Нөгөө л хайрласан, бас гэгэлзсэн Сараа /фото/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-09-16, Баасан
Image 
 
Үсээ долгиотуулан шууж, цагаан өнгийн чимэглэл бүхий богино хар даашинзаар гоёсон поп хатагтай Б.Сарантуяа. Гоёмсог шигтгээтэй өндөр өсгийт дээр ардын дууны ая эгшгэнд тааруулан эвлэгхэн найгах хээнцэрхэн бүсгүй. Энэ бол дөчин насныхаа төрсөн өдрөөс хойш жил хагасын дараа тайзан дээр гарч ирж байгаа поп хатагтайн шинэ дүр төрх. Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй монгол аялгуу” шинэ этник цомгийнхоо баярыг хийж, Монгол бөхийн өргөөнд хоёр орой тоглолоо. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “эрүүл хоолны дэглэмд шилжиж, мацаг барин бясалгал хийж” байгаа тухайгаа хуучилсан. Илүү эрх дураараа, чөлөөтэй, өөртөө итгэлтэй ч болсон юм шиг. Тайзан дээр барагтай бол хөдөлдөггүй хэмээн шүүмжлүүлж, “Би тайзан дээр дуу дуулах гэж гардаг болохоос биеэ гайхуулах гэж биш” хэмээн адардаг байсан поп хатагтай энэ өдөр өөрийнх нь хэлснээр “чадлынхаа хэрээр” өөрийгөө дасгалжуулсан нь илт байлаа.
 
 
Дурлалт хосуудын бэлгэдэл “LOVE” хөшөө сүндэрлэлээ /фото/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-08-21, Ням

Image 

Дэлхийн томоохон хотуудын цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайн чимэг болсон “LOVE” хөшөө Монголд ирлээ. Уг хөшөө дэлхийн мянга мянган дурлалт залуусын үнэнч хайрын бэлгэ тэмдэг болдгийг та андахгүй биз ээ. Тэгвэл “LOVE” хөшөөний албан ёсны нээлт өчигдөр Соёл амралтын хүрээлэнд болж, олон хосууд цугларсан юм. 

Энэхүү арга хэмжээний үеэр парк дахь хөлөг онгоцон дээр дурлалт хосуудад зориулсан "LOVE PARTY" зохион байгуулсан.. Мөн "LOVE PARTY"-д оролцсон хосууд энэхүү хөшөөний Монгол дахь анхны үзэгч болсон бөгөөд хамтлаг дуучдын амьд хөгжмийн тоглолтыг хамгийн ойроос үзэж сонирхсон.

 

 
Дэлхийд ганц Монгол наадам эхэллээ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-07-12, Мягмар
Image 
 
Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой тус тус тохиосон Монгол зоны Үндэсний их баяр наадам эхэллээ. 

Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн билээ.

Тэрбээр "Эрхэм хүндэт ард иргэд, наадамчид аа,

Эрхэм зочид, хатагтай ноёд оо,           

Эх сайхан нутаг, дэлхийн олон газар наадамлаж байгаа монголчууддаа болон нийт зочиддоо Монгол наадмын сүр жавхланг билэгдсэн халуун мэндчилгээ өргөж, нийт наадамчин олондоо сайхан наадамлахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Энэ жил Монгол нутаг даяар олон жилийн ган зүдгүүрийг тайлсан аргагүй сайхан зун болж байна.
 
 
“Hi-Fi Records”-ын шилдэг 10 цомог PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-05-05, Пүрэв
 Image
 
Долоо хоног бүр “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийг жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг цомгуудыг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг hi-fi.mn сайтаас авч болно.
 
1.    Д.Болд “Монгол поп” цомог. Үнэ: 9999 төгрөг
 
2.    Х.Лхагвасүрэн “Тэнгэрлэг андууд” цомог. Үнэ: 15000 төгрөг
 
3.    Х.Лхагвасүрэн “Нарыг хайрла” цомог. Үнэ: 15000 төгрөг
 
4.    Д.Батсүх “Үргэлжлэл” цомог. Үнэ: 8000 төгрөг
 
5.    Х.Лхагвасүрэн “Харангын Лхагваа” цомог. Үнэ: 15000 төгрөг
 
 
“Домогт Ану хатан” бестселлерийг дахин тэргүүллээ - Монгол дахь бестселлерууд PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-05-05, Пүрэв
 Image
 “Домогт Ану хатан” жүжгийн фото зураг
 
“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн bestseller номуудыг танилцуулж байна. Уран зохиолын  бестселлерт Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан “Чонон сүлд” роман тэргүүлсэн хэвээрээ  ч Драмын эрдмийн театрын тайзнаа жүжиг болон амилсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” ном эргэн бестселлерт дээгүүр жагсжээ. Харин бусад номын  bestseller-ыг орчуулагч Б.Энх-Амгалангын “Өглөөний хүн” ном тэргүүлжээ.
 
