Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-02-25, Бямба
Image 
 
Герман Улсын нийслэл Берлин хотод Э.Отгонбаяр хэмээх зураач залуу “Зураг” нэртэй уран зургийн галерей ажиллуулан эх орныхоо соёл урлагийг гаднынханд сурталчилдаг. Тэгвэл Германы нэгэн телевиз түүний уран бүтээлийг нь олон нийтэд хүргэхийн тулд нэгэн баримтат кино бүтээжээ. 17 минут үргэлжлэх энэ кино “Бурханы зургийг гараараа биш сэтгэл оюунаараа бясалгаж бүтээдэг” гэсэн Э.Отгонбаярын үгээр эхэлнэ.

Цаашлаад монгол зураачийн бийрийн үзүүрээс байгалтай харилцан шүтэлцээтэй төрөлх зөн тодорч байгааг харуулжээ. Тэрбээр монгол зургийн аргаар орчин цагийг дүрслэн үзүүлдэг нь Германчуудад шинэ сэтгэгдэл төрүүлдэг гэсэн. Хуучин цагийн түүх, соёлыг орчин үетэй уусган зурдаг гэж ярих Э.Отгонбаярын зургуудийг нэгбүрчлэн удаан ажмаар ч юм шиг.

Ажих тусам монгол адуун сүрэг салхи мэт хуйларч, тэнгэр газрын хязгаар Монголын зан заншилтай хэрхэн сүлэлдэхийг үзнэ. /mongolnews.mn/

 

 
Д.Кёкүшюзан Батбаяр: Маршал Х.Чойбалсан гуайн унаж байсан машин надад бэлгэнд ирсэн PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-02-25, Бямба
Image 
 
УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярыг энэ удаагийн “Грашиндаа” буландаа урьж ярилцлаа.

-Та хэчнээн машинтай вэ. Грашинд таны байгаа “М-1” анхаарал их татлаа?

-Хоёр, гурван л машин байгаа. Хөдөө явдаг, хотод унадаг машин бий. Энэ машинаа бараг унадаггүй юм.

 -Энэ машины түүхийг яривал их сонирхолтой байх?
-1916 онд анх энэ загварын машиныг АНУ-д үйлдвэрлэсэн юм билээ. Тэгээд 1934 онд Москва патентийг нь аваад 16 ширхэгийг үйлдвэрлэсэн. Орост үйлдвэрлэсэн энэ машиныг тухайн үед Сталин гэдэг нэрээр гаргах гэж байсан боловч Сталин машины чанарт эргэлзэн өөрийн нэр төр унахаас сэргийлэн, Молотовын нэрээр нэрлэсэн гэсэн. Ингээд энэ 16 машин Молотов-1 буюу М-1 нэртэйгээр гарсан гэдэг. Эдгээр машинуудаа тухайн үед харилцаа сайтай байсан орныхоо удирдлагууд руу нэг нэг ширхэгийг бэлэглэсэн. Үүнийг нь манайхаас маршал, Х.Чойбалсан гуай авсан юм билээ. Х.Чойбалсан гуайн яг энэ машинтайгаа маршид оролцож  байгаа зураг түүхэн фондод олон байдаг. Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн мундаг хүний эдлэж явсан зүйл гээд би машинаа хүндэтгэж явдаг. Гэхдээ нэг сонин зүйл саяхан болсон.

 

 
Висбадены монгол зураач /фото/ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2012-02-18, Бямба
 Image
 
ХБНГУ-ын Хессен мужийн төв – Висбаден (Wiesbaden) хэмээх нэгэн хотод Баваагийн Борхүү хэмээх нэгэн зураач уран бүтээлээ туурвин сууна.  Зөвхөн зурж урлах ч бус олон арван зураач шавь нарыг төрүүлжээ.  Шинэ оны амралтаараа би гэр бүлийн хамт тэднийд зочлоод байхдаа түүний урланд энэ зургийг татуулав. Баваа овогт Борхүү бол миний хадам аавын үеэл дүү, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат нэгэн дээ.
 
 
Хамгийн богино гэрлэлттэй 10 од хосууд PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-11-03, Пүрэв
Image
 
Ким Кардишиан болон Крис Хамфрис нарын гэрлэлтийн хугацаа 72 хоног
 
 
Монголчуудыг баривчилжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-10-28, Баасан
Image 
 
Шведийн нийслэл Стокгольмын дагуул хот Юурдбрудын нийтийн хоолны үйлдвэрт тус хотын хууль сахиулах албаныхан   шалгалт хийж гадаадын 32 иргэнийг баривчилж саатуулжээ. Уг баривчлагаанд хэд хэдэн монголчууд өртсөн талаар  тус улсын  “Aftonbladet”  сонин  өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.
 
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар  “Eat Food Factory Europe AB” хэмээх уг үйлдвэр нь Шведийн агаарын тээврийн Sas компани, SJ төмөр зам, Coop, “Lidl” зэрэг хэмээх томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бутерброд, хөнгөн зууш бэлтгэж нийлүүлдэг бөгөөд энэ салбартаа Скандинавт томд ордог үйлдвэр ажээ.

Цагдаагийнхны ярьсанаар, баривчлагдсан хүмүүс үйлдвэрийн ажлын нөхцөл туйлын муу байдаг талаар гомдоллож байсан байна. Харин үйлдвэрийн эзэн, тэднийг хууль бус цагаачид гэдгийг мэдээгүй, үйлдвэрийн ажиллагаа Шведэд мөрддөг бүхий л стандартад нийцдэг байсан хэмээжээ /shuud.mn/.

