Д.Баярсайхан: Хүүхдэд тань хөгжлийн хоцрогдол илэрч байвал яах вэ? PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2013-04-27, Бямба
Image 
 
Хэрэв хүүхэд 9 сар хүрсэн ч сууж сураагүй эсвэл ямар нэгэн зүйл бувтнахгүй байвал, эсвэл 3 нас хүрсэн ч нэг ч үийг цэвэр хэлэхгүй байх, шатаар бууж, өгсөхдөө асуудалтай байх зэрэг нь тухайн хүүхэд хөгжлийн хоцрогдолтой байх магадлалтай аж. Хүүхдийн бусадтай харилцах харилцаа /social/, сэтгэл санааны илрэл, ойлгох, сурах чадвар, биеийн болон хэл ярианы хөгжил зэргийг нь ажиглах, харьцуулах замаар хөгжлийн хоцрогдол илэрсэн үед эцэг эхчүүд бид хүлээж цаг алдалгүйгээр мэргэжлийн байгууллагад тест шалгалтыг өгч туслалцааг цаг алдалгүй авснаар тэдний үеийхнийгээ гүйцэх боломжийг нь улам нэмэгдүүлдэг аж. Үүний тулд юуны түрүүнд нийгмийн үнэгүй эсвэл хямдралтай үйлчилгээнд хандах хэрэгтэй. Үүний тулд CDC-ийн вэб сайтын санаа зовж байвал хэсгийн “Learn the Signs. Act Early” хэсэг дэх мэдээллээс эхлээрэй. /www.cdc.gov/ncbddd/actearly/concerned.html /  
 
Энэ хэсэг дэх мэдээллээс хүүхдийн тодорхой нас бүрт хийж чадах үйлдлийг жагсаасан ба хэрэв хүүхэд тань өөрийн насны хэмжээнд хоцрогдол илэрч байвал эмчтэй уулзаж санаа зовж байгаагаа хэлээрэй. Уг сайтад яаж эмчдээ дуулгах, ямар ямар асуулт асуух зэргийг нь жагсаасан байна. Хэдийгээр хүүхдийн эмч ерөнхий биеийн байдал зэргийг тогтмол үздэг ч харилцааны болон сэтгэл зүйн хоцрогдолыг тэгтлээ нарийвчлан тогтоох нь бага байдаг. Хүүхдийн эмч нар хүүхдийн хөгжлийн хоцрогдлын дөнгөж 30 орчим хувийг илрүүлдэг бол мэргэлийн тест, үзлэг нь 70 орчим хувийг илрүүлж чаддаг байна.
 
 
Д.Баярсайхан: Мэдэхэд илүүдэхгүй PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2013-02-11, Даваа
Image 
 
1.    Байгаль дэлхий дээрх хог хаягдлыг багасгахад миний зүгээс гаргах өчүүхэн ч гэсэн нэмэр бол  гэр орон, аж ахуйдаа “Recycle, Reuse, Reduce” зарчим буюу дахин ашиглахад зориулсан хаягдлын саванд зориулалтын хаягдлыг хийх, боломжтой зүйлийг аль болох дахин ашиглах /хүүхдүүдийн сургуулиас болон элдэв захианы цаасны ард талд нь юм хэвлэх, бичих  гэх мэт/, үлдэц ихтэй хэрэглээгээ багасгахыг /бензин бага иддэг машин авах гэх мэт/ ямагт хичээдэг билээ. Тэгвэл хэдийгээр байрны Recycle гэсэн бичигтэй хаягдлын савандаа ямар ямар зүйлийг хийж болохыг жагсаавал /хот бүрд бага зэргийн ялгаатай байж болно. Дэлгэрэнгүйг www.calrecycle.ca.gov сайтаас хараарай/ :

- Цаасан зүйлс: cereal, напкинс, гуталны хайрцагнаас өгсүүлээд том картон хайрцагнууд /том хайрцгийг эвдэлж хийх/, сонин сэтгүүл, бэлэг ороосон цаас, өндөгний сав, хаягдал захианууд, зөөлөн хавтастай ном, утасны ном, хуучин конвертууд /хаягтай, хаягны пластик цонхтой байсан ч болно/, бүх өнгийн оффисын цааснууд, жижиглэж хэрчсэн /shredded/ цааснууд /ил хараглах гялгар уутанд хийсэн байж болно. Харин Сакто хотын хувьд хатуу хавтастай ном, пластик бүрхүүлтэй цааснууд /фото, хаягны гэх мэт/, хоол хүнсний бохирдолтой цааснууд, урж болдоггүй конвертууд /давхар наалттай/ зэргийг хүлээж авахгүй гэсэн байна.  
 
