Г.Отгонцэцэг: Одоогоор амьдрал зохиох бодол алга PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-04-04, Лхагва

Image 

Шөнө дундын бүжиг" жүжгийн Шубира, "Чамайгаа алдмааргүй байна" жүжгийн Сэцэн, "Дурлахыг хориглоно" жүжгийн Хатнаа, "Зургаадугаар cap минь баяртай" жүжгийн Хөөрхөн, "Миний хайрыг хүлээ" жүжгийн Саран "Парисийн дарь эхийн сүм жүжгийн Эсмеральда зэрэг үзэгчдийн үзэх дуртай жүжгүүдийн гол дүрийг бүтээсэн жүжигчин Отгонцэцэгийг үзэгчид "Орхидос" киноны хойд эх Хандын дүрээр сайн таньдаг. 

УДЭТ-ын нүүр царай болж яваа бүсгүйчүүдийн нэг тэрбээр уран бүтээл, гоо сайхан, эрс шийдэмгий төрхөөрөө ямагт олны анхаарлын төвд байдаг. Жүжигчин бүсгүй удахгүй нээлтээ хийх гэж байгаа шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа аж.

-Та театрт тавигдаж байгаа бүхий л жүжигт оролцдог. Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа сурагтай?

-Энэ жил “Гэгээн муза” наадам ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үүнд манай театраас Оролмаа эх, Тэнгэрийн хүү, Ану хатан зэрэг жүжгүүд нэр дэвшиж байгаа. Миний хувьд дөрөвдүгээр сарын 22-нд нээлтээ хийх гэж байгаа дэлхийн хамгийн анхны роман болох “Гэрэлт гүнжийн дурлал” жүжгийн үл таних үзэсгэлэнт бүсгүйн дүр дээр ажиллаж байна.

 

 
“Х” ЗАРДЛЫГ ХАСВАЛ ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРАХ БОЛОМЖТОЙ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-03-21, Лхагва
Image 
 
“Өнөөдөр”сонин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой олон асуултад хариулт авахаар ал баны хүмүүсийг редакцидаа урилаа. Уулзалтад Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, ЗТБХБЯ-ны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Б.Баасан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Монголын барилгын үндэсний ассоциацийн ТУЗ-ийн гишүүн Б.Нэмэхбаа тар, Н.Баярсайхан нар болон “Капитал” банкны Хуулийн газрын захирал А.Гэрэлмаа, Худалдаа хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа нар оролцлоо.

-100 мянган айлын орон сууц барих санхүүжилт нь шийдэгдсэн үү?
-Ц.Ганхүү: Энэ бол төр мөнгө гаргаад 100 мянган орон сууц бариад иргэдэд өгнө гэсэн хөтөлбөр биш. Бизнесийн таатай орчин бүрдүүлье. Барилга барьж байгаа компаниудын үйл ажиллагааг дэмжье, борлуулалтыг нь идэвхжүүлж өгье. Дэд бүтцээр нь хангах ажлыг төр дэмжье л гэсэн. Өмнө нь хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц ч тийм шүү дээ. Хүмүүс үүнийг ташаа ойлгоод байдаг. Энэ үүргийнхээ дагуу Засгийн газар шийдвэр гаргаж, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 487 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг шугам сүлжээний бүх зураг төсөл хийх, барилгын ажлыг эхлэх, техникийн шийдэл гаргахад зарцуулна. Үүний дагуу тендер зарлаж эхэлсэн. Бид зургаан хувийн хүүтэй зээ лийн асуудлаар банкууд, Сангийн яам, Хөгжлийн банкныхантай оны өмнө нэлээд ярьсан.
 
 
П.Анужин: Би хорвоогийн түг түмэн өнгөний нэг л өнгө нь PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-03-19, Даваа
Image 
 
Сүүлийн үед телевиз үзэгч­дийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа нэвтрүүлэг "Мон­гол тулгат­ны 100 эрхэм" болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Уг нэвтрүүлгийг хүмүүсийн мэдэх "Херо" продакшн бэлтгэж, ар­дын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Харин түүнтэй хамт нэвтрүүлгийг хөтөлдөг бүсгүйг хүмүүс тэр бүр мэдэх­гүй бас тэр хэрээрээ мэдэхийг хүсэх болсон нь анзаарагддаг. Хэвлэл мэдээл­лийн зарим хэрэг­сэл, сайтуу­даар ч түүнтэй холбоотой мэдээлэл мэр сэр гарах болоод байгаа. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвт­рүүл­гийн хөтлөгч, продюсер П.Анужин сүүлийн үед өөртэй нь холбоотой яригдах болсон олон сэдвээр өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байна.

