Хууль бус оюутнууд Америк оюутнуудын адил төлбөр төлөх үү? PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-11-22, Даваа
 Image
 
Өнгөрсөн даваа гаригт California-н дээд шүүх 10 жилийн сургуулиас улсын коллеж  болон их сургуулиудад элсэн орохдоо Америк оюутнуудын адил төлбөрийн хөнгөлөлт эдэлж буй хууль бус цагаач оюутнуудын талаар авч хэлэлцсэн байна.

Хэдийгээр хууль бус цагаачдад хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлдэг журам ганц California-д үйлчилдэг хэдий ч New York болон Texas-ийг оруулаад 9 мужид мөн төстэй хуультай тул үндэсний хэмжээнд нилээд анхаарал татсан асуудал болсон юм.

Texas- н Бүгд найрамдах намын конгрессмэн Lamar S. Smith, Iowa-н Steve King нар хууль бус цагаачид хөнгөлөлттэй төлбөрт хамрагдахыг болиулах хэрэгтэй гэсэн хуулийн санал оруулжээ.
 
 
Америкт байшин эзэмшигчдийн тоо эрс унаж байна PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-11-22, Даваа
Image 
 
Өнөөдөр хураалгасан байшингуудын тоо сая саяаар тооцогдож байгаагаас хойш АНУ-д байшин, орон сууц эзэмшигчдийн тоо удахгүй маш бага болно гэж судлаачид үзэж байна.

Тэдгээрийн явуулсан судалгаануудын дагуу орон сууц эзэмшигчдийн тоо 62% хүртэл буурч, 1960 оны 61,9% рекордтой ойртох болно гэжээ.    
 
Мөн Статистикийн төв газрын мэдээллийн дагуу орон сууц эзэмшигчдийн тоо 2006 оны үл хөдлөх хөрөнгөний зах зээлийн хямралаас эхэлсэн гэж үзэж байгаа бөгөөд 2004 онд 69,4%, харин 2010 оны 6 дугаар сарын байдлаар 1999 оны минимумд буюу 66,9% хүрсэн гэв.   
 
 
Цагаачлалын алба 11 сарын 23-аас эхэлж үйлчилгээний тарифаа өөрчлөнө PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-11-09, Мягмар
Image 
 
Мэдээжийн хэрэг гадаадад амьдарч байгаа бид бичиг баримтны асуудалтай байнга тулгардаг билээ. Тэгвэл цагаачлалын асуудлуудаа шийдэх гэж байгаа хүмүүсийн анхааралд хандуулах шинэ мэдээ дуулгаяа. 2010 оны 11 дүгээр сарын 23-аас эхэлж АНУ-ын Цагаачлалын алба үйлчилгээнийхээ тарифаа сольж, шинэ тариф руу шилжих юм байна. Тиймээс 23-наас хойш баримтаа явуулахдаа төлбөрийн хуудсаа сайтар шалгахыг мартвуузай. Буруу төлбөр явуулсан тохиолдолд таны бичиг баримтыг хүлээж авахгүйгээр буцаана гэдгийг анхаарна уу. 
 
 
Хоолны газруудад ажилладаг хүмүүст хамааралтай нэгэн шинэ хууль PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-11-04, Пүрэв
Image 
 
АНУ-д  хоолны газруудад хоолноос гаралтай өвчлөлийг багасгах, ажилчдыг хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн аюулгүйн шаардлагын дагуу бэлтгэх, боловсруулахад сургах зорилгоор хоол хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцдаг бүх ажилчдыг "Food handler" сертификат программд хамрагдаж тэнцэж "Food handler" картаа авсан байх шаардсан хууль өнгөрсөн сард батлагдлаа. Энэ хуулиар  хэрэв ажилд 2011 оны 6-р сараас өмнө орсон бол "Food handler" картаа 2011 оны 7 сар гэхэд, дээрх хугацаанаас хойш ажилд орсон бол 30 хоногийн дотор сургалтанд хамрагдаж картаа авсан байх ёстой гэнэ.
 
 
Ногоон Картны Сугалаа DV-2012 10/05-11/03-ны хооронд PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-10-12, Мягмар
Image 
 
Конгрессоос баталсан Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг Төрийн департамент жил бүр зохион байгуулдаг бөгөөд тус хөтөлбөрийг Цагаачлал ба харъяаллын тухай хуулийн (ЦХТХ) 203 (c) хэсэгт заасан нөхцлийн дагуу хэрэгжүүлдэг. 1990 оны Цагаачлалын тухай хуулийн 131 дүгээр хэсэг (Pub. L. 101-649), ЦХТХ-ийн нэмж өөрчлөгдсөн 203 дугаар хэсэгт “олон үндэстний цагаачид” хэмээх цагаачдын ангиллын талаар заасан. ЦХТХ-ийн 203(c) хэсэгт Америкийн Нэгдсэн Улс руу цагаачид бага гардаг улсын иргэдэд зориулж санхүүгийн нэг жилд 55,000 хүртэл олон үндэстний виз (DV) олгохоор заажээ. 2012 оны санхүүгийн жилд 50,000 олон үндэстний виз олгохоор боллоо.
 