- Палстик зүйлс: CRV савнууд /бүх төрлийн ундаа, усны савнууд – тагийг нв авсан байх/, Recycle гэсэн тэмдэг, дугаартай /ихэвчлэн ёроолд нь R үсэгтэй тэмдэг/ бүх пластик савнууд /суллаж, усаар зайлж хийх/, ёогурт, маслоны савнууд, дэлгүүрийн пластик уутнууд /нэгэнд нь чихээд хийвэл бүр сайн/, хувин сав, тоглоомууд, recycle тэмдэг бүхий хоолны to-go савнууд, гэр ахуй пластик сав суулганууд. Сакто хот илгээмжинд ирдэг хөөсөнцөр, зөөлөвчүүдийг авдаггүй гэжээ.
 
 
Нэйшнл Жеографик-ийн монгол түүх PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2012-09-24, Даваа
Image 
 
...1905 оны нэгдүгээр сар. Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон. “Нэйшнл Жеографик” (National Geographic) сэтгүүлийн газар. Ээлжит дугаараа хэвлэлд шилжүүлэхээр бэлтгэж суусаар шөнө дөл хүргэсэн 23 настай редактор Гильберт Гросвенор (Gilbert Grosvenor) бүхэл бүтэн 11 хуудасны материал сох дутаж байгааг сая мэдлээ. Тэвдсэндээ ямар ч хамаагүй бичлэг олох санаатай хайсаар нэгэн дугтуй таарч нээхэд дотроос нь Төвдийн нийслэл Лхасын байдлыг харуулсан бөөн гэрэл зураг гараад ирж. Тэндээс хэдэн томыг шилж хоосон хуудсуудаа дүүргэж макетлаад бушуухан хэвлэх үйлдвэрт илгээв.

Анх 1888 онд Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэг үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор эрхлэн гаргаж голдуу гишүүдийнхээ бичсэн газарзүй, танин мэдэхүйн урт өгүүллүүдийг нэвсийтэл нийтэлдэг, зураг чимэглэл гэх юмгүй шинжлэх ухааны маягийн сэтгүүл байжээ. Харин залуухан редактор “залхуурч” баахан зураг оруулсандаа нийгэмлэгийн ерөнхийлөгч, телефон утсыг зохион бүтээгч агуу Александр Беллээс банга хүртэхэд бэлдлээ. Гэтэл санаандгүй бүтсэн энэ дугаар уншигчдад маш таалагдав. Бас Беллд.
 
 

 
Амьдаар нь барихгүй байхыг тушаасан уу PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2012-09-24, Даваа

Image 

/Усама бен Ладенийг хөнөөсөн тухай номын талаар/

Америкийн номын дэлгүүрүүдэд худалдаж эхэлсэн энэ ном нь “Зуун хувийн борлуулалттай ном”-уудын нэг юм. Үүнд гайхах явдалгүй бөгөөд учир нь Марк Оуэний “Хэцүү өдөр” гэдэг ном бол  Усама бен Ладенийг баривчлах зорилготой  “Далай вангийн жад” ажиллагаанд биечлэн оролцогчийн бичсэн ном юм. Гайхах явдалгүй гэдгийн учир нь, номонд дурдсан “Аль-Каида” бүлэглэлийг үндэслэгч бөгөөд толгойлогчийг устгасан тухай тайлбар нь албан ёсны тайлбараас ялгаатай байгаа учраас тэр юм. Харин  “Хэцүү өдөр” ном хэвлэгдэн гарахаасаа бүр өмнө томоохон интернэт-номын дэлгүүрүүдийн гүйлгээтэй номын жагсаалтын эхэнд бичигджээ.

Марк Оуэн гэдэг нь нууц нэр гэнэ. Энэ нэрийн цаана өнгөрсөн оны тавдугаар сарын 2-ны шөнө Пакистаны Абботтабад хотод Усама бен Ладенийг баривчлах ажиллагаанд оролцсон  АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний шилмэл ангийн дайчин асан 36 настай Мэтт Биссоннетт байгаа аж. Тэр дөрөвдүгээр сард чөлөөнд гарчээ. Ажиллагаанд оролцсон хүний анхны тайлан гэдэг утгаараа  “Хэцүү өдөр” ном дуулиан тарьж байгаа төдийгүй,  уг ажиллагаа амжилттай болсныг Барак Обама Цагаан ордонд дөрвөн жил сууж буйгийнхаа бараг л хамгийн том амжилт хэмээн үздэг юм.