-"Монгол тулгатны 100 эр­хэм" нэвтрүүлэг телевизийн дэлгэцээр гарах болсоор чамгүй олон үзэгчтэй болжээ. Ер нь энэ нэвтрүүлгийг хийх болсон зо­рилго, учир шалт­гаан нь юу бай­сан юм бэ?

-Анх "Hero entertainment"-ийн зүгээс шинээр хийх гэж байгаа "Чухал 100" нэвтрүүлгийнхээ хөт­лөгч хийх саналыг надад тавьсан юм. Нэвтрүүлгийн анхны санаа нь сонгуульд зориулсан улс төрийн ток шоу байсан. Хамтран ажиллах саналыг хүлээн авсныхаа дараа бодож байгаад түр зуурын, богино хугацааны уран бүтээл хийхээс илүүтэй утга гүн, үлдэц их нэвт­рүүлэг хийе гэсэн саналыг тэдэнд зөрүүлэн тавьсан. Mонгол түмэн маань гэгээтэй, бахар­халтай юмаар дутаж, оюун санаа нь гун­даж мохоод байна уу даа гэсэн зовнил байнга миний толгойд эргэлддэг байлаа.
 
 
Дэлхийн брэндээр монголчуудыг гоёгч PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-03-12, Даваа
Image 
 
Монгол залуус дэлхийн хэмжээнд сэтгэж, даяаршиж буй цаг үетэй хөл нийлүүлэн алхаж буйг хараад бид бүхэн бахархдаг. Энэ удаагийн “Бизнесийн хүүхнүүд” буландаа “United colors of Benetton”-ы Монгол дахь албан ёсны борлуулагч “Promon trade” компанийн гүйцэтгэх захирал О.Уянгыг урилаа.

Гавьяат жүжигчин Б.Саран туяагийн Гэгээн хайрын өдрөөр хийсэн цомгийн нээлтийн үеэр тэр бүсгүйг анх харсан юм. Цэл залуухан тэрбээр Монголын залуусыг өнгөлөг хувцсаар гоёж байгаадаа сэтгэл хангалуун байдгаа дуулгасан. Дэлхийн брэндийг Мон - голд оруулж ирнэ гэдэг ихээхэн хүчин зүтгэл шаардах нь мэдээж. Түүнийг олон жил бизнест хүчээ үзсэн, эс бөгөөс олны танил хэн нэгэн эрх мэдэлтний охин байх гэж бодсон тухайгаа дуулгахад “Огт тийм биш ээ. Манай аав Иргэний нисэхийн ерөнхий газарт, ээж маань Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг. Би Монгол-Оросын хамтарсан III сургууль, “Орчлон”, ”Хообий” сургуулийг төгссөн. В.Путины нэрэмжит шалгалтад тэргүүлж, Москвагийн Олон улсын эдийн засгийн дээд сургуульд элсэн орж, олон улсын эдийн засагч мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн.

 

 
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн 70-80 хувь нь буцаж байна PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-03-12, Даваа
Image 
 
Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн эхний хэсгийн өргөдлийг ОССК өчигдрөөс хүлээн авч эхэлсэнтэй холбоотойгоор барилгын компаниуд, ОССК, УБМТ зэрэг байгууллагууд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Иргэдийг өргөдөл авч эхэлсэн өдөр байрнууд захиалгаа аль хэдийнэ аваад дууссан байлаа

Манай сурвалжлах хэсэг өчигдөр ЗТБХБЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг  Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас гаргасан өнөөдрийн байдлаар 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа уг хөтөлбөрт хамрагдсан гэх 14 барилгын компаниас сонгож мөн ОССК дээр ямархуу дүр зураг бий болж буйг тандахаар зорьсон юм.

Бидний очсон эхний газар бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан хамгийн хямд байр буй  Хан-Уул дүүргийн IV хороо буюу бидний нэрлэж заншсанаар Яармагийн гүүрний хойд талд байрлах “Пума” ХХК-ийн барьж буй “Шинэ гэр” төслийн байр байсан юм. 20-54 метр квадрат бүхий талбайтай уг байрны үнэ хэмжээнээсээ хамаараад 25 сая төгрөгнөөс дээш үнэтэй байсан юм.

