Америк дахь Монголчуудийн Ширээний Теннисний Аварга Шалгаруулах SF-2016 Тэмцээн PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2016-09-18, Ням
Image 
 
2016 оны Америк дахь Монголчуудийн Ширээний Теннисний Аварга Шалгаруулах SF-2016 Тэмцээн 10/22 - 10/23 ны өдрүүдэд Alameda Table tennis Club - д зохиогдох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зарын хуудаснаас харна уу!
 
 
 
КАРНЕГИЙН ТАЙЗНАА таван хэлээр дуулсан монгол бүсгүй PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2014-04-24, Пүрэв
Image 
 
Дуучин К.Номинжин дэлхийд алдартай Карнегийн тайзнаа энэ сарын 13-нд дуулсан байна. Өдгөө АНУ-д суралцаж буй тэрбээр Грэммийн шагналт, сонгодог хөгжмийн зохиолч Кристофер Тиний уран бүтээлийн тайлан тоглолтод оролцжээ. Өвөрмөц хоолой, ур чадвар болон гадаад хэлний төрөлхийн авьяасаараа бусад дуучдаас ялгардаг тэрбээр энэхүү тоглолтод монгол, хятад, япон, санскрит, перс хэлээр таван дуу дуулсан аж.

К.Номинжин Нью-Йоркийн энэхүү домогт театрын тайзнаа 300 хүний оркестр, 600 найрал дуучинтай хамт ая дуугаа өргөжээ. Тоглолтын үеэр үзэгчид түүнд нижигнэсэн алга ташилт, “Браво” гэсэн үгээр талархлаа тасралтгүй илэрхийлж буй богино хэмжээний бичлэгийг дуучин бүсгүй өөрийн цахим хуудастаа тавьсан байв. Харин түүний шүтэн бишрэгчид дуулж байгаа бичлэгээ тавихыг хүсэхэд тэрбээр хариуд нь “Карнеги холл тоглолтын үеэр дүрс бичлэг хийхийг зөвшөөрдөггүй юм билээ. Харин нэг найз маань энэ бичлэгийг хийснээ надад өгсөн” хэмээжээ. /mongolnews.mn/
 
 
“Болор цом”-ын эзнээр Н.Гантулга тодорлоо PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2013-01-09, Лхагва

Image 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн XXX удаагийн наадам өчигдөр болж өндөрлөлөө. Улсын драмын эрдмийн театрт болсон энэ удаагийн наадмын тэргүүн байрыг яруу найрагч Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ хүртлээ. Дэд байрт яруу найрагч Б.Мягмаржав, гуравдугаар байрт залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарсан байна. Харин яруу найрагч Б.Галсансүх дөрөвдүгээр байр, Ай.Төмөр-Очир тавдугаар байр эзэллээ.

Д.Цэцэг

“Болор цом”-30 яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг…

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
өврөөс нь алга болсон
 
 
“American music awards”-д нэр дэвшигчид тодорлоо PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2012-10-11, Пүрэв
Image 
 
Америкийн хөгжмийн дээд шагнал гардуулах “American music awards” 40 дэх жилдээ болох гэж байна. Реппер Ники Минаж, дуучин Рианна нар тус бүр дөрвөн төрөлд нэр дэвшсэн нь хамгийн олонд тооцогдож байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслолд Дрэйк, Кристина Агилера, Ашер, Крис Браун, Кэти Пэрри, Питбулл зэрэг одод шоуны үеэр ая дуугаа өргөх гэнэ.

Ирэх сарын 18-нд “Нокиa” театрт болох уг арга хэмжээнд нэр дэвшсэн уран бүтээлчдийг сонирхуулж байна.

