Шинэ мэдээ, мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-11-15, Мягмар
Image 
 
1. Калифорнид бэлтгэл ангид орох нас хойшлогдож байна.
Калифорнид ирэх жилээс Kindergarden буюу бэлтгэл ангид орох насыг  хойшлуулсан шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Хуучин хуулиар 12-р сарын 2-н гэхэд 5 нас хүрэх хүүхдүүд бэлтгэл ангид орж болдог байсан бол 2012-2013 оны хичээлийн жилд 11-р сарын 1 гэхэд 5 хүрэх бол, 2013-14 оны хичээлийн жилд 10-р сарын 1-н гэхэд, түүнээс хойш 9-р сарын 1 гэхэд 5 хүрэх хүүхдүүд бэлтгэл ангид орж болох юм байна. Эдгээр нас нь хүрээгүй хүүхдүүд прискүүлээ төгссөний дараа “transitional kindergarden” буюу TK гэдэг бэлтгэл ангийн өмнөх сургалтанд хамрагдах аж. Оны сүүлээр төрсөн хүүхдүүдийг үеийн хүүхдүүдээсээ бараг нэг насаар хойно төрсөн ч нэг адил түвшний хичээлд суулгах нь тэдний сургалтанд муугаар нөлөөлж байна хэмээн энэхүү хуулийг санаачлагчид үзсэн ба энэхүү TK-д программд хамарагдсанаар эдгээр хүүхдүүд хиячээлдээ бусдаасаа хоцрох нь багасч, тест, шалгалтандаа илүү сайн оноо үзүүлэх болно гэж үзэж байна.
 
 
АМЬДАД НЬ ХАЙРЛАЯ PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-11-15, Мягмар
Image 
 
Дөнгөж хорин нас  хүрч яваа залуу шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөн хоёр ч удаа хагалгаанд ороод тус нэмрийг эс олов. Өвчин шанлалдаа хоёр нүд нь ширгэх шахсан залуу хүү сүүлчийн мөчөө хүлээн сайхан сэтгэлт сувилагчийн гарт асруулан хэвтэнэ. Түүний ээж нь олон жил хүүхэд гаргалгүй явж байгаад ганц энэ хүүгээ төрүүлжээ. Гэтэл тэр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь гарцаагүй болж ээжийгээ орхиод одоход ойрхон байгааг харахад зүрх зүсэгдэм өрөвдөлтэй. Насаараа хөрөнгө хүч сайтай явсан ч насны эцэст харж асрах олон хүүхэдгүй нэгэн эр хайртай ханийгаа орхин одоход бас л ойртжээ. Түүнийг арайхийн тэргэнцэр дээр суулган эмнэлгээс гаргаж байгаатай би таарлаа.

Энэ мэт амьдралынхаа сүүлчийн мөчийг хүлээн хэвтэх өвчтөнүүдийг хараад өөрийн эрхгүй сэтгэл тавгүйтэн тэднийг өрөвдөнө. Энэ бол Монголын хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний төвд асруулж буй хүмүүс. Энэ төв анх 1999 онд байгуулагджээ.
 
 
Эмэгтэй та сэтгэл зүйн насаа тодорхойл PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-11-03, Пүрэв

Image 

1. Танд бие чинь таалагддаг уу ?  

Үнэнийг хэлэхэд, энэ талаар надад бодож байгаа зүйл бий ( надад учир дутагдалтай тал нэлээд олон )

Таалагддагүй тал нь илүү.

Би өөрийн учир дутагдалтай талуудтай эвлэрчихсэн.

 

2. Танд ажил чинь таалагддаг уу?

A. Миний хийж буй ажил надад таалагддаг. 

B. Би ажил хийх дургүй

C. Тэр бүр таалагдаад байдаггүй, гэхдээ маш их таалагддаг үе бий ( энэ нь цөөхөн тохиолддог ).

 

 
Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-07-30, Бямба
Image 
 
Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамааардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг байх хэрэгтэй. Ингэснээр өндгөн эс гадагшлах буюу овуляци болох хугацааг баримжаалан тооцож, улмаар жирэмcлэх боломжтой өдрүүдийг тодорхойлж болно.

Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчнөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ үед эр бэлгийн эстэй уулзвал үр тогтож, энэхүү үр тогтсон эс маань умайн гуурсаар явсаар умайд орж, хананд нь бэхлэгдэн үр хөврөл болон хөгждөг. Хэрэв өндгөн эс үр тогтоогүй бол умайд бэхлэгдэх боломжгүй тул задарч устдаг. Овуляцийн дүнд гадагшилсан өндгөн эс үр тогтохгүй бол умайд бэхлэгдэхгүй. Умайд үр хөврөл бэхлэгдээгүй учир умайн дотор хана ховхорч, үүний улмаас цус гарч, бидэнд сарын тэмдэг байдлаар үзэгдэгддэг гэсэн үг.
 
 
ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖУУД PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-06-21, Мягмар
Image 
 
ХАВДРЫН ЭСРЭГ үндэсний аян -2011     
Өнөөдөр хүн бүрт хорт хавдар өвчнөөс болж шаналж зовж байгаа хамаатан танил байгаа, мөн тэрхүү өвчнөөс садан төрлөө алдсан тохиолдлууд их байна. Энэ өвчин нь оношлогдож, эмчлэгдэхгүй удвал эмчилгээгүй болдог нь гол асуудал юм. Тиймээс иргэд энэ өвчнөөс хэрхэн сэргийлж болохыг ойлгосноор хорт хавдрын шалтгаант үхэл, мөн түүнээс шалтгаалах хор уршигт байдлуудыг бууруулж болно. Жирийн эмч миний амьдралд тохиолдсон хорт хавдар өвчний зарим тохиолдлоос улбаалан энэхүү өвчнөөс сэргийлэх боломжууд, эмчлэх боломжтой эрт үед нь оношлохын тулд иргэн хүн, эмч хүн яавал зохистойг нийтлэлд тусгахыг хичээв. Ингээд эхний 3 тохиолдлыг авч үзье.
 
 
Ямар өнгөнд дуртайгаар нь хүнийг шинжиж болдог PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-05-15, Ням

 Image

Хүн ертөнцийг түмэн өнгөөр хүлээн авч мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг билээ. Гэвч хүн аль нэг өнгийг хүлээн авах нь түүний сэтгэл санаатай нягт холбоотой сонин үзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илүү таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бүх амьд амьтад гэрэлтдэг, түүнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хүмүүс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бүрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна.


 
Батга юунаас үүсдэг вэ? PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-04-25, Даваа
 Image
 
Судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн ойролцоогоор 15 хувь нь нүүрэн дээр нь батга гарч зовоодог байна. Эдгээрээс 10 хувь нь насанд хүрснээс хойш гарч эхэлжээ.

Шалтгаан нь юу вэ?

Батгын талаар ярихаасаа өмнө бид арьсны бүтцийн талаар цухас дурдъя. Цэвэр арьс хүний эрүүл байх нэг нөхцөл болдог. Хэрэв арьсны гадаргад байгаа эвэршсэн эсүүдийг тухай бүр угааж цэвэрлэхгүй бол тос, хөлстэй зууралдаж булчирхайн цоргыг тагладаг. Биеийн хир, шим бодисын үлдэгдэл нян үржих таатай нөхцөл болдог. Өвчин үүсгэгч нянгууд бохир арьсны шарх шалбархайгаар нэвтрэн орж арьсны идээт өвчин үүсгэдэг.
 
 
Мэдэхэд илүүдэхгүй … PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-04-16, Бямба
Image 
 
Утсаар ямар нэгэн албан газар уруу залгахад автомат яригчаар одоо тэр товчлуурыг дар, одоо тэрийг гэх мэтээр нэлээд цагийг авдаг. Тэгвэл ямар дугаарыг дарвал шууд хүнтэй холбогдож болохыг 2200 гаруй компани дээр туршиж байсан гаргасан жагсаалтыг  www.GetHuman.com сайтаас хараарай. Та энэ сайтаас компаний нэрийн эхний үсгийн жагсаалтын дагуу эсвэл шууд компаний нэрээр хайлт хийж болно. Жишээ нь Chase банк уруу бол хэлж байгаа мессажийг нь тоолгүйгээр хүнтэй холбогдох хүртлээ 0-г л дараад байх гэх мэт. Зарим компаний хувьд 0 тоог дарснаар оператортай холбогдож болдог бол зарим компаний утсанд энэ нь хэрэгждэггүй юм байна. AT&T U-Verse (888) 722-9337 уруу extension дугаар асуухад нь 924-т, Greyhound уруу 26-г дарснаар хүнтэй холбогдож болно.
 
