Монголын кино урлагт шуугиан тарьсан кино "Дэв" тун удахгүй PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-03-26, Баасан
 Image
 
Монголын кино урлагт гарын хуруунд багтахаар цөөн байдаг сэтгэхүйн аймшгийн киноны тоог нэмж, шуугиан тарихаар цоо шинэ уран бүтээл болох “ДЭВ” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уран бүтээлчид гэдэг бол нийгмийн сайн, муу зүйлсийг урьдчилан харж уран бүтээлдээ тусгаж байдаг билээ. Одоо үеийн кино ертөнцөд хайр дурлал, аз жаргалтай амьдралыг өгүүлсэн нэг л хэвийн бүтээл гарч байна.
 
 
Х.Цагаанбаатар алтан медаль хүртлээ /зураг/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-02-21, Ням
Image 
 
Германы Дюссельдорф хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар /66 кг/ алтан медаль хүртлээ.
 
 
Олимпийн зурагнуудаас PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-02-19, Баасан

Image 

Канадын Ванкувер хотноо хоёрдугаар сарын 12-28-ны өдрүүдэд үргэлжлэх өвлийн XXI олимпийн наадмын зарим зурагнуудаас сонирхуулж байна.

 

 

 
Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-02-04, Пүрэв
Image 
 
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү буюу Монгол улсын иргэн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж зодог тайлах болсон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ. Өнөөдөр буюу 02 сарын 04-нд 14.00 цагт тэрээр  энэ тухай Японы Мэргэжлийн сумо бөхийн холбоонд мэдэгдсэн байна.
 
 
Beyonce Грэммийн наадмаас зургаан шагнал хүртлээ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2010-02-02, Мягмар
Image 
 
Лос-Анжелес хотын “Стэплс центр”-т 52 дахь удаагийн Грэммийн наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Саяхан өндөрлөсөн тус наадмын онцлох хүн дуучин Бейонсе байв. Тэрбээр энэ үдэш “Single Ladies” дуугаараа “Шилдэг дуу” номинацид тэргүүлсэн бөгөөд харин “Шилдэг цомог”-оор Тейлор Свифтийн “Fearless”, “Шилдэг дуу бичлэг”-ийн шагналыг “Kings of Leon” хамтлагийн “Use Somebody” дуу хүртжээ. Уг номинацид Бейонсегийн “Halo”, мөн Тейлор Свифтийн “You Belong With Me”, Лейди Гагагийн “Poker Face” болон “Black Eyed Peas” хамтлагийн “I Gotta Feeling” дуунууд нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд “Kings of Leon” хамтлаг оны топ шагналуудын нэгийг хүртсэн байна.
 
 
KIWI ХАМТЛАГИЙН 5 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТ /ФОТО/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2009-12-10, Пүрэв

Image 

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн стиль, имиж давтагдашгүй өнгө төрхөөрөө ялгардаг “Киви” хамтлаг байгуулагдаад таван жилийг аль хэдийн үджээ. Монголын охидын цөөхөн хамтлагуудыг тэд нүүрээрээ тахалдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэднийг монголын Виагра-ч гэж нэрлэх нь бий.

Тэгвэл Киви-гийн 3 бүсгүй маань хамтлагийхаа 5 жилийн ойг тохиолдуулан томоохон тоглолтоор сонсогч фенүүддээ бэлэг барилаа. Тоглолтын уур амьсгал, эрч хүч, өнгө төрхийг та бүхэндээ гэрэл зураг видеоны хамтаар бага ч гэсэн мэдрүүлье.

 

 
Шинэ бүхнээр дүүрэн хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2009” тоглолт PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2009-11-02, Даваа
 Image
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тоглолт өнгөрсөн баасан, бямба гаригт “UB Palace”-ын концертын их танхимд болж өнгөрлөө. Энэ жилийн тоглолт урьд урьдынхаас онцлог болно, түүхийн шинэ хуудас нээнэ хэмээн ая зохиогч Б.Долгион тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан. Түүхийн шинэ хуудас нээх тоглолтыг үзэхээр баасан гаригийн орой ажлаасаа гаран “UB Palace”-ыг зорилоо.
 
 
“UBS MUSIC VIDEO AWARDS-2009” ёслолын ажиллагаа /фото цомог/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2009-10-11, Ням
Image 
 
UBS music video awards -2009 6 дахь удаагийн наадам UBS music продакшны 10 жилийн ойтой давхацан 10-р сарын 8-ны өдөр СТӨ-нд сүр дуулиантайгаар болж өнгөрлөө. Энэ үдэш Монголын рок попын одод чуулж, улаан хивсэн дээгүүр алхаж, стиль имижээ тодорхойлон жилд ганц болдог наадамдаа ёслол хүндэтгэлтэйгээр ирсэн юм. UBS music video awards ёслолын ажиллагааг нээлтээсээ авахуулаад л сэтгэл догдлом, эрч хүч, урлагийн шинэхэн бүхнээр дүүрэн байлаа. Энэ жилийн наадмыг нээж UBS music-ийн 10 жилийн ойд зориулан бүтээгдсэн Сангидоржийн Сансаргэрэлтэхийн хөгжим “Stormy MONGOLS” бүтээлийг хийлч, МУСТА Ч.Дэлгэрцэцэг гоцлон, үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга болон ЦДБЭЧ-ын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ бүжиглэсэн тоглолт үзэгчдийн цөсийг хөөргөж, гал бадраачихаад орчихсон нь наадмын уур амьсгалыг эрч хүчээр хөглөж өгсөн гэж болно.
 
 
“Play time-2009″ наадмын сонин хачин /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2009-08-07, Баасан
Image
 
Саяхан Монголд болж өнгөрсөн  "Play-Time 2009" рок наадмын үеэр авсан зурагнуудаас сонирхуулж байна.
 
 
 
Монгол дахь Азийн мотокроссын тэмцээн /фото сурвалжлага/ PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2009-07-25, Бямба
Image 
 
Азийн мотоциклийн холбоо, Монголын автомашин мотоциклийн холбоо хамтран  Монгол улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамны дэмжлэгтэйгээр мотоциклийн бартаат замын АШТ-ны цуврал 2-р шатны уралдааныг Улаанбаатар хотноо Хан-Уул дүүргийн Морингийн даваа хэмээх газарт  7 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уг уралдаанаас хийсэн фото сурвалжлагыг эрхэм таньд хүргэж байна.
 
 
 
“Абба” хамтлагийн тоглолт есдүгээр сард болно PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2009-07-07, Мягмар
Image 
 
Швейдийн нэрт хамтлаг, гэр бүлийн дөрвөл “Абба” хамтлагийн дуу хөгжим зохиогчид болох Бенни Андерсон, Бёрн Улваюс нарын хамтарсан тоглолт энэ жилийн сүүлээр буюу ирэх есдүгээр сард Лондон хотноо зохион байгуулагдах нь ээ.

"Thank You For The Music... A Celebration Of The Music Of Abba" нэртэй тоглолт нь “Hyde Park” цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 13-ны өдөр болох агаад зохион байгуулагчаар “Radio 2” радио станц ажиллаж байгаа юм.
 
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 68