“Google” энэ оны шилдгүүдийг зарлалаа PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2012-12-16, Ням
Image 
 
Интернэтийн хайлтын системийн аварга “Google” компани энэ оны шилдгүүдийг зарлалаа. Тус компанийн төлөөлөгчдийн ярьснаар хайлтын үзүүлэлтэд давтагдсан тоо хамаарч байгаа аж.

“Google Search”-ийн шилдэг хайлт

 

Нэр

тайлбар

1

Уитни Хьюстон

Дуучин /нас барсан/

2

Ганнам стайл

Дуу

3

Сэнди

Далайн шуурга

4

iPad 3

Таблет компьютер

5

Diablo 3

Видео тоглоом

6

Кэти Мидлтон

Их Британийн гүнж

7

Олимп 2012

Лондоны олимп

8

Аманда Тодд

“Facebook”-ийн од /нас барсан/

9

Майкл Кларк Данкан

“Ногоон бүс” киноны од, жүжигчин /нас барсан/

10

ВВВ12

Телевизийн реалити шоу

 
Монгол хэл дээрхи номоо онлайнаар... PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2012-10-28, Ням
Image 

"Олон улсын хүүхдийн цахим номын сан” /ОУХЦНС/ төслөөс хариуцсан ажилуулж буй номын сан нь монгол хэл дээрхи 200 номтой бөгөөд тэдгээрийг хүүхдүүдээрээ өргөнөөр уншуулахыг АНУ дахь монголчуудыг урьж байна. ОУХЦНС нь дэлхийн улс орны хүүхдүүдэд гадаад орны хүүхдийн зохиолтой танилцуулж, нэг дэлхий ертөнц дээр оршин тогтнож буй хувьд харилцан ойлголцлыг чиглэсэн байгууллага бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 40 оронд гарсан хүүхдэд зориулсан номыг интернетээр дамжуулж хүүхдүүдийн хүртээл болгодог байна. Тус байгууллага нь 2005 оноос Монгол Улсын Хүүхдийн номын сантай хамтран ажиллаж, Монголын хүүхдийн 200 орчим номыг эх хэл дээр нь веб хуудастаа байрлуулсан аж.
 
Номын санг бага насны хүүхэд ашиглахад тохиромжтой программаар ажиллуулж хялбар, сонирхолтой болгожээ. Тус байгууллага нь цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монгол хэл дээрх номын сангаа баяжуулж, хүртэмжийг нэмэгдүүлэхэд санхүүжилт шаардлагатай байдаг тул Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын тусламжийн байгууллага, сангуудтай холбож өгч, тэдний тухай мэдээллийг АНУ дахь монгол иргэдийн дунд сурталчилж Мэрилендын их сургуулийн Компьюьерийн танхимын туслах профессор, төсөл хариуцсан захирал Бенжамин Бедерсон хүсэж буй. ОУХДНС нь Хүүхэд бүрт нэг компьютер төсөлтэй хамтран ажилладаг түнш байгууллага бөгөөд энэ чиглэлээр Монголтой хамтран ажиллах боломжтой гэнэ. Номын сангийн линк http://mn.childrenslibrary.org/
 
 
 
“iPhone 5” дийлэнх хэрэглэгчийг гонсойлгов PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2012-09-13, Пүрэв
Image 
 
“Apple” компани өнгөрсөн оны сүүлчээр “iPhone 5”-ыг худалдаанд гаргах байсан ч оронд нь  “iPhone 4S”-ийг танилцуулсан юм. Үүнээс хойш “iPhone 5”-ын тухай бараг л домог болон яригдаж, сайтуудаар түүний технологийн тухай олон зуун таамаглал нийтлэгдсэн билээ.
 
 
Монголчуудын хөлөг онгоцны үлдэгдэл олджээ PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2011-10-28, Баасан
Image 
 
Монголчууд Японыг байлдан дагуулах гээд бүтэлгүйтэж байсан үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг Нагасаки мужийн тэнгисийн эргийн элсэн доороос олсон тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.

Олдсон хөлөг онгоцны хэсэг нь 12 метр урт байна. Монгол дайчин эрсийн аян дайны хөлөг онгоцны үүн шиг том олдвор олдож байгаа нь анхных гэнэ. Далайн эрэгт хэдэн зууны турш булшлагдсан хөлөг онгоцны хэсэг маш сайн хадгалагдсан нь судлаачдыг гайхшруулж байгаа ажээ.
 
Түүнийг Японы Рюкю их сургуулийн (University of the Ryukyus) судлаачид хэт авианы тоног төхөөрөмжийн тусламжтайгаар олсон байна. Хадаасаар бэхэлж, саарал өнгөөр будсан эртний хөлөг онгоц нь XIII зууны үеийн далайн аяллын уламжлал болоод Монголчуудын байлдан дагуулалтын түүхийг судлахад дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.
 
 
“Apple” Монголд салбараа нээнэ PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2011-02-26, Бямба
Image 
 
АНУ-ын програм хангамж, өндөр технологийн “Apple” компанийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл тун удахгүй “Бодь электроникс” компанийнхан техник технологи, компьютерийн салбарт тэргүүлэгч “Apple” компанитай хамтран Монголд “Apple”-ын салбарыг нээх гэж байгаагаа албан ёсоор мэдээлжээ. Дэлхийн олон оронд салбартай тус компани нь Монголыг сонирхон шинэ салбараа нээх болсон нь учиртай гэнэ.
 
