар байна, асуу л даа. Дуртайяа ха риулъя.

-Та хайртайгаа учирсан уу?

-Үгүй ээ. Нэг сайхан нартай өдөр учрах байх аа. Миний хайрыг татах залуу хаа нэгтээ яваа болов уу. Одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулъя. Хэзээ нэгэн цагт нөхөртэй боллоо гэхэд тоглолттой гээд ийш тийшээ яваад байхгүй, тодорхой халамж, анхаарал тавина шүү дээ. Залуу байгаа дээрээ зорьсон зорилгодоо хүрч, бодсон зүйлээ хэрэгжүүлье. Амжуулах ажил байгаа болохоор гэр бүлийн амьдралд нэг их яарахгүй байна.
 
 
“ТЭР ХАРГИС ТОГТОЛЦООГ БИД ХАРАНХУЙ ДУНД НЬ СӨРСӨН. ХОЖИМ ГЭГЭЭ ОРОХ БОЛОВ УУ ГЭХ ИТГЭЛЭЭР БАЙЛАА" PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-06-13, Лхагва
Image 
 
25 жил. Нэгэн эринийг дөрөв хуваасантай тэнцэх энэ хугацааны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ? Хэн нэгэн хүн төрж, өсөж, бүтээж, нурааж, мөхөхөд хангалттай хүрэх хугацаа. Басхүү өөр нэгний хувьд багваахай цэцгийг үлээх төдийд замхарсан цаг.

Одоо түүнд “Хайран цаг” хэмээн халаглах л үлдсэн. Тэгвэл 25 жилийн зовлонг дааж гарах нь бидний дунд хэд бол? Цөөнгүй хүн чамаас нүүр буруулж, хаана ч очсон хавчлага, дарамтад өртөх өдрүүд арваар биш, хэдэн мянгаар тоологдоно.

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Гэхдээ “Амьд хүн аргатай” гэх үг бас бий. Харин тэр арга Ц.Лоохууз гуайн гэр бүлийхний хувьд заль мэх огтоос биш, хатуужил тэсвэр, амьдрах ухаан хийгээд урлаг байсан мэт.

 

 
Б.Ганболд: БНСУ руу визгүй зорчих боломж бараг л бүрдлээ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-06-13, Лхагва
Image 
 
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үр дүнгийн талаар ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболдоос тодрууллаа.

-Г.Занданшатар сай­дын айлч­лалын та­лаар товч танил­цуулна уу?

-Гадаад харилцааны сайд Г.Зан­даншатар БНСУ-ын Гадаад хэр­гийн сайд Ким Сон Хуаны урил­гаар тавду­гаар сарын 31-нээс зур­гаду­гаар сарын 1-ний өд­рүүдэд тус улсад ал­бан ёсны айлчлал хий­лээ. БНСУ-ын Ерөн­хий­лөгч Ли Мен Багийн өн­гөр­сөн онд Монгол Улсад хий­сэн айлчлалаар хоёр орны дипломат харил­цааг шат ахиулж иж бү­рэн түншлэлийн хэлбэ­рээр хөгжүүлэхээр бол­сон. Өөрөөр хэлбэл, хоёр орны хоорон дахь улс төрийн яриа хэлэл­цээ­рийг гүнзгийрүүлэхээр тогт­­сон юм. Ту­хайл­бал, Гадаад хэргийн сайд нар жил бүр хуралдаж, ху­далдаа, хө­рөнгө оруу­лалт болон бусад ний­гэм соёл, хүмүүнлэгийн чиг­лэ­лийн хамтын ажил­ла­гааг өргөжүүлэх талаар санал солилцож бай­хаар болсон. Энэ удаа­гийн айлчлал энэ бодло­гын дагуу хэрэгжиж, хэд хэдэн зарчмын асууд­лаар яриа хэлэлцээ хий­лээ.
 