Оны онцлох уран бүтээлч

-Жастин Бибер
-Дрэйк
-“Maroon 5”
-Кэти Пэрри
-Рианна

 

 
Гайхамшигтай. Кекутенхо Цэвэгням 37 насандаа их сумод түрүүлэв PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2012-05-20, Ням
Image 
 
Тавдугаар сарын Нацу башёд монголын сумогийн анхдагчийн нэг Кекутенхо Цэвэгням 13 даваатайгаар түрүүлж гайхамшигтай амжилт гаргав. Сүүлчийн өдөр миэгэширагийн 7-оос эрэмблэгдэн барилдаж буй Кекутенхо Цэвэгням, Мэйгэшира-4 Точиазан, озеки Кисенасато нарын гурван бөх 11 даваатай үлдээд байсан юм. Энэ гурван бөхийн аль давсаны дунд нэмэлт барилдаан болж, түрүү бөх тодрох байв. Точиазаны учраа нь озеки Котоошү байсан ч тэрбээр барилдсангүйгээр Точиазан нэг давааг хялбархан авч, түрүү барилдаанд шалгарч үлдэв.
 
Түүний удаад барилдсан Кекутенхо Цэвэгням хүчтэй өрсөлдөгч Гойёдотой таарлаа. Түүнтэй барилдаан таардаггүй, өмнө нь 12 барилдаж 8-нд нь Кекутенхо Цэвэгням унаж байжээ. Гэвч өөртөө итгэлтэй барилдсан Кекутенхо Цэвэгням дэвжээний захад хөнтөрч давав. Ингэсгээр юутай хоёр бөхийн хооронд нэмэлт барилдаан гарах боллоо.
 
 
Монголын шилдэг киногооор “Бодлын хулгайч” тодорлоо PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2012-05-13, Ням
Image 
 
Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас санаачлан зохион байгуулдаг "Academy awards-2012" кино наадам, Академийн Дээд  Шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр УДЭТ-т болж, шилдгүүдээ нэрлэлээ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй энэ наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монголын нийт 15 кино 16 номинацид өрсөлдсөнөөс "Wisdom Film" продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Бодлын хулгайч" кино шилдгийн шилдэг кинонд олгох гран-при шагнал хүртсэнээс гадна таван номинацид шагнал хүртсэн юм. 

Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг "Academy Awards-2012" наадмын шилдгүүд ийн тодорлоо.
 
 
Монголын "Boyband"-үүдээр сонин юутай PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-12-23, Баасан

Image 

"КАМЕРТОН" хамтлаг

Д.БОЛД: АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ШИНЭ ОНОО УГТАЦГААЯ

Төрийн шагналт дуучин Д.Болдыг “Супермен” гэж өргөмжилье. Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулбал ямар амжилтад хүрдгийг тэрбээр харуулсан. Залуу үеийнхэн ч түүнийг дуурайдаг. Сайныг дагавал сарны гэрэлд хүрэх нь дамжиггүй. “Би үнэхээр завгүй явна. Шинэ жилийн урилга олон ирж байна. Бас хөдөө орон нутаг руу явна. Миний хийж буй ажил олны нүдэнд ил байдаг болохоор ийм тийм гэж дурдах нь илүүц биз. Шинэ шинэ уран бүтээлтэй, ажлын амжилттай бүгдээрээ шинэ оноо угтацгаая.”

Л.ГАН-ЭРДЭНЭ: БИ ГУРВАН ЖИЛД 100 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛСОН

Дуучин Ганаа 100 гаруй мэргэжилтэй болоод гурван жил гаруй болж байна. “NTV” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан тэрбээр энэ ажлынхаа амтанд оржээ. “Маш сонирхолтой ажил. Гурван жил гаруйн хугацаанд хэчнээн ч олон ажил, мэргэжилтэй болов. Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой, үнэхээр гайхамшигтай. Түр завсарласан ч бид хамтарч сайхан уран бүтээл хийх сэтгэл нэгтэй явдаг” гэлээ.

 

 
“Удаан хүлээлгэсэн best of Хурд тоглолт…” PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-12-07, Лхагва
Image 
 
Монголын рок поп хөгжмийн “акул”-уудын тоглолт ар араасаа хөвөрсөөр. UB palace-ийн концертийн танхимд Хурд хамтлаг BEST of Хурд нэртэй тоглолтоо хийлээ. Монголын рок хөгжмийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан хамтлаг бол яах аргагүй “Хурд”.  “Цэргийн бодол”-ыг аялахгүй өнгөрсөн ерээд оны залуу хүн бараг л байхгүйтэй адил, “Хурд” хамтлагийг мэдэхгүй Монгол хүн өдгөө байхгүй юм. Их урлагийн ертөнцөд өдгөө 18 орчим жил уран бүтээлээ туурвисан Хурд хамтлаг сонсогч фенүүддээ нийт 14 тоглолт тавьжээ.
 
