Arizona мужийн их сургуулиуд оютнуудаа алдаж байна PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-06-11, Баасан
Image 
 
University of Arizona-ийн ерөнхийлөгч Robert Shelton сургууль болон оюутнууддаа хандаж бичсэн захиандаа шинэ цагаачлалын хуулиас болж (энэ талаар эндээс дэлгэрэнгүй танилцаж болно) их олон оюутнуудаа алдаж эхэллээ гэжээ.

Тэрээр ингэж бичжээ:
 
 
АНУ-ын Цагаачилалын алба шинэ “ногоон карт” олгодог боллоо PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-06-11, Баасан
Image 
 
АНУ-ын Цагаачилалын алба аюулгүй байдлын үүднээс гарч буй шаардлагын дагуу  байнгын оршин суугчиддаа олгодог “ногоон” картын дизайныг өөрчилж байгаа гэдгээ зарлажээ. Дээд зэргийн нарийн технологиор хийгдсэн шинэ карт нь хуурамчаар үйлдлэхээс мөн мэдээллийг өөрчлөхөөс хамгаалагдсан байгаа бөгөөд 5 сарын 26-аас эхлээд олгогдож эхэллээ.
 
 
АНУ-ын бусад мужууд Аrizona-гийн араас орох нь PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-05-16, Ням
Image 
 
Саяхан Аrizona-д шинээр батлагдсан цагаачлалын хуулийн дагуу цагдаагийн байгууллага хэн нэгнийг мужийн нутаг дэвсгэр дээр хууль бусаар аж амьдарч байгаа гэж сэжиглэвэл, тухайн хүний бичиг баримтыг нь шалгаж, шоронд суулгах эрхтэй болсон гэдгийг уншигч та сайтар мэдэж байгаа. (Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү) Харин уг хуулийг батлаж, гарын үсэг зурсан АНУ-ын Arizona мужийн захирагч Jan Brewer хууль бус цагаачдын дунд “төмөр хадагтай” гэсэн нэр зүүдэг болсон гэж хэлвэл хэтрүүлэггүй үг болох байх.
 
 
Обама цагаачлалын хуулийн асуудлыг энэ жилд хийх ажлынхаа жагсаалтаас хаслаа. PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-05-03, Даваа
Image 
 
Ерөнхийлөгч Обама сонгогдох үедээ сонгогдсон эхний жилдээ хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудлын нэг болгож амласан цагаачлалын шинэчлэлийн хуулийн асуудлыг энэ жилийн ажлын  төлөвлөгөөнөөсөө хаслаа. Энэ жил Конгрессын сонгууль болохтой холбогдуулж хууль боловсруулагчид улс төрийн ашиг сонирхлын үүднээс батлагдах боломжгүй тул хойшлуулж байгаа бололтой.
 
 
 
АНУ-ын виз мэдүүлэхдээ онлайнаар бөглөх боллоо PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-04-29, Пүрэв
 Image
 
2010 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн Улаанбаатар дах АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэгчид  Цагаачлалын бус визийн интернэтэд суурилсан шинэ маягт бөглөх шаардлагатай боллоо. Энэхүү DS-160 онлайн маягт нь одоо ашиглагдаж буй цагаачлалын бус визний мэдүүлгийн 3 маягтыг нэгтгэж байгаа юм.
 
 
Аризона мужийн цагдаа нар хууль бус цагаачдыг баривчлах бүрэн эрхтэй боллоо PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-04-24, Бямба
Image
Тайлбар: АНУ-ын Aризона мужийн захирагч Jan Brewer 
 
АНУ-ын Aризона мужийн захирагч Jan Brewer ерөнхийлөгч Обама, иргэний эрх хамгаалах мөн шашний байгууллагуудын удирдагчдийн үгнээс зөрж, 4 сарын 23-нд хууль бус цагаачдын эсрэг АНУ дахь хамгийн хатуу хуулийг баталлаа. Обама энэхүү үйлдлийг “буруу бодлого” гэж шүүмжилсэн ч, хэдхээн цагийн дараа Brewer гарын үсгээ албан ёсоор зурж, уг хуулийг идэвхижүүллээ. Тухайн хуулийн дагуу Аризона мужид хууль бус амьдрах нь гэмт хэрэг болж байгаа бөгөөд цагдаа нар ямар ч хүнээс цагаачлалын статус болон бичиг баримтыг нь шалгах бүрэн эрхтэй боллоо гэсэн үг. Бүр цаашилбал дайран өнгөрж байгаа болон түр зочилсон хууль бус цагаачид хүртэл буруудах магадлалтай болж байна. 
 
 
Дебит картаа ямар үед хэрэглэхгүй байвал дээр вэ? PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-04-23, Баасан
 Image
 
Дебит карт (ATM card) болгон банкнаасаа шалтгаалан өөрийн гэсэн хамгаалалтын болон хэрэглээний системүүдтэй билээ. Гэвч зарим үед картаа хэрэглэхгүй байвал зохино.
 
