Монгол бүсгүйчүүд бусдад тусалж байгаад амиа алджээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-07-30, Бямба

Image 

БНСУ-ын Кёнгиду, Куангжүши, Кунгжиам хэмээх газар борооны улмаас  үерт автаад байгаа. Үерийн улмаас олон арван хүн эндсэн бөгөөд тэдний дотор монголчууд ч байгаа аж. 

Тус улсын “Ёнхаб ньюс” сонинд мэдээлж буйгаар монгол хоёр эмэгтэй бусдад туслах гэж байгаад өөрсдөө нас барсан харамсалтай явдал болсон байна. 

Өнгөрсөн 27-ны  өдөр болсон их үерийн үеэр тэдний  хажууд амьдардаг солонгос эмээ  байшингийнх нь  ард байсан хавтангууд борооны усанд нуран  ус урсдаг сувгийг нь хаачихаад байна хэмээн талийгаач Уугангоогоос тусламж гуйсан ажээ.
 
 
Дээлтэй монгол багачууд /фото/ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-07-17, Ням
Image
 
Дээлтэй монгол наадмын багачуудын гоёл
 
 
Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэнд хүргэж, сайхан наадахыг ерөөе PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-07-12, Мягмар
Image 
 
Монголчууд бид өнөөдөр Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна. Наадмын үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын сэтгэгдлийг сонслоо.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:

-Байгаль дэлхий хүртэл  зон олныг тэтгэж, Үндэсний их баяр наадам сайхан болж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудад хязгаарлалт тогтоосонд газар  дэлхий, лус савдаг баярлаж, зон олон маань сэтгэл тэнэгэр явж байгаа болов уу.
 
 
Дэлхийн Миссүүд Монголын улс төрчидтэй /фото/ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-06-14, Мягмар

Image

Мисс Б.Гантогоогийн урилгаар Дэлхийн байгальд ээлтэй мисс гэгчид Монголд ирсэн билээ. Тэд бүтэн өдрийн турш төрийн ордноор аялж, Монголын эрх баригчидтай уулзсан байна.

 

 
6-р сарын 1 /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-06-04, Бямба
Image
 
 Tа бүхэнд энэ жилийн 6 сарын 1-нд нийслэлд тэмдэглэсэн баярын фото зурагнуудыг толилуулж байна.
 
 
Говийн өмнөх монголчууд сэрж, босч байна! PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-05-26, Пүрэв
Image 
 
2011 оны 5 сарын 25-ны 9.30-д Өвөрмонголын Шилийнгол аймгийн төв Шилийн хотод олон мянган монгол сурагч тус аймаг дахь Хятадын Коммунист намын төв хороо, засгийн ордны өмнө хүрч эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд “Монгол малчныг дураараа алж болохгүй-Миний Монгол Чөлөөт Монгол - Даяар Монгол Дархан Монгол” гэж цагаан даавуун дээр монгол бичгээр бичсэн эсэргүүцлийг барьж явсан бөгөөд энэ хэрэг 5 сарын 11-нд тус Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд гарсан хорсолт хэргээс үүдэлтэй юм байна. БНХАУ “Хязгаар орныг хөгжүүлэх” төрийн бодлого хэрэгжүүлж олон мянган иргэдийг хязгаар нутагтаа түлхэн оруулж байгалийн баялгийг нь “олзворлон”, “энх жаргалант нийгэм” байгуулах явцдаа манай Монголын яс махны тасархай олон монголчуудын байгалийн баялгаар баян Өвөрмонгол нутагт олон тооны уурхайг нээж, хамгийн бүдүүлэг арга технологийг хэрэглэн шууд цөлмөн авч эхэлсэн нь монголчуудын амьдрах орчин тойрныг нөлөөлж, байгаль экологийг сүйрэлд оруулж эхэлснээс энэ нутгийн уугуул монголчуудтай гүнзгий зөрчил тэмцэлд оржээ.
 
 
Топ модель Г.Уранцэцэг нүүрэндээ цогц хагалгаа хийлгэж санасандаа хүрлээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-05-19, Пүрэв
Image 
 
Загварын ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш “Ирээдүйн топ”-уудын тоонд зүй ёсоор орох болсон Г.Уранцэцэг Монголын загварын ертөнцийн найм дахь топ моделоор тодорсон. Хөдөлгөөн бүрээс нь мэргэлжийн “үнэр” ханхалдаг тэрээр загварынхан дотроо мэргэжлийн гэдэг тодотголтой.

