Oдоо бол би бэлэн болсон! PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2017-02-20, Даваа

 Image

"Би ахлах сургуулиа төгсөөд шууд их сургуульд сурахыг хүсээгүй болохоор элсэж ороод удалгүй гарчихсан. Ер нь бол би бэлэн биш байсан юм. "Энэ хүүхэд баларлаа" гэж хүмүүс ил ч, далд ч их л хэлдэг байсан. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд их сургуулиас олж авч чадахааргүй амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурсан. Ажил хийж, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлагатай байж, хүнээс үг сонсож, шүүмжлэлийг хүлээж авч сурснаас гадна Улаанбаатар хотын өнцөг булан бүрээр аялж, бясалгал хүртэл хийж үзсэн минь их сургуулийн ямар ч хичээлээс олж авч чадахааргүй амьдралын ухаан байсан гэж боддог.

Хэрвээ би төгсөөд шууд их сургуульд сурсан бол хоосон дүнтэй цаасан диплом, хоёр алхаад мартах эрээвэр хураавар мэдлэгтэй төгсөх байсан болов уу гэж санагддаг. Харин одоо бол би бэлэн болсон. Энэ дөрөвдүгээр сард Японы засгийн газрын тэтгэлгээр сурахаар явах гэж байгаа. Хамгийн гол нь хаана сурахаас илүү сурч байгаа зүйлдээ эзэн нь болно гэж бодохоор баяртай байна." #humansofub

https://www.facebook.com/hashtag/humansofub

 

 
Харшийн Тѳв Шинэ Жил 2017 PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2016-12-30, Баасан
Image 
 
Чикаго хот орчмын Монголчууддаа зориулан 16-дахь жилдээ уламжлал болгон зохиож буй ХАРШИЙН ТѲВ ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНД хүрэлцэн ирж, нэгэн үдшийг дуу, бүжиг цэнгээн, инээд баясалаар дүүрэн мартагдашгүй сайхан өнгөрөөсөн та бүхэнд маш их баярлалаа.
 
Энэхүү цэнгүүнд уригдан оролцсон FREEZONE Xамтлагийн дуучин CTA БЭКЭ, Нэвтрүүлэгч, Хөтлөгч СТА Б. Тамир, Жүжигжин, Мисс Х. Баярмаа, Ringling Bros and Barnum & Bailey Circus”-н гимнастикч, уран нугараaч, жүжигчин Д. Эрдэнэсүрэн, МУ-н Морин Хуур Чуулгын Xуурч СТА А. Даваазориг, Хуурч СТА Б. Уянга, Их Хуурч Г. Эрдэнэбаяр, Америк Монголын Холбооны дэргэдэх Чикаго Монгол Сургуулийн сурагч А.Анунгуай, А.Тэмүүлэн болон хөгжим техник хариуцсан МУСТА Л. Бямбадорж, МУСТА З. Энхзул, Реппер Мэргэн нарт дахин талархаж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
 
Харшийн Тѳв Шинэ Жилийг зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжсэн Mongolian American Student Association-ны оюутан залуус, Mongolian Art, Mongolian Cuisine Restaurant, Mazalae Restaurant хамт олонд гүн талархлаа илэрхийлж, ирж буй 2017 аз жаргал амжилт бүтээлийг хүсэн ерөөe!
 
www.facebook.com/american.mongolian.association
 
 
Aливаа бэрхшээлийг хэцүү хэмээн шантрах бус туршлага гэж бодох хэрэгтэй юм шүү! PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2016-12-30, Баасан
Image 
 
"Чи ч үнэхээр азтай юмаа.Хүний газар дуртай ажилаа хийгээд л..." гэсэн яриа их сонсох юм. Гэхдээ АЗ гээч зүйл зүгээр суудаггүй, зүлгэж суудаг хүмүүст их ирдэг гэдгийг мэдэж авсандаа. Тийм ээ би дуртай, гайхалтай ажилаа олсон. Хамгийн гол нь одоо байгаа энэ өндөрлөгт гарах гэж ямар их зүйлийг туулж, хөдөлмөрлөж, юуг ардаа үлдээснийг тэр болгон хүмүүс мэдэхгүй.

Солонгос оронд анх гэрээт ажилтанаар ирж байлаа. Яагаад ч юм саяхан мэт санагдана. Гэтэл одоо энэ улсад өөрийн хүсэн мөрөөдөж байсан дуртай урлагийн байгууллагад ажиллах болж дуучин хэмээгдэж басхүү үндсэн мэргэжил болох багшаа ч хийж байх юм. Амар хялбар олдоогүй миний 'хүсэл, мөрөөдөл, зорилго' биелэсэн байх...
 
