Дрийм актын бүртгэл 8 сарын 15-аас эхэллээ. PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2012-08-26, Ням
Image 
 
АНУ-ын Цагаачлалын Алба бага насандаа тус улсад ирсэн хууль бус цагаачдад АНУ-д оршин суух эрх болон ажиллах эрх, бүхий хууль ёсны бичиг баримт олгохоор шийдвэрлээд байгаа билээ. Энэхүү ажиллагааг маргаашнаас эхлүүлэх гэж байна. Өнөөдөр Вашингтон хот дахь Цагаачлалын Албанаас бага насандаа тус улсад ирж суурьшсан хууль бус цагаачдад оршин суух хүсэлт гаргах өргөдлийн маягтыг батлан гаргаж, энэ асуудлаар хэрхэн цагаачлалын албанд хандах тухай журмыг зарлалаа.

Цагаачлалын Алба 2012 оны 8 дугаар сар 15-аас бэлэн болсон өргөдөл маягтыг хүлээж авах юм байна. Өнгөрсөн 6-р сарын 15-нд Эх нутгийн аюулгүй байдлын сайд Жанет Наполитано насанд хүрээгүй байхдаа АНУ-д ирсэн бөгөөд тавигдах шаардлага, нөхцлийг хангаж буй, хууль бус зарим цагаачдыг энэхүү ажиллагаанд хамруулан, оршин суух болон ажиллах эрх олгоно гэж зарласан билээ. 

Дараах нөхцлийг хангасан хүмүүс шинэ журамд хамрагдана. Үүнд:

1.       2012 оны 6-р сарын 15-ны байдлаар 31-ээс доош настай байх.
 
2.       16 насныхаа төрсөн өдрөөс өмнө АНУ-д орж ирсэн байх.
 
3.       2007 оны 6-р сарын 15-аас өнөөдрийг хүртэл АНУ-д байнга оршин суугаа.
 
4.       2012 оны 6-р сарын 15-нд, мөн Цагаачлалын албанд энэ өргөдлийг гаргах үедээ АНУ-д биеэр байсан байх.
 
 
Америкийн банкны картаар бусад оронд худалдаа хийхдээ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2012-07-15, Ням
Image 
 
Гэрийнхнээс чинь хэн нэг нь Монгол болон бусад орон уруу түр явах гэж байгаа бол доорх мэдээлэл хэрэг болж магад.

Америкийн ихэнх банкнууд кредит картаараа гадаадад хийсэн гүйлгээнд ихэвчлэн 3% суутгадаг. Тэгвэл American Express, J. P. Morgan Chase, Citygroup банкнууд дээрх гадаад гүйлгээний төлбөргүй урамшуулалт /reward/ карт санал болгодог. Гэвч энэ картыг нэлээд сайн кредиттэй хүн авч чадах бөгөөд жилийн төлбөртэй гэдгийг анхаараарай. Дээрхээс гадна Capital One Financial банк оюутан сурагчдад зориулсан болон бусад дансны хэрэглэгчдээсээ гадаад гүйлгээний хураамж авдаггүй гэсэн байна. Bank of America жилийн төлбөргүй, гадаад гүйлгээний хураамжгүй ”Travel Reward Card” –ыг шинээр санал болгож байна. Түүнчлэн картаараа гүйлгээ хийхдээ солилцооны тухай үеийн ханшаа мэдэж байвал алдагдалгүй наймаа хийх болно гэдгийг та бүхэн юу эс андах вэ.
 
 
Д.Баярсайхан: Шинэ мэдээ, мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2012-01-27, Баасан
Image 
 
