2016 оны өрнийн зурхай PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2016-01-29, Баасан
Image 
 
Та 2016 он өрнийн зурхайгаар гал бич жил гэдгийг мэдэж байна уу? Бич нь дэлхийн хүмүүсийг уйдаадаггүй, хамгийн хөгжилтэй амьтан билээ. 2016 онд орд бүрийн хүмүүс гэр бүл, ажлын хамт олон, өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх, унших, сонирхолтой нэвтрүүлгүүд үзэх, ухаант хүмүүстэй уулзахаас битгий татгалзаарай. Эрхэм уншигч таныг бич жилд юу хүлээж байгаа бол?

 

ХОНЬ (III/21-IV/19)

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Энэ онд гайхалтай, сайхан үйл явдлууд дүүрэн байна. Ажилдаа амжилт гаргаж, санхүүгийн хувьд тогтвортой байх бол хувийн амьдралд таатай өөрчлөлтүүд гарна. Олон сонирхолтой хүмүүстэй танилцаж харилцсанаар ажил хэрэгт тань тус болж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бүх зүйл болдог цагтаа болох газартаа болно. Бүтээлч байдалд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Гэхдээ бүхий л шийдвэр зорилтыг бие даан хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Тохиромжтой мөч хүлээлгүй шийдвэртэй хөдөл. 2016 он ямар байх нь бүхэлдээ танаас шалтгаална. Харин од эрхэс зөвхөн танд чиглэл өгөх юм. Нэгээс наймдугаар сарын хооронд ачаалалтай ажилласныхаа дараа үүнийхээ хариуд санхүүгийн байдал эрс дээшилнэ.

 

 
2016 ОНЫ ДОРНЫН ЗУРХАЙ PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2016-01-29, Баасан

Image 

Хулгана жил

2016 онд та өмнөх жилүүдэд хийсэн ажлынхаа ашиг шимийг хүртэх болно. Амжилтанд хүрэхэд тань танил талууд, мэдлэг боловсрол тань ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Энэ жилийг та бусад жилүүдийг бодвол хөнгөхөн давах болотой. 

Удаан хугацаанд авахыг хүсэж байсан зүйлээ авч мөрөөдөл чинь биелнэ. Таны амьдрал бүх талаараа өв тэгш байж, санасан бүхэн тань сэтгэлчилэн бүтнэ.Өмнөө шинэ зорилго тавьж түүндээ хүрэхийг зорь, утга учиргүй жижиг зүйлсд битгий бухимдаарай.

 

 
Д.Баярсайхан: "Ногоон" хэмнэлтүүд PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2015-11-21, Бямба

Image 

Байр эзэмшигчдэд зориулсан нарны панел

The Single Family Affordable Solar Homes Program /SASH/. Энэхүү программ нь PGE буюу Pacific Gas & electric Co., Southern California Edison Co., San Diego Gas & Electric компаниудын үйлдчилдэг районд багтдаг, тухайн оршин суугаа районы айлуудын дундаж орлогоос 80 хувиас доош орлоготой бөгөөд affordable буюу улсын болон мужийн анхн удаа байр худалдан авахад зориулсан тусламжийн программ оролцуулж байраа худалдан авсан, эсвэл ашгийн бус байгуулагын эзэмшилд байдаг гэх мэт байраа зарахад тодорхой хязгааралт тавигдсан байр эзэмшигч багтах боломжтой. Grid Alternatives байгууллагад өргөдлөө гаргана. http://www.gridalternatives.org/learn/sash  
 
 
Жинхэнэ монгол бууз PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2015-02-16, Даваа

Image 

Монгол түмэн маань  үндэсний хэмжээний  баяр ёслол болох цагаан сараа  өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Цагаан сарын уламжлалт идээ зоогийн нэг  төрөл нь  яах аргагүй бууз байдаг. Ууц, шүүс тавих,  тавгийн идээ засах зэрэг нь урьдаас хийгддэг ажил, бас тэгээд  шинийн гурван өнгөрмөгц  хурааж авдаг идээний зүйл. Харин буузны хувьд өөр. Хэн хүний мэдэх буузны тухай бичих нь илүүц мэт боловч олон улс үндэстний  хэрэглэж ирсэн энэ битүү хоолны хаана ч давтагдахгүй  монгол  жор найрлага,  нэрлэх ухааны талаар уншигч олондоо дахин сонирхуулахыг зорив.