 
Шилдэг 10 технологийн хэрэгсэл PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-12-26, Ням

Image 

1. iPad

Apple компанийн бүтээсэн iPad компьютерийн түүхэн дэх хамгийн мэдэрдэг дэлгэцтэй таблет компьютер биш ч хамгийн хурдан хамгийн өндөр амжилтад хүрсэн нь гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрэглэгчдэд хүрсэн анхны сардаа гурван сая ширхэг зарагдаж байсан нь түүхэнд үгүй. Үүгээрээ тус компани энэ талбарт жинхэнэ хувьсгал хийж чадсан. Үнэ: 499-629
 
 
Apple iPod шинэчлэгдлээ PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-09-06, Даваа
 Image
 
Анх 2001 онд Apple компани дижитал хөгжим тоглуулагч iPod-ыг дэлхийн зах зээлд танилцуулснаас хойш нийт 275 сая гаруй хувь iPod зарагджээ. Харин өнөөдөр Apple компани дэлхийн зах зээлд хит бүтээгдэхүүн болж чадсан iPod-ны гэр бүлийг өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноо зарласан байна.

iPod Shuffle-ын шинэ загвар нь хоёр дахь хувилбартайгаа гадаад үзэмж болоод товчлуурын хувьд ижил, харин дуугаралтын хувьд гурав дахь хувилбартайгаа адил юм. Баттерейны хүчин чадлыг 15 цаг орчим хэмээн тодотгож байна. iPod Shuffle-ын дөрөв дэх удаагаа шинэчлэгдэн гарч буй энэ загвар нь хоёр дахь загвараас хэмжээний хувьд яльгүй жижиг, таван өөр өнгөний сонголттой аж. 2GB багтаамжтай iPod Shuffle 79 ам.доллараар худалдаалагдах гэнэ.
 
 
Өэци (Oetzi) хэмээх цасны хүнийг оллоо PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-08-30, Даваа
Image 
 
Италийн Альпийн нуруунаас олдсон Өэци (Оetzi) хэмээх 5000 жилийн настай хүнийг  хүндэтгэлийн зан үйлийн дагуу оршуулсан байж магадгүйг археологчид хэлж байна

Цогцсонд задлан шинжилгээ хийж үзэхэд Oetzi сумны шархнаас болж нас баржээ. Гэвч энэ талаар маргаантай байгаа ба шинэ судалгаагаар түүнийг үхсэнээс сарын дараа цогцосыг нь одоогийн олдсон өндөр уулын хавцалруу зөөжээ. Тиймээс түүнийг олсон газар Oetzi-г хөнөөсөн газар биш харин ёс төртэйгөөр оршуулсан газар байж магадгүй юм. Ромын үндэсний түүх угсаатны зүйн музейн профессор Лука Бондиоли болон түүний Америк Италийн хамтарсан багийн явуулсан шинэ судалгаа Антикьюти сэтгүүлд хэвлэгджээ.
 
 
Google-ийн Gmail-ээр дамжуулан үнэгүй яриа хийж болох нь ээ PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-08-30, Даваа
Image 
 
Google нь Skype зэрэг интернет телефон утасны компаниудтай хамтран ажиллаж вэб-д суурилсан үнэгүй электрон шуудангийн үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ яриа хийх боломжийг олгож байгаа юм.
 
Google-ийн Крейг Уолкер-ын ярьснаар энэхүү үйлчилгээ хямд агаад хялбар харилцаа холбоог санал болгох юм.
 
 
Хамгийн том нарны аймгийг олов PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-08-30, Даваа
Image 
 
HD 10180 одын гаригийн систем зураачийн нүдээр. ESO/L. Calcada

Одон орончид өнөө мэдэгдээд байгаа нарны аймгийг оруулалгүйгээр гаригийн системээс хамгийн томыг нь илрүүлэв. Хэрэв эрдэмтдийн гаргасан энэ баримт нотлогдвол HD 10180 одыг долоон гариг тойрч байх ёстой. Францын Дээд Провансийн одон орон судлах төвд болсон “Өөрийн зээрэнцгээр  эргэлдэх гаригсыг хайн судлах нь” (Detection and dynamics of transiting exoplanets) гэсэн  бага хурал дээр эрдэмтэд энэ нээлтээ танилцуулсан байна. Түүний товчлолыг Европын өмнөд обсерваторын (ESO) хэвлэлийн мэдээнд нийтэлжээ.
 
 
iPhone-ийн урьдчилсан захиалга 400 мянгад хүрэв PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-06-17, Пүрэв
Image 
 
“Apple” компаниас шинээр гаргасан iPhone 4 смартфөүн эрэлт хэрэгцээ ихтэй байна. Зах зээл дээр уг гар утсыг борлуулахаар “Apple”-тай гэрээ байгуулсан AT&T  компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр iPhone 4-ийн урьдчилсан захиалгыг авч эхэлснээс хойш ердөө ганцхан хоногийн өдөр 600 гаруй мянган захиалга аваад байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн жил худалдаанд гарсан iPhone 3GS хувилбараас 10 дахин их тоо ажээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 38