 

 
Хатагтай Э.Туул Парис Хилтоны дотны найз PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-10-11, Мягмар
Image 
 
Дээдсийн хүрээнийхэнд "брэнд хатагтай" гэж нэрлэгддэг Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн эхнэр Э.Туулыг эдийн засаг, бизнес гэсэн хоёр ч чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, өөрийн гэсэн барилга, хөдөө аж ахуйн компанитай шаггүй бизнесмэн гэдэг. Мэдлэг, боловсрол, гоо үзэсгэлэн, зан ааш ,биеэ авч явах байдлаараа Монголд төдийгүй гадныхныг гайхашруулсаар ирснийг нь түүний ойрын хүрээнийхэн ам уралдан магтдаг.

Саяхан хатагтай Э.Туул, нөхрийнхөө хамт өөрийн найз, Холливудын эрхэмсэг хатагтай, "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоны урилгаар Америкийн алдарт тамирчид, болон дуучид, холливудын ододтой хамт "Ибиза"-д зочилж, тэдэнтэй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлжээ. Холливудын алдарт одууд монгол залуучуудын биеэ авч явах байдлыг шагшин магтсан гэнэ.
 
 
Б.Хурц Ажлын хэсгийн сүүлчийн хуралдаанд оролцжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-09-29, Пүрэв
Image 
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг авчрах зорилгоор Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсгийн арав гаруй гишүүд өчигдөр сүүлчийн хуралдаанаа хийсэн байна. Гол нь Сөүлийн онгоцноос буусныхаа маргааш нь буюу 28-ны өдөр ажилдаа орсон Б.Хурц дарга өөрийг нь авчрахын төлөө нэг жилийн турш ажилласан Ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ. Тэрбээр өнгөрөгч оны есдүгээр сарын 17-ны өдрөөс энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр хүртэл хоригдож байх хооронд нь өөрийнх нь төлөө ажиллаж, суллуулахын тулд дипломат болон дипломат бус байж болох бүхий л арга хэмжээг авч ажилласан Ажлын хэсгийнхэнд талархаж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн юм байна.
 
 
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг нутагтаа ирэх нь ээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-09-13, Мягмар
Image 
 
“Эх бүрдийн домог” киноны Нарангаравуу, ”Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Суварган цэнхэр уулс” киноны сэтгүүлч Солонго, “Цагаан сүүний домог”-ийн Монголжингоо хатан, “Хааны сүүлчийн хатан” киноны Гэнэнпил хатан, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Газарчин”, “Дэгдээхэй нас”, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Сийлэн бөөр” зэрэг 30 гаруй киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Н.Батцэцэгийг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэвэл хэн ч маргахгүй биз ээ. Түүний давхараат алаг нүд, сайхан инээмсэглэл, хацар дээрх хар мэнгийг нь ч санаж байна.
 
 
Одоо цагийн хамгийн цуутай улстөрч PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-08-21, Ням
Image 
 
"Лос-Анжелес Таймс" сонины саяхны дугаарт Бразилийн Ерөнхийлөгч Лула да Сильваг онцлон бичжээ.

Энэ эрхэм нь ажилчин ангийн дундаас тодрон гарч өдгөө манай гаригийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг хүн болсон тухай америкчууд онцолжээ. Луис Инасио Лула да Сильва хэмээх сахал үс ихтэй энэ улстөрч нөхрийг олон улсын томоохон хэвлэл Newsweek сэтгүүл 2010 оны шилдэг арван удирдагчдын тоонд оруулсан байсан. Мөн Их Британийн "Таймс" сэтгүүл энэ цагийн дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий 100 хүнийг тодруулахдаа нэгдүгээрт нэрлэсэн нь түүний талаар сонирхон бичихэд хүргэлээ.
 
 
Хар тамхины хэрэгт холбогдсон Монгол одууд PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-07-31, Ням
Image 
 
Хар тамхи мансууруулах бүлгийн эм бэлдмэл өвс ургамал хэрэглэж, худалдаалсан хэрэгт нэр холбогдсон  зохиолч болон Монголын урлаг соёлын одуудыг дор нэрлэе.

DJ Өөжий буюу О.Ганболд  хятадаас хар тамхи оруулж ирэхийг завдав

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хилээр нэвтрүүлж худалдаалсан хэрэгт гурван жилийн хорих ял эдлэж байх хугацаандаа өршөөлөөр суллагдсан DJ Өөжий буюу О.Ганболд  дахин хар тамхины хэрэгт холбогдлоо. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард БНХАУ, Замын-Үүдийн боомтоор 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис хилээр авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм. Хураагдсан бодисыг цагдаагийхан  Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдсон байна. Эл давтан хэрэгт нь  түүнд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хавтаст хэргийг нь өнгөрөгч долоо хоногт прокурорын хяналтад шилжүүлжээ.
 
 
Диваажингийн арал дахь алуурчин PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-07-30, Бямба
Image 
 
Брейвик гэх 32 настай, царайлаг, цэнхэр нүдтэй, цайвар үстэй норвеги залуу нуурын эргийн усан буудалд Норвегийн цагдаагийн офицерийн хувцастай хүрч иржээ. Үүнээс хэдэн цагийн өмнө тэрээр тэсрэх төхөөрөмжтэй  машиныг Норвегийн Засгийн газар байрлах хорооллыг төвд орхиод дараа нь дэлбэлсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа. Дэлбэрэлтэд наад зах нь долоон хүн амиа алдан олон хүн шархтсан. Ослод бөмбөг дэлбэлсэн нь өмнөөс сайтар бэлтгэсэн анхаарал саринуулах аллагат үйлдэл байжээ гэж одоо үзэж байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 146