Орон сууцны зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь иргэдийн санхvvгийн хариуцлага дээшилсэн гэсэн үг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-06-26, Ням
Image 
 
Зээлийн хvv буурлаа... Залуу гэр бvлvvдийг орон сууцжуулъя! Энэ мэтчилэн бидний ирээдvйг баталгаажуулах эерэг мэдээллvvд урссаар. Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хэзээ ямагт ханган ажиллахыг зорьдог Монголын хамгийн том банк-Голомт банкны Орон сууцны санхvvжилтийн хэлтсийн захирал Д.Ганзоригоос бид орон сууцны зээлийн эргэн тойрон дахь иргэдийн хувьд асуултын тэмдэг байдаг хэд хэдэн зvйлийг тодруулахыг энэхvv ярилцлагынхаа зорилго болголоо.

- Саяхныг хvртэл цалингаараа байртай болно гэдэг бараг л мөрөөдөл байсан. Харин одоо энэ асуудал мөрөөдөл биш бодит зvйл болсон гэдэгтэй та санал нэгдэх vv? Энэ талаар яриагаа эхлэе!
- Тиймээ, манай улсын хувьд орон сууцны зээл гэдэг банкны бvтээгдэхvvн vйлчилгээ анх 2002 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны эх vvсвэрээр санхvvжигдэн тухайн vеийн Монгол Улсын арилжааны 5 банкаар дамжуулагдан энэ төрлийн зээлийг иргэдэд олгож байсан.
 
 
Жүжигчин Г.Эрхэмбаяр: Шагай бид хоёр театрт өөрийн гэсэн орон зайтай байснаа гарсан өдрөөсөө мэдрэв PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-06-21, Мягмар

Image 

“Хэцүү анги”, “Тусгай салаа” олон ангит уран сайхны киногоороо үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө нэлээд уясан Монголын үндэсний олон нийтийн телевизийнхэн залуусыг “Амьдралд тавтай морилох”-ыг уриалаад багагүй хугацаа өнгөрлөө.

Өнөөгийн нийгэмд залуус биеэ хэрхэн авч явж буйг адал явдал, сонирхолтой үйл явдлаар өгүүлэх энэ кино таван гол дүртэй. Дүр тус бүр 16 ангитай. Энэ өдрүүдэд киноны гол дүр Билгээгийн 16 анги өндөрлөж байна. Гэнэн цайлган, бүрэг ичимхий, хүнлэг залуугийн дүрийг жүжигчин Г.Эрхэмбаяр амилуулсан билээ. Түүнтэй ярилцлаа.

 

 
“Салхины охид” буюу Anemone хамтлага PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-06-13, Даваа
Image 
 
Улаан, шар, бор, хар гээд л өнгө өнгийн үстэй, өвөрмөц содон хувцасласан охид хотын гудмаар хамт алхаж байвал “Өнөөх “25 дугаар суваг” телевизийн охид уу” гэж шивнэлдэх хүн олон болж. Охидын “Anemone” хамтлагаар овоглосон хоёр ч дуу богино долгионы радио сонсогчдын дунд хит болж, үе тэнгийн охид нь амандаа аялан алхдаг болсноос “Making the band” нэвтрүүлгийн хамт олон хэдийнэ зорилгоо биелүүлжээ гэж дүгнэж болохуйц.

Гарын таван хуруунд багтахуйц охидын хамтлагтай байсан Монголын рок попын ертөнцөд “Гурван охин”, “Эмоушн”-ы гишүүд хэдийнэ 30 дөхсөн бүсгүйчүүд болж, охидын хамтлагийн орон зай эзгүйрэн хоцорсон өнөө цагт энэ төрлийн хамтлагийн эрэлт хэрэгцээ байсан нь илт. Эхний дуу нь сонсогчдын хүртээл болсон даруйд л томоохон цахим хуудсуудад тэдний тухай хэлэлцүүлэг нээгдэж, маргаан дэгдээгчдийн сэтгэгдэл 20 гаруй хуудас болсон нь үүний нотолгоо.

 

 
Ч.Дэлгэрцэцэг: Би сармагчинтай биш хүнтэй гэрлэсэн PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-06-13, Даваа

Image 

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр удаан хугацаанд завсарласан уран бүтээлдээ эргэн орж, хийлийн тансаг аялгуугаар сонсогчидтойгоо уулзахаар шинэ цомгийн ажилдаа оржээ.