Битүү хоол болох  бууз, тоомий, банш, хуушуур зэрэг нь хөрш улс үндэстнээс дамжин манайд орж  ирсэн хоолны төрөл бөгөөд эдгээр нь  хэлбэр дүрс, хэмжээгээр ялгагдахаас гадна доторх шанзаар өөр өөр байна. Энэ хоол Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархжээ. Жишээ нь, буузыг Хятадад баозы (bāozi), Японд жаозы буюу гёоза, хөөмөл буузыг никуман (nikuman), Балбад момо, түрэгт мант, узбек зэрэг дундад азийн орнуудад манты, солонгост манду,  буриадад позы, гэх мэтээр нэрлэдэг.

 

 
2014 оны ганц бие болон дурлалт хосуудын ”ХАЙР ДУРЛАЛЫН ЗУРХАЙ” PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2014-08-10, Ням
Image 
 
Та одон оронд итгэж ч болно, итгэхгүй ч байсан болно гэхдээ од гаригс  ямар ч тохиолдолд бидний хувь заяанд нөлөөлж байдаг. Ийнхүү эхэлж буй шинэ ондоо хайр дурлалын талбар дээр аз дайрах уу аль эсвэл цагаан морь хөлөглөсөн ханхүү ирэхийг одоохондоо хүлээх хэрэггүй юу? Энэ талаарх хамгийн сонирхолтой зурхайг бүсгүйчүүд та бүхэндээ хүргэж байна.


ХОНИНЫ ОРД (21/III-20/IV)

Хэрэв та ганц бие бүсгүй бол:

Бүсгүй та эхний хагас жилд галт тэрэгнээс түрүүлчих шахам яарч сандарсны огт  хэрэггүй. Дөнгөж сая хоёрхон минутын өмнө танилцсан, тэнд зогсож байгаа залуутай хайрын романс эхлүүлэх юм бол! “бид хоёроос гарах хүүхдүүд ямар нэрээр овоглох бол! Сонсголонтой сонсогдох болов уу, үгүй болов уу” гэх мэт зүйлийг яаран төсөөлөх хэрэггүй шүү. Надаас өөр бүх бүсгүйчүүд азтай, би л азгүй гэж өөрийгөө бүү зүхээрэй. Харин ч эрчүүдэд сээтэн хая. Учир битүүлэг инээмсэглэ. Нэг ёсны тэдний толгойг эргүүл. Ингэснээр таниас юу ч унахгүй, харин ч түүнээсээ таашаал авах болно. Долдугаар сар гэхэд таны ганцаардалд цэг тавигдах сайхан мөч нэг л өдөр тохионо. Энэ үеэр та өөрт тохирох хүнтэй учрах магадлал маш өндөр байна.
 
 
БУСДААС ХАМААРАЛТАЙ АМЬДРАЛ PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2014-08-10, Ням
Image 
 
...Хүн энэ амьдралд зүгээр л ирдэггүй. Өөрийн хувь тавилан болоод өөрийн идэх хүнс, өмсөж эдлэх материаллаг бүхнээ "үүрч" ирдэг. Гэхдээ хүн болгонд адилгүй л дээ. Уг нь түүнийгээ өөрөө мэдэж зарцуулж байх учиртай. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үг ингэж үүссэн. Ээжийнхээ өвөр, аавынхаа гараас гарсан цагаасаа өөрийнхөө өмнө тулгарсан элдэв асуудлуудад өөрөө шийдвэр гаргана. Алдах нь ч бий, онох нь ч бий. Заримдаа баярлуулан баясгаж, хааяадаа гуниглуулан гутруулах амьдралын олон мөчлөгүүд таныг ямагт шалгаж байдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч хүнд асуудлуудыг зөв гарцыг нь олж шийдэж чадах тусам, илүү боломжуудыг чиний өмнө дэлгэж, тэр боломжуудыг сайнаар ашиглах тусам санаанд оромгүй сайхан бүхнийг чамд авч ирнэ. Тэр хэрээрээ амьдрал утга учиртай баяр баясгалантай болж, чи өөртөө итгэлтэй хүчирхэг нэгэн болж чадна. Ийм хүмүүс хэзээ ямагт өөрийн хувь заяагаа өөрөө шийдэж, тэр хэрээрээ үнэ цэнээ бий болгож, бусдад чин сэтгэлээсээ туслаж чаддаг. Бас сайнаар үлгэрлэнэ, бусдад хүндлэгдэнэ.
 
