МОНГОЛЫН ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЭВ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-03-31, Пүрэв
Image 
 
Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотын захиргаа хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий дэлхийн янз бүрийн улс орнуудад хэрэгжиж байгаа шилдэг 12 төслийг найм дахь жилдээ шалгаруулан шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа мягмар гарагт болсон бөгөөд дээрх төслийг хэрэгжүүлэгчид тус бүр 30 мянган ам. долларын шагнал гардан авчээ.
 
 
Xүүгээ хулгайлаад ”зугтсан” Монгол эмэгтэйн тухай Швейцарийн Le Matin сонинд өгүүлжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-02-21, Даваа
Image 
 
Барууны орнуудыг   хөгжилтэй, хүний эрхийг хүндэлдэг гээд   шуураад байх нь учир дутагдалтай гэдгийг  дараах баримтаас харж болох юм.

Сараа анх нөхөртэйгээ Бээжин хотод танилцжээ. Залуу Леонард Бээжинд ажлаар зорчиж байхдаа нэгэн монгол бүсгүйтэй танилцаж улмаар сэтгэл алдран түүний хаягийг авч заавал монголд очихоор ам өгчээ. Тун удалгүй хэлсэн амандаа хүрч Сараагийн араас ирэн түүнд сэтгэлтэй болсноо илчилж гэрлэлтээ батлуулж албан ёсны эхнэрээ болооч гэж хүссэн бөгөөд бүсгүй зөвшөөрч түүнтэй хамт Швейцарь улсад амьдрахаар ирсэн байна. Энэ явдал 2003 онд болсон бөгөөд тэр жилдээ Сараа амаржиж нэгэн хүү төрүүлж түүндээ Чингис хэмээх нэр хайрлажээ. Нөхөр нь банкны ажилтан байсан бөгөөд үндсэндээ дутагдах гачигдах юуны ч зовлон үзэхгүй амьдрах боломж нь бүгд бүрдсэн байлаа.
 
 
Агиймаа, Эгшиглэн хоёрын өрсөлдөөн “Becks”-д үргэлжлэх үү? PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-02-01, Мягмар
Image 
 
Дуучин Д.Болдын студээс уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн, нас чацуу хоёр бүсгүй уран бүтээл дээр сайхан хоршдог ч амьдрал дээр ширүүн өрсөлдөгчид гэдэг.

Агиймаа “B production”-д Эгшиглэнгээс сүүлдэж орсон хэдий ч Д.Болд “ах”-ын  хамаатан гэдэг утгаараа анхны цомгоо Эгшиглэнгээс урьтаж өлгийдсөн. Харин урын сандаа нэлээдгүй хэдэн дуутай, басхүү хоолойн цараараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Эгшиглэн  одоо хэр нь цомгоо гаргаж чадаагүй байгаа нь тэдний өрсөлдөөнийг эхлүүлсэн гэж урлагийнхан “шивнэлддэг”.

 

 
Бар жилийн есөн алдартныг Ерөнхий сайд С.Батболд магнайллаа PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2011-01-29, Бямба
 Image
 
Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин жил бүрийн цагаан сарын босгон дээр улиран одож буй оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн есөн алдартныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд магнайлж, тус сонины хамт олноос цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай бар жилийн дүрсийг цул мөнгөөр урласан цом гардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есөн алдартныг илт давуугаар манлайлсан гэдгийг шалгаруулалтыг зохион байгуулсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэлээд түүний санаачлан эхлүүлсэн Европ стандарт, Кембрижийн боловсролын тогтолцоо Монголын ирээдүйтэй гарцаагүй хамаатай гэлээ.
 
 
Саманта Смитийг та санаж байна уу PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-12-20, Даваа
Image 
 
Хүн гэдэг хуурамч амьтан. Бүхнийг мартах их дуртай. Гэхдээ тэдэнд өнгөрсөн түүхийг бага зэрэг сануулбал “архив”-аасаа амархан хайгаад гаргаад ирэх чадвартай билээ. 1983 онд сургуулийн ширээний ард сууж байсан хэнбугай ч Саманта Смит хэмээх аравхан настай, хөөрхөн америк охиныг мартаагүй гэж найдаж байна. Тэр үед хүйтэн дайн, цөмийн зэвсэг дэлхийг үгүй хийх тун шахсан юм. ЗХУ, АНУ хоёр хоорондоо цөмийн зэвсгээрээ тулалдаж, хөлд нь дэлхий дахин үрэгдэх гээд байсан үе.

Яг энэ үед америкийн арван настай охин Саманта Смит ЗХУ-ын шинэхэн удирдлага Юрий Андроповт захидал бичсэн билээ. Гэтэл Ю.Андропов охинд хариу бичиж, түүнийг Улаан Москвад урьсан. Ингээд л Саманта Смит хэмээх охин хүйтэн дайны эсрэг хамгийн зоригтой алхам хийсэн хүнээр тодорсон юм. Харамсалтай нь тэр ердөө 13-хан насалсан.
 
 
Wikileaks-ийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-12-07, Мягмар
Image 
 
Wikileaks-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжег Лондонд өчигдөр баривчилсан байна. Өдгөө 39 настай Ассанжег Шведэд байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт буруутган баривчилжээ. Лондонгийн цагдаа Шведийн зөвшөөрөлтэйгөөр өчигдөр орой баривчилсныг албаны эх сурвалж нотолсон байна.  Өнгөрсөн сарын сүүлээс тэрбээр өөрийн эрхэлдэг Wikileaks сайтдаа АНУ-ын бусад оронтой харьцаж байсан дипломат бичиг баримтаас дэлгэж дуулиан тариад байгаа билээ.