 

 
Америкад суралцахыг хүсэгчид хэрхэн сургуулиа олох вэ? PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2012-06-13, Лхагва

Image 

Хэрэв та Америкад суралцахаар зориг шулуудсан бол маш эртнээс сургуулиа судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх шалгалтынхаа оноог авсныхаа дараа, ямар сургууль руу оноогоо явуулахаа мэдэхгүйгээс болоод цаг алдаж, цаашлаад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хоцрох магадлалтай юм.

Америкийн коллеж, их дээд сургуулиудыг сайтар судлахыг хүсвэл http://collegesearch.collegeboard.com той танилцаарай. АНУ-ын их дээд сургууль болон коллежийн 90 хувийнх нь мэдээлэл уг сайт дээр байдаг юм. Collegeboard-д юуны түрүүнд бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлснээр өөрт таалагдсан сургуулиа “college list”-нд нэмж болохоос гадна гадаадад суралцахтай холбоотой цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай хүлээж авах зэрэг олон ашиг тустай.

 

 
Америкийн визэнд хэрхэн зөвшөөрсөн тамга даруулах вэ? PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2012-05-24, Пүрэв

Image

Сүүлийн үед техник технологи, нийгмийн харилцаа, улс төр зэрэг бүхий л зүйлсийн хөгжлийг Америкийн туршлагаар харьцуулан ярьдаг болжээ. Эрх чөлөөний улс аргагүй л энэ үеийн жишиг орон гэлтэй. АНУ-д Монголчуудыг зорчиход виз шаарддаг. Хүмүүс зарим тохиолдолд мэдээлэлгүйн улмаас татгалзсан хариу авдаг. Хэрхэн зөвшөөрсөн хариу авах вэ? Одоо энд өгүүлье:

Сандрах ямар ч шаардлага байхгүй. Таниас шалгалт авч байгаа хүн чинь харгис хэрцгий дарангуйлагч биш харин уян зөөлөн сэтгэлтэй, таньтай л адилхан хүн гэдгийг битгий март. Амжилттай бэлдэж мөн өөртөө маш итгэлтэй ярих хэрэгтэй. Тухайн хүнийхээ нүд рүү эгцэлж хараарай, эс тэгвэл нүдээ ийш тийшээ хөдөлгөхийг тэд худлаа ярьж буйн дохио гэж үздэг. Олон хүмүүс юм ярихдаа зүгээр л нүдээ дээшээ, эсвэл доошоо чиглүүлдэг зуршилтайгаасаа болоод хар тамга даруулдаг.

Ерөнхий бэлтгэл гэж чухам юу вэ? Виз гэж яг юу болох, ямар үйл явцтай гэдгийг сайтар олж мэдэх хэрэгтэй. Түгээмэл асуудаг асуултанд ямар ч хүндрэлгүйгээр хариулахад бэлтгэх, нэг минут ч хоцрохгүй очих, англиар ярьж чадахгүй бол орчуулагчаас бага зэргийн тусламж авахад л болно.

 

 
Нэртэй сургуулиудын хичээлийг онлайнаар- Ирээдүйн дээд боловсрол PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2012-05-20, Ням
Image 
 
Хэр баргийн хүн орж сураад байдаггүй Америкийн нэр хүнд бүхий сургуулиудын багш нараас дэлхийн нийтэд хүртээл болгож оруулж байгаа үнэ төлбөргүй онлайн хичээлийн талаар маш сонирхолтой мэдээллийг оруулж байна. Би ч гэсэн ганц, хоёр хичээлд нь бүртгүүлэх бодолтой байна. Монголчууд маань нэлээд хичээл авна гэдэгт найдаж байна. Монголын дээд сургуулиуд хүчтэй өрсөлдөгчтэй болохнээ.
 
Калифорний нэр хүнд бүхий Станфордын их сургуулийн компьютерийн туслах профессор Andrew Ng-ийн бусадтай хамтран үүсгэн санаачилсан Coursera.org сайтаараа дэлхий даяар тархан суугаа оюутнууддаа лекц хичээлээ заагаад зогсохгүй хичээлийг  даалгавар өгч, асуултанд хариулж, цаашид курсаа дуусгасан хүүхдүүдэд сертификат олгох бодолтой байна.
 
