Айлын хэд дэх хүүхэдтэй ханилвал аз жаргалтай амьдрах вэ? PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-09-13, Баасан

Image 

Сэтгэл зүйчид хүний зан ааш зургаа орчим настайд төлөвшдөг гэж үздэг. Гэвч айлын хэд дэх хүүхэд болж төрсөн нь хувь заяанд нөлөөлдөг гэж үзэж ойлголт ч байдаг аж.Сэтгэл зүйч Линда Блейрийн үзэж буйгаар уг хачирхалтай хүчин зүйл нь хүний зан ааш, карьер, харилцаанд нөлөөлдөг байна. Шинэхэн танилаа өөрт чинь тохирох хүн мөн эсэхийг айлын хэд дэх хүүхэд вэ гэдгээр нь сонжиж болох юм.Айлын хэд дэх хүүхэд байх нь таны сонирхож буй хүнээс гадна өөрийг чинь ч ямар хань болохыг илэрхийлж байдаг. Мөн ирээдүйд гарч болох бэрхшээлийг хамтдаа даван туулж чадах эсэх, таарч тохирох үгүйгээ ч мэдэж болох юм.

Aйлын ууган + отгон

Хэрвээ ийм хос бие биедээ татагдаж эхэлвэл сайны эхлэл гэсэн үг. Айлын ууган хүүхэд, нөгөө айлын багатай гайгүй сайн хос болдог аж. Айлын отгон хүүхдүүдийн хувьд ханиа сонгох хамгийн сайн сонголт бол айлын ууган байх болно.Учир нь айлын ууган хүүхэд нямбай, халамжтай байх хандлагатай байдаг. Харин айлын бага хүүхдүүд бие даасан байдлаа хамгаалах дуртай, зарим талаар хайхрамжгүй байх нь элбэг. Энэ ялгаа нь тэднийг бие биеийнхээ дутууг нөхдөг сайн хос болоход нөлөөлдөг. Ууган нь хайрлаж, энхрийлж байх нэгнийг хүсдэг бол бага нь өөрийг нь хайрлаж халамжлах хүнийг хайж явдаг. Тэдний хооронд үүсч болох бэрхшээл нь отгон хүүхдийн эрх дураараа зан ууган хүүхдийн нийтэч, дүрэмддэг зантай зөрчилдөх гээд байдаг нь юм.

 

 
Д.Баярсайхан: Харшил PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-04-05, Баасан
Image 
 
Нарлаг Калифорний модны хот гэгдэх Сакраментод анх суурьшснаас хойш хавар намартаа харшил гэдэг өвчнийг хүртсээр 4,5 жил гаруй болжээ. Анх харшил авчихаад яахаа мэдэхгүй сандарснаас хойш энэ талаар мэдээлэл цуглуулж, аль тохиромжтойг нь өөртөө хэрэгжүүлж “manage” хийж сураад байгаа билээ. Тэгээд цуглуулсан мэдээллээ нэгтгээд та бүхэнд хүргэж байна. Энэд ирчихээд анхааралтай байх юм бол заавал энэ харшил гэдгийг хүрэхгүй байх боломжтой юм билээ. Монголчууд, түүний дотор миний бие анх гаргасан алдаа бол шөнө орой цонхоо онгойлгож унтдаг байсан явдал юм. Үүрээр, өглөө /шөнийн 4-өөс 10 цаг хүртэл/ хамгийн их үр тараагддаг үе тул салхи, амьсгалаар дамжин бидний ам, хамар уруу орсноор харшилтай болж эхлэх үндэс тавигддаг.

