Хакухо хуримлалаа PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-02-21, Ням

Image 

Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Ёкозуна Хакухо М.Даваажаргал өчигдөр буюу шинийн 7-ны өдөр Токио хотын төвд, цамхгийн дор байрлах “Prince” зочид буудалд хуримаа хийлээ.

Аваргын хуримын ёслолд Японы урлаг, соёлын алдартнууд, улс төрийн зүтгэлтнүүд олноор уригдсанаас гадна Монгол улсаас 70 гаруй зочид уригдан оролцсон байна. Үүний дотор Кёкүшюзан Д.Батбаяр, Асашёорюү Д.Дагвадорж, даян аварга Г.Өсөхбаяр нар байсан бөгөөд хуримлагч хосууд ирсэн зочдодоо гарын бэлэг өгсөн байна.

 

 
Дуучин Сэрчмаа "өвөрхүнийх" болжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-01-08, Баасан
Image 
 
Монголын хамгийн залуу “дива”-гаар тодорч явсан дуучин Сэрчмаа шинэ оны эхний өдөр хуримаа хийжээ. Гэхдээ сүйт хархүү монгол биш, хурим болсон газар нь ч манайх бус. Өвөрмонголын уул уурхайн бизнес эрхэлдэг Баяраа гэдэг залуутай Өвөрмонголын алдарт “Шангрелла” зочид буудалд Христийн зан үйлийн дагуу хуримын ёслол үйлджээ. Хэдэн жилийн өмнөөс л Өвөрмонголд тоглолтоо хийж, цомогоо гаргаж саймшраад байсных нь нууц одоо л тайлагдаж байна. Шинэ оны эхний өдөр эхлэн гурав хоног үргэлжилсэн тэдний хуриманд гавъят Сосорбарам, “Хит”-ийн Давааням, Өвөрмонголын алдарт уртын дууч Лхасүрэн нарын эрхмүүд байлцсан гэнэ.
 
 
МОНГОЛЫН СЕКСИ 10 БҮСГҮЙ ТОДОРЧЭЭ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-12-22, Мягмар
Image 
 
Монголчууд морь малаа уралдуулж байснаас биш хүүхэн шуухнаа хооронд нь өрсөлдүүлж байсангүй. Харин 1989 оноос Монголын сайхан бүсгүй тэмцээнийг зохион байгуулах болсноос хойш өдгөө тив, дэлхийн миссийн тэмцээнд Монгол бүсгүйчүүд чамалхааргүй амжилт гаргах болжээ. Хэдийгээр бид хүүхнүүдийг хөөрхөн сайхнаар нь уралдуулдаг ч тэдгээр шалгуур нь ихэвчлэн хэдхэн шүүгчидийн үзэмжээр шийдэгддэг. Харин секси буюу хүсэмжит 10 бүсгүйг тодруулахдаа олон нийтийн санал асуулгаар тодруулсан гэж HERO сэтгүүлийхэн ярьж байна. Ингээд Монгол эрчүүдийн хүсэж явдаг тэр сайхан бүсгүйчүүд хэн байв гэдгийг хүргэе.
 
 
МАХН-ын генсек У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг хэрцгийгээр зоджээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-11-30, Даваа
Image 
 
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнөө  орой албан өрөөндөө танхайн гэхэд багадах хэрэг үйлджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг 17.00 цагийн орчимд Залуучуудын соёлын төвд байрлах МАХН-ын төв байран дахь албан тасалгаандаа дуудан аваачиж зодож нүдсэн аж. У.Хүрэлсүх дарга Э.Мөнх-Очир гишүүнийг хүлж байгаад зодсон, нүүрийг нь зүсч толгойг нь хагалсан. Бүр тогоор цохиулсан бололтой гэж зарим эх сурвалж хэлж байна. Хүнд гэмтсэн гишүүнийг тэр даруйд нь аль нэг хувийн эмнэлэг рүү авч явсан ажээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийн улмаас түргэн авч гишүүн Э.Мөнх-Очирыг яаралтай эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулсан гэдгийг эх сурвалж хэллээ.
 
 
Шинэ жилээр Монголын рок попынхны ханш ямар байх вэ? PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-11-22, Ням
Image 
 
Та бүхэндээ удахгүй болох шинэ жилээр урлагийнхан ямар үнээр ая дуугаа өргөх талаарх мэдээллийг цувралаар хүргэхээр болов. Дараагийн удаа амьд хөгжмийн хамтлагууд болон нийтийн дуучин, хошин урлагийнхны талаар мэдээлэх болно.

Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын ханш яльгүй өсөв
Гавъяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар энэ  жил 3-4 дууг гурван сая төгрөгөөр дуулна. Энэ нь мэдээж өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өссөн тоо.

Тэдний сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхуулахад, дуучин Б.Сарантуяагийн ээждээ зориулсан орос дууны тоглолт нь хөл хорио тогтоосны улмаас хойшлогдсон.
 