 
М.Болорцэцэг: Монголынх байж болзошгүй олдвор зарагдах гэж байгааг дуулаад Ц.Оюунгэрэлд хэлсэн PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-06-13, Лхагва
Image 
 
Монголоос олдсон байж болзошгүй Тиранозаурус батаар үлэг гүрвэлийн араг ясыг тавдугаар сарын 20-нд АНУ-ын Нью-Йорк хотноо “Хэритэж Аокшн” байгууллагаас дуудлага худалдаанд оруулахаар зарлаад байсан билээ. Эл асуудалд олон улсын эрдэмтэд болон Монголын төрөөс анхаарснаар дуудлага худалдааг хойшлуулсан. Тийм хэдий ч “Хэритэж Аокшн” байгууллагаас олдворыг худалдсан. Гэхдээ, олон улсын эрдэмтэд хамтарч судалгаа хийсний дүнд Тироназаурус батаар Монголынх болохыг баталсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Энэ удаад Монголыг төлөөлөн АНУ-д ажиллаж буй Шинжлэх ухааны академийн албан ёсны төлөөлөгч, Монголын Динозавр судлалын хүрээлэнгийн судлаач эрдэмтэн М.Болорцэцэгтэй ярилцлаа. 

-Монголоос олдсон байж болзошгүй үлэг гүрвэлийн олдворын асуудал нь дэлхий нийтийн анхааралд байна. Үүнтэй холбогдуулан дуудлага худалдааг хойшлуулах шийдвэр гаргаад байгаа. Манай тал АНУ-ын Техас мужийн шүүхэд ямар утгатай нэхэмжлэл гаргасан юм бэ?

-Дуудлага худалдаа болохоос нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлж, олон улсын өмгөөлөгч Роберт Пентер АНУ-ын Техас мужийн Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд Тиранозаурус батаар үлэг гүрвэлийн гарал үүслийн албан мэдээллийг “Хэритэж Аокшн” хүсэлтийн дагуу гаргаж өгөөгүй учир дуудлага худалдааг хойшлуулахыг хүссэн. Тус мужийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захирамж гаргаснаар дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулсан. “Хэритэж Аокшн” байгууллага дуудлага худалдаа болохыг тавдугаар сарын 1-нээс эхэлж албан ёсоор зарласан боловч миний хувьд тавдугаар сарын 17-нд мэдсэн.
 
 
Хагацсан ээж, хүү хоёрыг уулзууллаа PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-05-31, Пүрэв
Image 
 
Хувь заяаны эрхээр 20 гаруй жилийн өмнө хүүхдүүдээсээ хагацан, амьдын тамд унаад байсан И.Галсанжав гуайг бид өнгөрсөн ням гаригт отгон хүү Г.Шинэхүүтэй нь уулзууллаа. Ховд аймгийн Алтай сумын харьяат И.Галсанжав гуай амьдралын эрхээр 1960-аад онд ээжийнхээ хамт Улаанбаатарт шилжин ирж, аар саархан ажил хийж байгаад Түнхэл рүү шилжин, тэндээ мал маллаж байсан юм. Амьдрал түүнд дэндүү хатуу загнасан гэлтэй. Түүнийг цаашид амьдрах боломж тааруу хэмээн хамаатнууд нь нэг л өдөр таван хүүхдээс нь салган өөрийг нь Батсүмбэр дэх Улсын асрамжийн газарт, хүүхдүүдийг нь Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд өгсөн юм.
 
Өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Батсүмбэр сум дахь Улсын асрамжийн газрыг зорив. Тавдугаар сарын эхээр явж байсныг бодвол ногоо сайхан ургажээ. Гэсэн ч нутгийнхан “Дахиад жаахан бороо орчихвол жинхэнэ зун болох гээд байна” хэмээн ярьж суулаа. Улсын асрамжийн газар байрлах Тугт хайрханд зун хэдийнэ айлчилж. Хайрхны арын модонд хөхөө донгодно. Баянголын бургас гөлөглөж, нялх ногооны үнэр хамар цоргино. Асрамжийн газрын хөгшчүүл байрнаасаа гарч наранд биеэ ээн, ямар нэг юмны тухай хүүрнэлдэх аж. Наранд удаан суусан зарим нь зүүрмэглэж, зарим нь эрихээ имрэн, маань уншина.
 
