АМЕРИКИЙН ВИЗ АВСАН МОНГОЛЧУУДЫН ТОО НЭМЭГДЖЭЭ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-02-16, Даваа

Image 

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама албан ёсоор ажилдаа орсны яг нэг сарын дараа буюу энэ сарын 13-ны баасан гарагт тус улсын Монгол дахь ЭСЯ-ны Консулын хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Санхүүгийн хямрал болж буй энэ үед шинэ засаг захиргаа ажлаа шуурхай эхэлж, хямралыг хохирол багатай даван туулах, ард иргэдээ ажилгүйдэл ядуурлаас аврах яаралтай арга хэмжээ авч эхэлсэн тухай Элчин сайд Марк Минтон ярилаа.

 

 
Байр рентлэхдээ анхаарах зүйлс PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2009-02-09, Даваа

Image 

Энд шинээр ирсэн хүмүүст төдийгүй удсан хүмүүст ч гэсэн апартмент, байшин шинээр рентлэх, хүлээлгэж өгөх зэрэгт асуудал гарсаар байдаг билээ. Байр рентлэгчид  /цаашид хөлслөгч/ өөрсдийн эрх хариуцлагаа мэдэж байх нь тэдэнд тулгарах бэрхшээл асуудлыг багасгаж, эсвэл бүр урьдчилан сэргийлэх бололцоог өгөх бөгөөд дээрх асуудлуудтай холбоотой хэрэгцээтэй, санууштай мэдээллүүдийг судалж үзсэнээ та бүхэнтэй хуваалцаж байна. Байрны эзэн, түүнийг эзэмшлийг хариуцаж байгаа менежер нь хэдийгээр өөр боловч цаашид байрны эзэн, дахин давтаж хэрэглэхгүй тулд бүх төрлийн сууцыг байр зэргээр хэрэглэх болно.

 

 
АНУ-ын иргэнтэй гэр бүл болох PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-21, Ням

Image 

The USCIS-с гаргасан судалгаагаар жил бүр 4000-6000 эмэгтэй интернэтээр дамжуулан танилцах замаар АНУ-д иргэнтэй гэр бүл болдог байна. Эдгээр хүмүүсийн 80 орчим хувь нь гэр бүлийн хувьд харьцангуй тогтвортой байдаг нь бусад улсуудтай харьцуулбал харьцангуй өндөр хувь гэж үзэж болох юм.

 

 

 
Уншигчийн асуултанд хариулах нь: Social Security Number PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-21, Ням
Image 
 
Нэг уншигч 730-р эхэлсэн Social Security Number хэрэглэдэг тухай бичээд энэ нь хаана хамаардаг тухай асуусан байна. Ер нь бол энэ миний бие даан хариулах асуулт биш. Учир нь энэ бол АНУ-ын эрх бүхий байгууллагын хариуцах асуудал юм. Гэсэн хэдий ч нийтэд ил тод байдаг мэдээллийн хүрээнд хариулахад 730-р эхэлсэн Social Security Number хараахан хэрэглэгдэж эхлээгүй байгаа талаар мэдээлэл байна.
 
 
Визтэй паспортын худалдаа PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-11, Пүрэв

Image 

АНУ-ын хүчинтэй виз-тэй ч зургийг нь наадаг хуучин паспортоо манайхан монголд аваачиж үнэ хүргэн дамлах явдал нэлээд гардаг. Одоо ч энэ үйлдэл давтагдсаар байна. Энэ үйлдэл нь цэвэр луйвар болохыг зарим маань мэдэхгүй, мэдсэн ч хор холбогдолыг сайтар ойлгоогүйгээс виз-тэй паспортыг өндөр үнээр худалдан аваад хохирох явдал гарсаар байна. Зөвхөн 2006 оны эхний хоёр сарын хугацаанд л АНУ-ын Баруун эргийн гаалиар ийм зургийг нь сольж наасан паспорт ашиглан хил нэвтрэхийг завдсан 18 монгол иргэнийг саатуулсан байна.

 

 
Виз болон статусын ялгаа PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-11, Пүрэв

Image 

АНУ нь 30 орчим төрлийн визтэй, тэр нь дотроо 80 гаруй ангилалтай байдаг. Энэ бvгдийг нийлvvлээд тvр хугацааны виз гэдэг. Эдгээр нь дотроо АНУ-д нэвтрэх зорилго, хугацаа, тавигдах шаардлага зэргээр ялгаатай. Энэхvv тvр хугацааны визийг тодорхой хугацаагаар аялах, сурах эсвэл бизнес эрхлэх хvмvvст олгодог.