Хавар намрын улиралд салхи өвч, ургамлын үр, тосонцор салхиаар зөөгдөн хүнд хүрэх үед бие махбодь вирус, бактерийн эсрэг ялгаруулдаг antibody-аа үүсгэж тэр нь эд эсийг төрөл бүрийн химийн үйлчилгээ үзүүлүүлдэг. Энэ нь ханаах, найтаах, хамраас нус, ус гоожих, хоолой, ам хорсох, нулимс гарах, загатнах зэргээр илэрдэг. Заримдаа ханиадтай хавсрах нь ч бий. Сүүлийн үед харшилтай хүмүүс улам их болж байна гэдэг. Үүнд тухайн хүний ген удамшил, биеийн эсэргүүцэл, дархлаа их нөлөөтэй ч агаарын бохирдол, дэлхийн дулаарал /мод ургамал улам ихээр, томоор ургах бололцоог өгч байгаа учраас/ зэрэг дээр нь нөлөөлж байна гэж таамаглах нь бий. Миний хувьд Сакраменто хотын харшлын эмч Dr. A.Richard Au-ийн хэлснийг нэлээд ортой болов уу гэж үздэг.
 
 
Тунгалаг бүсгүйн хоёр хүү том болжээ PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-03-22, Баасан
Image 
 
Зургаан жилийн өмнө хоёр хөөрхөн хүүгээ орхин, өөрөө бурхны орон руу явсан Тунгалаг бүсгүйг хэн ч мартаагүй байх. Элэгний хүнд өвчний улмаас нас­наасаа хэтэрхий эрт хор­воог орхисон түүнд Мон­голын ард түмэн чадах ядахаараа тусалж, хоёр хүүтэй нь хамт үлдээхийн төлөө хичээсэн билээ. “Танайд хоноё” нэвтрүүл­гээр олны танил болсон Б.Тунгалаг бүсгүйн хоёр хүүг бид их удаан хайсан. Удаан хайсны эцэст оллоо. Тэднийг ямар том болс­ныг, яаж амьдарч байгааг мэдэхийг тэсч ядан хү­лээсэн хүн олон байх. Хоёр хүү нь өдгөө аав, өвөө, эмээтэйгээ амьдарч байна.

Орхиод явсан нэр зүүж, хүний адаг хэмээн дуу­дуулж байсан аав нь хоёр хүүгээ хэнээс ч дутахгүй хайрлаж, өсгөж байгаа ажээ. Тэдний нүдэнд гуниг байсангүй. Гэвч энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Зургийг нь авах, нийтлэл бичих хүсэл­тийг том хүү нь хүлээж авахгүй байсан юм. Түүний хувьд одоо 12 нас­тай. Өөрөө шийдвэр гаргаж, дургүй байгаа бол түүнийгээ хэлэх насанд хүрчээ. Олон хүний хайр өхөөрдөл, тэднийг ямар том болсныг нь харах уншигчдын маань хүслийг бодож үзээч гэж гуйсны эцэст зөвшөөрүүлсэн. Хоёр хүү гэр бүлтэйгээ, хайраар дуталгүй амьдарч байна. Тиймээс хэн нэгэн хоёр хүүгийн араас дахиж битгий хөөцөлдөөсэй. Сайт, сонин хэвлэл, теле­визээр энэхүү мэдээллийг хэд дахин хувиргаж бит­гий бичээсэй. Зүгээр л ямар том болсныг нь харахад л болно. Тэд ч үүнийг хүссэн юм.
 
 
Ц.Ганхуяг: Архи уудаг байхдаа нарны сайхныг мэдэрдэггүй байлаа PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-03-21, Пүрэв
Image 
 