 
О.Пүрэвдулам топ модель боллоо PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-12-16, Ням
Image 
 
Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадам өчигдөр эцсийн шатны шалгаруулалтаа хийлээ. Соёлын төв өргөөнд хаалтын шоугаа хийсэн энэ удаагийн наадамд 70 гаруй загвар өмсөгч оролцсон билээ.

Эдгээр загвар өмсөгчдөөс О.Пүрэвдулам шинэ топ модель боллоо. “Сat Walk” охидын хамтлагийн ахлагч тэрбээр энэ жил МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, 22 настай.

 

 
Олон улсын олимпиадаас медаль хүртлээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-10-28, Ням

Image 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р лаборатори дунд сургуулийн төгсөгч Б.Ганбадрах олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль хүртжээ. 2011 онд БНТУ улсын Анкара болон 2012 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан олон улсын химийн 43, 44-р олимпиадад амжилттай оролцож хошой хүрэл медалийн эзэн болсон байна.

Тус олимпидад дэлхийн 70 гаруй орны 280 гаруй сурагчид оюун ухаанаараа өрсөлджээ. Тэрээр математик, хими, физикийн шинжлэх ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн судалж олон улс, хот дүүргийн олимпиадуудаас  алт, мөнгө, хүрэл нийт 100 гаруй медалийг хүртээд байгаа амжилттай аж. /times.mn/

 

 
Монголын нэрийг мандуулж яваа хөлбөмбөгчин PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-10-21, Ням
Image 
 
Баясгалангийн Гарьдмагнай Улаанбаатар хотод 1985 оны энэ өдөр төржээ. Монголын хөлбөмбөгчин бөгөөд Иракийн Абрил клубт тоглодог. Тэрбээр нэг м 88см өндөр. Хүчтэй цохилттой, дамжуулалт сайн өгдөгөөрөө алдартай тоглогч. Тэрбээр Эрчим клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн бөгөөд одоо Иракийн Арбил клубт тоглосоор байна. Мөн Улаанбаатар хотын Дэрэн Сумида хэмээх хүүхдийн клубын дасгалжуулагчаар ажилладаг аж.Уран гоё дамжуулалтаараа алдартай түүнийг фанатууд нь Монголын Шави хэмээн хочилдог гэнэ. Эрчим клубтэй хамт 2012 онд Ерөнхийлөгчийн цом тэмцээнд өрсөлдөөд нутагтаа эргэн ирсэн. Тэрбээр төвийн хамгаалагч болон төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бөгөөд шигшээ багийнхаа амжилтад тун чухал нөлөө үзүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн цом хэмээх Азийн чансаа муутай багуудын оролцдог тэмцээнд Эрчим клубыг төлөөлөн багаараа оролцож явахдаа Арбил клубын анхааралд өртөн, Иракийг зорьсон нь тэр билээ.
 
 
Амиа алдсан залуугийн асуудлаар ЭСЯ-ныхантай уулзахаар болжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-09-12, Лхагва
Image 
 
БНСУ-д  хууль бусаар  ажиллаж, амьдарч байсан монгол залуу Цагаачлалын албаныханд баригдаад амь насаа алдсан хэрэг гараад арав гаруй хонож байна. Талийгаач өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Цагаачлалын албаны шалгалтад өртөн, гурван монгол залуугийн хамт баригджээ. Гэвч гурав хоногийн дараа түүнийг уусан архиндаа хордон амиа алдсан хэмээн тус албанаас мэдэгджээ. Эл эмгэнэлт мэдээг хүлээн авсан талийгаачийн гэрийнхэн тав хоногийн дараа БНСУ-д очжээ. Тэднийг БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарын бичгийн дарга Н.Батзориг, Элчин сайдын яамны  ажилтан Н.Өсөхбаяр нар тосч авсан байна.

Тэд талийгаачийн гэр бүлийнхнийг Солонгос улсад суугаа тэдний хамаатан садан, найз нөхөдтэй уулзахыг тухайн үед зөвшөөрөөгүй бөгөөд талийгаачийн нас барах үеийн зураг болон бичлэгийг өөрсдөө олж авснаа үзүүлжээ.
 
 
Монгол бүсгүй 3D зураг бүтээжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-07-15, Ням
Image 
 
Дэлхий дахинд гурван хэмжээст зураг буюу 3D, 4D зураг хөгжиж, орчин үеийн томоохон барилга байгууламжийг ийм бүтээлээр чимэглэх болжээ. Туркийн Анкара хотод өнгөрсөн намар ашиглалтад орсон худалдааны төв, орон сууцны цогцолбор “Аtlantis city”-г 3D зургаар чимэглэсэн байна.
 
