2010 он Америкийн хууль бус цагаачидад өөрчлөлт авчирах уу? PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-01-24, Ням
Image 
 
АНУ-ын нутаг дэвсгэр дээр яг хэдэн Монгол аж амьдардагийг бид тодорхой мэдэхгүй ч гэсэн, тэдгээрийн тоог зөвхөн төсөөлж л болох байх. Гэвч Монголчууд бид аль ч мужид сурч хөдөлмөрлөж байсан ч, бичиг баримт болон хуулийн асуудлууд нь бүгдэнд адил чухал гэдэгтэй хэн ч санал нийлэх бизээ. 


Энэ 2010 он Америкийн хууль бус цагаачидад ямар нэгэн өөрчлөлт авчирч чадах болов уу гэсэн асуудал гарч ирж байна. Түрүү жил АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны сайд Janet Napolitano “Ерөнхийлөгч 12 сая хууль бус цагаачидад Америкт амьдрах шинэ боломж олгохын тулд чадах бүхнээ хийнэ” гэсэний дараа хүмүүсд найдлага өгч, энэ жил илүү эвээлтэй жил болох болов уу гэсэн горьдлого төрүүлсэн билээ.

 

 
АНУ-ын хууль бус иргэд албан ёсны статустай болно PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2010-01-20, Лхагва
Image 
 
АНУ-ын цагаачлал болон  иргэншил хүлээн авах тогтолцоо нь өнөөдрийн  бүх шаардлагыг хангаж чадахгүй байгаа бөгөөд ерөнхийлөгч болон түүний захиргаа энэхүү тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна.  

Ерөнхийлөгч Обама цагаачлалын тогтолцоонд  өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд энэ асуудлыг аль болох ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй гэдгээ ч хүлээн зөвшөөрч байна. Түүний энэхүү үзэлтэй нь Америкийн Үндэсний аюулгүй байдлын яамны сайд Джанет Наполитано ч санал нэгтэй байна. Тэрээр саяхан “цагаачлалын тогтолцооны өөрлөлт шинэчлэлт бол бидний өмнө байгаа хамгийн чухал асуудал бөгөөд бид энэ асуудлыг хойшлуулахгүйгээр ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.
 
 
Сан Франциско хотын иргэний үнэмлэх буюу ID card гэж юу вэ? PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-12-14, Даваа
Image 
 
The SF City ID Card бол тухайн хотын оршин суугчидад олгогддог иргэний үнэмлэх бөгөөд тэдгээрт Сан Францискогийн төрөл бүрийн програмд оролцох боломж, дотоодын бизнестэй холбож өгдөг бичиг баримт юм. Хотын Захиргааны зөвлөл ID card-ны талаар 2007 оны 11 сарын 20-нд тогтоомж гаргаж, энэхүү асуудлыг Дүүргийн тамгын газарт шийдвэрлэх эрхийг нь олгожээ. Сан Францискогийн ID Card хөтөлбөр нь албан ёсоор 2009 оны 1 сарын 15-аас идэвхижсэн болно.
 
 
Америкийн шинэ төрлийн гэмт хэрэг буюу байшингийн луйварын талаар PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-12-10, Пүрэв
Image 
 
Та гоё үзэмжтэй, бөх чанартай байшинг тайван болон энх амгалан дүүрэгт саяхан худалдан авч, өөрийн аз жаргалдаа итгэж чадалгүй, шинэ байшиндаа зориулж шинэ гэр ахуйн бараа, засвар чимэглэл хийж, шинэ байрандаа гэр бүл, найз нөхдийгөө хүлээн авч байгаа гэж төсөөлдөө. Таны Америк мөрөөдөл үүгээр биеллээ шүү дээ!
 
Мэдээжийн хэрэг та дөнгөж авсан байраа худалдахыг бодохгүй, түүнээс гадна өөрийн үр хүүхдээ, ач гуч нарыгаа ч мөн энд өсгөх төлөвлөгөөтэй байгаа байх. Гэвч цаг хугацаа өнгөрч, нэгэн нартай өдөр та амьдарч буй байраа шинэ эзэнтэй болсон гэдгийг мэдэж авч, түүнээс гадна та өөрөө өөрийн “Америк мөрөөдлөө” худалдсанаа мэдэж авсан гэж боддоо...
 
 
Хууль бус цагаачдын баривчлага буюу 287 (g) хөтөлбөр PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-11-16, Даваа
Image 
 
287 (g) хөтөлбөрт хамтран ажиллаж байсан 66 цагдаагийн хэлтэс болон шерифийн оффисынханы ихэнхи нь дахин ажиллахад бэлэн байгаагаа 10 сарын 21-нд илэрхийлжээ. Харин Massachusetts мужийн Framingham хотын цагдаагийн газар болон Barnstable дүүргийн шерифийн оффисынхан энэхүү програмд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
 
 
Гринкартны DV-2011 сугалаанд АНУ-д байгаа хүн оролцох эрхтэй юу мөн бусад асуулт хариултууд PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-11-16, Даваа
Image 
 
Эдгээр  асуулт хариултуудыг бид уншигч та бүхэнд ЗӨВХӨН мэдээллээр хангах үүднээс бэлдсэн бөгөөд ямар нэгэн хуулийн зөвөлгөө олгоогүй мөн ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.

