”Mongolian music video awards 2010”-ын шилдгүүд тодорлоо PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-10-18, Даваа
Image 
 
10 capын 17-нд Соёлын төв өргөөнөө “Mongolian Music” продакшнаас долоо дахь жилдээ зохион байгуулж  буй Монголын орчин үеийн хөгжмийн хамгийн том наадам хуучнаар “UBS music video awards”  одоо бол "Mongolian music video awards  2010" наадам болж өнгөрлөө. Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгч студи продакшнуудын намар намрын чуулган болсон энэ наадам нь энэ жил долоо дахь жилдээ болох гэж байна. Тус наадам нь анх 2004 онд 13 номинациар шилдгүүдээ тодруулдаг байсан бол энэ жил 15 номинациар шалгаруулсан юм.
 
 
“ЯПОН ЁКОЗҮНА болоод эргэж ирнэ” PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-10-04, Даваа
Image 
 
Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү зодог тайллаа. Энэ жилийн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэн, ид хаваа гайхуулж байсан их аварга маань элдэв хэрэгт орооцолдон зодог тайлахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Өөрийнх нь хэлснээр дахиад хоёр жил барилдах бодолтой байсан ч яаж ч чадаагүй Асашёорюү өчигдрөөс эхлэн Д.Дагвадорж болон хувирлаа.
 
 
Олон улсын тэмцээнд Монгол бөхчүүд маань урамтай сайхан барилдлаа PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-08-25, Лхагва
Image 
 
2010 оны 8 сарын 22-нд Чикаго хотод олон улсын нээлттэй Бразилийн Jijutsu-ийн аварга шалгаруулах тэмцээн (Jijutsu Сhicago International Open тэмцээн) зохиогдлоо. Зургаан монгол бөхчүүд оролцсоноос дөрвөн бөх дунд зиндаанд хоер бөх доод зиндаанд хурд хүчээ сорилоо.

Үүнд: Монгол улсын жудо-ийн шигшээ багийн дөрвөн тамирчин Болд Эрдэнэ, Ганболд Хэрлэн, Гантөмөр Дашдаваа, Бадарч Мягмардорж нар. Тэмцээнд  35 орны тамирчид оролцсоноос Монголын 5 тамирчин маань 2 алт, 2 мөнгөн медал, 1 хүрэл медалаар энгэрээ мялаалаа. Хагас хүнд жинд Дашдаваа алтан медал, хүнд жинд Мягмардорж алтан медал, хөнгөн жинд барилдсан Д.Сүлдбаяр мөнгөн медал, дунд жинд Болд Эрдэнэ барилдаж мөнгөн медал, дунд хүнд жинд барилдсан Нямаагийн Энхээ  хүрэл медал тус тус хүртлээ.

 

 
Монгол Улс дахиад нэг Олимпийн аваргатай боллоо PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-08-18, Лхагва
Image 
 
Өнгөрөгч бямба гаригт Сингапур хотноо эхэлсэн Хүүхдийн анхдугаар олимпийн наадамд дэлхийн 204 орны 3500 тамирчин оролцож, спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. “Арслан хотод” наймдугаар сарын 26 хүртэл явагдах анхдугаар хүүхдийн олимпод Монгол Улсаа төлөөлөн 11 өсвөрийн тамирчин оролцож байгаа юм. Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-нд Олимпийн хоёр дахь өдөр чөлөөт бөхийн охидын 60 кг-ийн жинд барилдсан Баатарзоригийн Батцэцэг эхлээд Шинэ Зеландын Т.Фордыг 3:0-ээр, дараа нь Гвинейн бөх А.Соуарег 4:0-ээр, гуравдугаар тойрогт ОХУ-ын Светлана Лпатоваг 3:1-ээр тус тус урамтай сайхан ялаад , “Б” хэсгийн аваргын төлөө Нигерийн бөх Виктор Кристианаг мөн л 3:1-ээр хожиж, аваргын төлөө  өрсөлдөх боллоо.
 
 
Монгол охид эх орноо дэлхийд оюуны спортоор тамгаллаа PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-08-03, Мягмар
Image 
 
Монгол Улсад Олон улсын шатрын холбооны өндөр зэрэглэлийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээн болж буй энэ өдрүүдэд дэлхийн оюуны спортын “шүтэн бишрэгч”-д манай улс руу бүхий л анхаарлаа хандуулж байна. Нүүдэл бүрийн мэргэнийг ч өрөг бүрийн цэцнийг, шатарчин бүсгүйчүүдийн оюуны чадамжийг шүүн хэлэлцэж буй тэдний хувьд Монгол Улсыг шатар үүссэн өлгий хэмээн нэрийдэх нь олонтаа. Та бидний мэдэхгүй домгийг хүртэл хүүрнэн өгүүлж, дэлхийн оюун ухааны өлгий хэмээн гайхан биширч, дэмжин тэтгэх тэдний дэмжлэгээр энэ тэмцээн Монголд амжилттай өрнөж буй.
 