 

 
Б.САРАНТУЯА: Миний валентин намайг яаж баярлуулахаа мэдэж байгаа байх PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-02-12, Ням
Image 
 
Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Валентиний баярын өмнө “Хайрын бэлэг” CD гаргаснаа өчигдөр сэтгүүлчдэд танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. Шинэ CD-ний ерөнхий ивээн тэтгэгчээр “United colors of Beneton” ажиллаж, “New star” студи болон уран бүтээлийн найзууд нь хамтран ажиллажээ.

-Хайрын баярын өмнө CD гаргах гэж та их хичээсэн бололтой. Өчигдөрхөн гардан авсан шинэ CDнийхээ тухай сонирхуулаач?
-Маш их хичээж, тэвдэж сандарсан үе цөөнгүй байлаа. Хувийнхаа амьдралын цаг хyгацаанаас ч хасаж байж CD-гээ гүйцээж, хайрын баярын өмнө бэлэн болгосондоо баяртай байна. Хайрын тухай дуу цаг үеэ олж гарсан нь залуу хосуудыг баяр хөөртэй, аз жаргалтай байхад нь туслана. Шинэ CD-нд маань хайрын сэдэвтэй найман дуу орсон. Ая зохиогч Б.Ангирмаагийн “Нэг л ондоо” гэдэг шинэ дуу энэ цомогт багтсан.
 
 
Тариачдын нүдээр нүүдэлчид PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-01-27, Баасан

Image 

Этноархеологич Франческа Лүлье: УЛААНБААТАР УЙТГАРТАЙ ХОТ. ХАРИН ХӨДӨӨ НУТАГ МИНИЙ МЭДЭХГҮЙ ГАЙХАМШИГ

Архитектор Грациано Капитини: МОНГОЛ ГЭР ХӨМРӨӨД ТАВЬСАН МАЛГАЙ ШИГ. ГЭХДЭЭ ХАМГИЙН ТӨГС ЗАГВАРТАЙ НЬ

Тэд надаас “Чамд хөдөө амьдрах бодол төрдөг үү” гэж асуухад би “Үгүй” гэж үнэнээ хэлсэн. Харь элгийн хүмүүс хэрнээ энэ хариулт тэднийг гонсойлгож орхив. Нэг гэр бүлийн хоёр болох Франческа Лүлье, Грациано Капитини нар нүүдлийн соёл иргэншлийг судлахаар Монголд найм дахь удаагаа ирээд буй нь энэ. Тариачин соёлтой хүмүүс нүүдэлчдийн ахуй амьдралд дурлан, судлахад бэрхшээл цөөнгүй тохиолдохыг хүлээн зөвшөөрсөн ч гэлээ тэд хүсэлдээ хөтлөгдөн, асуултаар дүүрэн богцоо үүрээд дахиад ч ирнэ гэлээ. Архитектор Грациано Капитини Монгол гэрийн бүтцийг сонирхож байгаа бол түүний гэргий этноархеологич Франческа Лүлье өвөлжөөг судлах зорилготой. Харин тэд хамтдаа Италийн Гадаад хэргийн яам, Археологийн нийгэмлэгийн санхүүжилтээр Монголчуудын суурьшилийг судлахад туслах төсөл хэрэгжүүлж буй аж. Бидэнд хэдийнэ танил зүйлсийг өөр өнцгөөс харахаар тэмүүлж буй тэдэнтэй ийн ярилцлаа.

 

 
Монгол эрдэмтэн оношлогооны дэлхийн стандарт баталжээ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-01-15, Ням
Image 
 
Авъяас чадвараараа дэлхий нийтийн чих сонорыг мялааж яваа монголчуудаараа бид бахархдаг. Тэгвэл өндөрлөгийн өвчнийг оношлох дэлхийн стандартыг боловсруулан, дэлхийн анагаах ухаанд “Хөхнуурын стандарт” хэмээх нэрээр батлуулсан судлаач эрдэмтэн З.Гэрэлтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна. Доктор, профессор З.Гэрэл өдгөө БНХАУ-ын Чингхай муж буюу бидний нэрлэж заншсанаар Хөхнуур мужийн Анагаах ухааны их сургуульд багшлан судалгааны ажлаа хийж байна. Тэрээр дээд монгол хүн бөгөөд Монгол Улсынхаа хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаа ажээ. Дэлхийн өндөрлөгийн өвчний талаарх судалгааг Хятадын эрдэмтэн Гэ Ри Ли-гийн нэргүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээн энэ салбарын эрдэмтэд дуу нэгтэйгээр баталдаг юм.