 
Амбий: Заавал царайлаг Ромео байх ёстой юмуу PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-05-20, Ням

Image 

-Амбий ах их сайхан дуулдаг. Одоо хэвээрээ юу?

-Амбий: Бэлтгэл сайн хийвэл дуулнаа. Гэхдээ дуулна гэдэг чинь их хэцүү мэргэжил шүү дээ. Би дуучин гэхгүй ээ өөрийгөө.

 -Яагаад “Найрын ширээний ууц”-ыг сонгож авсан юм бэ. Мюзикл болгоход хэцүү байв уу?

-Амбий: Хамгийн гол асуултыг асуусанд баярлалаа. 30-аад жилийн өмнө тоглогдсон жүжиг. “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр олон түмэн сайн таньдаг  найруулагч Г.Доржсамбуу агсан Дэмбээгийн Мягмар гуайд захиалж бичүүлсэн “Найрын ширээний ууц” зохиолоор анх жүжиг хийсэн. Дараа нь кино болсон.

 

 
Зөвшөөрөлгүй барилга Нүхтэд олон бий PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-05-13, Ням
Image 
 
Хан-Уул  дүүргийн  IV хороо Нүхтийн аманд шинээр барьж байсан барилга хоёр хоногийн өмнө нурж зургаан хүн дарагдаж  нэг нь нас барсан билээ.  Барилгын ажлыг мэргэжлийн бус хүмүүс гүйцэтгэж  байснаас болж  энэхүү осол гарсан гэд­гийг урьдчилсан байдлаар тог­тоосон. О.Мэндсайханы  эзэмш­лийн гурван айлын энэхүү амины орон сууцыг тойрсон асууд­лууд ар араасаа урган гарч байна. Зөвшөөрөлгүй,  зураг төслөө хариуцсан газ­раар батлууллаагүй, мэргэж­лийн барилгын бригад ажиллуулаагүй зэргээр хууль бус олон үйлдэл илэрч байгаа юм. Барилга нурсан шалтгааныг тодруулахаар МХЕГ, НОБГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс зэрэг газрууд ажиллаж байна. Асуудлын эргэн той­ронд юу болж буйг сурвалжлахаар эхний ээлжинд МХЕГ-ыг зорьсон юм.  Уг хэрэгт тус газрын Дэд бүтцийн хяналтын албаны байцаагч нар дүгнэлт гаргахаар  ажилаж байгаа билээ. Дэд бүтцийн хяналтын албаны дарга Л.Батбаатараас асуудлыг тодруулахад “Тусгай хамгаалалтай газар нутагт амины орон сууц барих ёсгүй. Манай байцаагч нар барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Асуудал тодорхой болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.  Ямар ч байсан манайхаас зөвшөөрөл аваагүй юм билээ. Хэргийн материалыг цагдаа аваад явсан.
 
 
Ч.Мөнх-Эрдэнэ: Жинхэнэ урлагийн бүтээлийг бусдын үнэлгээг сонсох гэж хийдэггүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-04-30, Даваа

Image 

Тусгаар тогтнолын ордонд энэ сарын  28, 29-нд  “Хатан ятга” тоглолтоо хийх гэж байгаа Ятгын хатан хаан Чулуунбатын Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын хүлээн авна уу.

Цогтын Амгалан: Урлагийн хүний  амсдаг аз жаргал, бас зовлон юу вэ?