 
"Эх орныхоо хөгжилд бидний оролцоо" уулзалт боллоо PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2012-04-26, Пүрэв
Image 
 
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор батлагдсан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр”хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо" 3 дугаар зөвлөгөөн өнөөдөр болж өндөрлөлөө. Гадаадад сургууль төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллаж буй болон ажил хайж буй залуусын ажил хэргийн болон анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх, тэдний тулгамдаж буй хэрэгцээт мэдээллээр холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, ажил олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголцод хүрэх боломжийг бүрдүүлэх, гарсан санал санаачилгийг холбогдох байгууллагуудтай хамтран судлаж ажил хэрэг болгоход төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэхэд уулзалт зөвлөгөөний гол зорилго оршино. Цаашид "Зөгийн үүр" хөтөлбөрийн ээлжит хурлууд тодорхой сэдвүүдийн дагуу сар бүр зохион байгуулагдах боллоо.
 
 
ИНЭЭМСЭГЛЭЛ PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2011-11-15, Мягмар
Image 
 
Аав нь одоо Солонгост Чэжү-д байна. Энэтхэгт очоод өчигдөр энд ирсэн. Тэнд би Далай ламтай уулзсан юм. Урьд нь би Далай ламтай уулзаж, мөргөж байсан. Гэхдээ энэ удаа урьд урьдынхаас илүү сайхан байлаа. Аав нь ганцаараа уулзсан. Далай ламтай тухтай сайхан ярилцсан. Далай лам бидэнд алтадсан цутгамал бурхан хайрласан. Үе удам дамжаад шүтэж явах ёстой гэсэн. Бурханы сүнсэглээд ном уншиж хайрласан Бурхан багш. Хайрлаж мөргөж хадгалж явах ёстой.
 
Хясаа өөрийн шарх, бэртлээрээ
гялтганасан гоё сувдыг төрүүлдэг.
Тэрээр өөрөө олгойдон байж
сувдыг бий болгодог.
Түүнтэй адилхан.
Чиний ээжийн бие болоод сэтгэл,
оюуны шарх чамайг бүтээдэг.
Шарх сорви үгүй хясаанаас
сайн сувд гэж төрдөггүй.
Бас
<<Шарх үгүй  оюун ухаан, сайн сүнс
гэж хаана байна”>>гэж Күнз хэлсэн юм. 
 
 
Америкийн Монгол хүүхдүүд: Боловсрол PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2011-10-11, Мягмар
Image 
 
Америкт “fulltime mom” гэж дуудуулж, ээж гэдэг ажлыг бүтэн цагаар хийгээд даруй 7 жил гаруй хугацаа өнгөрчээ. Хүүхдүүдийн маань том нь энэ жил ахлах сургуульд орсон, дундах нь 2-р анги, бага нь прискүүлд /preschool/ явж байна. 3 өөр сургуульд болон дугуйлан секцэнд нь зөөж авах, сургуулийн үйл ажиллагаанд туслах зэрэг ажлаа “үглэн” гүйцэтгэхийн хамт эндхийн ерөнхий боловсролын системийн бүхэл болон хагас шатыг /том нь 2-р ангидаа энэд ирсэн/ дамжиж байгаа хүүхдүүдийнхээ “ачаар” нэлээд туршлага, мэдээлэлтэй болжээ. Ингээд Монголынхоосоо эрс өөр боловсролын системтэй тулгараад байгаа эцэг эхчүүддээ бага ч нэмэр болох, нэг ч гэсэн Монгол хүүхдийн маань амьдралд эерэг өөрчлөлт авчрах болов уу гэж бодоод хэдэн өдөр сууж мэдээллүүдээ нэгтгээд та бүхэндээ хүргэж байна. Калифорн мужийн Сакраменто хотын хэдхэн сургуульд дээр үндэслэсэн мэдээлэл гэдгийг анхаараарай. Өөр, муж, хотод, сургууль заавал адил байх албагүйг та бүхэн юу эс андах вэ. Хамгийн гол нь ерөнхий төлвийг харуулж байгаад юм.
 
 
Өсвөр Насны Хүүхдүүдтэй Эцэг Эхчүүдэд Зориулсан Зөвлөмжүүд. PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2010-09-17, Баасан
Image 
 
АНУ-ын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд (ЕБДС) сурч байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зориулан энэхүү зөвлөмжийг Арлингтон хотын ЕБДС-д зургаа дахь жилдээ ажиллаж хуримтлуулсан туршлага, санаан дээрээ тулгуурлан бичихээр шийдлээ. Өөрийн амьдралын багагүй хугацааг Монголын Ерөнхий Боловсролын Дунд сургуулиас авахуулаад Их дээд сургуульд багшилж байсан, мөн багшийн ажлыг энэ улсад үргэжлүүлэн хийж байгаагийн хувьд Монголын ирээдүй болсон бяцхан иргэддээ болон тэдний эцэг эхчүүдэд бага ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж өөрийн цаг заваа умартан цаас үзэг нийлүүлэн суугаа минь энэ ээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 71