Жил бүр АНУ-ын Гадаад хэргийн ямнаас явуулдаг DV-lottery сугалааны талаар дэлгэрэнгүй мэдэллийг та албан ёсны цахим хуудас http://www.dvlottery.state.gov -оос олж авах боломжтой. Бид өмнө гринкартны сугалааны тухай материалыг Та бүхний сонорт хүргэж байсан бөгөөд танилцаж амжаагүй хүмүүс манай сайтны Нийтлэлийн Хууль зүйн хэсгээс орж уншина уу.
 
 
Зөвхөн хууль бус статусаасаа болж хоригдож байгаа хүмүүсийг шоронгоос зочид буудал руу шилжүүлнэ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-11-11, Лхагва
Image 
 
The New York Times сонины мэдээлснээр Барак Обамагийн захиргаа зочид буудал болон тэтгэврийн хүмүүст зориулсан асрамжийн газруудыг шинэчлэн өөрчилж, зөвхөн хууль бус статусаасаа болж хоригдож байгаа хүмүүсийг шилжүүлэх төлөвлөгөөтэй байна гэжээ.
 
Энэ бол Үндэсний аюулгүй байдлын сайд Джанет Наполитаногийн боловсруулсан төлөвлөгөөний нэгэн заалт бөгөөд хууль бус статустай байгаа хоригдолуудыг шилжүүлэхэд үлгэр жишээ болох эхний хоёр төвийг удахгүй бэлтгэх болно.
 
 
DV-2011 Гринкартны сугалааны талаархи зарим асуулт, хариулт PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-10-30, Баасан
Image 
 
АНУ-ын ГХЯам нь энэ жилийн Ногоон картны сугалааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн өөрийн цахим хуудас www.travel.state.gov дээр байрлуулсан билээ. Харин бид та бүхэнд энэхүү сугалаатай холбоотой зарим чухал асуулт, хариултуудыг бэлтгэлээ. Танд ямар нэгэн хэлбэрээр хэрэгтэй болно гэж найдаж байна.
 

DV-2011 Гринкартны сугалааны бүртгэл

Асуулт: DV-2011 Гринкартны сугалааны бүртгэл хэзээ  явагдах вэ?

Хариулт: DV-2011 Гринкартны сугалааны бүртгэл 2009 оны 10 сарын 02-ны өдрийн 12 цагаас эхэлсэн бөгөөд 2009 оны 11 сарын 30-ны өдрийн 12 цагаас дуусна.  60 хоногийн хооронд өргөгдлөө явуулсан бүх оролцогчид хожих ижил эрхтэй.  

 

 
Цагаачлалын хуульчийг сонгох 7 зарчим PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-10-26, Даваа
Image 
 
АНУ-д амьдарч байгаа монголчууд бид шаардлагатай үед эмч болон ямар нэгэн өөр мэргэжилтэнийг сонгохтой адил амьдралд гарч буй ноцтой асуудлыг шийдвэрлэхэд сайн хуульчийг сонгох нь маш чухал билээ. Энэ удаад бид та бүхэнд хуульчийг сонгохдоо ямар зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг товч тайлбарлах бөгөөд энэхүү материалыг Америкийн сонин сэтгүүлүүд дээр гарч байсан цагаачлалтай холбоотой нийтлэлүүдийг ашиглан бэлдлээ.
 
 
Ногоон картны сугалааны талаархи үнэн ба худал PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-10-19, Даваа
Image 
 
Эдийн засгийн хямралд орсон АНУ-д цагаачлалын бодлого хатуу болж байгаа ч гэсэн, дэлхий даяар байгаа хүмүүсийн энд ирж суурьших хүсэл нь хэвээр үлдэж байна. Монголчууд бид ч гэсэн ногоон картны сугалаанд хожиж, жил тутам албан ёсоор АНУ-д суурьшин ирж байгаа билээ. Харин энэ жилийн сугалаанд оролцох гэж байгаа хүмүүст хэд хэдэн зүйлийн тухай дурьдаж хэлэх нь зүйтэй гэж үзээд энэхүү материалыг бэлдлээ. 
 
 
Хуулийн зөвлөлгөө, мэдээллээр хангах байгууллагуудыг тодрууллаа PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-10-19, Даваа
Image 
 
Бичиг баримтаа авсан ч гэсэн хүмүүс цаашид, яаж хэлний мэдлэгээ сайжруулах, яаж ажил олох, аль сургуульд орох, яаж иргэншилэлээ солихоо сайтар мэддэггүй тул Америкийн засгийн газраас зориулан гаргадаг тусгай хөтөлбөрүүд байдаг шүү, тэдгээрийг ажилуулдаг байгуулага, албан газрууд байдаг гэдгийг та бүхэнд таниулах үүднээс энэхүү мэдээлэлийг бэлтгэн сайт дээрээ тавьлаа. Таны оршин суугаа газарт Цагаачлалын албаны сонгогдсон 13 байгууллага байвал та асууж лавлах юм аа цаг алдалгүй асуугаарай.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 56 - 66 - 137