Ч. Мөнх-Эрдэнэ: Дотроо байгаагаа  гадагшаа илэрхийлээд гаргачихаж чаддаг нь урлагийн хүний их зол заяа байх. Гэхдээ урлаг чин сэтгэлээс урсан гардаг болохоор заримдаа хөгжмийнхөө ард сууж ч чадахааргүй гутрах үед яах ч арга байдаггүй. Урлагийг хүчээр хийдэггүй нь их нажидтай. Үүнийг давчихвал л ...

Ц.А. Хөглөгдөн дүүлэх нь ч амархан, шантраад живэх нь ч амархан урлагийнхны дунд тэр хүнд үеийн шалгуурыг давж чадаагүй хүмүүс цөөнгүй бий.

Ч.М.  Гэхдээ давж гарч чадахааргүй байх шалтгаан бас байдаг юм шүү. Зөвхөн сэтгэлийн тэнхээгээр гаталж барахааргүй юм бий. Сайн ханийн өмөг түшиг, гаднаас ирэх гэрэлгүйгээр туулж боломгүй юм байдаг гэж би бодож байна.

 

 
“Katya.Zol” монгол брэнд дэлхийд өрсөлдөнө PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-04-30, Даваа
Image 
 
Малайз улсын нийслэл Куала Лампур хотод бүтээлээ туурвиж буй Монголын авьяаслаг залуу дизайнер Г.Золцэцэг өчигдөр өөрийн нэрийн "Katya.Zol " брэндийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Брэндийн нэрний тухайд, дизайнер Г.Золцэцэгийг ойр дотныхон нь Катя хэмээн дуудаг бөгөөд өөрийн нэрийн товчлолоор шинэ брэндээ нэрлэх болсон гэнэ. Өчигдөр зарласан түүний хэвлэлийн бага хуралд "Katya.Zol "  брэндийн албан ёсны нүүр царай болж буй олон улсын топ модель Карл оролцсон юм. Тэрбээр загвар өмсөгч төдийгүй “Roll Model” агентлагийн захирлын алба хашдаг бөгөөд дизайнер Г.Золцэцэгийн шинэ брэндийн маркетингийн ажлыг хариуцан ажиллах гэнэ. Тэд энэхүү шинэ брэндээ дан Монголд биш дэлхийн брэнд болгохын тулд Малайзын нийслэл Каула Лампур хотод ирэх тавдугаар сарын 31-нд  анхныхаа нээлтийн шоу үдэшлэгийг зохион байгуулахаар болжээ. Түүний шинээр гаргаж буй “Katya.Zol” брэнд нь өндөр зэрэглэлийн гар урлал бүхий тансаг брэнд аж.
 
 
Ч.Цэвээнпүрэв: Би Монголын Чой нэрээр тулалдах дуртай PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-04-13, Баасан

Image 

Буурал Европийн мэргэжлийн  боксын рингийг арваад жил шуугиулж байлдан дагуулж буй Монгол Улсын гавьяат тамирчин , WBU, WBf холбооны дэлхийн болон  Британий аварга, WBC-ийн олон улсын бүсний эзэн Ч.Цэвээнпүрэв хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа. Түүнтэй ярилцлаа. 

- Лондон хотын “The Troxy” спортын ордонд болсон WBC-ийн олон  улсын бүсийн төлөөх тулаанд та 41 насандаа 41дэх  тулаанаа хийн ялалт байгуулаад ирлээ. Баяр хүргэе?

-Баярлалаа. 41 дэх дулаан маань 41 насанд минь таарсанд их бэлгэшээж байгаа. Францын 28 настай Бастиан Розеутэй нэлээн ширүүн өрсөлдсөны  эцэст  наймдугаар үед хүнд цохилтоор сөхрүүлж мөнгөн аваргын бүсийг гардаж авсан. Сэтгэл их өндөр байгаа. Баруун Европд тулалдаад явж байхад хамгийн сайхан нь Монголынхоо нэр хүндийг гаргах тэр үед байдаг.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 56 - 66 - 443