 
Бүсгүйчүүд өөрсдөө л гоо сайхан PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-03-07, Даваа
Image 
 
Нэгэн эр эхнэрээ нас барсны дараа “Халуун зунаар саалиа орхиод үхдэг эм гэж бас байдгаа” гээд гайхшраад байсан тухай түгээмэл онигоо байдаг шүү дээ. Эрчүүд бид чинь та нар үгүй бол үнэхээр хэцүү, наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг гацдаг хүмүүсдээ. Заавал эхнэр байх албагүй ээ, зүгээр л бүсгүйчүүд хажууд байхад бие хөнгөн, сэтгэл сэргэлэн байдаг бусуу. Та нар минь үгүй бол “Би чамдаа хязгааргүй хайртай” гэж хэндээ хэлэх болж байна. Энэ үг хүн бүхний амьдралд эрч хүч нэмж ажлын хүнд, цагын хатууг давахад ямагт хамт байдаг юм. Олзонд дуртай манай дайчин эрс эрт урдын цагаас харь улс орныг эзлэхээр дайны талбарт тэмцэлдэн олзолсон эд хөрөнгө, эмс хатадаа эзэмдэх гэж чөлөө завгүй хөшилдөж байхад тэдний эхнэрүүд ар талд нь эзэнт гүрнээ эрхлэн удирдаж үр хүүхдээ өсгөж байлаа. Эдүгээ ч ялгаагүй өндөр албаны томчууд маань гадаад орноор олз хайж, эрчүүд ажилгүй бол эхнэрүүд нь арга ч үгүй ажилд хайгаад хаашаа ч хамаагүй явж байна ш дээ. Иймээс эрчүүд нь ар талыг нь дааж үлдэхээс яахав. Баттай эсэх нь хамаагүй ээ, дааж л байгаа юм чинь.
 
 
Залуу харагдъя гэвэл хүзүүгээ арчил PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-02-13, Ням
Image 
 
Ихэнх бүсгүйчүүд нүүрэндээ анхаарал тавиад харин хүзүүгээ хайхардаггүй нь харамсалтай. Гудамжаар алхах бүсгүйчүүдийн царай сайхан харагдах болов ч хүзүү нь үрчлээтэй, арьс нь унжсан байдаг нь үүнтэй холбоотой. Ийм хүзүүтэй хүн наснаасаа илүү  хөгшин харагддагийг та мэдэх үү?
 
Хүмүүс хүзүү, нурууны хэсгээр өвдвөл ихэнх тохиолдолд ямар нэгэн өвчний үр дагавар гэж ойлгодгоос болж стресст орох, элдэв эм тан хэрэглэх зэрэг буруу үйлдэл хийдэг нь судалгаагаар нотлогджээ. Тэгвэл өвдөлтийг арилгах хамгийн энгийн арга бол иллэг юм.

Иллэг хийхийн өмнө булчингаа суллаад толгойгоо урагш хойш, хоёр тийш эрчимтэй эргүүлэн бие халаалт хийх хэрэгтэй.
 
 
Гэр бүлд юу чухал вэ? PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2011-01-14, Баасан
 Image
 
Бүгдийг хамтдаа хийх нь чухал гэж хосууд үздэг. Бэрхшээлийг дордохоос нь өмнө шийддэг, нэг оронд хамт унтдаг, бас хэзээ ч уйтгарладаггүй байх гэх мэт. Гэвч бичэгдээгүй хууль мэт эдгээр ойлголт нь бодит амьдрал дээр  үнэний хувь багатай байдаг. Энэ нь үеэ өнгөрөөсөн гэдэгтээ биш. Гэвч зарим тохиолдолд дотно харьцаагаа хэвээр хадгалахын тулд гэр бүлийн талаарх тогтсон ойлголтыг эвдэх юм. Барбара Бартлейны “Ингэхэд би яагаад чамтай гэрлэсэн юм бол?” номонд энэ талаар юу гэж зөвлөснийг танд хүргэе. 
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 113