Хууль бус оюутнууд санхүүгийн туслалцаа авч болох хуулийн төсөл Ассемблэд батлагдлаа PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-05-26, Пүрэв
Image 
 
Калифорн мужийн Хууль бус оюутнуудыг хувийн сангуудаас санхүүгийн туслалцаа авахыг зөвшөөрсөн хуулийн төсөл AB130 саяхан 51-21-ыг саналаар Ассемблэгээр батлагдлаа. Харин мужийн захирагч гарын үсэг зурсан тохиолдолд хууль болж хэрэгжих болно. Энэхүү үзэл санааг дэмжигч, ардчилсан намын гишүүн, мужийн шинэ захирагч маань уг хуулийн төслийг баталгаажуулах нь дамжиггүй гэж ихэнх хүмүүс үзэж байгаа ч тэр одоогоор энэ талаарх үзэл бодлоо нийтэд илэрхийлээгүй байна.
 
 
Америкийн Монголчуудад - Хэрэгцээт мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-05-05, Пүрэв
Image 
 
1. Та бүхэн The Social Security Administration-ээс /SSA/ жил бүр явуулдаг таны ирээдүйд авч болох нийгмийн даатгалын мөнгөний хэмжээг дурдсан захиа энэ жил ирэхгүй байгааг анзаарсан уу. Энэ нь тус байгууллагаас зардлаа хэмнэх үүднээс захиа явуулахаа зогсоож онлайнээр мэдээлэл авах боломжтой болгосонтой холбоотой юм. Урьд нь тодорхой хэмжээний мөнгийг нийгмийн даатгалд тушаасан 25 болон түүнээс дээш насны хүмүүст төрсөн өдрөөс нь 3 сарын өмнө тогтмол энэхүү захиаг илгээдэг байсан. Та өөрийнхөө мэдээллийг харахыг хүсвэл тус байгууллагын сайтын www.socialsecurity.gov/estimator линк рүү орж “Estimate Your Retirement Benefits” гэдгийг дарж ороорой.
 
 
Гуд бай, Америк орон! PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-04-22, Баасан
Image 
 
Америкийн эдийн засгийн хямралаас үүссэн хүнд байдалд сэтгэл дундуур буй Сэмми Майн эд хогшилоо цуглуулж Кени уруу буцахаар бэлтгэж байна.
 
Африкийн цагаачлагчидад зориулагдсан утасны карт, мөнгөний гуйвуулга хийдэг жижиг бизнесийн эрхлэгч 33 настай ноён Майн “ийм байдлаас залхалаа, одоо гэр рүүгээ харилаа” гэжээ. Мөнгө хүрэлцэхгүйгээс болоод африкийн цагаачлагчид гэр бүлийхэнтэйгээ утсаар ярих мөн тэд нар уруу мөнгө шилжүүлэх боломжгүй болж байгаас болж ноён Майны эрхэлж буй бизнес уналтанд орсоор байна.
 
 
Та Америкийн иргэнтэй гэрлэж Грин Карт авах гэж байгаа бол доорхи 10 зүйлд анхаарлаа хандуулаарай! PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-04-16, Бямба

Image 

1. Боломжтой бол К-1 (гэрлэлт бүртгүүлээгүй хосын түр виз), К-3 (гэрлэлт бүртгүүлсэн хосын түр виз) авахаас зайлсхий. Дээрхи хоёр визээр Грин Карт авахад маш их уддаг учир хуульчийн хөлс 2-3 дахин нэмэгдэх магадлалтай.

2. Гадаадад биш АНУ-д гэрлэлтээ батлуулж, Грин Картны өргөдлөө өг. Энэ тохиолдолд хоёр талд олон сар жилээр бичиг баримт хүлээх явдалгүй болно.

3. Хэрэв Та АНУ-д хууль ёсоор ирсэн бөгөөд эндхийн иргэнтэй гэрлэсэн бол ихэнх тохиолдолд Америкаас гаралгүй Байнгын оршин суугчийн статус авч болдог.

 

 
Хэрэгцээт мэдэээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-04-16, Бямба

 Image

4 сард анхааралгүй яваа жолооч нарыг илрүүлэх аян явагдаж байна.