 
Mongolian Music Video Awards 2011 /фото/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-10-28, Баасан

Image 

“Mongolian Music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian Music Video Awards-2011” наадам өчигдөр СТӨ-д болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Mongolian Music Video Awards 2011” наадмын гол онцлог нь Соёл урлагийн салбарынхан бид өөрсдөө болоод ирээдүй хойч үедээ органик байгаль орчинд амьдрах, органик бүтээгдэхүүн, хүнсийг хэрэглэх нь бидний ирээдүйн  хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгон бүх нийтийг органик хөгжилд уриалан дуудаж “Органик ирээдүй”-н төлөө нэгдэгдэцгээе уриан дор зохион явуулж, эрүүл, ногоон орчинг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна.

Наадмыг хамтран зохион байгуулагч буюу ерөнхий ивээн тэтгэгчээр 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч UFC ГРУПП ажиллаж, Монголын шинэ үеийн хөгжим, видео клипний урлагийг дэмжиж байна.

Рок, поп хөгжмийн ертөнц дэхь шилдэг  видео клипүүдийг шалгаруулдаг энэхүү уралдаанд энэ жил 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип өрсөлдсөн юм.

 

 
”Miss Mongolia - 2011” тодров /фото/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-09-16, Баасан
Image 
 
“Miss Mongolia-2011” холбооноос жил бүр зохион байгуулдаг Монголын гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia-2011” наадам Үндэсний циркт боллоо. МҮОНТ-ээр хоёр долоо хоногийн турш реалити шоу хэлбэрээр үзэгчиддээ хүрсэн тус тэмцээнээс шилдэг 16  бүсгүй авьяас чадвар, оюун билгээрээ шалгарч үлдсэн билээ.

“Miss Mongolia-2011” наадмыг үзэхээр 2005 оны мисс Б.Гантогоо, 2006 оны мисс Т.Ундармаа, 2006 оны дэд мисс О.Уянга, 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл, 2010 оны мисс Б.Бадамцэцэг болон олон улсын сонсголын бэрхшээлтэй  миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон М.Батчимэг, Б.Алтансоёмбо, Б.Саруул зэрэг дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан үе үеийн миссүүд урилгаар хүрэлцэн ирсэн юм.
 
Энэ жилийн наадмын шүүгчээр Азийн топ модель, “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа, “Miss Mongolia” наадмын анхны мисс, Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа, найруулагч Р.Мөнхсайхан, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь  нар ажилласан.
 
 
Нөгөө л хайрласан, бас гэгэлзсэн Сараа /фото/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-09-16, Баасан
Image 
 
Үсээ долгиотуулан шууж, цагаан өнгийн чимэглэл бүхий богино хар даашинзаар гоёсон поп хатагтай Б.Сарантуяа. Гоёмсог шигтгээтэй өндөр өсгийт дээр ардын дууны ая эгшгэнд тааруулан эвлэгхэн найгах хээнцэрхэн бүсгүй. Энэ бол дөчин насныхаа төрсөн өдрөөс хойш жил хагасын дараа тайзан дээр гарч ирж байгаа поп хатагтайн шинэ дүр төрх. Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй монгол аялгуу” шинэ этник цомгийнхоо баярыг хийж, Монгол бөхийн өргөөнд хоёр орой тоглолоо. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “эрүүл хоолны дэглэмд шилжиж, мацаг барин бясалгал хийж” байгаа тухайгаа хуучилсан. Илүү эрх дураараа, чөлөөтэй, өөртөө итгэлтэй ч болсон юм шиг. Тайзан дээр барагтай бол хөдөлдөггүй хэмээн шүүмжлүүлж, “Би тайзан дээр дуу дуулах гэж гардаг болохоос биеэ гайхуулах гэж биш” хэмээн адардаг байсан поп хатагтай энэ өдөр өөрийнх нь хэлснээр “чадлынхаа хэрээр” өөрийгөө дасгалжуулсан нь илт байлаа.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 67