Өөрийн чадвараа мэдэрдэг тэрээр топ модель болсноосоо хойш гоо сайхандаа ихээхэн анхаарал тавих болж Солонгосын Кангнам дүүргийн Шинсадунд байх "JK" гоо сайхны эмнэлэгт нүүр царайгаа өөрчлүүлэх мэс засалд орж “төрөл арилжсан” юм.
 
 
Профессор Жак Уэтерфорд: Баярлалаа Монголчуудаа PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-05-02, Даваа

 Image

2011 оны дэлхийн шилдэг номоор шалгарсан “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг зохиогч Ж. Уэтерфорд монголчуудад хандан захидал ирүүлжээ.

Ж. Уэтерфорд:

Монголын ард түмэн өнөөдөр нийгэм, эдийн засгийн аугаа их өөрчлөлтийн гараан дээр зогсож байна. Амьдрал өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүмүүс ч бас хөгжиж байна. Монголчууд дэлхийн эдийн засгийн томоохон орон зай болж эхлэхийн хэрээр даян дэлхийн ойрх ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэгч улс орон болж өөрчлөгдөж байна. Энэхүү 2011 он нь  Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Монголын тулгар төрийн эхлэл Хүн гүрний 2220 жилийн ой хийгээд Манж Чингийн эрхшээлээс тусгаар тогтнолоо тэмцэж олсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн түүхэн ойнууд тохиож байна.
 
 
МУ-ын гавъяат жүжигчин, алиалагч Д.Батсүх таалал төгслөө PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-04-30, Бямба
Image 
 
Хошин урлагийн нэрт зүтгэлтнүүдийн нэг МУ-ын гавъяат жүжигчин Д.Батсүх өвчний улмаас 55 насандаа таалал төгслөө.

Тэрээр урлагийн гэр бүлд төрж өсөн, улмаар Монголын урлагт өөрийн гэсэн нөхөгдөшгүй орон зайгаа бий болгож, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан билээ.

Түүний гэнэн цайлган, хөгжил наргиатай занг ард түмэн үл мартах бөгөөд  түүний бүтээсэн дүрүүд урлагийн алтан тайзнаа мөнхрөн үлдэнэ.
 
МУГЖ Д.Батсүхийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
 
 
Ханхүү Уилъямын хурим ёслол төгөлдөр болж өндөрлөлөө PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-04-30, Бямба
 Image
 
Өчигдөр болсон Английн ханхүү Уилъямын хурим яахын аргагүй дэлхийн анхаарлыг татсан үйл явдал байлаа. Дэлхий даяар олон зуун сая хүн хуримын ёслолыг телевизээр шууд үзэж, Англичууд өчигдрийг баяр ёслолын байдалтай өнгөрүүлжээ.

Английн ханхүү Уилъямын хурим сүр дуулиантай, ёслол төгөлдөр болж өнгөрлөө.  Хуримыг дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн телевизээр үзсэн нь энэхүү үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байсны нэг тод жишээ юм.
 
 
Сьерра Леон улсын иргэн Африк гаралтай бүсгүй БХЯ руу хандаж, хүүхдийнхээ эцгийг олж өгөхийг хүсэв PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-03-31, Пүрэв
Image 
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 2300 цэнхэр дуулгатан Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо харьж ирээд буй билээ.

2006 оноос хойш таван жилийн турш аагим халуун, аадар бороонд үл шантран өргөсөн тангарагтаа үнэнчээр  үүргээ гүйцэтгэн, Монгол  эх орныхоо нэрийг, Монгол цэргийн  хатыг гайхуулсан байлдагчдаараа бид бахархах нь зүй ёсны юм.

Тэрчлэн,  Монгол цэрэг  НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үүдийг нээсэн Сьерра Леон дахь Тусгай шүүхийн хамгаалалтын ажиллагаа дуусгавар болж Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багаа хүлээж авсантай зэрэгцэн Батлах хамгаалах яаманд Сьерра Леон улсаас нэгэн захидал ирсэнийг баттай эх сурвалжууд хэлж байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 146