Асашёорюү хоёр дахиа заналхийлэлд өртөв PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2009-01-15, Пүрэв

Image 

Японы сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадоржийг заналхийлсэн талаар хэвлэл мэдээллүүдээр нийтэлсэн билээ. Энэ явдал башёгийн эхний өдөр Кисэносатог давсны дараа болсон гэнэ. Токио хотын цагдаагийн ерөнхий газар болон цагдан сэргийлэх алба интернэтэд тавигдсан мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авчээ.

 

 
Ном ертөнцийг харах цонх мөн үү? PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-12-27, Бямба

Image 

Номыг ямар хүн зохиодог вэ? Надтай адилхан юугаа ч мэдэхгүй хүн зохиодог уу? ТИЙМ. Номыг надтай адилхан юугаа ч мэдэхгүй нөхөр зохиодог. Гэхдээ ном зохиож байгаа хүн бид хоёрын хооронд нэг ялгаа байгаа, нэг төстэй зүйл байгаа.

Төстэй зүйл нь зохиолч бид хоёр ижилхэн зүйл сонирхдог.

Ялгаатай зүйл нь бид хоёрын мэдлэгийн түвшин.

 

 
Магистр болон Докторын сургалт PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-12-21, Ням

Image 

АНУ-д магистрын зэргийг тухайн мэргэжлийн онцлог, сургуулийн сургалтын програмаас шалтгаалан 2-3 жилийн хугацаанд авах бололцоотой. Магистрын зэргийн хөтөлбөр нь мэргэжлийн ба судалгааны гэсэн 2 төрөлд хуваагдана. Мэргэжлийн магистрын зэрэг нь тухайлсан нэг салбарт мэргэшүүлэн сургахад чиглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл илүү практик талруу хандуулсан сургалт гэж ойлгож болно.

 

 
Гадаад хэл хэрхэн хурдан сурсан туршлагаасаа PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-12-14, Ням
Image 
 
Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм.


 
Төрийн буцалтгүй тусламж олгох журам PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-12-02, Мягмар
Image 
 
МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ТӨРИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын бакалавр, магистр, докторын өдрийн сургалтад зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн төрийн буцалтгүй тусламж олгох, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгох болон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
 
Хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн тэтгэлгүүд PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-11-17, Даваа

Image 

1. Санхүүгийн тест – 1000 долларын тэтгэлэг

Асуулт 1. Үл хөдлөх хөрөнгийн тогтмол хүүтэй зээл бусад төрлийн хүүтэй зээлүүдээс юугаараа давуу вэ?

 

 
Магистpт сурч байгаа оюутнуудад ажил эрхлэх боломж PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-11-14, Баасан
Image 
 
АНУ-д магистрт сурах нь харьцангүй үнэтэй боловч өөрт байгаа бололцоогоо бүрэн ашиглаж чадвал албан ёсоор ажил эрхлэх замаар сургалтын төлбөрөө төлөх боломж байна. Төлбөр мөнгөнөөс гадна, суралцаж буй мэргэжлээрээ ажиллах нь тухайн оюутанд харьцангуй хялбар төдийгүй хамгийн гол нь сургуулиа төгссөний дараа ажил олоход урьд хийж байсан ажлын туршлага юу юунаас илүү чухал.
 
 
 
АНУ-ын хамгийн өндөр төлбөртэй ба төлбөр багатай их дээд сургууль, коллежийн жагсаалт PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-11-11, Мягмар
Image 
 
АНУ-ын хамгийн өндөр төлбөртэй ба төлбөр багатай их дээд сургууль, коллежийн жагсаалтыг хүргэж байна. Энэ жагсаалтыг нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан тул мэдээлэл нь бага зэрэг хуучирсан байхыг үгүйсгэхгүй боловч ерөнхий дүнгээр нь баримжаа авч болно. Түүнчлэн сүүлийн жилүүдэд сургалтын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн болохоор сонирхож байгаа сургуулийнхаа веб сайтруу ороод дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.
 
 
 
Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл – 2 PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-10-17, Баасан

Image 

Өдөр дунд ид ажлын цагаар охин маань утас цохиж байна.
-    Ааваа би хичээлээсээ хоцорчихлоо гээд утасны цаана мэгшиж байх юм.
-    Миний охинд ямар нэгэн юм тохиолдоо юу?
-    Би цагаа буруу харчихаж ээ.
-    Энүүхний төлөө уйлдаг чинь их муу байна. Одоохон хичээлдээ гүйгээд л оччихооч.
-    Би айгаад байна аа.
-    Юунаас тэр вэ?
Охин маань хариу хэлсэнгүй, дахиад л нэрж гарав. Аргагүйн эрхэнд ажлаа хойш нь тавиад гарлаа. Хүүхэд хичээлээсээ хоцорсоныхоо төлөө айж, уйлж байна гэхээр ямар нэгэн ноцтой зүйл сургууль дээр нь болдог байх нь.

 

 
Аав охин хоёрын яриа буюу Монголын боловсролын шинэчлэл PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-09-15, Даваа

Image 

Охин маань сургуульд оров. Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн 4 дүгээр ангид л даа. Америкт сурч байгаад ирсэн охины маань хувьд Монголынхоо сургуульд орж байгаа нь энэ. Орой авахаар очиход өмнөөс гүйж ирэнгүүт л:

 

 
Оюутнууд аль улсыг сонгож байна вэ PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2008-09-08, Даваа

Image 

Манай урд хөрш Хятад улс гадаадын оюутнууд эрдэм мэдлэг олж авахаар зорьдог гол газруудын нэг болжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус улсыг зорих гадаад оюутнуудын тоо ихээхэн нэмэгдсэн байна. 2007 оны байдлаар Хятадын 544 их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнд суралцахаар дэлхийн 188 орны 195 мянган оюутан Хятад улсад иржээ.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 71