 
Дуучин Т.Дэлгэрмөрөнд долоон жилийн ял оноосон ч ялыг тэнсчээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-10-30, Баасан
Image 
 
Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 20 цагийн үед өндөрлөсөн юм..

Улсын яллагч Ж.Отгонбаяр дуучин Т.Дэлгэрмөрөнд ЭХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 –т зааснаар долоон жилийн ял, ЭХ-ийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил зургаан сарын ял ногдуулж, хүндээ хөнгөнд нь багтааж, нийт долоон жилийн ял,  шүүгдэгч Б.Батзоригт ЭХ-ийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн ял ногдуулах саналаа шүүх бүрэлдэхүүнд тавьсан.
 
 
Топ модель Болормаа гадаадын иргэнтэй гэр бvл болж, нөхрөө даган гадаадад амьдрахаар зэхэж байна PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-10-26, Даваа
Image 
 
Монгол Модель" агентлагийн захирал, топ модель Д.Болормаа монголын загварын ертөнцөд цахиур хагалж, өнөөдрийн өндөрлөгт хvрэхийн төлөө багагvй бэрхшээл амссан нэгэн. "Монгол Модель" агентлагаа байгуулж, өрх тусгаарласныхаа төлөө "дарамтлуулж" явсан топ модель Болормаа саяхнаас хувийн амьдралдаа анхаарч, гадаад иргэнтэй хувь заяагаа холбоод байгаа сурагтай. Өөрөөсөө зургаан насаар дvv модель залуутай амьдрал холбож явсан топ модель бvсгvй нялх амрагаа Америк явуулж, насны зөрvvтэй амьдралдаа цэг тавьснаас хойш ганц бие амьдарч өнөөдрийг хvрэв.
 
 
Швейцарьт Монгол эмэгтэй цонхоор үсэрчээ. Монгол залуу Хятадуудтай үгсэн хүн барьцаалсан... PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-10-21, Лхагва
Image 
 
Үнэн худлыг хараахан тогтоогоогүй байгаа аж. ГХЯ-ны Консулын газарт ийм мэдээлэл албан ёсоор ирээгүй гэсэн хариулт өгч байна. Гэхдээ хэвлэлд гарсны дагуу Швейцарьт байгаа консулынханд албан тоот илгээсэн. Хэдийгээр гурван монгол бүсгүй байсан мэтээр бичигдсэн ч бичиг баримтгүй учир монгол мөн бишийг нь тогтоогоогүй байгаа гэнэ. Ази царайтай болгоныг л монгол гэж төсөөлдөг биз. Өвөрмонгол хүн ч юм билүү, хэн мэдлээ.
 
 
Гитлерийн гавлын яс эмэгтэй хүнийх байв. Гитлерийн хүндэт иргэний өргөмжлөлийг хураав. PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-10-02, Баасан
Image 
 
2000 оноос хойш Москвад байрладаг ОХУ-ын Улсын Архивт хадгалагдаж байгаа сумны нүхтэй Гитлерийн гавлын ясны фрагмент нь түүнийх биш болох тухай АНУ-ын Коннектикутын Их сургуулийн археологч, яс судлаач Ник Беллантони, генетик Линда Стросбах нар мэдэгдэв. Саяхан америкийн телевизийн History Channel сувгаар гарсан “Гитлерийн зугаталт” баримтат киногаар тэд Гитлерийн гавлын ясны ДНК шинжилгээгээр энэ яс нь эмэгтэй хүнийх гэж мэдэгдэв.
 
 
Жүжигчин Б.Амараа “Намайг танихгүй хүн байхгүй” хэмээн эмэгтэйн нүүр лүү нулимж, хамрыг нь хугалжээ PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-08-25, Мягмар

Image 

-Олны танил жүжигчин залуус согтуугаар үйлдсэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байна-

Сүүлийн үед дэлгэцийн урлагт хүч түрж хэвлэл, сэтгүүлийн нүүр өнгөлөх болсон жүжигчин Амраа цагдаагийн хэлтсийн үүдэнд уяатай мэт өнжих болсоор сарын нүүр үзэж байна. Олны таашаал хүртсэн ардчилал, эх оронч үзлийг тунхагласан суртчилгааны гол дүр нүдэнд дулаахан авьяаслаг жүжигчин залуу тун балмад авирлаж эмэгтэй хүнд халдсан нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

 

 
Ээжээ, хайртай гэдэг ганцхан үгийг надад хэлээч PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2009-08-07, Баасан

Image 

БОЛСОН ЯВДАЛ

Өчигдөр өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны тагтнаас хоёр халамцуу охин амиа хорлохыг завдан үсрэх гэж байна гэсэн мэдээллийн дагуу сурвалжлахаар явлаа. Зам зуур “Ямар амьдралаас уйдсан тэнэг нь амиа хорлох гэдэг байна аа” хэмээн бодож явсныг нуух юун. Биднийг очихоос өмнө Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа нар тагтнаас үсрэх гэж байсан хоёр охиныг авран Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү аваад явсан гэж ойр орчмын иргэд хэлсэн юм.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 67 - 77 - 146