Хадгаламжийн тусгай программууд

Individual Development Accounts /IDA/ буюу бага орлоготой хүмүүс хүүхдийнхээ боловсролд, анхныхаа байрыг худалдах авах эсвэл бизнес нээхдээ зориулж нээсэн хадгаламжийн дансан дахь мөнгөтэй нь тэнцэх, эсвэл арай илүү хэмжээний мөнгийг туслалцаа болгож данс уруу хийдэг программ бараг муж бүрд байдаг. Гэхдээ эдгээр программууд нь улс даяар нэгдсэн журмаар хэрэгждэггүй, орон нутгийн ашгийн бус байгууллагуудаар дамжин ихэвчлэн хэрэгждэг тул, программд хамрагдах хүмүүст тавигдах шаардлага нь болон программын дүрэм журам нь өөр өөр байх боломжтой юм. Жишээ болгож Сан Фрациско хотын Earned Assets Resource Network /EARN/ байгууллагын программыг авч үзье. Уг байгууллагын /www.earn.org/ шаардлагыг хангасан хүн уг программд хамрагдсанаар мөнгөө зарцуулах, хэрэглэх хичээл сургалтанд хамрагдаж, ингэснээр тусгай дансанд хийсэн мөнгөний 1 доллар тутамд 3 доллар нэмж туслалцаа болгож урамшуулдаг аж. Жишээ нь, та хүүхдэдээ коллежид бэлтгэхийн тулд гэрийн багш авахаар данс нээгээд 500 доллар хийхэд уг байгууллагаас 1500 долларыг нэмж, дахиад 2000 доллар хадгалбал 4000 мянгийг данс уруу чинь хийнэ гэсэн үг. Уг программд хамрагдахын тулд программын нөхцөл хангаж байгаа эсэхээ сайт уруу ороод үзээрэй. Үүний тулд sign up-ыг дарж ороод та Alameda, Contra Costa, Marin, Napa, San Francisco, San Mateo, Santa Clara, Solano, and Sonoma -д амьдардаг эсэх, ажил хийдэг, SSN эсвэл ITIN-тай, орлого, хөрөнгийн хэмжээ чинь программын нөхцөлийг хангаж байгаа эсэхийг асуусан 10 асуултанд yes, no-ийн аль нэгийг сонгосоор хэрэв хангахаар бол видео-хичээлийг нь үзэж тавьсан асуултанд нь хариулснаар программд хамрагдах эрхтэй болно.
 
 
Хэрэгцээт мэдээ, мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-12-26, Даваа
Image 
 
Цагаачлалын асуудлаар

Өмнө мэдээнд дурдаж байсан The Department Homeland Security /DHS/-аас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус цагаачдыг албадан гаргах хэргүүдийг цагаачлалын шүүхээр орохоос нь өмнө нэг бүрчлэн хянаснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг албадан гаргахыг түргэвчлэх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүмүүсийг албадан гаргахыг зогсоох программын “test-run” буюу туршилтын ажиллагаа болон хууль сахиулах ажилтнууд, ЗГ-ын хуульчдыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд сургах программыг орон даяар өнгөрсөн 11-р сарын дундуур албан ёсоор эхэлсэн. Энэхүү программыг эхэлснээр цагаачлалын шүүгчдийн өмнө овоороод байгаа 300 гаруй мянган хэргийг багасгаж, ингэснээр шүүгчдэд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн, Америкт аюул занал учруулах эрсдэлтэй хүмүүсийг албадан гаргахад анхаарлаа чиглүүлэх боломжийг өгнө гэж үзэж байгаа юм. Ийнхүү хэргүүдийг шүүхээс өмнө хянаж үзэх, ингэхдээ DHS-ын голлон анхаарах хэргүүдээс бусад албадан гаргах хэргүүдийг хаахад ажилтнуудыг сургах ажиллагааг зэрэг эхэлж байгаа нь цагаачлалын шүүхүүд болон орон нутгийн агентлагуудын хүч хэрэглэх бодлогот  эрс өөрчлөлтийг авчрах зорилготой аж.
 
 
Рүүммэйт гэрээ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-12-26, Даваа
Image 
 