Нийгэмд хамгийн ихээр үзэн ядагддаг, бурхан тэдэнд заяагаад өгчихсөн нэр нь аятай “архичид” гэж дуудагддаг хэсэг хүмүүс байдаг. Эх орноо, гэр бүлээ авч явах ёстой ноён нуруу нь байж архи ууж арчаагүй царайлсан хэмээн тэднийг хүмүүс буруутгадаг. Гэхдээ хүн бүхэн огт адилгүй. Өмнө нь архинд орж, донтох өвчнөөр өвчилж байгаад "Эрүүл зөв амьдралын клуб"-ын эмчилгээнд яваад дөрвөн жил болж байгаа нэгэн хүнтэй ярилцлаа. Түүнийг Ц.Ганхуяг гэдэг бөгөөд сургалтанд сууснаасаа хойш сүүлийн дөрвөн жил нэг ч удаа архины төрлийн юм амсаагүй гэнэ. Түүний хэлсэн нэг үг нь сэтгэлд тодхон буусан юм. Тэрээр ярилцлага өгөөд зургыг чинь сайт дээрээ тавьж олох уу гэсэн миний асуултанд " Архи уухаасаа ичээгүй юм чинь, архинаас гарсандаа би хэзээ ч ичихгүй" гэж хариулсан юм.

-Анх хэдэн настайдаа архийг амсаж байсан бэ?
-Анх арван жилийнхээ сургуулийг төгсөөд хонхныхоо баяраар архийг амсаж үзсэн.  Тэр үедээ хүн болгон л уудаг юм чинь гэсэн бодолтой байлаа. Дараа нь Биеийн тамирын их сургуульд сурсан тэр үедээ залуу насандаа хааяа нэг найз нөхөдтэйгаа нийлээд наргидаг байлаа. Дараа нь Хууль зүйн дээд сургуульд  хоёр жил сурсан, гэр бүлтэй болсон. Үүнээс хойш өөрийгөө татаж авч чадахгүй болтолоо уудаг болсон байсан даа.
 
 
Д.Баярсайхан: Хүүхнүүд бид юу хүсдэг вэ? PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-02-24, Ням
Image 
 
Энэ удаад эрчүүүддээ зөвлөгөө бичихээр шийдлээ. Миний олон жилийн ажиглалт, найз хүүхнүүдийн яриа, санал бодол дээр түшиглэсэн “судалгаагаар” олонх эрчүүд маань Валентинийн баяраар хажуудах бүсгүйгээ яаж баярлуулах талаар бүрэн хэмжээний ойлголтгүй байдаг гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Валентинийн баяр гэж байдгийг, энэ өдрөөр хайртай хүнээ баярлуулдгийг дөнгөж хэдхэн жилийн өмнөөс мэддэг болсон манай хүнтэй ойролцоо /яаж мэддэг болсон түүхийг доор өгүүлэх болно/ эрчүүдэд энэ баяр гоё хүүхнүүдийг “нурж унатал нь” баярлуулж байгаа гоё залуучууд бүхий чимэг зүйлт, шоклад, карт, цэцэгний олон реклам цацагдсан хүмүүсийн мөнгө үрүүлдэг олон баярын нэг санагдаж байгаа байх. Эсвэл зарим нь хүүхнүүд дэндүү олон баяртай юм, мартын найман, эх үрс, төрсн өдөр, ээжүүдийн баяр гээд олон баярыг нь тэмдэглэж байна, хэтрэх нь ч гэж бодож байж болох юм. The National Retail Foundation байгууллагаас энэ жил энэ өдөрт зориулсан худалдан авалтын хэмжээ 18.6 сая байна гэж таамаглажээ. Үнэхээр ч их хэмжээний бизнес явагдаж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл би таньд сайн мэдээ дуулгая. Бидний Валентиний өдрөөр хамгийн их хүсч байгаа зүйл эр хүн таний мөнгийг үрэхгүй.
 
 
Могой жилийн зурхай PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-02-11, Даваа
Image 
 
-Ирж буй Могой жил гар хумхихгүй ажилладаг нэгнийг өгөөмөр шагнаж, ивээлээ хайрлана-

2013 оны хоёрдугаар сарын 11-нээс Могой жил эхэлнэ. Энэ удаад хар, усан биетэн биднийг ивээх болно. Хэрвээ Луу хурц тод илрэх Ян нэрт эрэгтэйлэг чанаруудтай байсан бол Могой Инь хэмээх эмэгтэйлэг араншинтай. Ийм зохицол танд сонин байх нь лавтай.

