Э.ХАЛИУНБОЛД: ХЭНД Ч ЗАМ ТАВЬЖ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-12-07, Лхагва
Image 
 
Монголын мотоспортын анхны Ази тивийн аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальтай, улсдаа ноймор нэг, Азийн мундаг мотоцикльчдыг “айлгадаг”, сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй ОУХМ Э.Халиунболдыг наснаасаа түрүүлээд “өтөлчихсөн”, их зантай залуу болов уу хэмээн төсөөлж байлаа. Уулзах товоо хэд дахин хойшлуулсан нь ч энэ бодолд маань дэм өгөв. Хэдэнтэй хойшлуулсан бүтэлгүй “болзоо”-ны эцэст уулзах боллоо. Хүлээж зогстол саравчтай малгай, бэлтгэлийн хувцастай, үүргэвч үүрч, хөөрхөн инээсэн хүү шатаар бууж ирэв. Түүнийг мотоспортынхон Халиука хэмээн дуудах аж. Түүнтэй ярилцаж эхлээд л миний төсөөлөл буруу байсныг ойлгосон. Тэрбээр хорин насны босго дөнгөж алхсан бусад залуусын л адил хүүхэд зангаа гээж амжаагүй, цагаахан инээд, илэн далангүй яриатай нэгэн байлаа.
 
 
Илона Александрова: Монголын загвар өмсөгчдийг ийм гоё гэж бодоогүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-11-15, Мягмар

Image 

Загварын “Эра” төвөөс зохион байгуулсан “New face” тэмцээнд оролцсон ОХУ-ын залуу загвар өмсөгч Илона Александровагаас тэмцээний талаарх сэтгэгдэлийг нь сонслоо.

-New face загварын тэмцээн болдог гэдгийг яаж мэдэж оролцохоор ирэв ээ?

-ОХУ-ын “Стойника” сэтгүүлээс энэ тэмцээнд оролцох урилга өгсөнийг нь хүлээж аваад ирсэн. ОХУ-д болдог маш олон загварын шоунд оролцдог болохоор энэ тэмцээнд оролцох санал тавьсан байх.

-Хэдүүлээ оролцож байна?

-Дөрвүүлээ.

 

 
Б.Сарантуяа: Бүр алдар нэрнээсээ татгалзаж болно шүү дээ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-28, Баасан

Image 

Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяатай ярилцлаа.

Хөдөө орон нутгийн үзэгчид Сарааг санасан байна

-Та хөдөө орон ну­тагт тог­лолтоо хийгээд ид завгүй явна уу. Сарааг орон нутгийн үзэг­­­чид нь хэр үгүйлэн санаж?

 -Маш их хайртай бай­на. Тайзан дээр гараад ирэхээр нижигнэтэл алга ташаад л. Орон нутагт дүүрэн алга ташилтан дунд очсон чинь хотын алга ташилт сул юм шиг санагдаад байгаа юм чинь... (инээв)

 -Та аймаг, сумдад нийт хич­нээн хүнд тоглолтоо хийв гэдэг багцаа тоог гаргаж үзсэн үү? 

 -Тоогоор нь байхгүй ч гэсэн хөдөө орон нутгийг 42 удаа тойрч тогложээ. Анхны тоглолт болох "Хайрын бурхан" концертоо 1996 онд орон даяар явж тоглосон. Дараа нь "Хайрын зөрлөг" 2000 онд, "Би жаргалтай" 2003, "Хайр­ламаар" 2007 онд тоглосон юм байна. Одоо 2011 онд "Аргагүй монгол аялгуу" тоглолтоо орон нутагт ид тоглоод явж байна даа. Ер нь шинэ цомог гарсны дараа хөдөө орон нутгаар явдаг уламж­лалтай.

 

 
Топ модель Э.Сэлэнгэ: Хайртай хүнээсээ сайхан үг сонсоод өглөөг угтах хамгийн жаргалтай PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-22, Бямба
Image 
 
Загварын тайзан дээр гунхаж, миссийн тэмцээнд өрсөлдөж яваа залуухан, царайлаг бүсгүйг уншигчид маань андахгүй биз ээ. “Гоёл-2010” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын топ модель болсон тэрбээр “Asian super model-2009” тэмцээнд амжилттай оролцож Азийн супер 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан удаатай. Мөн топ модель Э.Сэлэнгэ Miss Mongolia-2008” тэмцээнээс “Best Model Miss” өргөмжлөл хүртэж “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд-2010” реалити шоунд түрүүлсэн билээ. Загварын тайз, миссийн тэмцээнийг чимж буй сайхан бүсгүй маань өнгөрсөн сард Тайланд улсад зохиогдсон “Super model of Asia Pacific-2011” тэмцээнд оролцож “Best Catwalk” өргөмжлөл хүртээд иржээ. Түүнтэй уулзаж ажил, амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэж сонссон. Энэ тухайгаа яриач?