Нэгдсэн улсын хэмжээгээр явагдаж байгаа National Distracted Driving Awareness Month үйл ажиллагааны хүрээнд  The Calfornia Highway Patrol /CHP/ Калифорний бусад 200 гаруй хууль сахиулах агентлагуудтай хамтран анхааралгүй явж байгаа жолооч нарыг илрүүлэх сарын аяныг энэ долоо хоногт эхлээд байна. Уг байгууллагын мэдээгээр анхааралгүй явсан жолооч нарын буруугаас 2009 онд  Калифорн мужид замын ослын 116 үхэл, 17,000 гэмтэл гарсан гэжээ. Машинаа барьж байхдаа өөр зүйл амжуулж явдаг жолооч нар  нь зорчигч, явган хүн, дугуйтай хүмүүсийг эрсдэлд оруулж байдаг. Ялангуяа гар утас нь нэг номерийн анхаарал сарниулагч гэжээ. CHP-ын энэхүү үйл ажиллагаа California Office of Traffic Safety Adminisitration байгууллагаас олгогдсон төслийн мөнгөөр санхүүжигдэх ба мөн орон нутгийн цагдаагийн газар, шерифийн департмэнтүүд хэд хэдэн удаа "zero tolerance" буюу анхааралгүй явж байгаа жолооч нарыг зогсоож торгох өдрүүдийг зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.

 

 
Замын хөдөлгөөний зөрчлийн шүүхээр орсон минь PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-03-16, Лхагва

Image

Хэдийгээр би ямар нэгэн хуулийн боловсролгүй ч замын хөдөлгөөний жижиг зөрчлийн улмаас өөрт тулгарсан жижиг асуудлыг хэрхэн шйидвэрлэсэн туршлагаа та бүхэнтэй хуваалцаж байна. Та бүхэн миний хийсэн сонголтын заавал баримтлах албагүй гэдгийг юу эс андах вэ. Бүгдээрээ стоп саян дээрээ бүрэн зогслот хийцгээж байя.
 
Өнгөрсөн 10 сарын 11-д Carmichael-ийн Kenneth гудамж дахь цэцэрлэгээс хүүгээ аваад хөдлөхдөө гэр үрүүгээ дандаа Walnut-аар явдаг ч амжуулаад хүнсээ авах санаатай жаахан явж байгаад Fair Oaks уруу эргэе гэж бодоод Garifield уруу орлоо. Уг нь би Fair Oaks-Manzanita дээрх дэлгүүрүүд орох байж Стоп саян ихтэй Garifield-аар удаан явснаа ойлгохгүй байгаа ч ёстой л эз нь татсан юм байлгүй. Kenneth-ээс Cypress хүрэх жаахан зайнд лав л 10-аад стоптой. Зогсож хөдөлсөөр яваад Garifield &Engle уулзвар дээр ирээд уулзварын нөгөө талуудаас машин байхгүй байсан тул California Stop буюу хальт зогссон болоод хөдөлтөл модны цаана мотоциклтай цагдаа “агаа” намайг хүлээгээд байж байгааг өнгөрсөн хойно нь хардаг байгаа. 
 
 
Цагаачлалын алба Хөдөлмөр эрхлэх эрх болон Зорчих эрхийг нийлүүлэн нэг пластик карт олгодог боллоо PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-02-26, Бямба
Image 
 
Вашингтон ДиСи-д байрлах Цагаачлалын болон иргэншилийн алба олон нийтэд 2 сарын 11-нд мэдээлэхдээ Байнгын оршин суух эрх бүртгүүлэх буюу статусаа өөрчлөх I-485 маягт /Application to Register Permanent Residence or Adjust Status, Form I-485/ бөглөсөн зарим хүмүүст хөдөлмөр эрхлэх эрх /employment authorization/ болон зорчих эрхийг /travel authorization/ нэгтгэж нэг пластик карт болгож олгодог боллоо гэжээ.
 
Энэ нь өмнө олгогдож байсан АНУ-д нэвтрэх Advance Parole document цаасан зөвшөөрлийг шинэлж сайжруулж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэх эрх болох пластик карттай төстэй ч “Serves as I-512 Advance Parole” гэсэн бичигтэй болж байна. Ийм бичигтэй карт нь 2 үүрэг гүйцэтгэдэг болж байгаа бөгөөд нэг талаар ажлын эрх, нөгөө талаар хил нэвтрэх зөвшөөрөл ажээ. Шинэ карт нь илүү удаан эдэлгээтэй, илүү найдвартай мөн аюулгүй байдлыг илүү хангасан болно.
 
 
Asylum/орогнол хүссэн өргөдлөө цагтаа өгч амжаагүй хүмүүс баталгаат амьдралын боломжоо алдаж байна PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-02-26, Бямба
Image 
 
АНУ-д ирж буй гадаадын иргэдийн ихэнхи нь улс төрийн орогнолын /asylum/ өргөдлөө ирснээсээ хойш нэг жилийн дотор Цагаачлалын алба /USCIS/ уруу явуулах ёстойг сайтар мэддэгүй юм. Харин нэг жилийн дараа өргөдөл нь “хоцорсонд” тооцогдож, асуудал гаргадаг гэх жишээтэй.   
 