-Нэлээд удаан нам жим амьдарлаа. Сонин сайхан юу байна вэ?

- Уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчид мэдэж байгаа байх. Би ээж болсон. Хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амарг үй юм байна. Эмэгтэй хүний хамгийн хэцүү ажил, хүнд үүрэг нь хүүхэд төрүүлэх байх шүү. Ялангуяа уран бүтээлч хүний амьдралд туйлын их нөлөөлдөг юм билээ.

-Хүү чинь одоо овоо болсон биз дээ?

-Гурван ой хүрч байгаа. Одоо л гараас гарч, ажил хийх боломжтой боллоо.

 

 
Д.Энхсүрэн: Сард 30 мянган ам.долларын цалин авдаг мөртлөө юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй алга болдог PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-06-07, Мягмар
Image 
 
Монгол модель агентлагийн загвар өмсөгч, Азийн супер фото модель Д.Энхсүрэнтэй ярилцлаа.

Топ модель Д.Болормаагийн төрсөн дүү тэрбээр багаасаа загварт хүч сорьсон нэгэн. Усны дусал мэт адилхан эгч, дүүс нэг хэсэг загварын тайзнаа мөр зэрэгцэн алхаж, олон ч хүнийг эндүүрэхэд хүргэж байсан удаатай гэж загвар өмсөгчид ярьдаг. Харин одоо Азийн супер фото модель бүсгүй маань гадны загварын агентлагуудад ажиллаж байгаа юм билээ.

 

 
Евгений Николаевич Аксенов: Би орос хүн PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-06-04, Бямба

 Image

Тэрбээр эзэн хааны гэр бүлийн ачаар эмч болсон юм билээ. Түүнийг Евгений Николаевич Аксенов гэнэ. Октябрийн хувьсгалаас зугтаж Алс Дорнодыг олон орос хүн зорьсон. Аксенов тэдний нэг нь. Япон ахуйд гайхалтай идээшсэн ч ясны орос хүн хэвээр үлдэж чадсан.

Гадаадынхны хувьд Токиогийн гол эмч нь, англи хэв загвартай хуучны хоёр давхар байшинд эмнэлэг нь байрладаг. Тэр байшин International clinic Dr.Eugene Aksenoff гэсэн хаягтай. Токиогийн Мамиана хороололд, ОХУ-ын ЭСЯ-наас нэг их холгүй оршино. Тэрбээр уужим өрөөндөө биднийг англиар мэндэлж угтлаа. Одоо нас нь 80 гарсан гэхэд итгэмгүй хөнгөн шингэн хүн юм.

 

 
Б.Хулан: Жүжигчин хүн туйлшрах утгагүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-06-03, Баасан
Image 
 
Ийм нэгэн дурлал”, “Хориотой жүжиг” зэрэг бүтээлээр олонд танигдсан “X ТҮЦ” хамтлагийн жүжигчин Б.Хулан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр урлаг хэмээх өнөр өтгөн ам бүлд багтаад багагүй хугацаа өнгөрчээ. Б.Хулан сүүлийн үед “Dream” телевизтэй хамтран ажиллаж байгаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Жүжигчний мэргэжил сонгосон үеэс яриагаа эхлэх үү? 

-Багадаа мөрөөдөж байсан хүсэл минь биелж жүжигчин болсон.1997 онд тайзан дээр гарах боломж олдсоноор урлагийн “гал тогоонд” хөл тавьж байв. СУИС-д ороод удалгүй тайзан дээр гарсан болохоор би өөрийгөө азтай хүн гэж боддог. Түүнээс хойш олон уралдаанд оролцсон.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ? 

-Би айлын дундах хүүхэд. Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан. Сургуулиас зохион байгуулдаг урлаг, соёлын арга хэмжээнд байнга оролцохын зэрэгцээ хичээлээ ч орхидоггүй идэвхтэй сурагч байлаа.

 

 
Сталиний охин Светлана: Аав намайг Америкт үхэхийг зөвшөөрөхгүй л байсан байх PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-05-30, Даваа
Image 
Кино найруулагч Светлана Паршина жүжигчин Пол Сорвиногийн хамт Холливудад
 
Холливудад Оросын иргэн Светлана Паршинагийн бvтээл болох Сталины охины тухай "Светлана Светланагийн тухай" хэмээн баримтат киноны дэлхийн хэмжээний нээлт болсон билээ. Тэгвэл уг киноны найруулагч бvсгvй "Труд" сонины сурвалжлагчид єгсєн ярилцлагандаа Светлана Аллилуевыг хэрхэн олж ярилцлага авч чадсан болон сонирхосон асуулт болгондоо хариулч авах боломжийг хэрхэн бvрдvvлсэн талаараа саяхан анх удаа илэн далангvй єгvvлсэн байна.