-Өнгөрсөн сарын дундуур Тайландын Бангкок хотод зохион байгуулагдсан “Super model of Asia Pacific-2011” буюу Ази, Номхон далайн орнуудын супер модель шалгаруулах тэмцээнд оролцлоо. “Торго модель” агентлагийн загвар өмсөгч Оюун-Эрдэнэ бид хоёр эх орноо төлөөлж, анх удаа энэ тэмцээнд оролцсон.

 

 
П.Мөнхжаргал: АНУ уруу хийх шууд нислэгийг эхлүүлэхийг зорьж байна PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-19, Лхагва
Image 
 
Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын ИНЕГ болон АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газартай хамтран ажиллах тухай "Харилцан ойлголцлын гэрээ"-нд гарын үсэг зурж, Монгол Улс - АНУ-ын хооронд шууд нислэг нээх асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ талаар ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга П.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа.

-Саяхан ИНЕГ-т АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын Техникийн урьдчилсан шалгалтын /Technical Assessment/ ажлын хэсэг ирж ажиллалаа. Хоёр улсын хооронд шууд нислэг нээх ажилд нааштай ахиц гарлаа гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Холбооны Иргэний нисэхийн удирдах газар, Монголын Иргэний нисэхийн байгууллага хоёр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Санамж бичгийн хүрээнд хоёр орны Иргэний нисэхийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын Иргэний нисэхийн байгууллагын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах хэд хэдэн төлөвлөгөөт ажлыг эхлүүлэхээр болсон.
 
 
МУСТА, төгөлдөр хуурч Б.Чинбат: Дашка бид хоёр жинхэнэ бяц авна PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-19, Лхагва
Image 
 
Эх орондоо ирээд удаагүй байгаа Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, "Sweetymotion” хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан “Эргэн ёслохуй” нэртэй хөгжмийн бүтээлээ олны сонорт хүргээд буй. Мөн тэрбээр ирэх аравдугаар сарын сүүлчээр төгөлдөр хуурын бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар болон “Sweetymotion” хамтлагийн шинэ уран бүтээлийн сонин хачинаас нь асууж, сонирхлоо. 

- Эх орондоо ирээд ажил их байгаа биздээ. Юу хийж байна даа?

Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Бид эх орондоо ирээд удаагүй байна. Энэ удаад ирсэн гол ажил маань миний арван сарын сүүлчээр болох төгөлдөр хуурын бие даасан анхны тоглолтын ажил юм. Энэ тоглолт хотын захирагч Г.Мөнхбаяр даргын ивээл дор болно. Учир нь тоглолт маань нийслэл хотын ойн баярын өдрүүдтэй давхцаж байгаа юм.
 
 
Улсын Филармоний гоцлол дуучин Л.Насанбуян: “Би хувьсан өөрчлөгдөхийг хүснэ” PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-11, Мягмар
Image 
 
Хонгор нутгаар овоглох салбар салбарын алдартнууд бидний дунд олон бий. Тэдний отгон нь Улсын Филармоний гоцлол дуучин Л.Насанбуян болжээ. Нутаг усныхаа нэрийг, ижий аавынхаа алдрыг, багш нарынхаа хүндлэлийг улам л бадамлуулан, дүрэлзүүлж, ямархан уран бүтээлч болохоо харуулах нь түүний туйлын зорилго. Бага байхын л урлагт элэгтэй байж, тайзнаа байх хүн гэдгээ мэдэрсэн түүнд урлагаас хөндийрөх эрх огт үгүй. Насаа гэх энэ залуухан уран бүтээлчийн ертөнцөөр хамтдаа аялна уу.
 
Төрсөн огноо: 1988.10.10
Ойрын зорилго: Шинэ цомогт багтсан дуунууддаа клип хийх
Мөрөөдөл: Хязгааргүй
Амьдралыг өнгөөр дүрсэлбэл: Хар–цагаан
 
 
Загвар өмсөгч О.Амгаланбаатар: Дипломоо алдчихаад ажилгүй явахдаа загвар өмсөгч болчихсон PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-04, Мягмар

Image 

Учиртай гурав” удахгүй дэлгэцнээ амилна. Киноны гол дүр буюу Юндэнгийн дүрийг бүтээсэн “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч О.Амгаланбаатартай ярилцлаа.

-Та сүүлд “Учиртай гурав” уран сайхны кинонд тогложээ. Тэгээд Балган, Юндэн хоёрын аль нь болсон юм бэ?

-”Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” кинонд тоглолоо. Анхны кино учраас хүндрэл бэрхшээл их тулгарсан. Хамгийн наад зах нь кино зураг авахад хэрэглэгддэг үг хэллэгийг ойлгохгүй будилах, буруу амьсгал авахаас эхлээд их хэцүү байснаа нуугаад яах вэ.