Бахархууштай нь, Анкарагийн хамгийн орчин үеийн том цогцолборыг чимэглэсэн 3D зургийг монгол бүсгүй бүтээжээ. Анкара хотын Хасе типпи их сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн Б.Ундрам гэх бүсгүй одоогоор барилгын дотоод засал, чимэглэлийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. Тэрбээр “Аtlantis сity” төвийн үүдний танхимд 22, 46, 28 ам метр бүхий талбайд гурван өөр янзын 3D зургийг зурсан байна. Түүний бүтээлүүд бодит мэт сэтгэгдэл төрүүлж, хэн бүхний анхаарлыг татахаар аж. Дашрамд дуулгахад тэрбээр удахгүй Монголдоо ирж, 3D зургийн үзэсгэлэн гаргахаа Facebook-ээрээ дамжуулан амласан байна билээ. /mongolnews.mn/
 
 
Амманы монгол бүсгүй /фото/ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-04-30, Даваа
Image 
 
“Тегераны монгол айл” хэмээн би өмнө нь нэг нийтлэлээ гарчиглаж байсантай адилаар энэ удаа мөн л өвөрмөц гарчиг сонголоо. Амманд суугаа монгол бүсгүйн тухай төдийлөн өгүүлэхгүй ч ийм гарчгаараа уншигчдын анхаарлыг нийтлэл рүүгээ татах бяцхан заль хэрэглэлээ. Энэ удаа Амман хот, миний найз Микдади, мөн “Дорнод Помпей” – Жерааш хотын балгас туурийг өгүүлнэ.
 
Каираас Иордан улсыг хавсран хариуцдаг Элчин сайдын хувьд би тэнд хэд хоног томилолтоор ажиллав. Мэдээж монгол иргэний хувь заяа манай албаны нэг гол  үүрэг байдаг тул юуны өмнө тэр оронд аж төрөн суугаа цорын ганц монгол иргэнийг эргэж тойрохоор очлоо. Хоёр жилийн тэртээ давхар биетэй байхдаа нэлээд цухалдуу, бас ар гэрээс нь ээж нь манай ГХЯ руу очиж, байнга эрэл сурал болж байсан тул бид ч тухайн үед сандарч байсан сан. Харин сая очоод танилцахнээ хувь заяа нь яав ийв гэдэг дээрээ тулчихсан нэгэн биш байна аа. Гэхдээ хүний газар гав ганц монгол бүсгүй долоон жил харь элэгтнүүдийн дунд байгаа хойно эргэж тойрох, ар гэр, амьдрал ахуйг нь сонирхох нь зүй ёсны хэрэг. Сумьяагийн Энхчимэг, түүний хань Мухаммед Ибрахим, хүү Энад, хүү Тарик нар энд бидэнтэй сууж байна.
 
 
Ука: Энэ өдрийг л хүлээлээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-04-13, Баасан

Image 

Бие даан уран бүтээл турвих болсон “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука “Урин дулаан цаг ирэхээр цомгийнхоо баярыг хийнэ” хэмээж байсан.

Тэгвэл тэрбээр амласан ёсоор анхны бие даасан “I аm in Love” цомгийнхоо баярыг өнөөдөр “Hi-Fi” рекордст зохион байгуулав. Цомгийн баярт Укагийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон үнэнч фенүүд нь хүрэлцэн ирсэн байв. Фенүүд нь “I аm in Love” цомгийг дуучин бүсгүйн гараас өөрийнх нь зурагтай энгэрийн тэмдэг, зурагт хуудасын хамт авч, гэрэл зургаа татуулж харагдсан.

 

 
Баярт мэдээ! PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-03-12, Даваа

Image 

Наранчимэг охины хөлд хийсэн хагалгаа амжилттай болж, тэрээр бусад хүүхдүүдийн нэгэн адил алхаж, гүйж харайх боломжтой болсон тухай баярт мэдээг Nomadicare-ийн Сас Кейри гуай ирүүлжээ. Тэдний хэрэгжүүлсэн энэхүү буянт үйлсийг дэмжиж, хандивын ажиллагаа зохион байгуулсан, хандив өргөсөн Лос Анжелесийн Монголчууддаа болон бусад гадна, дотны сайхан сэтгэлт бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлъе! 

Сас Кеири гуайгаас ирсэн захидал᠄ 
"Dear Friends,
The surgery on Nara's leg went very well this morning. Nara and her mother are resting in the Shriner's Hospital overnight. Again thank you everyone for supporting this trip and operation with prayers and help. It will mean that Nara will be able to walk normally.
 Sas "



Mэдээ бэлтгэсэн᠄ Л.Мөнхтөр

Лос Анжелес хот

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 146