Албан ярилцлагад орохдоо зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлс PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2010-09-14, Мягмар
Image 
 
Урьд өмнө ажилд ороход “Танилтай бол талын чинээ” гэдэг үг хэрэглэгдэж байлаа. Харин өнөөдөр “Чадвартай бол бүх юм ок” гэгдэх боллоо. Ажил олгогчид маань ч шалгуураа өндөрсгөлөө. Тэрхүү өндөр босгоор алхаж орно гэдэг тийм ч амархан ажил биш ээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн эхний алхам болох, ярилцлага авч буй хүндээ хэрхэн зөв сэтгэгдэл төрүүлж, хэл ярианы өндөр соёлтой болох аргаас толилуулъя.
 
 
Мөнгөтэй байхад хэрхэн суралцах вэ? PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2010-08-11, Лхагва
Image 
 
Өрхийн зарлагаа баланслах хамгийн чухал. Ихэнх залуу гэр бүл тооцоогоо зөв барьж чаддаггүй учраас хангалттай мөнгөтэй байдаггүй.  Мөн мөнгөө буруу зарцуулснаас болж дараа сарын цалинд хүртлээ өр тавих нь элбэг байдаг. Харин хэдэн жил амьдарсныхаа дараа гэр бүлийн хоёр орлого багатай байсан ч яаж ийгээд болгоод сурчихдаг. Тэр бүү хэл, цалингаас цалингийн хооронд амьдарч, сурч өөрсөддөө хувцас хунар, гэр орондоо ахуйн хэрэглэл хүртэл авчихдаг. Энэ нь гэр бүлийн орлогоо зохицуулж сурч байна гэсэн үг.
 
 
Баяжих нууцаас PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2010-04-19, Даваа
Image 
 
"Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?" гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцыг өмч хөрөнгөтэй хүмүүсээс тухайлбал саятануудаас асуувал зохино.
 
Тэдэнд өөрийн гэсэн нууц бий. Тэд бүгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин саятануудаас баяжих замаа дөнгөж эхэлж буй хүмүүст зориулсан зөвлөгөөг хүргэж байна.
 
 
Америкийн шилдэг бизнес сургуулиуд PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2010-02-21, Ням
Image 
 
Та бүхэнд энэ удаад АНУ-ын шилдэг бизнес сургуулиудын нэрсийн жагсаалтыг бэлтгэлээ. Сургуульд орох хүсэлтэй хүмүүс эдгээр сургуулиудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тухайн сургуулийн цахим хуудас уруу нь зочилж үзнэ биз ээ. Мөн түүнчлэн энд President's stimulus bill буюу сургалтаа сэргээхийг мөн дээд боловсролтой болохыг хүсэж буй хууль ёсны оюутнуудад зориулан Засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлж байгаа талаар товч дурдах хэрэгтэй байх.
 
 
Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ? PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2010-02-08, Даваа
 Image
 
Оросууд Америк уруу 30-аад жилийн өмнө анх олон олноороо цагаачилж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бараг бүх салбарт хүчээ үзэж, ажиллаж үзсэн юм байна.

Тэрнээс гадна, тэд хөдөлмөрийн зах зээлийн бүх өөрчлөлтөнд уян хатан байдлаар хандаж, шаардлага гарч байсан бол мэргэжилээ өөрчилж, нэг салбараас нөгөө салбар руу шилжин хөл дээрээ тогтож байжээ.
 
 
Заавал мэдэх ёстой Олон Улсын Шалгалтууд PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2009-12-04, Баасан

Image 

Нийтлэг байдаг Олон Улсын шалгалтуудын талаарх мэдээллүүдийг танд хүргэж байна. Шалгалт болгон өөрийн онцлогтой тул холбогдох линкүүдээр орж дэлгэрэнгүй мэдээлэлийг аваарай.

IELTS (International English Language Testing System)

IELTS нь Англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм.

IELTS нь тодорхойлсон хэдэн улс болох Англи, Шинэ Зеланд, Канадын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний Олон улсыг шалгалт гэж хэлж болно. Австралид суралцахыг хүсэгчид заавал энэ шалгалтыг өгж зохих оноог авсан байх шаардлагатай байдаг.
 
 
Essay хэрхэн бичих вэ? PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2009-12-04, Баасан
Image 
 
Гадаадын, ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгийн албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог.
 
 
 
Хууль бус оршин суугаа оюутны сургалтын хөнгөлөлт болон тэтгэлэгийн тухай PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2009-11-04, Лхагва
Image 
 
Монголчууд бид бусад хууль бусаар байгаа цагаачидтай адил АНУ-д хууль бус оршин суугаа хүүхдүүд сургуульд санхүүгийн боломж болон бичиг баримтгүйгээс болоод орж чадахгүй, тэтгэлэгт хамрагдах эрхгүй гэсэн ойлголттой байдаг билээ. Гэвч  зарим хувийн болон улсын байгууллагууд  бичиг баримтгүй ч гэсэн хүүхдүүдийг сургуульд сурахад төрөл бүрийн тэтгэлэг, зээлд хамруулдаг бөгөөд заримыг нь  та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.
 
 
Хүүхдүүдтэйгээ хамт цагаа зөв өнгөрөөх болон хямд, үнэгүй ном, сурах материалын талаар PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2009-07-17, Баасан
Image 
 
Цаг зав муутай байгаа хүмүүс мэдээжийн хэрэг байнга ийш тийш яваад байх боломжгүй л болов уу. Бас машин тэрэгний асуудал ч гарч болно. Тиймээс заавал их мөнгө зарахгүйгээр хүүхэдтэйгээ хамт цагаа сайхан өнгөрөөж болно гэдгийг та өөрөө сайтар мэдэж байгаа байх.
 
Заваараа гэр бүлээрээ хажуугийн парк орж шорлог хийж шарах, боломжтой бол шүлс гоожуулхаар сайхан хорхог хийж идэж, хамт загас барих, хөл бөмбөг, бейсбол, газрын болон агаарын теннис гэх мэт спортоор хичээллэн тоглож болно.
 
 
 
Аав, охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл - 3 PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2009-07-02, Пүрэв
 
Image

-    Чамайг дахиад ингэвэл цэцэрлэгт чинь явуулна шүү.

Охин маань дүүтэйгээ ингэж ярьж байх юм. Цэцэрлэгт чинь явуулна гэхээр хүү маань ёстой 75-аар бууж өгч байна аа. Бидний багад зүггүйтэхэд “Хадны мангаад өгнө” гээд нэг нам болгодог байж билээ. Хүүд маань цэцэрлэг гэдэг үг яг л хадны мангаа гэдэг шиг сонсогдож байгаа бололтой юм. Эгч нь ч таарах түлхүүрийг нь ёстой нэг олж дээ.
 
 
 
TOEFL, LSAT, BAR шалгалтуудын тухай PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2009-03-14, Бямба

Image 

TOEFL-ийн шалгалт

АНУ-ын их сургууль коллежид орохын тулд хамгийн эхний босго нь TOEFL (Test of English as a Foreign Language) буюу албан ёсны хэл нь англи биш орнуудын иргэдээс авдаг хэлний түвшин тогтоох суурь шалгалт болохыг манай залуучууд сайн мэдэх билээ. Хуулийн сургуулиудын хувьд энэхүү шалгалтыг үндсэн шалгуур болгодог.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 71