-Та яагаад Светлана Аллилуевагийн тухай кино хийх болсон юм бэ?

-Би 10 настай байхдаа тvvний бичсэн "Найздаа бичсэн 20 захидал" гэдэг номыг нь уншсан юм. Тэгэхэд надад тvvний бас нэгэн шинэ найз нь болох юмсан гэдэг сэтгэгдэл тєрсєн. Мэдээж тэр vед би тvvний талаар болон аавынх нь тухай маш бага мэддэг байлаа. Сталины цаг vед миний гэр бvлийнхэн хэрхэн зовж зvдэрч байсан гээд... тэгтэл єнгєрсєн онд би Аллилуеваг Америкт амьдардагийг мэдсэн. Би ч єєрєє тэнд найман жил амьдарсан. Тэгээд бид хамтдаа нэг улсад амьдарч байсан болон Сталины vр хойчоос цор ганцаараа vлдсэн гээд олон зvйл сонирхолыг маань улам нэмсэн дээ.
 
 
Тагнуулын төв газар надад мэдээлэл өгсөн PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-05-12, Пүрэв
Image 
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны  Рузвельтийн танхимд  Сэтгүүлч Стив Крофтод   ярилцлага өгчээ.  Тэрбээр дэлхий нийтийн  анхаарлыг татаж байгаа Осама Бин Ладеныг устгах ажиллагааны талаар хариулт өгсөн аж.

-Таныг Ерөнхийлөгчөөр сон­гогдсоноос хойш   хамгийн онцгой долоо хоног хэзээ тохиосон бэ?
-АНУ-ын   Ерөнхийлөгчийн тан­гараг өргөсөн тэр мөчөөс  би  эх орны төлөө бүхнээ зориулах болсон. 
 
Тийм болохоор бүхий л долоо хоног онцлог байв.  Гэхдээ Бин Ладеныг   терроризмын бэлэг тэмдэг  мөн гэдэгт   шударга  ёсыг хүсдэг олон сая  хүн итгэж байсан.  Олон  сая хүний   сэтгэлд сэв суулгаж, айдас төрүүлсэн алан хядагчийг  устгасанд  би болон АНУ-ын  ард түмэн хязгааргүй баяртай байгаа. Бид баярт мөчөө хамтдаа хуваалцсан. 
 
 
С.Баяр: Монголын Мубарак хэн юм бэ, тэгээд ? PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-05-12, Пүрэв

Image 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Санжаагийн Баярын  ТВ-5 телевизид өгсөн ярилцлага


-Та ноднин "Монгол Улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт орж байхдаа “Атрын III аян”  эхлүүлснээс хойш цаг агаарын мэдээг хаана ч явсан сонирхдог болсон гэж хэлж байсан. Энэ хаврын мэдээг та сонирхож байгаа юу?
-Би хотод өссөн хүн. Цаг агаар ын мэдээг шүхэр авах, цуваа нөмрөх хэмжээнд л сонирхдог байсан. Харин “Атрын аян” эхлүүлснээс хойш цаг агаарын мэдээг зөвхөн ахуйн талаас нь сонирхохоо больсон байна лээ. Энэ хаврын цаг агаарын мэдээг сурагласан. Агаарын дулаан, тунадас зэрэг нь жил жилийн дунджаар л байна гэсэн нааштай мэдээ хэлсэн. Тариалалт энэ сарын 6-ны билэгт сайн өдөр эхэлнэ гэсэн.
 
 
Б.БААТАРХҮҮ: Монголчуудын буянаар нөгөө газрын хаалга миний өмнө цоожтой байсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2011-04-30, Бямба
Image 
 
Хошин урлагийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү хүнд өвчний улмаас ХБНГУ-д хэд хэдэн хагалгаанд орж, эмчлүүлж байхад нь монголчууд “Халуун сэтгэл”-ээ зориулж, эрүүл энхийг хүсэж байсан. Эх орондоо ирж эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 100 - 110 - 443