Эндэхийн ихэнхи Монголчууд рүүммэйттэй байж үзсэн байхаа. Хэдийгээр урьдчилж сайхан ярьж тохирсон ч зарим зүйл дээр маргаан үүсч хоорондоо таарч тохирсонгүй гээд салж нүүдэг. Зарим нь бүүр удаан хугацаагаар бие биендээ таагүй хандах нь бий. Үнэхээр хувь хүмүүс өөр өөрийн онцлог зан чанар, үзэл бодолтой тул таарахгүй байх нь аргагүй гэж бид бүхэн боддог. Тэгвэл сонгосон хүнтэйгээ цуг нүүж орох буюу нүүлгэж оруулахынхаа өмнө бүх л /боломжит/ асуудлыг урьдчилан тусгасан бичгээр гэрээ хийснээр эдгээр рүүммэйтүүдийн хооронд гарах зөрчилдөөнөөс зайлхийх боломжтой санагдана. Үнэхээр гарч болох асуудлыг шийдвэрлэх замыг нь гэрээндээ тусгачихвал тэр тэгсэн, энэ энгээгүй гэсэн маргаан, гомдол ихээхэн хасагдах нв лавтай. Энэхүү гэрээндээ бид ямар асуудлыг тусгавал зохилтой авч үзье.
 
 
Д.Баярсайхан: Шинэ мэдээ, мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-10-19, Лхагва
Image 
 
Калифорний “DREAM” акт батлагдлаа

Калифорний цагаачдын мөрөөдлийн хууль “DREAM” aкtын сүүлийн хувилбарт мужийн захирагч өнгөрсөн хагас сайнд гарын үсэг зурснаар хууль болон батлагдлаа. Уг хууль нь 16 наснаасаа өмнө Америкт ирсэн бөгөөд энд ахлах сургууль төгссөн бичиг баримттгүй хүүхдүүдэд коллежид суралцахдаа улс, мужийн санхүүжилттэй тэтгэлэг, санхүүгийн туслалцаа авах бололцоог олгож байгаа юм. Зарим мужуудад батлагдсан хууль бус цагаачдын эсрэг хатуу хуулиуд, түүний дотроос одоогоор хамгийн хатуу нь буюу ерөнхий бололвсролын сургуульд орж байгаа хүүхдийн нь хүртэл бичиг баримтыг шалгах  хууль Алабама мужид хэрэгжүүлэхээр болсон нь маш олон цагаачдыг мужаасаа дүрвэхэд хүргээд байгаа ба тэднээс нэлээд нь Калифорнийг зүглэж байгаа нь гарцаагүй. Хуучныг баримталдаг мужуудад гудамжинд хүртэл “буц, зайл” гэж дуудуулж ирсэн латино нарт Калифорн мужийг диваажин мэтээр хүлээж авдаг бөгөөд тэдний зарим нь Калифорний төлөө үхэхэд ч бэлэн мэдэгдэж байна.
 
 
ICE долоо хоногийн дотор 3000 гаруй гэмт хэрэгтэнүүдийг баривчиллаа PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-09-29, Пүрэв
Image 
 
АНУ-ын цагаачлалын асуудлыг хариуцдаг ICE (U.S. Immigration and Customs Enforcement agents) агентлаг энэ долоо хоногт  2901 гэмт хэрэгт сэжиглэгсэн цагаачдыг баривчилсанаа мэдэгдээд байна. Энэхүү баривчилгаа нь долоо хоног үргэлжилсэн сүүлийн үед болж байгаагүй хамгийн том хэмжээний баривчилгаа байсан ба 50 мужийг хамарсан үйл ажиллагаа болсон ажээ.
 
 
Цагаачлал: Зарим хүмүүсийн хувьд “Мөрөөдөл” нь биелж эхэллээ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-09-19, Даваа

Image 

Орландо, Флорида. (2011 оны 08 сарын 18-нд гарсан мэдээ)

Ерөнхийлөгч Обама энэ өдөр цагаачлалын талаар Ерөнхийлөгч Роналд Рейгэнээс хойш гараагүй хамгийн далайцтай, зоригтой алхам хийснээ зарласан юм. Цагаан ордны мэдэгдэж буйгаар ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй буюу АНУ-ын дотоод аюулгүй байдалд ямар нэгэн хэлбэрээр заналхийлж байгаагүй бичиг баримтгүй хүмүүсийг хомроглон албадан гаргахын зогсоохоор зарласан байна. Ингэхдээ бичиг баримтгүй хууль бус иргэд энэ шалгуурт тэнцэх хэсгийг нэг бүрчлэн шалгаж үзэх ёстой юм байна.