 
Визний статусаа хэрхэн солих вэ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-10-12, Мягмар
Image 
 
АНУ- д ирсэн хүн болгон тус улсад нэвтрэх ямар нэг визтэй байхыг шаарддаг. Тус улсад зорчих хүсэлтэй гадны иргэдэд цагаачлалын бус визийг олгодог ба дотроо 40 гаруй төрөлтэй эдгээр визнүүд тухайн хүний АНУ-д зорчих шалтгааныг  тодорхой заасан байдаг. Жишээлхэд зарим төрлийн виз АНУ-д түр ажиллах эрхийг олгодог бол зарим төрлийн виз сургалт, аялал, дипломат албаны зэрэг өөр зориулалттай.  Хэрэв таны АНУ-д ирсэн анхдагч шалтгаан ирээд өөрчлөгдсөн бол та юуны өмнөцагаачлалын бус статусаа өөрчлөх шаардлагатай байж магад.
 
 
Америкийн монгол эрэн сурвалжлага PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-10-04, Даваа

Image 

Сарын өмнө Улаанбаатрын НТВ телевизээр үзүүллээ гэж ам дамжин яриад байсан “Мөрөөдлийн АНУ, өрөөлийн Балаг… (Монгол оюутнууд Америкт)” нэртэй нэвтрүүлгийг Бямба гаригт давтахад нь олж үзэв. Өнгөрсөн зун Work and Travel USA хөтөлбөрийн дагуу 1300 гаруй монгол оюутан хэрхэн ажиллаж аялсан талаар АНУ дахь монголчуудын “Яагаад” клубээс бэлтгэсэн (http://www.bidniih.org/) сайн нэвтрүүлэг болжээ. 

 

 
Калифорн орчмын шинэ мэдээ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-10-04, Даваа
Image 
 
Ойрын үед Шварцнеггер ахын гарын үсэг зурж баталсан хуулиудаас 3 нь анхаарал татахаар байна. Үүнд оюутнуудыг ямар ч Калифорний Коммунитигийн коллежоос /CCC/ шууд Калифорний их сургууль /CSU/ уруу чирэгдэлгүйгээр орох баталгааг гаргаж өгсөн  SB 1440, AB 2302 хуулиуд юм.

SB 1440 - CCC дистриктээс оюутнуудад CSU уруу шилжихэд нь зориулж "associate degrees for transfer" заавал бий болгох, энэхүү degree-тэй junior status-тай байгаа оюутнуудыг CSU-д орох баталгааг гаргаж өгөхийг заасан хууль юм байна.
 
 
Colin Powell “Би хууль бус цагаачдыг хөлсөлдөггүй” PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-09-21, Мягмар
Image 
 
Америкийн өмнөх төрийн нарийн бичгийн дарга Colin Powell цагаачлалын бодлогын талаарх өөрийн шүүмжлэлээ ахин тодотгож, би хууль бус цагаачдыг авч ажиллуулдаггүй хэмээн хэлсэн байна.
 
“Би хууль бус цагаачдыг хөлсөлдөггүй. Гэхдээ миний эргэн тойрны хөршүүдээр дамжин  тэдэнтэй холбогддог юм. Хууль бусаар оршин суугаа ч сайн ажилчид олноор бий. Манай оронд нийт 11 сая хууль бус цагаачид амьдарч байна. Тэд хаа нэгтээ ажиллаж л байгаа” хэмээн Powell Даваа гаригийн мэдэгдэлдээ хэлсэн байна.
 
 
ТАНЫ ШИНЭ ХҮҮХЭД АМЕРИКИЙН ИРГЭН БАЙХ ЭСЭХ ТАЛААР ЯРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-08-05, Пүрэв
 Image
 
Вашингтон- Бүгд Найрамдахчуудын нөлөө бүхий гишүүд АНУ-д шинээр төрсөн иргэд автоматаар иргэншлийн статус авах эрхийг баталгаажуулдаг Үндсэн Хуулийн 14-р нэмэлт заалтын утга санааг дахин авч үзэх тал дээр санал нэгдэж эхэлжээ.

Мягмар гарагт Кентаки мужаас сонгогдсон Сенат дахь БН-уудын удирдагч Митч МкКонел (Mitch McConnell) 14-р заалтаар олгогддог уг эрхийн талаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн хэдий ч Вашингтоны цагаачлалын талаарх бодлого хил хамгаалалтын асуудалд түлхүү чиглэгдэх хэрэгтэйг ч цохон тэмдэглэсэн байна.
 
 
J-1 визээр АНУ-д буй монгол оюутнуудын эргэн тойронд PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-08-03, Мягмар
Image 
 
Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол оюутнуудтай холбоотой асуудлаар бодит байдлыг сөхөн тавьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар монголын зарим мэдээллийн хэрэгслэлээр  мэдээлэгдэж, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны консул мэдээлэл хийсэн боловч хаа хаанаа хариуцлагаас зайлсxийж, олон нийтийн санаа бодлыг өөр зүгт хандуулж, аажим аажмаар мартагнуулах хүсэл байгаа нь ажиглагдаж байна. Зарим хүмүүс "энэ бол сүржигнээд байх асуудал биш" гэж үзэж байгаа, хариуцлага хүлээх учиртай хүмүүс нь "энэ бол байж болох асуудал" мэтээр бусдад ойлгуулахыг хичээж байгаа учраас бид энэ асуудлыг дахин  хөндөж байна. АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын яг дэргэд болж байгаа энэхүү үйл явцын сайн муу үр дагаврыг бид илүү сайн мэдэж, мэдэрч байгаа болохоор, асуудалд бодитой хандаж байгаа юм. 
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 137