Киног Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн. Үүнд үзэгчдийн анхны дүрээс нь гадна орчин үеийн хэсэг ч бас гардаг. Тэр утгаар хамжлагат Засгийн үед Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх зохиолч залуугийн    дүрд тоглосон.

 

 
МУСТА, дуучин С.Сэрчмаа: Жаргалтай, зовлонтой ч би тавиландаа хайртай PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-04, Мягмар

Image 

Поп хатагтайн “Аргагүй Монгол аялгуу” тоглолтын сюрприз нь хайрын дууч ялдамхан бүсгүйг хөшигний араас гаргасан явдал байлаа. Уншигч авхай та хэний тухай ярьж буйг таасан биз. СТА, дуучин С.Сэрчмаа “Аргагүй Монгол аялгуу”-д “Тэнгэрийн ивээл” киноны дуугаараа ая дууны түрлэг өргөсөн нь үзэгчдэд таашаагдсан юм.

Чухам тиймээс миний бие сэтгэл хөглөсөн аялгуут дуунуудаас түр татгалзан, тайзны ар луу яарч басхүү нэлээд эрэл сурал болж байж хувцасны өрөөнд “нуугдсан” дуучин бүсгүйг илрүүлсэн юм. Эх орондоо ирсэн цагаасаа хэвлэлийнхнээс зайгаа барьж, ярилцлага өгөхөөс эрс татгалзаж буй тэрээр надад ч гэсэн эхэндээ нааштай хариу өгөөгүй.

Нэлээд тайлбарласны эцэст хувийн амьдрал руу нь өнгийлгүй энэ үдшийн талаар сэтгэгдэл хуваалцах хэмжээнд ярилцахыг зөвшөөрсөн юм. Өрөөлийн хатавч руу өнгийж сул үгэнд дурладаггүй уншигчдад дуучин бүсгүйн бичил ярилцлага таалагдах бизээ.

 

 
ЧИНИЙ АРД ХЭН БАЙГАА ЮМ БЭ? \Амарлинтай хийсэн ярилцлага\ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-10-04, Мягмар
Image 
 
...Ач охин өвөөгөөсөө асууна. -Өвөө цөмийн хаягдлыг яагаад Монголд булсан юм бол? Өвгөн ачийнхаа толгойг илж -Мэдэхгүй юм даа гэв. -Өвөө! Цөмийн хаягдлыг булаад муу юм болоогүй биз дээ? -Харин л дээ, миний охин гээд өвөө нөгөө толгойг нь илэв. \Сүүлийн үед гарсан онигооноос\

...Энэ хавраас Монголд Цөмийн аюул болон Монголын газар нутаг дээр харийн цөмийн хаягдлыг булах тухай асуудал олны анхаарлыг нилээд татаж шуугиан дэгдээсэн. Энэ сэдвийг анхлан хөндөж, маш олон судалгааны материал болон бодит баримтууд дээр түшиглэн гаргаж ирсэн хүн бол Амарлин. Асуудлыг тавих цагаас эхлэн" түүний ард хэн байгааг" таах уралдаан явагдаж, асуудлыг төрийн эрх баригчид "намжаах" дор түүнийг " Хятад болон Оросын тагнуул", "Санаатайгаар хоосон шуугиан дэгдээгч", “Н. Энхбаярын хамсаатан” гэхчилэнгээр дуу дуугаа авалцан цоллож эхэллээ. Монголчууд бидний хийрхэл туйлшралын нэгэн жишээ энэ. Би Амарлинг эчнээгээр бага зэрэг мэддэг төдийгүй түүний гаргаж тавьсан асуудлыг дэмжиж байгаа. Түүний бодол санааг олон нийтэд хүргэх зорилгоор түүнтэй нетээр ярилцсан юм.
 
 
Б.Уянга: Усны хувцас бол секс имиж биш PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-09-17, Бямба
Image 
 
Энэ удаагийн “Weekend cribs” Акуа фитнессын Ука буюу Б.Уянгын гэрт зочиллоо. 
 
-Гэрийнхэн тань эзгүй байгаа юм уу танилцахыг хүссэн юмсан.
-Зуслан дээр байгаа. Би өөртэй чинь уулзана гээд зуслангаасаа эрт ороод ирлээ. Гэрийнхэн бүгд үлдсэн.
 
-Ямартай ч цаг гаргасанд баярлалаа. Бидэнд ярилцаж болохгүй сэдэв бий юү?
-Миний тухай, надад хамаатай бүхний талаар чөлөөтэй ярилцаж болно. Харин хүний өмнөөс, бусдын тухай ярих дургүй.
 
-Бусад гэдэгт гэр бүлийн хүн тань багтаж байгаа юу?
-Яг тийм.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 78 - 88 - 443