 
Леди Гагагийн шинэ клип шуугиулж байна PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-06-14, Даваа
Image 
 
Поп дуучинаЛеди Гагагийн (жинхэнэ нэр нь Стефани Жерманотта) "Alejandro" нэртэй шинэ дууны клип нэг хоногийн дотор супер хит болоод байна. YouTube сайт дээр тавигдсанаас нь хойш нэг хоног хүрэхгүй хугацаанд энэхүү роликийг долоон сая орчим удаа үзсэн байх юм. Үзэгчдийн тоо нэг цагийн дотор хэдэн мянгаар  нэмэгдэж байгаа тухай тус сайтынхан мэдээлсэн байна.
 
 
Баянчандманийн хүү Баяржаргал дэлхийн од болсон нь /Babies киног үзээд төрсөн сэтгэгдэл/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-05-12, Лхагва
Image 
 
Өнгөрөгч хагас сайн өдөр Монгол хүүгийн тоглосон ''Babies'' киног нөхөр, 2 охиныхоо хамт үзээд хөөрхөн монгол хүүгээ киноны турш өхөөрдсөөр гарч ирлээ. Америк охин, африк охин, япон охин, Монгол хүүг дөнгөж төрөхөөс нь авахуулаад 1 нас хүрч хөлд орох хүртлэх хугацааг харьцуулан гаргасан үнэхээр хөөрхөн кино болжээ. Хүүхдийн хэлээр л хийчихсэн, зөвхөн тэдний нүүрний хувирал, гаргаж байгаа ааш, юмыг таньж мэдэж байгаа байдлыг тэр чигт нь ямар ч засал чимэглэлгүй өөрсдөөр нь үзүүлсэн нь их таалагдлаа.
 
 
“Хаврын гоёл-2010” наадмын загваруудаас /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-05-10, Даваа

Image 

Монголын дизайны сургалттай их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Хаврын гоёл” наадмын энэ жилийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын дизайнер оюутнуудын ур ухаан, хүч хөдөлмөрөө гарган бүтээсэн загваруудаас та бүхэндээ сонирхуулъя.

 

 
Дахиад л Дэлхийн цом, ахиад л Мөнхбаяр PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-04-27, Мягмар

Image 

БНХАУ-ын Бээжин хотноо болсон буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 25-нд өндөрлөлөө.

Манайхны гол найдвар бол эмэгтэйчүүдийн гар бууны төрөл. “Бээжин-2008” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа маань олимпийн дараа үрийн зулай үнэрлэж, их спортоосоо түр “чөлөө” аваад байсан билээ. Гүндгээ Бээжингийн олимпоос хойш анх удаагаа томоохон тэмцээний “галын шугаманд” гарлаа.

 

 
“Киви”-хамгийн сайн хуулбарлагчид PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-04-12, Даваа
Image 
 
Монголдоо л шинэ бүхнийг эхлүүлж яваа гэж хэлүүлэх дуртай “Киви” хамтлаг болон продюсер Б.Ангирмаа нар сайн хуулбарлагчид болохоо харуулжээ. Тэд анх гарч ирэхдээ л Оросын “Виагра” хамтлагийг хуулбарлан гарч ирсэн. Тэгвэл тэд бүр улаан цагаандаа гарч клип хуулбарлах болжээ. Хуулах, хуулахдаа бүр бүх зүйлийг нь яг адилхан хийсэн байна.
 
 
Киви хамтлаг АНУ-аар аялан тоглоод ирлээ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-03-26, Баасан
Image 
 
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрх, имижийг бүрдүүлж чадсан “Киви” хамтлаг оны өмнөхөн 5 жилийнхээ төрсөн өдрийг  UB Palace-ийн концертийн их танхимд нижгэр тэмдэглэж үнэнч фенүүдээ баярлуулсан билээ. Урлагийн тайзнаа удаан тогтддоггүй гэх мэргэжилтнүүдийн шүүмжийг эргүүлж чадаж буй энэ охидын хамтлагийн амжилтыг ая зохиогч, дуучин  Ангирмаа хатагтайн чанга гартай холбон тайлбарладаг.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 68