Хууль мэдэхгүй гээд хуулийн хариуцлагаа хүлээхгүй гэж үгүй. Тиймээс цагаачлалын хуульд 1996 онд оруулсан зарим өөрчлөлт шинэчлэлтээс болж олон арван мянган гадаадын иргэн улс төрийн орогнол авч чадалгүйгээр амь насанд нь аюул учирч байсан ч, Америкийн засгийн газраас зөвшөөрөл авч чадалгүй улс төрийн орогнол авах боломжоо алдахад хүрсэн байна. Энэ талаар саяхан “Нью Йорк Таймс” сонин өөрийн уншигчиддаа зориулан материал бэлдэн нийтэлжээ. Уг материалд хоёр судалгааны үр дүнг дурьдсан байсан бөгөөд улс төрийн орогнолын өргөдлийг хоцорч гаргасан тохиолдлыг авч үзжээ. 
 
 
АНУ-ын цагаачлалын асуудлуудтай холбоотой шинэ мэдээ: H1B, H2B, H2A ба Е-verify PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-02-13, Ням
Image 
 
АНУ-ын Цагаачлал ба Иргэншилийн албаны мэдээлж буйгаар компьютер, инженер, шинжлэх ухааны салбаруудад ажил эрхэлж буй гадаадын иргэдэд олгогддог H1B визний ангилалын өргөдлүүдийг хүлээн авах хугацаа нь 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дуусчихсан бөгөөд Конгрессийн баталсанаар нийт 65 мянган өргөдлийг хүлээн авах заавартай байсан ажээ.
 
Тэдгээр нь шаардсан бүх материал, бичиг баримт бүрдүүлэн хавсаргасан мөн заасан хугацаандаа ирүүлсэн байх шаардлагатай байсан байна. Харин өргөдөлийн тоо нь тухайн жилд 65 мянга хүрээгүй тохиолдолд 1 сарын 26-ний өдөр ирүүлсэн бүх өргөдлүүдийг компьютерт оруулан санамсаргүйгээр нэр сугалж, дутагдсан тоог нөхдөг жишээтэй.
 
 
Америкийн Монголчууд ба улс төрийн орогнол /статистикийн мэдээ/ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2011-02-13, Ням
Image 
 
АНУ-д амьдарч буй цагаачид “political asylum” буюу “улс төрийн орогнол” гэсэн ойлголтыг маш сайн мэддэг болсон гэдэгтэй та санал нийлэх байх. Юуны түрүүнд refugee болон asylum гэсэн хоёр ойлголтыг энд тайлбарлах хэрэгтэй болов уу. Цагаачлалын албаны өргөдөл дээр энэхүү хоёр ойлголт байнга хамт хэрэглэгддэг боловч refugee статусыг ямар нэгэн улсаас АНУ уруу ирж, орогнол авч цагаачлах хүсэлтэй байгаа хуулийн этгээдэд олгодог бол, asylum статусыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр оршин сууж, АНУ-д улс төрийн орогнолоор амьдрах эрх нэхэмжилж байгаа этгээдэд олгодог болно.
 
 
АНУ дахь Орос мафийн шинэ царай PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-11-22, Даваа
Image 
 
Саяхан армян гаралтай Америкчууд Medicare хөтөлбөрийг ашиглан америкийн түүхэнд орж байгаагүй хэмжээний буюу 163 сая долларын залилангийн гэмт хэрэг үйлдэж, Америкийг нэлээн сандарган цочоосон бөгөөд АНУ-д 80-90-ээд онуудад хүчирхэг байсан “оросын” буюу өнөөдрийн байдлаар зөвхөн орос биш, харин хил хязгаараа тэлсэн “евразийн” мафи ийнхүү өөрийнхөө талаар олон нийтэд дахин сануулав.
 
Энэ мэдээллийг Америкийн Холбооны Мөрдөх Товчооны (FBI) Нью Йорк дахь салбарын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Diego Rodriguez “Америкийн Дуу Хоолой”-д өгсөн ярилцлагадаа үүнийг бас нотлов. “Евразиас гаралтай этгээдүүдийн зохион байгуулалтай гэмт хэрэг нь АНУ-д дахин хүчээ авч байгаа гэж хэлж болох уу?” гэсэн асуултан дээр ноён Rodriguez ингэж хариулав: “Миний бодлоор тийм гэж хэлж болно. Энэ бол манай байнгын хараанд байгаа газар зүйн болон интернет дээр хил хязгаараа өргөсөж буй гэмт хэрэг юм. Бид АНУ-д явуулж буй тэдний үйл ажиллагааг маш нарийвчлан шалгаж үзэж байгаа” гэв. 
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 137