Могой ба нийгэм

Хар усан могой жил өнгөрсөн Луу жилтэй харьцуулахад нам тайван, харьцангуй тогтвортой байна. Гэвч энэ нь амьдрал илүү сайн, амар хялбар, хөөр баяртай болно гэсэн үг биш. Ямар ч зүйлийг шууд, их идэвхтэйгээр сөрөх нь ирээдүйгүй хэрэг   гэдгийг ухааруулан ойлгуулангаа, туршлага болон үлдэж зүгээр л сэтгэлд таагүй олон зүйл сүүдэрт орно.

Хүмүүсийн болон бүхэл бүтэн улс гүрний хувь заяанд нөлөөлөх хангалттай хүчирхэг гишүүдтэй шашны болон зан үйлийн чанартай шинэ  нууцлаг  нийгэмлэг байгууллагууд бий болох магадлал өндөр байна. Мөн түүнчлэн улсын болон хувийн хяналт шалгалтын байгууллагууд үүсэн иргэдийнхээ оюун санааны үйл ажиллагаанд  ажиглалт, хяналт хийж эхэлнэ. Энэ хяналт шалгалт аажимдаа нийтийг хамарсан шинж чанартай болно.

Магадгүй 2013 онд тийм ч их анзаарагдамгүй байж болох юм. Энэ жил аливаад бусдаас онцгойрох гэх хэрэггүй. Могойн таалалд ийм зүйл нийцэхгүй.
 
 
XYII ЖАРНЫ “ТИЙН ЯЛГУУСАН” ХЭМЭЭХ УСАН МОГОЙ ЖИЛИЙН ӨНГӨ, НУРУУ PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2013-02-11, Даваа
Image
МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн,
Монголын Үндэсний ШУА-ийн академич,
шинжлэх ухааны доктор (ScD), профессор
Урианхай Лхасрангийн Тэрбиш
 

Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир

Монголчууд эзэн Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ.

Монголын эрдэмтэн Сүмбэ ханбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (rtsis gzhung dge ldan rtsis gsar/) хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “жа“ (ja/) ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав.
 
 
Энэ зун хийх “солиотой” зүйлс PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2012-06-13, Лхагва

Image 

Зуныхаа төлөвлөгөөнд дараахаас наад зах нь 5-г оруулахыг “шаардаж” байна! Учир нь 2012 оны зуныг ийм энгийн үйлдлүүдээр СУПЕР мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлж болно.

1. Бүх найзуудыгаа уриад, “гэр парти” зохиож “бут ав”.

2. Гудамжинд таарсан танихгүй бүсгүйг, эсвэл залууг магт.

3. Цонхоо онгойлгоод, тавцан дээр нь суугаад гитар тоглож, урдуураа явж байгаа хүмүүсийн сонорыг мялаа. /Эсвэл хөгжмөө чангаар тавь/

4. Усаар байлдаж, шалба нор.

5. Тод өнгийн, олон төрлийн хувцаснууд өмсөж гудамжаар алх.

 
Гэрийн пицца илүү амттай PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2012-04-13, Баасан
Image 
 
Эндхийн хамгийн түгээмэл хоолны нэг пиццаг гэртээ хийвэл хамаагүй амттай байдгийн дээр дотор нь юу орсныг мэдэх тул хамаагүй эрүүл байх болно. Хийхэд ч тийм хэцүү биш. Томхон хүүхдүүдэд хийх аргыг нь заагаад өгчихвөл орой ажлаасаа ирэхэд чинь хийгээд тавьчихсан байх болов уу. Пиццаны нэг сайн тал нь бяслаг л байвал дээр нь гэртээ байгаа хүнсээ ашиглаад эсвэл өөрийн дуртай зүйлээ дураараа нэмээд, хасаад тавьчихаж болно. Мөн сүүлийн үед моодонд орж байгаа өндөг энээ тэрээ тавиад breakfast пицца ч хийсэн болно.  Түрүүчийн 7 хоногт манай том хүү ажиллаж байхад нь талхны машиныг маань талхаа жигнэж амжаагүй байхад нь андуурч салгаснаас жигнэгдээгүй хөөсөн гурил үлдэж түүнийг нь бага зэрэг элдээд пицца хийж орхисон чинь санамсаргүй их амттай пицца болж орхисон юм. Хамгийн гол нь бэлэн соус байхгүйгээс нэгэнд нь помидор хэрчээд хийчихсэн, нөгөөд нь таргаар соус хийчихсэн болохоор өвөрмөц болчихсон билээ.
 