-Сайн байна уу, биднийг урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-Би Монгол хүн шүү дээ. Монгол Улсынхаа хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцаж байгаадаа их баяртай байна. Бид чинь хувь тавилангийн эрхээр өөр газар нутагт амьдарцгаан БНХАУ-ын иргэний үнэмлэх өвөртлөөд явж байгаа ч эх нутаг элгэн саднаа гэх сэтгэлээ гээгээгүй шүү.
 
 
"Тусгаар Тогтнолын Төлөө" жүжгийн найруулачтай хийсэн ярилцлага PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2012-01-06, Баасан

Image 

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa.

Энэ жүжгийг найруулагчаар, найруулагч Баянбилэгийн Туяа ажилласан бөгөөд тэрээр 1995 онд Соёл Урлагийн Их Сургууль, 2002 онд Радио Телевизийн Дээд Сургууль-д найруулагч мэргэжил эзэмшижээ. Одоо Монголын Олон Нийтийн Телевизийн Уран Бүтээлийн 3-р нэгдэлд найруулагчаар ажиллаж байна.

- Тусгаар Тогтнолын Төлөө! энэ үг Монгол хэмээх айлын үе үеийн  эрэмгий дайчин, эх нутаг, элгэн саднаа гэсэн охид хөвгүүдийн зүрх сэтгэлд тээгдэж өнөөг хүрч дээ... Өнөөгийн Монгол “эх орон” гэж цээжээ дэлдэх хүмүүсээр дүүрэн болж. Чиний хувьд Эх Орон гэж ер нь юув дээ?

- Эх орноосоо хол байх үедээ, багадаа эрэг дээр нь тоглож өссөн Туул голын чулууг дандаа зүүдэлдэг байсан. Минийхээр эх орон гэж эгэл энгийн юм шиг хэрнээ сэтгэлд үргэлжид хоногших төрж өссөн эх нутаг.

 

 
ОПРА УИНФРИ: Нэвтрүүлэг минь өндөр албан тушаалын зөөлөн суудлаас ч үнэтэй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-12-26, Даваа
Image 
 
Опра Уинфри бол яах аргагүй хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг. Түүний бичсэн ном бүр борлуулалтаараа тэргүүлж, хэн ч анхаардаггүй асуудлыг тэр улс үндэстэн, тэр ч бүү хэл дэлхий нийтийн анхаарлын төвд авчирч чаддаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг болон  өөр юу хийж чадахыг нь сонирхохоор Ларри Кинг түүнийг зочноороо урьжээ. 

-Сургууль байгуулснаар их зүйл өөрчлөгдөв үү? 

-Миний амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг нь сургуулийн минь нээлтийн өдөр байсан. Гэрлэлт гэдэг гэгээлэг, сайхан зүйл. Ялануяа сүйт бүсгүйн хувьд. Харин манай сургуулийн нээлт 20 сүйт бүсгүйн баяр жаргалыг нийлүүлсэн шиг сэтгэгдэл үлдээсэн. Зөвхөн нээлт ч биш, сургуулиа байгуулах гэж зүтгэж байсан он жилүүд ч сайхан байлаа. Сургууль байгуулагдсанаас хойш сурагч охидын амьдралд л хамгийн том өөрчлөлт гарсан. Би үүнд баяртай байгаа.

 

 
Г.Сүндэрмаа: Намайг болзоонд урьсан эрчүүдийн хэн нь ч романтик байгаагүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-12-23, Баасан

Image 

"Sweetymotion” хамтлагийн гишүүн Г.Сүндэрмаатай ярилцлаа. Түүний дотоод ертөнц болон хувийн амьдралынх нь талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн доорх ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.

-Танай хамтлагийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье.

-Удахгүй хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Тиймээс манай хамтлагийнхан шинэ оноо угтсан баярын арга хэмжээнүүдэд оролцоод явж байна. Мөн манай хамтлагийн продюсер Б.Чинбаа энэ сарын 19-нд Төрийн ордонд тоглолтоо хийх гэж байгаа. Энэ тоглолтын бэлтгэл ажил гээд мөн л зав муутай байцгааж байна.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу? Шинэ жилийн баяр дөхөөд ирэхээр манай хамтлаг, дуучид баярын дуу ихээр гаргадаг шүү дээ.

-Уран бүтээлийн хувьд гэвэл он гарахаас өмнө ганц, хоёр клипний зураг авалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо шинэ жилийн дуу хийгээгүй байна. Нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан галзуу ганц шинэ жилийн дуу болох Чинбаагийн ая, Гүрээ ахын шүлэг “Шинэ жилийн дуу”-гаараа гандан буурахгүй л явж байна. /инээв.сур/

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 67 - 77 - 443