 
Телевизийн нэвтрүүлгээр бодлого хэрэгжүүлэх нь PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2014-04-01, Мягмар
Image 
 
Манай найз Монголоос ирээд найз биднийгээ инээлгэх олон “амьдралын” онигоо ярьсны нэг нь энэ юм. Нэг найзынх нь хүү аавдаа “ Энэ ээж чинь миний төрсөн ээж мөн юм уу. Намайг загнаад л байх юм. Хорон санаат хойд ээж юм биш үү” гэснийг ярьж бид хөхрөлдсөн билээ. Энэ нь Солонгос савангийн дуурь Монголд жижиг томгүй бараг бүх хүн үздэг, кино бүр дээр л хор найруулдаг хойд ээж элдэв муу зүйл хийдгээс хорон санаат хойд ээж гэдэг хэллэг 5-хан настай хүүхдэд хүртэл үлдсэнийх ажээ. Хойд ээж гэхээр л заавал муу зүйл хийхнээ дээ.
 
Хэдийгээр минй бие Монгол нутагтаа очоогүй 10 гаруй жил болж байгаа ч саяхан Баатар ахыг Facebook дээрээ “Солонгос кино монгол хүний ааш зан, харьцаанд их нөлөөлдөг болжээ гэж бодох болов. Уг нь монгол хүн уужуу тайван, аливаад хүлээцтэй дээ” гэж бичсэн болон энэд байгаа болон Монголын олон хүмүүсийн бичлэгээс Солонгос кино Монгол хүмүүсийн ахуй, амьдралын сонголт, үйл хөдлөлд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм байна гэж бодох болсон билээ. Мэдээллийн хэрэгслэлээр хүмүүсийн тархийг угааж дотор нь дуртай зүйлээ хийж болдгийг өндөр хөгжилтэй орнууд илт хэрэгжүүлдэг бөгөөд үүнд заавал муу зүйл байх албагүй билээ.
 
 
Атаархал сайн уу муу юу PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-12-30, Даваа
Image 
 
Атаархал хэрхэн яаж бий болдог юм бол. Бүр жаахан байхдаа л надад байхгүй тоглоомоор айлын хүүхэд тоглохыг харчихаад “Аав, ээж хоёр надад авч өгнө гэсэн юм чинь” гээд хээв нэг хэлээд зогсож байснаа санаж байна. Харин өсөж том болохын хэрээр үеийнхээ найзуудтай харьцуулан “Болороо нэг минутад 100 үг уншиж байгаа юм бол би 120- ыг уншина” гэж шаралхаж, бас өөрийгөө хурцалдаг болсон. Гэхдээ цагаан атаархал хэмээн нэрлэгдэх энэ мэт шартай занг эс тооцвол хүмүүс ерөнхийдөө атаач хүмүүст дургүй. “Энэ их атаархуу зантай”, “За чи хүнд битгий атаарх”, “Атаа жөтөө сөнөтүгэй, хор шар мандтугай” хэмээн ярина. Гэтэл атаархдаггүй хүн хорвоод хэр олон бол. Ямар үед атаархал сайн зүйл болон хувирч, ямар үед мууд уруу татдаг юм бол. “Би, чи, та” энэ удаа атаархлын тухай мэргэжлийн сэтгэлзүйч Б.Тунгалаг хэрхэн дүгнэснийг хүргэж байна.
 
 
Анар жимсний ач тус PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-12-30, Даваа
Image 
 
1. Цусан дахь гемоглобин нэмэгдүүлнэ. Анарын ангаах увидасын нэг нь  цус багадалттай тэмцэнэ. Цус багадалтын үед хэрэглэх жор: 2 сарын турш (1:1) харьцаатай усаар шингэлсэн анарын шүүсийг стаканы талаар өдөрт 3 удаа хоолноос 20 - 30 минутын өмнө хэрэглэх.