Төлбөр тооцоогоо хийх үед хэдхээн хоромын дотор толгойнд тань төрөл бүрийн эргэлзээ төрж, аль картаар төлөх үү гэж бодогдодог байх. Миний хувьд лав тийм үе зөндөө гардаг. Ж: Costco-д зээлийн картаар төлбөр хийвэл (American Express-ээс бусад) заавал нууц дугаар нэхэмжилдэг учраас би зөвхөн American Express юм уу дебит картаараа тооцоогоо хийхийг бодно.
 
 
Ажлын эрх авах өргөдлөө явуулахдаа хүлээж авах Цагаачлалын төвийн хаягийг сайтар шалгаж үзээрээ. PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-03-11, Пүрэв
Image 
 
2 дугаар сарын 24-нд Вашингтонд байрлах Цагаачлалын алба Application for Employment Authorization (Form I-765) буюу Ажил эрхлэх зөвшөөрөл (Маягт I-765) –ийн заавар болон хүлээн авах төвүүдийн хаягт зарим өөрчлөлт орсон гэдгээ олон нийтэд зарлав. Үүний зэрэгцээ салбаруудын ажлыг түргэвчилэхийн тулд Цагаачлалын алба I-601, I-102, I-824, I-485, I-360, I-765 маягтуудыг өөрийн Үйлчилгээний төвүүдээс (Service Centers) Сангийн яамны санхүүжилж буй гурван Lockbox facilities уруу шилжүүлж байгаа юм байна. Энэ нь тухайн өргөдлийн бүх мэдээллийг өнөөдрийн хурдацтай хөгжиж буй техник технологийг ашиглан электроник маягаар систем руу автоматаар оруулна гэсэн үг.
 
 
Цагаачлалын шүүгчийн өдөр тутмын хүнд ажил PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-03-06, Бямба
Image 
 
АНУ-д жил бүр орж ирж буй сая гаруй хүнээс маш цөөн тооны хүн улс төрийн орогнол хүсдэг юм байна. Тэд өргөдөл гаргахдаа тэднийг мөрдөж мөшгөж байгаагаас үүдэн эх орон руугаа буцах боломжгүй мөн эх нутагт байнга аюулд нэрвэгддэг гэдгээ нотлох ёстой. Улс төрийн орогнол олгодог холбооны шүүгчид биечлэн шүүхийн үйл ажиллагаан дээр оролцож, орогнол хүсэж буй хүмүүсийн өгч буй тайлбар, амьдралын гашууныг сонсдог ажээ.
 
 
Америкийн “зочид” Америкчуудыг ажилгүй болгож байна PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-03-06, Бямба
Image 
 
Одоогийн байдлаар ойролцоогоор 15 сая америкчууд ажилгүй байгаа юм байна. Гэвч энэ байдлыг сайтар мэдэж байгаа Вашингтон яагаад ч юм Америк уруу жил тутам түр зуурын хугацаагаар хөдөлмөр эрхлэх 1 сая хүнийг гадаадаас авчируулахыг зөвшөөрөөд байх юм. Bill-ээ төлөх боломжгүй, байшин саваа банканд булаалгаж буй ажилгүй америкчууд ажил голохгүйгээр ямар ч ажлыг хийхэд бэлэн болчихсон байхад яагаад засгийн газар нь өөрсдийн иргэдэд боломж олгохгүй байгаа юм бэ?
 
 
Цагаачлалын хуулийн өөрчлөн шинэчлэлт нь Цагаан ордны шийдэх гол асуудал мөн PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-02-15, Даваа
Image 
 
Түрүү жил цагаачлалын хуулийн өөрчлөн шинэчлэлтийн тухай ихээр ярилцаж байлаа. Гэвч 2009 оны яг төгсгөлтийн үеэр хүмүүсийн бүх анхаарал эрүүл мэндийн даатгал болон Афганистан дахь дайн уруу чигэлсэн болохоор АНУ-ын Засгийн газар энэхүү цагаачлалын хуулийн тухай таг мартчихсан юм шиг санагдаж байж магадгүй...
 
Гэвч яг бодит байдал дээр энэ бол тийм биш. Радио телевизээр нэвтрүүлж буй нэвтрүүлэг, мэдээн дээр энэхүү хуулийн тухай яг таг сайн дамжуулахгүй байгаа ч гэсэн Вашингтоны Capitol Hill доторхи ажил нь хэвээрээ үргэлжилэн явагдаж байгаа бөгөөд энэхүү хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг, санал солилцолт дууссаны дараа эргэн шинээр сонин, мэдээллийн эх сурвалжүүд дээр нийтлэгдэж, радио телевизээр ярилцах гол сэдэв болно. Харин Цагаан ордны хувьд гэвэл энэ хуулийг аль болох хурдан батлаж, үр дүнг гаргахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 45 - 55 - 137