 
Арванхоёр жилтний усан луу жилийн зурхай PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2012-02-25, Бямба

Image 

ХУЛГАНА ЖИЛТНҮҮД АЗТАЙ АМЖИЛТТАЙ БАЙНА

Дорнын зурхайгаар бол 2012 он хар усан луу жил юм. Ийм хатуу бүхний зэрэгцэх нь ёс юм шиг асар том, эерэг сөрөг буюу сайн, муу өөрчлөлтүүд дагуулдаг гэнэ. Энэ он хулгана жилтний хувьд нэлээд азтай, амжилттай жил байж болох ч хувийн болоод нийгмийн амьдралын бүх салаа мөчирт, аливаа бүхэнд анхаарал төвлөрүүлэн ажлын боломж олон гарах ч хамгийн гол нь түүнийг анзаарч мэдэн овжиноор ашиглах явдал юм.

Хулгана жилтний аливаад идэвхтэй байдаг нь хүнд байх зайлшгүй сайн тал. Гэсэн хэдий ч хэрэгтэй зүйл дээр анхаарал тавих чадвар, юманд тэсвэр тэвчээртэй, соргог мэдрэмжтэй, хурдан шаламгай байх шинж чанаруудыг бий болгох нь бас нэг шаардлагатай зүйл. Оны эхний сарууд илүү үр өгөөжтэй байна. Энэ хугацаанд цаашдын эхлэл үүдийн боломжийг гарган, хийгдэх бүх үе шатуудыг хэрэгжүүлж, хүч тамираа хуримтлуулахын тулд дээд зэргээр анхаарал төвлөрүүлэн хэрэгтэй бүхнийг хийхийг хичээгээрэй. Янз бүрийн асуудал гарч ирж болзошгүй ч хулгана олдсон боломжийг алдахгүй байж чадвал өөрийн талд ашигтайгаар бүх зүйлийг шийдвэрлэх болно. Хөгжиж, амжилтад хүрэх зөв зам дээр байгаагаа мэдрэхийн тулд хавар өөрийн зөн совиндоо итгэх нь зүйтэй. Бодлогогүй шийдвэр гаргахаас сэрэмжлүүлж байна. Зун бол хулгануудын хувьд нэлээн хөл үймээнтэй цаг. Ажил албандаа хурдан шаламгай байх хэрэгтэй болно.
 
 
Эрчүүдийн хэлдэг үг ба түүний утга PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-11-16, Лхагва
Image 
 
" Би утасдана ": Жинхэнэ эр хүнд "нөөц буудал" гэж байх ёстой. Өөр сайхан бүсгүй олж чадахгүй бол би чамруу утасдана. Гэхдээ хамгийн гол нь над руу өөрөө залгаад хэрэггүй.

" Би чамд тохирохгүй": Чи надад хэрэггүй гэдгийг хэзээ ойлгох юм бэ? Надад хэрүүл маргаан хэрэггүй, тиймээс чи намайг түрүүлээд хаяна гэдэгт найдаж байна. " Би тодорхой харилцаанд бэлэн бус байна" : Чи миний мөрөөдлийн бүсгүй биш, гэхдээ би хэн нэгэнтэй учрахдаа унтах хэрэгтэй биз дээ? Тэгээд ч чамд анхааруулаагүй гэж битгий хэлээрэй дээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 113