 

 
Мэдээ, мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-09-07, Лхагва
Image 
 
Цагаачлалын асуудлаар
 
Өнгөрсөн 4 дэх өдөр Обамагийн ЗГ-аас Америкийн аюулгүй байдал болон нийгэмд аюул заналхийлээгүй /гэмт хэрэг үйлдээгүй/ хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийн албадан гаргах процессыг зогсооно гэж мэдэгдлээ. Энэхүү бодлого нь албадан гаргах жагсаалтанд орсон ч Америкт бага насандаа ирсэн, ахлах сургууль дүүрэгсэн, коллежэд сурах сонирхолтой эсвэл суралцаж байгаа, цэрэгт явах хүсэлтэй хүүхдүүдэд шууд нөлөө үзүүлэх болно. Үүний дүнд ЗГ-ын анхаарал, хөрөнгө мөнгийг гэмт хэрэг үйлдсэн болон цагаачлалын хуулийг санаатайгаар зөрчсөн хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг албадан гаргахад чиглүүлэх болно гэжээ. Улсын аюулгүйн байдлын нарийн бичгийн дарга Janet Napolitano-ын мэдэгдэж байгаагаар уг бодлогын дагуу дээр дурдсан залуу хүүхдүүдийн хэргийг "case by case base" буюу нэг бүрчлэн шалгаж шийдвэрлэж эхлэх ба ингэснээр Конгресоос ямар нэгэн хууль батлахыг хүлээлгүйгээр захиргааны шугамаар шийдэлд хүрч байгаа юм байна.
 
 
Хэрэгцээт мэдэээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-08-25, Пүрэв
Image 
 
1. Бид бүхэн өвөл Улаанбаатарын агаар тунчиг муу байгаа тухай сонссоор байна. Тэгвэл Америкт өөрийн чинь оршин суугаа муж, зарим хотод агаарын бохирдлыг ямар байгааг түүнийг тодорхойлдог The Air Quality Index үзүүлэлтээр нь дараахь сайтаас орж харж болно. www.airnow.gov Мөн уг сайтын доод хэсэгт байгааг линкүүдээс Health гэснийг дарвал агаарын бохирдолтой үед ямар арга хэмжээ авбал зохилтой талаарх зөвлөгөөнүүдийг уншиж болно. Дашрамд дурдахад 2000 оноос хойш Америкийн 26 мужид олон нийтийн газар – ресторан, баар, ажлын байруудад тамхи татахыг хориглосон билээ.
 

2. Хэрэв машиныг онгоцны буудлын дэргэдэх биш өөр газраас рентлэвэл ойролцоогоор 25 хувийн хэмнэлт гаргах болно гэж AAA компанийн мэргэжилтэн зөвлөсөн байна. Учир нь онгоцны буудлын рентний газар өндөр пасилити төлбөртэй байдгаас өдрийн суурь үнэ болон татвар, төлбөрүүд нь өндөр гардаг аж.

 

 
Ногоон кардыг хүчингүй болгож магадгүй PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-07-30, Бямба
Image 
 
Ногоон картын сугалаа явуулахыг хориглох тухай хуулийн төслийг лхагва гарагт АНУ-ын Конгрессийн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон байна. Тус улсад жил бүр явагддаг уг сугалаанд хожсон 55 мянган гадаадын иргэн АНУ-д байнга оршин суух эрх авдаг. Тэд сонгуульд санал өгөхөөс бусад бүх эрхийг америк иргэдийн нэгэн адил эдэлдэг юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Лэмар Смит "ногоон карт бол луйварчид болоод террористуудад олгож буй урилга гэсэн үг" гэж уг картаас татгалзах гэсэн өөрийн бодлыг тайлбарласан байна.
 
АП агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн оны сугалаанд 15 сая хүн оролцож, 55 мянган хүнд аз тохиожээ. Смитын ярьснаар, ногоон картын хөтөлбөрийн зорилго үндсэндээ биелсэн гэнэ. АНУ-д ирж буй гадаадын иргэдийн үндэстний бүтцийг өөрчлөх нь уг хөтөлбөрийн гол зорилт байсан бөгөөд 1995 оноос хойшхи хугацаанд тус улсад 785 мянган гадаад иргэд хүрэлцэн иржээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 137