 

 

 
Ажил эрхлэх визний талаарх товч мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-11, Пүрэв

Image 

Ерөнхий мэдээлэл
H-1B виз нь АНУ-ын эдийн засаг, нийгмийн салбарт нэн шаардлагатай байгаа тодорхой төрлийн мэргэжлийн боловсон хүчинг авч ажиллуулах зорилгоор бусад улсын иргэдэд олгодог виз юм. Энэ төрлийн визийг жил бүр 65,000 хүнд олгодог. Энэхүү виз нь 3 хүртэл жилийн хугацаатай байдаг бөгөөд цаашаа дахин 3 жилийн хугацаагаар нэмж сунгах боломжтой. Хэрэв тухайн хүнийг ажиллаж байгаа компани ивээн тэтгэсэн нөхцөлд Ногоон картанд хүсэлт гаргах боломжтой болох юм.

 

 
АНУ-д цэргийн алба хааж, ногоон карт авах боломжтой болжээ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-09, Мягмар

Image 

Ногоон карт аваагүй байгаа, гадаадын иргэн, цагаач бус визтэй хүмүүсийг АНУ-ын Батлан хамгаалах яам, цэргийн албанд элсүүлэн авч, цэргийн алба хаах эрх олгох шийдвэр гаргаж байгаа тухайгаа, 2008 оны 12 сарын 5-ны өдөр мэдэгдсэн байна.

Батлан хамгаалах яамны сайд Роберт Гэтисийн хэлснээр, "Үндэсний эрх ашигт чухал ач холбогдолтой" гэж тооцогдох мэрэгжлийн хүмүүсийг элсүүлэх энэ ажиллагааг, цэргийн бэлэн байдлыг сайжруулах зорилгоор хийж байгаа аж.

 

 
Визний статус өөрчлөх, статусаа алдахгүй байх PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-02, Мягмар

Image 

Зарим хүмүүс визний холбогдолтой дүрэм, журам мэдэхгүйгээс шалтгаалан визээ харлуулах /статусаа алдах/ тохиолдол цөөнгүй гаргадаг. Түүнээс гадна сургалтын програм дуусахаас өмнө та сургуулиа солих, нэмэлт сургалтанд хамрагдах, гадагш аяллаар явах зэрэгт хангалттай мэдлэггүйгээс статусаа алдах явдал цөөнгүй гардаг. Иймд визний асуудалтай холбоотой эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлахын үүднээс энэ процестэй холбоотой дүрэм журмуудыг мэдэх хэрэгтэй юм. Визний статусаа хадгалахад доорх зааварчилгаа танд туслана.

 

 
АНУ-ын цагаачлалын бодлогыг зохицуулдаг хууль тогтоомж PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-12-02, Мягмар

Image 

АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд, тэдний ар гэр, ах, дүү, төрөл төрөгсдөд зориулан АНУ-ын цагаачлалын хууль тогтоомжийн шинэчлэлийн чиг хандлага, нэмэлт өөрчлөлт, анхаарах асуудал, монгол иргэдэд зайлшгүй шаардлагатай зарим ангиллын визэнд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг баримтын болон Монгол Улсын зайлшгүй мэдвэл зохих хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн талаар Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс вэб хуудсаараа дамжуулан иргэдийн сонирходог, түгээмэл асуудалд хариулах замаар тайлбар, мэдээлэл, зөвлөлгөө өгч байна.

 

 

 
Анх удаа цагаачлалын виз олголоо. Цагаачлалын визний талаарх танилцуулга. PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2008-10-07, Мягмар

Image 

АНУ-аас Монгол улсд суугаа ЭСЯ Монголын хоёр иргэнд анхны цагаачлалын визийг нь гардуулав. Энэ нь Монголд суугаа элчин сайдын яам анх удаагаа монгол иргэдэд цагаачлалын виз гардуулж байгаа тохиолдол юм байна. Урьд нь бүх төрлийн цагаачлалын визний асуудлыг БНСУ-ын Сөүл дэх АНУ-ын Элчин сайдын яаманд шийдвэрлэдэг байсан.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 78 - 88 - 137