“Wikileaks”-ын Ж.Ассанж гэж хэн бэ?

 

 

 
Талийгаач Д.Ганцэцэгийн гэр бүлийнхэнд дэмжлэг үзүүлэхээр боллоо PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-11-15, Даваа
Image 
 
БНСУ-ын Нанжү хотод нөхөр хүүгийн хамт амьдарч байсан Д.Ганцэцэг нь бусдын гарт амь насаа алдаж, түүний гэр бүлийнхэн нь шүүх хуралд  оролцож чадахгүй байгаа талаар хэвлэл мэдээллээр бичиж байсан.

Харин Монгол Улсын Засгийн газар дээрх асуудалд анхаарал хандуулж, талийгаачийн гэр бүлийнхнийг энэ оны 12 дугаар сард БНСУ-д болох шүүх хуралд оролцох бололцоогоор хангахаар ажиллаж байна.
 
 
Д.Энхбат агсны дүү Д.Баярыг хорлох нь хэнд ашигтай вэ? PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-11-15, Даваа
Image 
 
Ардчиллын үнэт зүйлс,    хүний эрх,  эрх чөлөө гэдэг нэр томъёоллыг цагаан цаасан дээр жигд шугамын дагуу биччихээд, жинхэнэ амьдрал дээр тээр доор аваачаад хаячихсан,   өөр зуураа эрх мэдлийн гогцоогоо шидэлцсэн,  эс бөгөөс  тас зуурсан гогцоогоо суллаж тавихаа мэддэггүй   эрх мэдэлтнүүд нь иргэдийнхээ   амьд явах эрхэнд нь  халдчихаад,  огтоос ажирдаггүй энэ нийгэмд дөжирсөн хүмүүс олон байгаа учраас л  “Хэрвээ” гэдэг   үгийг дахин дахин хэлэх хэрэгтэй  болоод байгаа юм... Хэрэв  Б.Хурц   баригдаагүй бол   эрх мэдэлтнүүдийн бусармаг үйл ажиллагааны үр дүнд хүний  амь нас сүйдсэн  хэрэг хэдий болтол чимээгүй дарагдах байсныг хэлээд өгөх эрхэм өнөөдөр Та бидний дунд байна уу.  
 
 
Монгол оюутан шилдгээр шалгарав PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-11-09, Мягмар
Image 
 
Бизнесийн удирлагын магиструудын холбоо, Британийн “The Independent” сонины газар хамтран “Бизнесийн удирдлагын жилийн шилдэг магистр оюутан” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 4-нд Лондонгийн тєвд байрлах Милленуим зочид буудалд зохион байгуулжээ. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд бизнесийн удирдлагын магистрын чиглэлээр суралцаж буй оюутнуудаас шилдгийг шалгаруулж, эцсийн шатанд шалгарсан оюутнуудтай Лондонд мэргэжилтнvvдийн баг дахин ярилцлага хийж шилдэг оюутныг шалгаруулдаг журамтай юм байна.
 
 
Д.Баяр: Би өөрийнхөө төлөө биш, гэр бүл, ах дүүд минь санаа зовж байна PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-11-09, Мягмар
Image 
 
Хэрэв  Б.Хурц   баригдаагүй бол   2003 онд   Д.Энхбат агсныг Францаас хууль бусаар баривчилж, улмаар  амь насанд нь хүрсэн ч,  эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөр  дарагдсан хэрэг  хэзээ  нийгмийн анхаарлын төвд өнөөдрийнх шиг  ингэж  орж ирэх байсныг товлож хэлэхэд бэрх. Тэгэхээр,   хууль бус баривчилгааг гардан  гүйцэтгэсэн   4 субьектээс   Б.Хурц  онцлогдож баригдсан нь     бүлэглэлүүд хоорондын тэрсэлдээнээс үүдсэн   байлаа ч,   эсвэл ажиллагаанд оролцсон эрхмүүдийн  урт хэлнээс  болсон  байсан ч,  хамгийн гол нь   Европын холбоо Ардчилсан тодотголтой Монгол улсын зарим  эрх мэдэлтнүүд нь иргэдийнхээ   амьд явах эрхэнд нь хэрхэн аймшигтайгаар халдчихаад, жишимгүй явж ирснийг  “шүүж” өгч мэдэхээр нөхцөл байдал бий болсонд бага ч гэсэн олзуурхах ёстой билээ. 
 
 
Поп хатагтайгаас улстарч хатагтай PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-10-12, Мягмар
Image 
 
Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа рок, поп урлагийнхнаа дагуулсаар улс төрд хөл тавилаа. Цаашид карьер хөөж, улстөрч бөхчүүд гэдэг шиг “дуучин улстөрч” болох эсэх нь түүний маргаашийн хэрэг мэт боловч байж болох л хувилбар. Ямартай ч өчигдөр тэр­бээр “Чингис хаан”-ы Жагаа, хуучны хамтрагч Дашка нарын хамт МАХН-д гишүүнээр элслээ. Сөөсгөр хөвгүүд, охид дагуулаад  ингэж хийсч явсан бол поп хатагтайг хэн ч тоохгүй байх байлаа.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 146