2. Туузан хорхойг гадагшлуулна. Боловсорч гүйцсэн анарын холтос нь пельтьерин, изопельтьерин  метилизопельтьерин зэрэг алкалоид химийн нэгдлийг ихээр агуулсан байдаг нь туузан хорхойн гадагшлуулах үйлчилгээтэй байна. Туузан хорхойг гадагшлуулахын тулд 40-50 г анарын холтсыг жижиглэн 400 г хүйтэн усанд 6 цаг байлгаад зөөлөн гал дээр усыг тал болтол ширгээнэ. Үлдсэн хандыг шүүгээд 1 цагийн турш  шимж ууна. Нэг цагийн дараа туулга уух ба  4-5 цагийн дараа бургуй тавина.

 

 
2014 ОНЫ ОРДЫН ЗУРХАЙ PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-12-30, Даваа

Image 

ХОНИНЫ ОРД (21/III-20/IV)

Ерөнхий: Өөрчлөлт, шинэчлэл авчрах жил. Ийм боломж танд олон гарахгүйг анхаарах хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн өмнөх бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэхээ мартуузай. Хавар албан тушаал дэвших боломж гарна. Энэ үед дарга нартайгаа ойр харилцаатай байхыг хичээгээрэй. Хэрэв ажлаа солих санаа төрв өл намар хэрэгжүүлсэн нь дээр. Ес, аравдугаар сар таны хувьд азтай.

Бизнес: Санхүүгийн хувьд ээлтэй. Арилжаа наймаа, үнэт цаас, банк гээд санхүүгийн ямар ч үйл ажиллагаанд таныг амжилт хүлээж байна. Ялангуяа сэтгэл зүй, хайр дурлалын тал дээр маш их мөнгө олох боломж байна. Яагаад секс дэлгүүр нээж болохгүй гэж. Жилийн сүүлээр бэлэн мөнгө биедээ авч явахгүйг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Ширүүн хөдөлгөөн, эрсдэлтэй спорт энэ жилийн хувьд танд хориотой. Судас шөрмөсөө сунгах, үе мөчөө булгалах эрсдэл өндөр байна. Цөөхөн цаг унтаж байна гэж санаа бүү зов. Энэ нь таныг ядаргаанд хүргэхгүй. Харин ч их зүйл амжуулахад нэмэр болно. Боломж гарвал таван сард сувилалд амрахыг хичээгээрээ.
 
 
Та урьд насандаа хэн байсан бэ? PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-09-13, Баасан

 Image

1. Урьд хойд насны тухай онол, практик бvр эртнээс энэтхэг, тvвдэд бий болсон гэдэг. Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхvv тестийн тусламжтай мэдэх боломжтой. Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1- 9 хvртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь төрсөн гэж бодъё. (29.08.1963) 2+9+0+8+1+9+6+3=38. Бий болсон тоог 3+8=11 нэмнэ. Vvнийгээ задлаад 1+1=2. Таны тоо-2


2. Хэрэв та ах, эгч нартай байсан (байгаа) бол бий болсон тоон дээр 3-ыг нэм.- Хэрэв та төрсөн газар нутагтаа амьдардаггvй бол 3-ыг нэм. Харин төрсөн газраасаа 100 км-ийн орчимд амьдардаг бол гурвыг нэмэх хэрэггvй.- Хэрэв та төрсөн нутгаасаа өөр улсад амьдардаг бол 3-ыг нэм.- Хэрэв гэр бvлд тань урт наслагчид байгаа, (байсан бол), (80-аас илvv настай) дахин 3-ыг нэм.- Хэрэв та шөнө дундаас vvрийн 6 цагийн хооронд төрсөн бол 1-ийг нэм. Мөн 6 цагаас vдийн орчимд төрсөн бол 2-ыг нэм; 12-18 цагийн хооронд 3-ыг нэм; 18-24 цагийн хооронд төрсөн, бас цаг хугацааг тодорхойлох боломжгvй бол дөрвийг нэм.- Хэрэв өвөл төрсөн бол 1-ийг нэм; хавар бол 2-ыг, зун-3, намар 4-ийг нэмээрэй.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 113