 
“Жинхэнэ хайр” тоглолт жинхэнэ хайрын нулимстай байлаа PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-04-25, Даваа
 Image
 
“Улаанбаатар палас”-ын концертын их танхимд өнгөрсөн баасан, бямба гаригт “Гурван охин” хамтлагийнхан анхны бие даасан “Жинхэнэ хайр” тоглолтоо фенүүддээ өргөн барилаа. Тэд Монголын рок попын ертөнцөд өөрсдийн орон зайг хэдийнэ “өөрсдийнхөөрөө” мөнхөлж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.  Хамтлагаа байгуулсанаас хойш анх удаа хийж байгаа тэдний бие даасан тоглолтыг фэнүүд нь хүсэн хүлээж байсан нь хоёр өдрийн турш дүүрэн үзэгчтэй байсан тоглолтын заалнаас илэрхий байв. Тэр ч бүү хэл цаг барихдаа хэзээний таруухан гэгддэг үзэгчид 20.00 гэхэд хэдийнэ суудлаа эзэлчихсэн “Гурван охин”-ыг тайзнаа гарахыг тэсэн ядан хүлээж, алга ташилт нижгэнүүлж байв.
 
 
“МОНГОЛ ТУУРГАТАН” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН УЛАМЖЛАЛТ III НААДМЫН УРИЛГА PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2011-04-07, Пүрэв
Image 
 
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд “Монгол туургатан” хүүхдийн урлагийн уламжлалт III наадмыг “Бид хамтдаа“ уриатайгаар 2011 оны 07 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулах гэж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол туургатны соёл урлагийн их өв санг танилцуулах, сурталчлах, эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, улс үндэстний хүүхэд, багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын болон Шинжан Уйгарын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Саха улс, Эрхүү мужийн тойргийн авьяаслаг хүүхэд багачууд оролцон хамтарсан тоглолт зохион байгуулна.
 
 
lamongols.com-ын нэрэмжит "Шилдэг Хэллоуины костюм 2010" фото уралдааны дүн гарлаа PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-12-05, Ням
Image 
 
Манай сайтаас 10 сарын 22-оос 11 сарын 15-ны өдрүүдийн хооронд   "Шилдэг Хэллоуины костюм 2010" фото уралдааныг зарлаж, 12 сарын 1-ний хүртэл олон нийтийн санал асуулга явуулсан билээ. Энэхүү уралдаанд зөвхөн Калифорнийн Лос Анжелесээс биш, Орегоны Beaverton ба Hillsboro, Виржиниайгийн Arlington, Калифорнийн San Leandro, Walnut Creek, Их Британий  Манчестер болон Улаанбаатраас хүүхэд багачуудын фото зураг ирүүлсэн бөгөөд энэхүү уралдаанд оролцсон гэр бүл, хүүхэд, хувь хүн бүрт дахин дахин талархал илэрхийлмээр байна. 
 
Уралдааны үр дүнг үзвэл:
 
 
Улс Тунхагласны Өдөрт зориулсан Гэрэл зургийн уралдааны дүн гарлаа PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-12-01, Лхагва
 Image
Гэрэл зургийг  Энх-Амар Наранчулуун/ Denver, Colorado/
 
АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд Улс Тунхагласны Өдөрт зориулсан Гэрэл зургийн уралдааныг Colorado  мужийн Монголчуудын Холбооноос зохион явуулж дүнгээ гаргалаа. Уралдаанд 40 гаруй бүтээл ирснийг америкийн өнцөг буланд бүрт амьдардаг 4 шүүгч онлайнаар шүүж дүнгээ нэгтгэжээ. Энэ уралдааныг шүүлцэх боломж над тохиосон юм. Хүн бүр сэтгэлдээ уран бүтээлч байдаг  хэмээн Францын алдарт гэрэл зурагчин Анри-Карте Брессон нэгэнтээ өгүүлсэн нь буй. Техник технологийн дэвшил өдгөө хүмүүст энэхүү хүн бүр уран бүтээлч байх, эргэн тойрондоо байх найз нөхөд, ээж аав ахан дүүсийнхээ давтагдашгүй хором болоод шулганан жиргэх шувууд, урсан шуугих гол мөрөн, сүрлэг уулс, найган ганхах ой мод, өнгө алаглах цэцэгс, лавсан орох цас, шаагин орох бороо, ер нь юу эсийн тухай сонирхолтойгоор өгүүлэх  боломжийг олгож байгаа билээ.
 
 
Sweetymotion “Number one” тоглолт /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-11-22, Даваа
Image
 
Энэ сарын 19, 20 нд  буюу өнгөрсөн Баасан, Бямба гарагт “Sweetymotion” хамтлагийн “Number one” тоглолт болж өнгөрлөө. “Number One” шоу тоглолтын  хөгжмийн найруулгыг тус хамтлагийн продюсер Б.Чинбат хийжээ.
Даралтат хөгжмийг Чинбаа өөрөө тоглон,  соль гитарыг Өөжгий, басс гитар, бөмбөрийг Америкийн хөгжимчид тоглож байсан нь энэ оройн тоглолтод хөг нэмж,  амьдруулж чадсан хамгийн чухал хүчин зүйлс нь байв.

Тоглолтын турш  дөрвөн  удаа хувцсаа сольсон агаад тоглолтын найруулга маш сайн, алдаа багатай байсныг хэлэх нь зүйтэй байх. Олныг үл нуршин, уг амьд тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүргэе.
 
 
А.Сарнай Miss World-ийн шилдэг 25-т багтлаа PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-10-31, Ням

Image 

Хятадын Хайнань мужид зохиогдсон “Дэлхийн мисс”-ийн 60 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээний тэргүүн байр, Дэлхийн миссээр Америкийн гоо бүсгүй Александрия Миллс шалгарлаа.

18 настай Америкийн гоо бүсгүй ийнхүү дэлхийн миссийн алтан титмийг зүүж, уг тэмцээнд оролцсон 114 орны гоо бүсгүйчүүдийг тэргүүллээ.

 


 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 68